Pfizer вакцин дэлхийн хүн амыг устгах төлөвлөгөөний нэг хэсэг байсан – ХУДАЛ

Товч агуулга

Pfizer вакцин хийлгэсний дараа үрийн шингэний чанарын зарим үзүүлэлт түр хугацаагаар буурсан нь судалгаагаар тогтоогдсон ч энэ нь нөхөн үржихүйд удаан хугацааны нөлөө үзүүлж байгааг нотлох баримт биш.

Бусад судалгаагаар Pfizer вакцин үрийн шингэний чанарт ямар ч нөлөө үзүүлээгүй байна. 

Вакцин нь эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйд хор хөнөөл учруулдаг гэсэн нотолгоо байхгүй байна.



“…Pfizer-ийн mRNA вакцин нь доноруудын үрийн шингэний концентрац болон нийт хөдөлгөөний тоог түр хугацаагаар бууруулдаг нь дэлхийн хүн амыг устгах төлөвлөгөөний нэг хэсэг байсныг нотолж байна” гэсэн агуулгатай постыг жүжигчин асан Шон Уорд Инстаграм хуудастаа тавьжээ. Улмаар цахим орчинд энэхүү мэдээлэл тархаж, жиргээчид мөн цааш түгээсэн байна. 

Тэгвэл уг мэдээллийг Fullfact.org-ийн баримт нягтлагчид шалгаж, бодит мэдээллийг хүргэв.

Factcheck:

Цахим сүлжээнд оруулсан уг постод эшлэл болгон оруулсан судалгааны линкийг эхлээд шалгасан байна. Судалгаагаар 220 дээж өгсөн эр бэлгийн эсийн 37 донороос хэрхэн шинжилгээ хийсэн тухай болон Pfizer вакцинд хамрагдсаны дараах үетэй нь харьцуулжээ. Ийнхүү судлахад вакцин хийлгэхээс өмнөх үеийн нэг мл үрийн шингэн дэх эр бэлгийн эсийн тоо болон хөдөлгөөн вакцин хийлгэснээс хойших 2.5-5 сарын хугацаан бага түвшинд байсан бол таван сарын дараа эргээд хэвийн түвшинд очсон байна. 

Pfizer вакцины дараах системийн дархлааны хариу урвал нь эр бэлгийн эсийн концентраци болон хөдөлгөөн түр зуур буурах үндэслэлтэй шалтгаан юм гэдгийг судалгаанд дурдаад халуурахтай холбоотой өвчин нь эр бэлгийн эсийн чанарт түр зуур нөлөөлдөг болохыг олж тогтоосон бусад судалгааг онцолж, “Эр бэлгийн эсэд шууд нөлөөлөхөөс илүүтэйгээр системийн дархлааны хариу урвал нь үндэслэлтэй тайлбар гэж үзэж байна” гэжээ. 

Уг судалгаагаар “Урт хугацааны төлөв байдал сайн хэвээр байгаа” гэдгийг онцлоод вакцины урт хугацааны үр нөлөөг аюулгүй гэж тэмдэглэсэн байна. 

Бусад судалгаагаар Pfizer вакцин хийлгэсний дараа үрийн шингэний чанар буураагүй байна.

Түүнчлэн 37 донорыг хамарсан судалгааг бүр эрчүүдийг төлөөлөх үзүүлэлт гэж үзэх боломжгүй гэжээ. 

АНУ-ын Эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүний зохицуулах агентлаг КОВИД-19-ийн вакцин хийлгэсний дараах үеийн хүндрэлийн талаарх тайланг хянаж байгаа бөгөөд сарын тэмдгийн өөрчлөлт, холбогдох шинж тэмдгүүд болон КОВИД-19 вакцинуудын хоорондын холбоо өнөөг хүртэл тогтоогдоогүй болохыг мэдэгдсэн байна. 

Сарын тэмдгийн өөрчлөлт нь ихэвчлэн түр зуурын шинж чанартай байдаг бөгөөд КОВИД-19-ийн вакцин нь нөхөн үржихгүй, хүүхэд төрүүлэх чадварт нөлөөтэй гэсэн нотолгоо байхгүй болохын нэмж тайлбарлажээ. 

Иймд коронавирусийн эсрэг Pfizer вакцин эр бэлгийн эсэд нөлөөлж, хүн амыг цөөлнө гэсэн мэдээлэл ХУДАЛ хэмээн Fullfact үнэллээ. 

Эх сурвалжууд:

https://onlinelibrary.wiley.com/doi/10.1111/andr.13209

https://www.gov.uk/government/publications/coronavirus-covid-19-vaccine-adverse-reactions/coronavirus-vaccine-summary-of-yellow-card-reporting#analysis-of-data

https://www.medrxiv.org/content/10.1101/2021.04.30.21255690v1.full

https://pubmed.ncbi.nlm.nih.gov/14507826/

https://onlinelibrary.wiley.com/doi/10.1111/andr.13209

https://onlinelibrary.wiley.com/doi/epdf/10.1111/andr.13209

НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран бэлтгэв.

Энэ зургийн alt аттрибут хоосон байна. Нэр нь - unicef-japan-gov-1024x576.png
Төстэй мэдээлэл

Мягмар гараг буюу 2020 оны арваннэгдүгээр сарын 17-ын өдөр УОК хуралдсаны дараа нийслэлийн автомашины хөдөлгөөнийг илүү хумихаар шийдвэрлэсэн талаар мэдээлэхдээ хоорондоо зөрүүтэй тоонууд хэлсэн юм Мэдээллийн үеэр нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар: Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбоотойгоор тээврийн хөдөлгөөнийг нарийн цагийн хуваарьт шижлүүлсэн. Бид 17,000 тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно гэж тооцоолсон. Гэтэл өнөөдрийн байдлаар бидний […]

Коронавирусийн халдварын тархалттай холбоотой иргэдийг төөрөгдүүлсэн шийдвэрүүдийн талаар бид хүргэсээр байгаа билээ. Энэ удаад шинэ коронавирусын шинжилгээтэй холбоотой зөрүүтэй мэдээллийг нягтлан хүргэж байна. PCR шинжилгээг зөвхөн орон нутаг руу зорчих иргэдээс шаардах бөгөөд бусад тохиолдолд 72 цаг хүчинтэй PCR шинжилгээ нэхэхгүй байх талаар мэдээлэл гарсан. Энэхүү мэдээлэл иргэдэд эргэлзээ үүсгэсэн юм. 2021.03.06 ЭМЯ-ны хэвлэл, мэдээллийн […]

ОХУ-д барууны орнууд эдийн засгийн хориг тавьж буйтай холбоотойгоор цахим сүлжээнд “Орос Монголд эдийн засгийн хориг арга хэмжээ авсантай адил байж”, “Оростой хийж буй худалдаа экспортын 1.3%, сүүлийн 20, 30-н жилийн гадаад худалдааны нийт алдагдал бараг ДНБ-тэй тэнцэнэ”, “Канад Орос, Беларусийн бараанд 35% ийн татвар нэмсэн нь Оросоос манайд ногдуулдаг татвараас даруй 2 дахин бага” […]

Цахим орчинд “Гүүрээ засаач ээ, нурлаа” гэсэн тайлбартай бичлэг цацагдсан. Уг бичлэгт том оврын машин дөрвөн эгнээ, хоёр урсгал бүхий замаар өнгөрөхөд гүүрний залгаас хэсэг хөдөлж буй харагдаж байгаа юм. Tiktok аппликэйшн дээр erbol727 гэсэн хаяг бүхий хэрэглэгчийн хийсэн бичлэгийг твиттер хуудаснаа UB_Mongolian гэх хаягтай хэрэглэгч “Гүүрээ засаачээ!!! Нурлаашдээ…” гэсэн тайлбартай оруулжээ. Түүний мэдээллийг хүмүүс […]

Шадар сайд Я.Содбаатар “УОК-оос хэзээ ч хатуу хөл хорио тогтоох чиглэл өгөөгүй шүү. Иргэд л өөрсдөө гэрээсээ гарахгүй ажилдаа явахгүй байгаа” гэсэн зураг цахим орчинд тараад байна. Энэхүү мэдээллийг нягталж шалгалаа. Юун түрүүнд мэдээлэл үнэн эсэхийг ikon.mn сайтаас тодруулахад “Манайд ийм мэдээлэл ороогүй. Манайд орсон мэдээллийн зургийг ашиглан ийм мэдээлэл тараасан байна” гэсэн хариултыг өглөө. […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх