КОВИД-19 вакцин Англид хүүхдийн нас баралтыг нэмэгдүүлсэн – ТӨӨРӨГДҮҮЛСЭН

Товч агуулга

Эмнэлзүйн хувьд эмзэг бүлгийн хүүхдүүдийг COVID-19-ийн вакцинжуулалтад хамруулахыг чухалчилсан тул вакцин хийлгээгүй хүүхдүүдийн нас баралтын түвшин илүү өндөр байна гэдгийг Английн ҮСХ-ны хэвлэлийн төлөөлөгч тайлбарлажээ.

Эмнэлзүйн хувьд эмзэг бүлгийн хүүхдүүд, залуучууд хавсарсан өвчингүй хүмүүсээс хамаагүй эрт вакцин хийлгэсэн.

Англид 35-аас доош насны нэг ч хүн COVID-19-ийн эсрэг вакцин хийлгэсний улмаас нас бараагүй.



КОВИД-19-ийн эсрэг вакцин Англи улсад хүүхдийн нас баралтыг нэмэгдүүлж байна гээд Их Британийн Үндэсний статистикийн хороог эш татсан постууд олон нийтийн сүлжээнд ихээр цацагджээ.

Тэгвэл уг мэдээллийг Ройтерс агентлаг нягтлаад ХУДАЛ хэмээн үнэлсэн байна.

Factcheck:

Уг мэдээллийг вакцины талаар байнга ташаа мэдээлэл түгээдэг сайтад гарсан бөгөөд коронавирусийн эсрэг вакцин хийлгэсэн хүүхдүүдийн нас барах магадлал 52 дахин их байгаа тухай бичжээ.

Уг мэдээллийг бэлтгэхдээ 2021.01.01-10.31-ний хооронд хийсэн вакцинжуулалтаас үүдэлтэй нас баралтын талаарх статистикийг 10-14 болон 15-19 насныхны нас баралтын түвшинтэй харьцуулсан хэмээн тайлбарласан байна.

Уг мэдээллийг дараах байдлаар олон нийтийн сүлжээнд хүмүүс шэйрлэж эхэлжээ.

Тэгвэл уг дата мэдээлэл нь маш ихээр төөрөгдүүлсэн болохыг Английн ҮСХ-ны хэвлэлийн төлөөлөгч Ройтерс агентлагт албан ёсоор мэдэгдсэн байна.

Нэгдүгээрт, 35 ба түүнээс дээш насны бүлэгт Англи, Уэльс даяар КОВИД-19-ийн вакцинжуулалттай холбоотой нас барсан хэмээх 15 тохиолдол бүртгэгдсэнээс 10 нь вакцинд хамрагдсан нь үндсэн шалтгаан гэж бүртгэгджээ.

Хоёрдугаарт, эмнэлзүйн хувьд эмзэг бүлгийн хүүхдүүдийг COVID-19-ийн вакцинжуулалтад хамруулах ажил нэн тэргүүнд тавигдсан тул вакцин хийлгээгүй хүүхдүүдийн нас баралтын түвшин илүү өндөр байна гэдгийг Английн ҮСХ-ны хэвлэлийн төлөөлөгч тайлбарласан байна.

Түүнчлэн “Вакцинжуулалтын улмаас нас барсан” гэсэн бүртгэл буюу 2021.01-10 сард эмнэлзүйн хувьд эмзэг хүүхдүүд COVID-19 вакцинд хамрагдах боломжтой байсныг ҮСХ-ны төлөөлөгч нь хэлжээ. Өөрөөр хэлбэл, эмнэлзүйн хувьд эмзэг залуучууд хавсарсан өвчингүй хүмүүсээс хамаагүй эрт вакцин хийлгэсэн байна.

Англи улс 2021.08 сараас эмнэлзүйн эмзэг бүлгийн 12-15 насны хүүхдүүд болон дархлаа султай хүмүүсээ вакцинд хамрагдахыг санал болгож эхэлсэн. Вакциныг 2021.09 сар хүртэл Английн 12-15 насны бүх хүүхдэд хийгээгүй гэсэн үг юм. 2022.01.30-ныг хүртэл 5-11 насны эмзэг бүлгийн хүүхдүүд COVID-19-ийн тэсрэг вакцинд хамрагдаагүй байна.

Өөрөөр хэлбэл, вакцинд хамрагдсан хүүхдүүдийн тоо вакцин хийлгээгүй хүүхдүүдийнхээс бага бөгөө вакцин хийлгэсэн бүлэгт тодорхой хавсарсан өвчтэй хүүхдүүд голчлон хамрагдаж байгаа аж.

Иймд “Эмнэлзүйн хувьд эмзэг хүүхэд, залуусын нас баралтын түвшин хавсарсан өвчингүй хүүхдүүдтэй харьцуулахад өндөр байдаг нь вакцин хийлгэсэн өсвөр үеийнхний нас баралтын түвшин вакцин хийлгээгүй хүмүүсээс өндөр байгааг тайлбарлаж байна” гэдгийг ҮСХ-ны хэвлэлийн төлөөлөгч Ройтерс агентлагт тайлбарлажээ.

Вакцин хийлгэсэн бүлэг нь ихэвчлэн эмнэлзүйн эмзэг бүлгийн хүүхдүүд байдаг тул вакцин хийлгэсэн хүүхдүүдийн эндэгдэл өндөр байна гэсэн үг. Англид 35-аас доош насны нэг ч хүн COVID-19-ийн эсрэг вакцин хийлгэсний улмаас нас бараагүй.

Тиймээс дээрх мэдээлэл нь олон нийтийг төөрөгдүүлсэн ТАШАА агуулга хэмээн үнэлжээ.

Эх сурвалжууд:

https://www.reuters.com/article/factcheck-coronavirus-vaccines-idUSL1N2UT0RC

https://www.gov.uk/government/news/all-young-people-aged-16-and-17-in-england-to-be-offered-vaccine-by-next-week

https://www.reuters.com/world/uk/britains-top-medics-recommend-12-15-year-olds-get-covid-vaccine-2021-09-13/

https://www.england.nhs.uk/2022/01/nhs-expands-covid-vaccinations-to-the-most-vulnerable-5-to-11-year-olds

НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран бэлтгэв.

Энэ зургийн alt аттрибут хоосон байна. Нэр нь - unicef-japan-gov-1024x576.png
Төстэй мэдээлэл

Товч агуулга Жүрмэд Занаа гэх фэйсбүүк хэрэглэгч 2024.11.28-нд “ГАРДАСИЛ ВАКЦИНЫ НАЙРЛАГАД ИЙМ ХОРНУУД БАЙНА!!!!! ИЙМ ЮМААР ДАРХЛАА ТОГТООДОГ ГЭДЭГ ҮЛГЭРТ БҮҮ ИТГЭЦГЭЭЭ,, ХҮМҮҮС ЭЭЭЭЭ!!!!!!!!!” гэсэн пост оруулжээ. Уг пост дахь агуулгыг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа. “Амин хүчил, аморф хөнгөн цагаан гидроксифосфат сульфат, нүүрс ус, L-гистидин, эрдэс давс, полисорбат 80, натрийн борат, витамин, мөөгөнцрийн […]

Товч агуулга Ертөнцийн сонин хачин, элдэв мэдээ мэдээлэл гэсэн нэр бүхий фэйсбүүк хуудаст ­­­­2023 оны гуравдугаар сарын 4-ний өдөр “АЗОВЧУУД ДАЙНЫ ХУУЛЬ ЗӨРЧДӨГ ЗЭРЛЭГ ГЭМТ ХЭРЭГТНҮҮД (#нацистууд)” гэсэн гарчиг бүхий мэдээллийг оруулжээ. Тус групп нь 100 мянган гишүүнтэй бөгөөд дээрх постыг нягтлах хүсэлт ирсний дагуу нягталлаа. Уг постод, “Саяхан Украйнд эмнэлгийн багаж төхөөрөмж өгч туслаад […]

Khulan Ruchira хэмээх фэйсбүүк хэрэглэгч “Турк одоо Хятадыг олон улсын шүүхэд өгөх гэж байгаа юм байна. Хятад вакцин хийлгээд хиарсан гэнэ” гэсэн пост оруулжээ. Уг мэдээллийг 382 хүн цааш түгээж, 82 хүн сэтгэгдэл бичиж, 141 хүн лайк дарсан байна. Энэхүү мэдээллийг нягталлаа. Factcheck: ХУДАЛ Турк улс 2021 оны нэгдүгээр сард БНХАУ-ын Синовак вакцинаар иргэдээ вакцинжуулж эхэлсэн. […]

Амарсанаа Лодойсамбуу гэх фэйсбүүк хэрэглэгч КОВИД-19-ийг цар тахал биш, ганц өдөрт эдгэдэг өвчин гэсэн агуулга бүхий постыг 2021.06.16-нд оруулжээ. Уг постыг 2020 оны тавдугаар сард олон нийтийн сүлжээнд иргэд түгээснийг FactCheck.mn нягтлан хүргэж байсан билээ. Гэвч ийнхүү жилийн дараа дахин постолсныг 6К хүн шэйрлэж, 436 хүн лайк дарж, 30 хүн коммент бичсэн нь иргэд аливаа […]

Коронавирусийн халдварын тархалттай холбоотой иргэдийг төөрөгдүүлсэн шийдвэрүүдийн талаар бид хүргэсээр байгаа билээ. Энэ удаад шинэ коронавирусын шинжилгээтэй холбоотой зөрүүтэй мэдээллийг нягтлан хүргэж байна. PCR шинжилгээг зөвхөн орон нутаг руу зорчих иргэдээс шаардах бөгөөд бусад тохиолдолд 72 цаг хүчинтэй PCR шинжилгээ нэхэхгүй байх талаар мэдээлэл гарсан. Энэхүү мэдээлэл иргэдэд эргэлзээ үүсгэсэн юм. 2021.03.06 ЭМЯ-ны хэвлэл, мэдээллийн […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх