Ж.Батбаясгалан: Нийслэлчүүд утаанаасаа салсан бахдам амжилттайгаар 381 жилийн ойтойгоо золгож байна – ХУДАЛ

Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгч Ж.Батбаясгалан өнөөдөр тохиож буй Улаанбаатар хот үүсэж хөгжсөний түүхт 381 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэхдээ “Түүнчлэн онцлон нэг зүйлийг тэмдэглэн хэлэхэд, Нийслэлчүүд бид өмнөө тулгамдсан хамгийн том асуудал болох утаанаасаа салсан бахдам амжилттайгаар 381 жилийн ойтойгоо золгож байна” хэмээн дурдсан юм.

Мэндчилгээнд дурдсан “УТААНААС САЛСАН БАХДАМ АМЖИЛТ” гэсэн үгс үнэхээр бодит байдалтай нийцэж байгаа эсэхийг бид нягталлаа.

Нийслэлийн агаарын чанарыг үзүүлдэг agaar.mn сайтаас харвал 17:00 цагийн байдлаар Улаанбаатар хотын агаарын чанарыг хэмждэг 12 цэгээс 10-т нь агаар “Бага бохирдолтой” хэмээн харагдаж байна. Харин айлууд ид гал түлдэг 21:00 цагаас хойш PM10, PM2 ширхэглэгт тоосонцрын хэмжээ өндөр байгааг тус сайтаас харж болно.

АНУ-ын ЭСЯ-наас мөн Улаанбаатар хотын агаарын чанарыг байнга хэмждэг болсон aqicn.org цахим хуудаст үзүүлснээр Амгалан, Бөхийн өргөө, Баруун дөрвөн зам гэсэн гурван цэгт агаар “Их бохирдолтой” буюу улаан өнгийг заасан байна. Сүүлийн таван өдөрт ялангуяа PM2.5 ширхэглэгт тоосонцрын хэмжээ маш өндөр байсныг дараах зураг харуулж байна.

Харин улс орнуудтай харьцуулсан агаарын чанарын үзүүлэлтээр манай улс дэлхийн улс орнуудаас дөрөвдүгээрт буюу хамгийн бохирдолтой орнуудын тоонд багтсан хэвээр байгааг тус цахим хуудсаас харж болно.

Улаанбаатар хот түүхий нүүрснээсээ салаагүй хэвээр болохыг өглөө, орой нийслэлийн иргэд биеэрээ мэдэрч байгаагаас гадна НМХГ-ын Агаарын чанарын хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч С.Төмөрбат “Эмээлтэд түүхий нүүрс хэрэглэж байсныг илрүүлж, 450 тонныг битүүмжлэн ₮13 саяар торгосон. Нийслэлд зарим ААН түүхий нүүрс хэрэглэж байгаа” хэмээн хэвлэлд ярьжээ.

Тиймээс нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалангийн “Нийслэлчүүд утаанаасаа салсан бахдам амжилттайгаар 381 жилийн ойтойгоо золгож байна” хэмээн хэлснийг үнэн гэж үзэхэд учир дутагдалтай ажээ. Өөрөөр хэлбэл Улаанбаатарчуудын толгойны өвчин болсон утаа нэг үеэ бодвол багассан боловч хараахан салаагүй байна. Нийслэлчүүд бид утаанаасаа салсан амжилтын эзэд болоогүй болохыг дотоод болон гадаадын чанарын хэмжилтүүд харуулж байна.

Нягталсан: Ц.Тамир (MCIR)

Төстэй мэдээлэл

“Иргэн хувиараа бизнес эрхэлдэг та 2024.01.01 нээс АЛДАГДАЛТАЙ ажилласан ч та татвар төлнө, монголын бүх иргэд дансаар орсон мөнгөнөөсөө 1 хувийн татвар төлнө, чөлөөт цагаараа фитнест явж, хамт олноороо дуулах хоол идэх эргүй боллоо нийслэл хотын татвар 2 хувь болж нэмэгдлээ, одоо төлдөг төлбөрөө 2 дахин нэмж төлнө гэсэн үг үү……😪😪🫨🫨😦” гэсэн агуулгатай пост цахим […]

2021 оны аравдугаар сарын 9-ний өдөр Miniih – Минийх нэртэй фэйсбүүк хуудаст “Ажилгүй залууст 1 сая төгрөгийн тэтгэмж өгч эхэллээ” гэсэн гарчиг бүхий мэдээллийг оруулжээ. Уг мэдээллийн доор хүмүүс халамжийн бодлогоо зогсоох талаар, ажил хийж буй хүмүүсийн татварын мөнгөөр ажилгүй хүмүүсийг тэтгэж байгаа тул зогсоохыг шаардсан агуулга бүхий сэтгэгдлүүдийг үлдээжээ. Дээрх мэдээллийг нягталлаа. Уг мэдээллийн […]

Өнөөдөр цахим орчинд #nodain гэсэн бичиг бүхий шар даавуу барин Төрийн ордны зүүн талаар жагсаж буй иргэдийн зураг тархсан. “No double standart” иргэдийн хөдөлгөөний зохицуулагч  Д.Монголхүү мэдээлэл хийнэ гэх зарын дараа энэхүү зураг олон нийтийн сүлжээнд тархсан юм. Энэхүү зургийг нягталлаа. Юун түрүүнд тухайн зургийг хайлтын системд оруулахад 2021 оны наймдугаар сарын 9-ний өдөр Өдрийн сонины […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх