Бидний тухай

FACTCHECK вэб сайт нь Монголын хэвлэл мэдээллийн салбар дахь бие даасан, мэргэжлийн, анхны ашгийн төлөө бус редакц юм. 

БИД ХЭН БЭ?

Сүүлийн жилүүдэд хуурамч мэдээлэл ихсэх болж үүнээс үүдэн мэргэжлийн сэтгүүл зүйд итгэх олон нийтийн итгэл үнэмшил буурах, мэргэжлийн сэтгүүл зүй болоод сошиал медиагийн зааг, ялгаа бүдгэрэх зэрэг үзэгдлүүд ажиглагдаж байна. Өөрөөр хэлбэл мэргэжлийн салбарт баримт мэдээллийг нягтлан шалгах дадал, соёл бий болох хэрэгцээ, нөгөө талдаа иргэдийн хувьд хуурамч мэдээллийг таньж мэдэх, мэдээлэлд шүүмжлэлтэй хандах хандлага манай нийгэмд нэн шаардлагатай болжээ.

Тиймээс FACTCHECK сайтын редакц нь хараат бус, бие даасан зарчмаар ажиллаж, мэргэжлийн түвшинд баримтыг нягтлан шалгахыг зорьдог. Ингэснээр иргэдэд мэдээллийн үнэн зөвийг ялган хүлээн авах, аливаа мэдээлэлд шүүмжлэлтэй хандахад тус болохыг зорьж байна.


БИДНИЙ БАРИМТЛАХ ЗАРЧИМ

 

Бид баримтыг нягтлан шалгах ажилдаа Олон Улсын Факт Чекинг Сүлжээ (IFCN)-ний зарчмуудыг мөрдөнө: 

Ямар эргэлзээтэй мэдээллийг нягтлах вэ гэдэг тэргүүлэх ач холбогдлын дараалал, шалгуурыг бид дараах 3 хэсэгт хувааж үздэг. Үүнд:

  • Тархаж буй цар хүрээ
  • Тухайн асуудал – сэдэв
  • Тухайн эргэлзээтэй мэдээллийн хор нөлөө

Эдгээрийн аль аль нь тодорхой хэмжээнд байгаа тохиолдолд нягтлан шалгах ажил хийнэ.

Өөрөөр хэлбэл олон тооны лайк, шейртэй хэрнээ олон нийтийн сонирхолд төдийлөн ач холбогдолгүй сэдэв бол түүнийг нягтлахгүй байж болно.

Ач холбогдол гэдэгт юуг авч үзэх вэ гэвэл, жишээлбэл нийгэмд хамгийн чухал нь хүн-хүний амь байдаг. Тиймээс хүний амь нас, эрүүл мэндтэй холбоотой асуудал бол ач холбогдол дээгүүр байх ёстой. Мөн бид тухайн цаг үеийн холбоотой асуудлыг орхихгүйг хичээдэг.

Эцэст нь хамгийн гол нэг шалгуур бол тухайн мэдээлэл нийгэмд хор хөнөөл хүргэж байна уу, хүргэх магадлалтай юу гэдгийг бид өөрсдөөсөө байнга асууж хэрэв тийм бол заавал нягталж шалгахыг зорьдог.

Хэрэв тухайн материалыг элэглэл, хошигнол хэмээн үзвэл түүнийг нягтлан шалгах ажлыг ихэвчлэн хийдэггүй. Хэрвээ элэглэл, хошигнол нь зорилгоосоо халиад дээрх шалгуурыг хангаж байвал нягталж шалгана.

Хамгийн чухал нь бид үзэл бодлыг бус баримт, нотлох баримтыг нягталж, шалгадаг.

Бид 3 тэмдгээр үнэлдэг. Үнэн мэдээллийг , Саармаг, бүрэн үнэн биш, бүрэн худал биш мэдээллийг , Худал мэдээллийг тэмдгээр тэмдэглэгээ тавьдаг. Та дэлгэрэнгүй тайлбарыг дараах тайлбараас харж болно.
  • Нотолгоо эсвэл баримтууд нь үнэн.
  • Саармаг, бүрэн үнэн биш, бүрэн худал биш.
  • Нотолгоо эсвэл мэдүүлгүүд нь тодорхойгүй хэвээр байгаа эсвэл нотлох боломжгүй.
  • Илрүүлэх үйл ажиллагаа эсвэл мөрдөн байцаалт үргэлжилж байгаа.
  • Ихэнх хэсэг нь үнэн ч хайхрамжгүйгээс гарсан алдаа байгаа боловч үндсэн агуулга нь үнэн.
  • Гарчиг нь тухайн нийтлэлээс уншиж болох зүйлээс огт өөр зүйлийг санал болгосон. Тухайлбал, Clickbait буюу өгөөш.
  • Ямар нэгэн зүйлийг орхигдуулсан, эсвэл уялдаа, холбооноос нь гаргаад хаячихсан.
  • Ихэнх нь хуурамч, худал.
  • Албан ёсны статистиктай холбоотой баримтууд зөв байж болох ч, уншигчийг санаатайгаар тодорхой зүгт чиглүүлэх зорилготой.
  • Нотолгоонуудын ихэнх нь худал.
  • Гарчиг нь хуурамч мэдээллийг агуулсан.
  • Текст нь зориудаар худал мэдээлэл түгээх зорилготой, дайсагнал, зөрчил, үзэн ядалтын үрийг тарих зорилготой.

Бид факт-чекэрүүд үйл ажиллагаандаа нам бус чиглэлийг баримталдаг. Өөрсдийн үнэлгээ, дүгнэлтээ шударга хийхийг эрмэлздэг. Баримтыг нягталж шалгахдаа бид төвийг сахиж ажиллах үүрэгтэй. Бид сэтгүүлчдэд зориулсан бие даасан, хараат бус, ашгийн төлөө бус академи болох АНУ-ын Пойнтер институтын Олон Улсын Баримт Нягтлагчдын Сүлжээний зарчмын шалгуурын дагуу ажилладаг. 

Хэрэв бид алдаа гаргасан бол Таны мэдээлэлд талархах болно. Үүнтэй холбоотойгоор бид дараах залруулах дүрмийг тодорхойлсон болно. Үүнд:

  • Бидний бичсэн текст эсвэл тэдгээрийн аль нэг хэсэгт гарсан алдаа, дутагдлын талаар [email protected] хаягаар бидэнд мэдээлэл илгээхийг Танаас хүсч байна. Таны өгсөн мэдээллийн дагуу бид бодит алдаануудыг шалгаж, өөрсдийн агуулгаа зөв эсэхийг нягтлах болно. Ингэж ажиллахдаа бид мэдээллийн эх сурвалжийг гадагш задруулахгүй байх зарчмыг баримтална.
  • Хэрэв бидний эх бичвэрүүд эсвэл тэдгээрийн зарим хэсэг нь хэдийгээр маш нямбай, болгоомжтой ажилласан ч алдаатай байх тохиолдолд үүнийгээ олон нийтэд болон өөртөө шүүмжлэлтэйгээр хүлээн зөвшөөрч, алдаагаа засах болно.
  • Алдаа засах шаардлага гарсан үед бичвэрийн агуулгад юу өөрчлөгдсөнийг нарийвчлан мэдэгдэнэ. Мөн агуулгыг шинэчлэх үеийн хугацааг тодорхой харуулна. Үүнтэй холбоотойгоор бид тухайн баримтыг нягталж, шалгасан ажлынхаа үнэлгээгээ өөрчилж болно. Үүнийгээ ч бид бас ил тод хийнэ.
  • Хэрэв гомдол гаргагчийн алдаатай хэмээн мэдээлсэн бидний эх бичвэрүүд эсвэл тэдгээрийн хэсгүүд нь бодит алдаануудыг агуулаагүй бол тухайн агуулгыг залруулахгүй, мөн ирсэн гомдлыг ил тод болгох албагүй.
  • Гомдол гаргагчийн мэдээллийн дагуу нягтлаад түүнийг залруулсан бол үүнийгээ гомдол гаргагчид мэдээлнэ. Мөн гомдол гаргагчийн мэдээлснээс алдаа олж чадаагүй тохиолдолд ч шууд тэдэнд энэ талаар мэдээлдэг.
  • Зөвхөн хэрвээ уншигчаас ирсэн  холбогдох захидал нь доромжилсон агуулгатай эсвэл ерөнхий шүүмжлэл байх тохиолдолд дээрх зарчмууд үйлчлэхгүй.
  • Хэрэв Та биднийг Олон Улсын Факт Чекинг Сүлжээ (IFCN)-ний зарчмыг зөрчсөн гэж үзсэн тохиолдолд IFCN-д мөн хандаж болно.

МАНАЙ БАГ

FactCheck.mn талбарын үүсгэн байгуулагч, Эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төвийн гүйцэтгэх захирал
FactCheck.mn талбарын сайн дурын баримт нягтлагч, IKON.MN сайтын ерөнхий эрхлэгч
FactCheck.mn талбарын сайн дурын баримт нягтлагч, GOGO.MN сайтын ерөнхий редактор
FactCheck.mn талбарын баримт нягтлагч
FactCheck.mn талбарын баримт нягтлагч, Эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төвийн сэтгүүл зүйн багш, сэтгүүлч
FactCheck.mn талбарын баримт нягтлагч
FactCheck.mn талбарын сайн дурын баримт нягтлагч, Хуульч, судлаач

БИД ХЭРХЭН НЯГТАЛДАГ ВЭ?

Түгээгчийг нягталдаг

Түгээгчийг нягталдаг

Юуны өмнө эхлээд тухайн мэдээлэл түгээгчийн хаягийг нягталдаг. Уг сайт эсвэл хувь хаяг (аккаунт) хэр удаан үйл ажиллагаа явуулж байна вэ, URL буюу холбоос нь бодит уу, тухайн хаяг ямар түүх, хэдэн дагагчтай зэргийг нягтлахаас гадна өнөөг хүртэл нийтлэгдсэн нийтлэлүүдийг нь шалгадаг. Мөн вэбсайт дээр өөр юу юу нийтлэгдсэн, эрхлэн гаргагч/хариуцагчдын нэр, хаяг байгаа эсэхийг хардаг. Энэ бүх мэдээллүүд илгээгчийн хэр найдвартай, итгэж болох талаар мэдээллүүдийг агуулж байдаг.

Агуулгыг нягталдаг

Агуулгыг нягталдаг

Тухайн мэдээллийн огноог нягталдаг. Олон нийтэд түгээгдэж буй огноо болон тухайн мэдээллийн нийтлэгдсэн цаг хугацааг шалгадаг. Мөн мэдээллийн гарчиг, агуулга хоорондоо таарч байгаа эсэхийг шалгадаг. Ингэхдээ уг гарчгийг хэтрүүлсэн эсвэл дэвшүүлсэн асуудал, таамаглал нь тухайн агуулгад тусгагдсан баримтуудтай тохироогүй, хэтрүүлэгтэй байгаа эсэхийг нягталдаг.

Өгөгдлийг нягталдаг

Өгөгдлийг нягталдаг

Тоо, баримт, өгөгдлүүдийг шалгадаг. Уг материал ямар эх сурвалж дээр суурилсан байна вэ? Тэд зөв эш татсан уу? Баримт нь цаадах агуулгатайгаа зөрчилдөж байна уу? зэрэг асуултыг өөрсдөдөө тавьдаг. Шаардлагатай тохиолдолд бусад эх сурвалжаас асуух, эсвэл шинжээч, эрх бүхий байгууллагатай холбоо барьж байгаа өгөгдлүүдийг давхар шалгадаг.

Зураг, видеог нягталдаг

Зураг, видеог нягталдаг

Зураг, видеог нягталж шалгадаг. Фото зураг нь агуулгадаа нийцэж байна уу? Зургийг үнэхээр тухайн газарт авсан байна уу? зэргийг нягталдаг. Сурталчилгааны самбар, замын хөдөлгөөний тэмдэг, автомашины улсын дугаар зэргийг сэжүүр болгон ашигладаг. Бид зураг, видеог нягталж, шалгахын тулд нийтлэг техник, хэрэгслүүдийг ашигладаг. Эргэлзээтэй видеонууд дээр дээрхтэй ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг. Бид өөрсдийн эх сурвалж, ажлын арга барилаа баримтжуулдаг.

РЕДАКЦИЙН БОДЛОГО

Бид олон нийтийн эрх ашгийн төлөө ажилладаг бие даасан, мэргэжлийн байгууллага бөгөөд хэвлэл мэдээллийн салбарт инноваци нэвтрүүлэхийг зорьж ажиллаж байна. Манай редакцийн бодлогыг дараах үндсэн зарчмууд тодорхойлдог:

Ёс зүйтэй сэтгүүл зүйг дэмжих

Бид сэтгүүл зүйн дээд зэргийн стандартыг баримтлах болгох бөгөөд баримттай, ёс зүйтэй, чанартай сэтгүүл зүйн бүтээгдэхүүнийг түгээнэ.

Хамтын ажиллагаа

Үр дүн, үр нөлөөгөө илүү байлгахын тулд бид сэтгүүл зүйг хөгжүүлэх, хүний эрхийг хамгаалах ижил зорилготой байгууллагуудтай хамтран ажиллана.

Үр дүн, үр нөлөөг эрхэмлэх

Бид баримтыг нягталж шалган, үнэн худлын зааг ялгааг тодруулан харуулснаар асуудлыг шийдэхэд хүчтэй нөлөө үзүүлнэ гэдэгт итгэдэг.

Олон нийтийн мэдэх эрхийг хангах

Хуурамч мэдээ, мэдээллийн баримтыг нягтлан шалгаж, бодит мэдээллийг түгээснээр олон нийтийн мэдэх эрхийг хангаж, улмаар ардчилсан, шударга нийгмийг бий болгоход хувь нэмрээ оруулна.

Иргэдэд үйлчлэх

Манай редакцийн бодлогыг иргэд, олон нийт тодорхойлж, чиглүүлэхийг бид хүсдэг. Олон талын оролцоотой сэтгүүл зүйг хөгжүүлэх нь бидний зорилго билээ.

ИЛ ТОД БАЙДАЛ

Бид Монголын анхны ашгийн төлөө бус, бие даасан редакц бөгөөд олон нийтэд үйлчлэх зорилгынхооо хүрээнд санхүүгийн ил тод байдлаа нээлттэй хүргэх зарчимтай. 

БУСАД

Хуурамч мэдээллүүд ялангуяа нийгмийн сүлжээнд өргөнөөр тархдаг. Гэвч ихэнх тохиолдолд нягталсан мэдээлэл нь хуурамч мэдээллээс бага хүртээмжтэйгээр тардаг. Тиймээс бид зарим тохиолдолд илүү олон хүнд хүргэхийн тулд төлбөртэйгээр хүргэх арга замыг сонгохоос өөр аргагүй болдог. Гэхдээ бид улс төрийн агуулгатай мэдээллийг төлбөртэйгээр түгээхээс зайлсхийдэг.

Фэйсбүүк талбар дээр хуурамч мэдээлэл байнга цацагддаг тул Factcheck.mn  фэйсбүүк хуудсыг бид ажиллуулдаг. Та энэхүү сувгаар бидэнд хандан болзошгүй худал мэдээллийг илгээж болно.

Манай фэйсбүүк хаяг: www.facebook.com/factcheckmongolia

Хэрэв Та манай редакцийн хамгийн сүүлийн үеийн нягталж, шалгасан мэдээллүүд, бусад тайлан мэдээний талаар тогтмол мэдээлэл авахыг хүсвэл манай фэйсбүүк хаягны чатаар  “мэдээлэл авах” хэсгийг сонгон дарахад  л болно. Дараа нь та долоо хоногт нэг удаа бидний хийсэн ажлуудаас мэдээлэл хүлээн авах болно. Энэ үйлчилгээ үнэ төлбөргүй.

Хандив өгөх

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Та дараах маягтыг бөглөж бидэнтэй холбоо барина уу:

FACTCHECK нягталсан мэдээлэлдээ үнэлгээг хэрхэн хийдэг вэ?

  • Нотолгоо эсвэл баримтууд нь үнэн.
  • Саармаг, бүрэн үнэн биш, бүрэн худал биш.
  • Нотолгоо эсвэл мэдүүлгүүд нь тодорхойгүй хэвээр байгаа эсвэл нотлох боломжгүй.
  • Илрүүлэх үйл ажиллагаа эсвэл мөрдөн байцаалт үргэлжилж байгаа.
  • Ихэнх хэсэг нь үнэн ч хайхрамжгүйгээс гарсан алдаа байгаа боловч үндсэн агуулга нь үнэн.
  • Гарчиг нь тухайн нийтлэлээс уншиж болох зүйлээс огт өөр зүйлийг санал болгосон. Тухайлбал, Clickbait буюу өгөөш.
  • Ямар нэгэн зүйлийг орхигдуулсан, эсвэл уялдаа, холбооноос нь гаргаад хаячихсан.

  • Саармаг, бүрэн үнэн биш, бүрэн худал биш.
  • Нотолгоо эсвэл мэдүүлгүүд нь тодорхойгүй хэвээр байгаа эсвэл нотлох боломжгүй.
  • Илрүүлэх үйл ажиллагаа эсвэл мөрдөн байцаалт үргэлжилж байгаа.
  • Ихэнх хэсэг нь үнэн ч хайхрамжгүйгээс гарсан алдаа байгаа боловч үндсэн агуулга нь үнэн.
  • Гарчиг нь тухайн нийтлэлээс уншиж болох зүйлээс огт өөр зүйлийг санал болгосон. Тухайлбал, Clickbait буюу өгөөш.
  • Ямар нэгэн зүйлийг орхигдуулсан, эсвэл уялдаа, холбооноос нь гаргаад хаячихсан.

Нягтлуулах, хуурамч мэдээлэл илгээх

Та хаа нэгтээ эргэлзээтэй мэдээлэлтэй таарсан уу? Ялангуяа олны танил, улс төрчдийн хэлсэн эргэлзээтэй мэдээлэл унгиж эсвэл сонссон уу? Бидэнд нягтлуулах мэдээллээ илгээгээрэй!

Мэдээлэл илгээхдээ тухайн мэдээллийг олж уншсан эх сурвалжийн линк (url) болон огноог бичнэ үү.

Бид таны имэйл хаягыг мэдээллийг нягтлан шалгах зорилгоор тантай холбоо барихаас бусад зорилгоор ашиглахгүй болно.