Хөвсгөл далайг хашаална гэдэг ТАШАА мэдээлэл

Ankhnybayar Bilegsaikhan гэх фэйсбүүк хэрэглэгч “Хөвсгөл далайг хашаалаад дуусгах юм байна” гэсэн пост 2022.08.03-нд оруулсныг 101 хүн шэйрлэж, 72 хүн лайк дарж, 37 коммент бичсэн байна. Тухайн пост бичсэн хүн хашааг нурааж байгаа талаар мэдээлэлтэй бөгөөд “хашаалаад дуусах юм байна л даа” гэсэн агуулгаар постоо оруулжээ.

Гэвч тухайн постод коммент бичсэн цөөнгүй хүн “хашаалж байгаа” гэж ойлгосон нь харагдаж байна.

Иймд энэ талаар нягталлаа.

Factcheck:

Хөвсгөлийн Улсын Тугай Хамгаалалттай Газрын Хамгаалалтын Захиргаа гэсэн фэйсбүүк хуудаст энэ талаар дараах мэдэгдлийг 2022.08.02-нд гаргасан байна.

“🏇Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын өгсөн үүргийн дагуу морин аяллын зам, мал амьтанд ус ундаалах орц гарцыг нээх ажил хэрэгжиж эхэллээ.

🏞️ Албан мэдэгдэл авсан иргэн, аж ахуйн нэгжүүд тогтсон хугацаандаа мал,амьтны орц гарц нээх ажлаа гүйцэтгэхийг хүсье” гэжээ.

Мөн Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын дарга Г.Энхбаяр нуурын эрэгт тулгаж татсан хашааг буулгасан болохыг iKon.mn сайтад мэдэгдсэн байна.

Хөвсгөл нуурыг тойрсон жуулчны зарим бааз нуурын эрэгт тулгаж ийнхүү хашаа барьжээ. Энэ нь эргийн хамгаалалтын оцнгой бүсэд нэвтэрч байгаагаас гадна мал амьтан нуурын уснаас уух боломжийг хаасан тул Тойлогтоос Жанхайн даваа хүртэл бүх амралтын баазуудад аймгийн Тусгай хамгаалалтын захиргаанаас мэдэгдэл өгсөн болохыг мэн хэлсэн байна.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 14 дугаар зүйлд Байгалийн цогцолборт газрын тухай заасан байдаг.

15 дугаар зүйл. Онцгой бүсийн дэглэм

Онцгой бүсэд байгалийн унаган төрхийг нь хадгалах шаардлагад нийцүүлэн хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэхийн зэрэгцээ байгальд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр судалгаа, шинжилгээний ажил явуулах, ургамал, амьтны өсч үржих нөхцөлийг хангах, хөрсийг нөхөн сэргээх, гамшгийн хор уршгийг арилгах арга хэмжээ авна гэжээ.

Төстэй мэдээлэл

Япон улс манай улсад 1.3 сая хүнд шаардлагатай вакцин нийлүүлэхээр болсон талаар Пүрэв гарагт Гадаад харилцааны яамнаас мэдээлсэн.  Уг мэдээлэлд “КОВИД-19 цар тахал болон нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн 21.5 сая ам.долларын буцалтгүй тусламжийн энэхүү төсөл нь 2 үе шаттай хэрэгжиж, Монголын хүн амын 1.3 сая хүнд шаардлагатай тун вакциныг Япон […]

“Үндсэн хуулинд ял шийтгэлгүй Монгол Улсын иргэн нэр дэвшинэ гэж. Тэгвэл хадгаламж банкны 14н тэрбумын хэргээр эрүүгийн хуулиар Монгол Улсын шүүхээс 2 жилийн тэнсэн харгалзах ял авч бүгд найрамдахаа уншуулж байсан Хүрэлсүх нэр дэвших эрхгүй юм байна…” гэсэн пост олон нийтийн сүлжээнд тархаад байна. Энэхүү мэдээллийг нягталлаа. “Үндсэн хуулинд ял шийтгэлгүй Монгол Улсын иргэн нэр […]

Tserenkhuu Ishtseden хэмээх фэйсбүүк хэрэглэгч 2021.06.24-нд коронавирусийн эсрэг вакцины хүүхдүүдэд үзүүлж буй нөлөөллийн талаар нэгэн пост оруулсныг 1.8К хүн шэйрлэж, 1.5К хүн лайк даржээ. Уг постод: “ДЭМБ хүүхдэд туршилтын журмаар вакцин хийхийг зөвшөөрсөн шийдвэрээ цуцлаж буйгаа зарлалаа. “Том хүн, эмч нар, настан нарыхаа урдуур оруулж хүүхдүүдийг вакцинжуулж болохгүй гэдгийг дэлхийн бүх улс орнуудад Зөвлөмж болголоо! […]

Chimeddamba Dulamsuren гэх фэйсбүүк хэрэглэгч COVID-19-ийн эсрэг вакцины

Khulan Gankhuyag хэмээн фэйсбүүк хаягнаас “ЯМАР Ч ВАКЦИН БҮҮ ХИЙЛГЭЭРЭЙ” гэсэн постыг 2021.01.26-нд нийтэлжээ.   Уг постод “Засаг төр нь хээл хахуульд идэгдсэн өнөөгийн энэ цөвүүн цагт хийгдэж буй бүх вакцин хортой. Хүүхдүүдэд тарьдаг товлолт вакцин хүртэл мөнгөн усны хольцтой байгааг гадаадын мэргэжилтнүүд тогтоосон. Энэ нь хүнийг дүйнгэдүү, бусдын эрхшээлд автамхай, ноомой болгох үйлчилгээтэй. Зарим […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх