Файзер тариулсан хүүхдүүдийн үхэл вакцингүй ковид туссан хүүхдүүдийнхээс 57 дахин өндөр-ТАШАА

Товч агуулга

Вакцины үр дүнгийн талаарх шинэ судалгааг харвал нас баралт вакцин хийлгээгүй хүмүүсийн дунд маш өндөр байна.

Хатан хааны Эх барих, эмэгтэйчүүдийн эмч нарын коллеж “Одоогийн вакцинууд эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйд ямар нэгэн нөлөө үзүүлэх биологийн үндэслэлтэй механизм байдаггүй” хэмээн тайлбарлажээ.

Эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүний зохицуулах агентлаг “КОВИД-19-ийн вакцин нь нөхөн үржихүй болон таны хүүхэд төрүүлэх чадварт нөлөөлнө гэсэн нотлох баримт байхгүй” хэмээн мөн хэлсэн байна.



Боржигон Овогт Дуламсүрэнгийн Чимэддамба гэх фэйсбүүк хэрэглэгч 2022.09.15-ны өдөр “Файзер компаний албан ёсны судалгааны мэдээллээс файзер тариулсан хүүхдүүд ковид 19-р өвдөж нас барсан хүүхдийн тооноос 107 дахин өндөр гарсан байна!” гэсэн агуулгатай пост оруулсныг нягталж өгөх хүсэлт ирсэн юм.

Уг постод

“За ийм л байна даа!

Ковид вакцинаа өмөөрч намайг элдвээр харааж зүхээд доромжлоод байсан өнөөх нөхдөөс ам асуумаар санагдчихлаа! Шинжлэх ухааныг өөрсдөө огт гадарлахгүй ойлгоогүй байж өөдөөс шинжлэх ухаан гэж донгосоод байсан амьтад !хаана байна? хэхэ.

Файзер компаний албан ёсны судалгааны мэдээллээс файзер тариулсан хүүхдүүд ковид 19-р өвдөж нас барсан хүүхдийн тооноос 107 дахин өндөр гарсан байна! АНУ-н FDA энэ мэдээлэлтэй танилцсан ч хүүхдэд тарихыг зөвшөөрсөн байна! Харин Их Британийн эрүүд мэндийн яамны судалгаанд файзер тариулсан хүүхдүүдийн үхэл вакцин тариулаагүй ч ковид туссан хүүхдүүдийн үхлээс даруй 57 дахин өндөр байгааг тогтоосон тул файзер вакциныг хүүхдэд тарихыг хориглосон байна! Түүнчлэн америк, британийн эрдэмтдийн баг оюутан сурагчдын дунд файзер тариулсан болон вакциндуулаагүй сурагч оюутнуудын  нас баралтыг харьцуулахад вакциндуулсан сурагчдын үхэл 100 дахин өндөр байгааг тогтоосон байна!

Америкийн FDA-с файзер модерна мэтийн mRNA вакцинууд нь амжилтгүй болсныг албан ёсоор тойруу байдлаар хүлээн зөвшөөрч омикроны хувилбарт уламжлалт вакцин, эм, өдөөгчийг ашиглах зөвшөөрөл өнгөрсөн лхагва гаригт гаргасан байна шүү!

Ковидын вакцины тэр тусмаа файзер нөхөн үржихүйн асуудалд ноцтой нөлөөлж байгааг ч судалгаа нь харуулсан. Яг одоо Файзер вакциныг үйлдвэрлэгч болон эрдэмтдийг шүүх хурал болж буй. Тэрхүү шүүхээс файзерын клиник туршилтын материалтай танилцаж буй доктор мөн дараах баримтыг гаргаж ирсэн байна. Тэр нь юу вэ гэхээр файзер вакцин өсвөр насны болон хүүхдүүдийн эр бэлгийн эсийн хөгжлийг гэмтээж, эрэгтэйлэг болгодог хоёрдагч бэлгийн чанарыг хөгжүүлдэг төмсөгний хэсгүүдийг гэмтээж байгаа талаар баримтууд дэлгэсэн байна шүү!

Файзер болон mRNA вакцины зорилго маш тодорхой болсон.

~ Дэлхийн хүн амыг цөөлөх, нөхөн үржихгүйг нь бууруулах

~ Эрэгтэй хүүхдүүдийг эр хүн болгодог эсийг нь гэмтээж гомо лесби трансжендер мэтийн гажгуудыг маш олноор нь бий болгох

~ Вакцины нөлөөгөөр үүсэх өвчин эмгэгийг олшруулж дэлхийн хүмүүсийг эмийн компаний боол болгох зорилго агуулсан нь шүүх хурлаар эхнээсээ энэ мэтээр илэрч тодорсоор байна даа!

Ковид вакцинд уриалсан төр засаг болон шинжлэх ухаан гэж донгосоод иргэдийг вакцинд хамруулсан амьтдыг яллаж шийтгэх, хохирлоо шаардаж эхэлцгээ Монголчууд минь!

Ковид вакцинууд бол хор, хүн ам цөөлөх, нөхөн үржихүйг устгах, эмийн компаниудын боол болгох хэрэгсэл гэж мөн ч их бичиж сануулсан даа! Яг л хэлж бичиж байснаар маань болж байна ш дээ! Копиг #и_х” гэжээ.

Дээрх агуулгыг нягталлаа.



…Файзер компаний албан ёсны судалгааны мэдээллээс файзер тариулсан хүүхдүүд ковид 19-р өвдөж нас барсан хүүхдийн тооноос 107 дахин өндөр гарсан байна!

Factcheck 1:

Яг энэ тоо бүхий мэдээлэл 2021.10.02-нд анх олон нийтийн сүлжээнд цацагджээ.

Иймд уг мэдээллийг баталгаатай эсэхийг “Ройтерс” агентлагийн баримт нягтлагчид тухайн үед нь шалгажээ.

Олон нийтийн сүлжээд тавьсан энэ тухай ихэнх мэдээлэлд “АНУ-ын Халдварт өвчний хяналт, сэргийлэлтийн төв(CDC)өөс гаргасан тоо КОВИД-19-ийн халдвар авсан 5-17 насны 174,803 хүүхэд тутмын нэг нь нас барж байгааг харууллаа. Pfizer болон Moderna вакцин тариулсан 12-15 насны 1,000 хүүхэд тутмын нэг нь нас барж байна. Калифорниад вакцинд хамрагдсан иргэдийн нас баралт халдвар хүмүүстэй харьцуулахад 174 дахин их байна” гэсэн тайлбарын зураг зонхилон тархаж байж. Pfizer компанийн Олон улсын хэвлэл мэдээллийн харилцааны ахлах ажилтан Кианна Газвини “Өсвөр насныхны дунд хийсан дархлаажуулалтаар нас баралт огт тохиолдоогүй. 2,260 оролцогчийг хамруулсан судалгаагаар 12-15 насны хүүхдүүдэд нас баралт бүртгэгдээгүй” хэмээн “Ройтерс” агентлагт албан ёсоор хариу илгээж байжээ.

“1,000-д нэг нас баралт” гэсэн мэдээллийн тухайд нотлох баримт болгон АНУ-ын Вакцины мэдээллийн төвөөр баталгаажсан, Вакцины сөрөг нөлөөний мэдээллийн систем(VAERS)-ийн хоёр тайланг нотлох баримт болгон Ройтерс агентлагт илгээж байжээ. VAERS бол нээлттэй систем бөгөөд вакцины хариу урвал, гаж нөлөөний талаар хэн ч, хаанаас ч хандах боломжтой талбар. Тиймээс уг системд ирсэн бүх мэдээлэл үнэн гэсэн үг биш буюу ирсэн мэдээллийг нягталж, баталгаажуулснаар ашиглаж болох тайлан мэдээний сан. Мөн энэ мэдээллийг түгээсэн явдлыг “Вашингтон Пост” сонин “Вакцины эсрэг сурталчилгааны бүлэг” гэж тодорхойлжээ.

Мөн CDC 5-11 насныхны дунд Pfizer вакцины бүүстер тунгийн аюулгүй байдлын талаарх судалгааг 2022.05.17-07.31-ний өдрийг хамруулан хийсэн үр дүнгээ 2022.08.19-нд танилцуулсан байна.

Уг судалгаагаар нас баралт бүртгэгдээгүйгээс гадна Вакцины сөрөг нөлөөллийн мэдээллийн системд ч нас баралттай холбоотой мэдээлэл ирээгүй болохыг бичсэн байна.



…Харин Их Британийн эрүүд мэндийн яамны судалгаанд файзер тариулсан хүүхдүүдийн үхэл вакцин тариулаагүй ч ковид туссан хүүхдүүдийн үхлээс даруй 57 дахин өндөр байгааг тогтоосон тул файзер вакциныг хүүхдэд тарихыг хориглосон байна!

Factcheck 2:

Англи улсад коронавирусийн эсрэг вакцин хийлгэсэн хүүхдүүдийн нас баралт ихсэж байгаа гэсэн мэдээллийг 2022 оны эхнээс олон нийтийн сүлжээнд эрчимтэй тарааж эхэлжээ. Ялангуяа, вакцины талаар байнга ташаа мэдээлэл түгээдэг зарим сайтад гарсныг өмнө бид нягталж байсан бөгөөд уг мэдээлэлд мөн л үхэл 52 дахин өндөр байгааг бичжээ.

Энэ мэдээлэл нь олон нийтийг маш ихээр төөрөгдүүлсэн болохыг Их Британийн Үндэсний Статистикийн хорооны хэвлэлийн төлөөлөгч Ройтерс агентлагт албан ёсоор мэдэгдсэн байна. Англи улс 2021.08 сараас эмнэлзүйн эмзэг бүлгийн 12-15 насны хүүхдүүд болон дархлаа султай хүмүүсээ вакцинд хамрагдахыг санал болгож эхэлсэн. Вакциныг 2021.09 сар хүртэл Английн 12-15 насны бүх хүүхдэд хийгээгүй гэсэн үг юм. 2022.01.30-ныг хүртэл 5-11 насны эмзэг бүлгийн хүүхдүүд COVID-19-ийн тэсрэг вакцинд хамрагдаагүй байна.

Өөрөөр хэлбэл, вакцинд хамрагдсан хүүхдүүдийн тоо вакцин хийлгээгүй хүүхдүүдийнхээс бага бөгөө вакцин хийлгэсэн бүлэгт тодорхой хавсарсан өвчтэй хүүхдүүд голчлон хамрагдаж байгаа аж.

Англи Улс 5-11 насны хүүхдүүдийн дархлаажуулалтыг зогсоогоогүй, вакцинд хамрагдахыг зөвлөсөн хэвээр байна.



…Түүнчлэн америк, британийн эрдэмтдийн баг оюутан сурагчдын дунд файзер тариулсан болон вакциндуулаагүй сурагч оюутнуудын нас баралтыг харьцуулахад вакциндуулсан сурагчдын үхэл 100 дахин өндөр байгааг тогтоосон байна!

Америкийн FDA-ээс файзер модерна мэтийн mRNA вакцинууд нь амжилтгүй болсныг албан ёсоор тойруу байдлаар хүлээн зөвшөөрч омикроны хувилбарт уламжлалт вакцин, эм, өдөөгчийг ашиглах зөвшөөрөл өнгөрсөн лхагва гаригт гаргасан байна шүү!

Factcheck 3:

Их Британийн ҮСХ-ны Биостатистикийн профессор Элизабет Уильямсон энэ талаар уг мэдээллийг үгүйсгээд “Хэрэв энэ мэдээллийг үнэн гэж үзвэл вакцин хийлгэсэн бүх хүн нас барсан байна гэсэн үг” хэмээн Ройтерс агентлагт тайлбарлажээ. Өөрөөр хэлбэл, вакцин эсэргүүцэгчид статистикийг тоон мэдээллийг буруу болон дутуу ашигласантай холбоотой энэ мэт ташаа мэдээлэл олон улсад цахим сүлжээнд тарсан байна.

Вакцины үр дүнгийн талаарх сүүлийн судалгааг харвал 12 ба түүнээс дээш насныхны дундах нас баралт вакцин хийлгээгүй хүмүүсийн дунд маш өндөр байна.



…Ковидын вакцины тэр тусмаа файзер нөхөн үржихүйн асуудалд ноцтой нөлөөлж байгааг ч судалгаа нь харуулсан.

Factcheck 4:

КОВИД-19-ийн вакцин нь хүмүүсийн нөхөн үржихүйд сөрөг нөлөөлдөг гэх ямар ч шалтгаан байхгүй бөгөөд үүнийг баталгаажуулах хэд хэдэн шалтгаан байна.

Хатан хааны Эх барих, эмэгтэйчүүдийн эмч нарын коллеж “Одоогийн вакцинууд эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйд ямар нэгэн нөлөө үзүүлэх биологийн үндэслэлтэй механизм байдаггүй” хэмээн тайлбарлажээ.

Эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүний зохицуулах агентлаг “КОВИД-19-ийн вакцин нь нөхөн үржихүй болон таны хүүхэд төрүүлэх чадварт нөлөөлнө гэсэн нотлох баримт байхгүй” хэмээн мөн хэлсэн байна.



…Яг одоо Файзер вакциныг үйлдвэрлэгч болон эрдэмтдийг шүүх хурал болж буй. Тэрхүү шүүхээс файзерын клиник туршилтын материалтай танилцаж буй доктор мөн дараах баримтыг гаргаж ирсэн байна. Тэр нь юу вэ гэхээр файзер вакцин өсвөр насны болон хүүхдүүдийн эр бэлгийн эсийн хөгжлийг гэмтээж, эрэгтэйлэг болгодог хоёрдагч бэлгийн чанарыг хөгжүүлдэг төмсөгний хэсгүүдийг гэмтээж байгаа талаар баримтууд дэлгэсэн байна шүү!

Factcheck 5:

Эрчүүдийн эр бэлгийн эсэд хийсэн судалгаагаар вакцин хийлгэсэн тухайн сардаа өмнөхөөсөө спермийн тоо цөөн бөгөөд хөдөлгөөн нь бага байсан ч “урт хугацааны төлөв сайн хэвээр байна” гээд вакцин аюулгүй гэж үзсэн байдаг.

Гэхдээ уг судалгааны хамрах хүрээ маш бага, зөвхөн эр бэлгийн эсийн доноруудад хийсэн бөгөөд энэ нь нийт эрэгтэй хүмүүсийг төлөөлөх боломжгүй байна.  Бусад судалгаагаар Pfizer вакцин нь эр бэлгийн эсийн чанарт ямар нэгэн нөлөө үзүүлээгүй байна.



…Файзер болон mRNA вакцины зорилго маш тодорхой болсон.

~ Дэлхийн хүн амыг цөөлөх, нөхөн үржихгүйг нь бууруулах

~ Эрэгтэй хүүхдүүдийг эр хүн болгодог эсийг нь гэмтээж гомо лесби трансжендер мэтийн гажгуудыг маш олноор нь бий болгох ~ Вакцины нөлөөгөөр үүсэх өвчин эмгэгийг олшруулж дэлхийн хүмүүсийг эмийн компаний боол болгох зорилго агуулсан нь шүүх хурлаар эхнээсээ энэ мэтээр илэрч тодорсоор байна даа! Ковид вакцинууд бол хор, хүн ам цөөлөх, нөхөн үржихүйг устгах, эмийн компаниудын боол болгох хэрэгсэл гэж мөн ч их бичиж сануулсан даа! Яг л хэлж бичиж байснаар маань болж байна ш дээ!

Factcheck 6:

Pfizer вакцины нөхөн үржихүйд нөлөөгүй талаар өмнө нь нягтлан хүргэж байсан. Эмэгтэй, эрэгтэй хүний үр тогтоох, хүүхэд төрүүлэх чадварт нөлөөтэй гэсэн шинжлэх ухааны нотолгоо өнөөдрийг хүртэл байхгүй болохыг АНУ-ын Эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүний зохицуулах агентлаг мэдэгдээд буй.

КОВИД-19-ийн вакцин дэлхий 19.8 сая хүнийг үхэхээс сэргийлснийг The Lancet сэтгүүлд хэвлэгдсэн судалгаа харуулсан.

Иймд Боржигон Овогт Дуламсүрэнгийн Чимэддамба фэйсбүүк хэрэглэгчийн оруулсан пост олон талын мэдээллийг багтаасан нь бүгд ТАШАА, нотлогдоогүй, олон нийтийг ТӨӨРӨГДҮҮЛСЭН байна.

Эх сурвалжууд:

https://www.reuters.com/article/factcheck-coviddeathsvaccine-falsecompar-idUSL1N2RH21H

https://www.washingtonpost.com/investigations/2019/10/15/fdc01078-c29c-11e9-b5e4-54aa56d5b7ce_story.html

https://www.cdc.gov/mmwr/volumes/71/wr/mm7133a3.htm

https://www.gov.uk/government/publications/jcvi-update-on-advice-for-covid-19-vaccination-of-children-aged-5-to-11/jcvi-statement-on-vaccination-of-children-aged-5-to-11-years-old#fn:1

https://www.reuters.com/article/factcheck-coronavirus-vaccines-idUSL1N2Z10I3

https://covid.cdc.gov/covid-data-tracker/#rates-by-vaccine-status

https://www.gov.uk/government/publications/coronavirus-covid-19-vaccine-adverse-reactions/coronavirus-vaccine-summary-of-yellow-card-reporting#analysis-of-data

https://www.thelancet.com/journals/laninf/article/PIIS1473-3099(22)00320-6/fulltext

НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран бэлтгэв.

Энэ зургийн alt аттрибут хоосон байна. Нэр нь - unicef-japan-gov-1024x576.png
Төстэй мэдээлэл

Саримс идэх нь шинэ коронавирусийн халдвараас хамгаална гэсэн мэдээлэл нийгмийн мэдээллийн сүлжээнд тархаж байна. Тэгвэл энэ нь худал мэдээлэл болох тухай ДЭМБ-аас мэдээлсэн. Саримс нь эрүүл хоол хүнсэнд ордог бөгөөд зарим бичил биетний эсрэг үйлчилгээтэй гэдэг нь нотлогдсон хэдий ч #COVID19 буюу шинэ коронавирусээс хамгаална гэсэн нотолгоо байхгүй гэдгийг ДЭМБ-аас зөвлөжээ.

Монгол Улсад бүртгэгдсэн коронавирусийн анхны тохиолдол болох Францын иргэн манай ЭМЯ-ыг шүүхэд өгч байгаа тухай мэдээлэл нийгмийн сүлжээнд олон нийтийг анхаарлыг татаад байна.. Тодруулбал, “Ковид, гадаадад гацсан Монголчууд, хандивын мөнгийг хуваасан төрийн албан тушаалтнууд гэх мэт сэдвээр хэсэг нөхөдтэйгөө ярьж суутал нөгөө Анх-Отгон чинь Францдаа очоод шинжилгээ хийлгэсэн нь сөрөг биет (ковид тусаагүй) гараагүй. Тэгээд Монголын […]

Эрүүл мэндийн яамны газрын дарга Л.Энхсайхан 2021.04.07-ны өдрийн хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “Жирэмсэн хүмүүст вакцины үр дүнгийн мэдрэг байдлын судалгаа хийгдэж байна. Вакцин хийлгэсэн бол жирэмсэн болохоос аль болох хамгаалах хэрэгтэй” хэмээн ярьжээ. Уг мэдээллийг нягталлаа. “Вакцин хийлгэсэн бол жирэмсэн болохоос аль болох хамгаалах хэрэгтэй”. Factcheck: Хэрэв та одоо болон ирээдүйд жирэмслэхээр төлөвлөж […]

Иргэний хөдөлгөөний намын дарга Ж.Занаа COVID-19-тэй холбоотой бас нэгэн мэдээллийг постолжээ.  Тэрбээр “Д, Ц аминдэм байхад л болоод байгаа юмыг заавал вакцин гэж дайраад байх юм” гэсэн байна. Өмнө нь тэрбээр мөн коронавирус бол цар тахал биш, улирлын вирус бөгөөд цинкээр эмчлэгддэг хэмээн олон нийтийн сүлжээнд бичиж байсныг нь худал болох нь нотлогдож байсан юм.   […]

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн өнөөдөр 08:00 цагт товлогдож, өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар хэлэлцэх төлөвлөгөөтэй байв. Гэвч хурлын ирц хангалтгүй, маш олон газар, хөтөлбөрийн дарга ирээгүй тул хотын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан тэднийг чөлөөлж, хариуцлага тооцох талаар мэдэгдсэн юм. Тэрбээр: Авто замын газар Аялал жуулалчлалын газар Боловсролын газрын дарга Газрын албаны дарга Орон сууцны, дэд […]

Товч агуулга хоёр дахь удаагаа ийм мэдэгдэл хийж байна гэсэн боловч өмнөх мэдэгдэл нь ОХУ-аас Киев рүү хийсэн удаа дараагийн пуужингийн дайралтын талаар 2023.05. 29-нд өшөө авах болно гэдгээ мэдэгдсэн Ч. Пүрэвсүрэн нэртэй фэйсбүүк хэрэглэгч Украины Тагнуулын төв газрын даргатай холбоотой мэдээллийг оруулжээ. Уг мэдээлэлд “Украйны Тагнуулын Төв Газрын дарга Кирилл Буданов гэгч энэ төрийн […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх