КОВИД-19-ийн вакцин үр тогтоолтод сөрөг нөлөөтэй-НОТЛОГДООГҮЙ

Товч агуулга

Судалгааны хамрах хүрээ маш бага, зөвхөн эр бэлгийн эсийн доноруудад хийсэн бөгөөд энэ нь нийт эрчүүдийг төлөөлөх боломжгүй.

Pfizer вакцин эмэгтэйн үр хөврөлийн амьдрах чадвар, нөхөн үржихүй, өндгөвч, умайн ямар нэгэн үзүүлэлт, үр хөврөл, ургийн болон төрсний дараах үеийн эсэн мэнд үлдэх, өсөлт, бие бялдрын хөгжил, мэдрэлийн үйл ажиллагааны хөгжилд ямар ч нөлөө үзүүлээгүй болохыг тогтоосон.

КОВИД-19-ийн вакцин нь хүмүүсийн нөхөн үржихүйд сөрөг нөлөөлдөг гэх ямар ч шалтгаан байхгүй.



Exposé нэртэй сайт 2022.06.26-нд “КОВИД-19 вакцинжуулалт нь үргүйдэл, үхэлд хүргэдгийг шинэ судалгаа болон Pfizer-ийн баримт бичгүүд нотоллоо” гэсэн гарчигтай мэдээллийг нийтэлжээ.

Уг мэдээллийг Fullfact-ийн баримт нягтлагчид шалган бодит мэдээллийг хүргэсэн байна.

Factcheck:

Exposé нь янз бүрийн эх сурвалжаас авсан мэдээллүүдийг ашиглан КОВИД-19-ийн вакциныг хортой мэт харагдуулах замаар буруу тайлбарласан хэмээн баримт нягтлагчид үзсэн байна.

Өмнө нь энэ талаар удаа дараа мэдээлж байсанчлан вакцинууд үр тогтооход сөргөөр нөлөөлж, үргүйдэлд хүргэдэг гэсэн нотолгоо одоогоор алга.

Уг мэдээлэлд дараах дөрвөн эх сурвалжийг ашиглажээ. Үүнд

Эдгээрийг нэг бүрчлэн нягталж байна.

Эр бэлгийн эсийн чанар

Exposé-ийн бичсэнээр “КОВИД-19-ийн вакцинжуулалт нь эрчүүдийн үр тогтоох чадварт сөрөг нөлөөлөх замаар хүн амыг цөөрөхөд хүргэнэ. Учир нь нэр хүндтэй эмч, эрдэмтэд КОВИД-19-ийн вакцинжуулалт нь эр бэлгийн эсийн тоог бууруулдаг болохыг олж тогтоосон” гэжээ.

Энэ нь 37 донорт хийсэн Израил улсын судалгаатай холбоотой мэдээлэл бөгөөд өмнө нь энэ талаар нягталж байжээ.

Эрчүүдийн эр бэлгийн эсийг судлахад вакцин хийлгэсэн тухайн сардаа өмнөхөөсөө спермийн тоо цөөн бөгөөд хөдөлгөөн нь бага байсан аж. Гэсэн хэдий ч судалгааны хамрах хүрээ маш бага, зөвхөн эр бэлгийн эсийн доноруудад хийсэн бөгөөд энэ нь нийт эрчүүдийг төлөөлөх боломжгүй байна. Түүнээс гадна судалгаанд “урт хугацааны төлөв сайн хэвээр байна” гээд вакцин аюулгүй гэсэн үг болохыг тайлбарлажээ. Бусад судалгаагаар Pfizer вакцин нь эр бэлгийн эсийн чанарт ямар нэгэн нөлөө үзүүлээгүй байна.

Харханд хийсэн липидийн жижиг хэсгүүд

Харханд хийсэн судалгаагаар вакцин нь өндгөвч рүү “дайрснаар” эмэгтэйчүүдийн үр тогтох чадварт нөлөөлнө хэмээн Expose бичжээ. Гэвч энэ нь ХУДАЛ мэдээлэл ажээ. Учир нь уг судалгаагаар КОВИД-19-ийн болон эмэгтэйчүүдэд үзүүлэх вакцины нөлөөг судлаагүй байна. Харин хархнуудад липидийн нано бөөмс болон мРНХ-ийг тарих тухай байжээ. мРНХ нь дангаараа вакцин биш гэдгийг олон нийт мэдэж байгаа.

Судалгаагаар эм хархны өндгөвч дэх липидийн нано бөөмсийн концентрац цаг хугацаа өнгөрөх тусам нэмэгдэж байгааг тогтоосон боловч энэ нь Exposé сэтгүүлд дурдсанчлан өндгөвч рүү “довтолж байна” гэсэн үг биш ажээ. Түүнчлэн судлаачид хархны нөхөн үржих чадварт тарилгын үзүүлэх нөлөөг судлаагүй юм байна.

Exposé-д дурдаагүй ч өөр нэг судалгаагаар эм хархны үржилд Pfizer вакцины нөлөөллийг судалжээ. “Вакцин нь эмэгтэйн үр хөврөлийн амьдрах чадвар, нөхөн үржихүй, өндгөвч, умайн ямар нэгэн үзүүлэлт, үр хөврөл, ургийн болон төрсний дараах үеийн эсэн мэнд үлдэх, өсөлт, бие бялдрын хөгжил, мэдрэлийн үйл ажиллагааны хөгжилд ямар ч нөлөө үзүүлээгүй” болохыг тогтоосон байдаг.

Шотландын мэдээлэл

Exposé сайт “Pfizer вакцины “үр дагавар” нь Шотландад өндгөвчний хорт хавдрын түвшингээс харагдаж байна” хэмээн мэдээллийг гуйвуулжээ.

Тус сайтын эш татсан Шотландын Нийгмийн эрүүл мэндийн талаарх дата мэдээллээр тус улсад 2021.12.27-ныг хүртэлх тухайн жилийн байдлаар өндгөвчний хорт хавдраар оношлогдсон 323 хүн байсан нь 2019 оны мөн үеийн 290, 2020 онд 252 байсантай харьцуулахад өндөр үзүүлэлт болохыг дурджээ.

Блогт мөн 2021.09 сар, 2022.03 сард Шотландад нярайн эндэгдэл “хяналтын хязгаар”-аас богино хугацаанд давсан тухай ижил эх сурвалжаас авсан мэдээллийг иш татсан байна. “Хяналтын хязгаар” гэдэг нь мэргэжилтнүүдийн хувьд “Үр дүн нь санаанд оромгүй бага эсвэл өндөр байх ба нэмэлт судалгаа шаардлагатай үед” шийдвэр гаргахад тусалдаг үзүүлэлт аж.

Энэ нь өгөгдлийг өөрийн дураар түүвэрлэсэн мэт ойлголт төрүүлж байгаа юм. Учир нь тус улсад зарим хорт хавдар нэмэгдсэн бол заримынх нь буурсан үзүүлэлттэй байгаа юм.

Хэдийгээр нярайн эндэгдэл гарсан ч амьгүй төрөлт, нярайн эндэгдэл ерөнхийдөө хяналтын хязгаарыг зөрчөөгүй байна. Шотландын Нийгмийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээлснээр амьгүй төрөлт, нярайн эндэгдэл Шотландад харьцангуй ховор тохиолддог ажээ.

Эх, ургийн анагаах ухааны мэргэжилтэн, доктор Сара Сток BBC-д “КОВИД-ын вакцин нь үүнийн хүчин зүйл биш” гэж хэлсэн байна.

Өөрөөр хэлбэл, эдгээр тоог вакцинжуулалтын “үр дагавар” гэж үзэх ямар ч шалтгаан байхгүй юм.

Сөрөг үйл явдлууд

“Pfizer-ийн нууц баримт бичгүүдээс олдсон нэмэлт нотлох баримтууд нь Шотландад нярайн нас баралтын түвшин өндөр байгаа шалтгаан нь КОВИД-19 вакцинжуулалтаас үүдсэн байж болзошгүйг харуулж байна” хэмээн Exposé нийтлэлийнхээ төгсгөлд бичжээ.

Энэ нь ч мөн худал байна.

Pfizer-ын вакцин хийлгэсний дараа гарсан сөрөг үйл явдлын дүн шинжилгээг харуулсан баримт бичигт үндэслэсэн ийн бичжээ.

“Гаж нөлөөний тайлан (AERs) хуримтлагдсан нь тухайн эмээс үүдэлтэй гэдгийг илтгэх албагүй. Харин энэ үйл явдал нь суурь өвчин эсвэл өмнөх өвчний түүх, дагалдах эм зэрэг бусад хүчин зүйлээс шалтгаалж болно” уг баримт бичиг нь өөрөө тайлбарласан байгаа юм.

Вакцин нь нөхөн үржихүйд сөрөг нөлөөгүй

КОВИД-19-ийн вакцин нь хүмүүсийн нөхөн үржихүйд сөрөг нөлөөлдөг гэх ямар ч шалтгаан байхгүй бөгөөд үүнийг баталгаажуулах хэд хэдэн шалтгаан байна.

Хатан хааны Эх барих, эмэгтэйчүүдийн эмч нарын коллеж “Одоогийн вакцинууд эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйд ямар нэгэн нөлөө үзүүлэх биологийн үндэслэлтэй механизм байдаггүй” хэмээн тайлбарлажээ.

Эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүний зохицуулах агентлаг “КОВИД-19-ийн вакцин нь нөхөн үржихүй болон таны хүүхэд төрүүлэх чадварт нөлөөлнө гэсэн нотлох баримт байхгүй” хэмээн мөн хэлсэн байна.

Иймд дээрх нийтлэл бүхэлдээ худал, олон нийтийг ТӨӨРӨГДҮҮЛСЭН байна.

Эх сурвалжууд:

https://onlinelibrary.wiley.com/doi/epdf/10.1111/andr.13209

https://phmpt.org/wp-content/uploads/2022/03/125742_S1_M4_4223_185350.pdf

https://scotland.shinyapps.io/phs-covid-wider-impact/

https://phmpt.org/wp-content/uploads/2022/04/reissue_5.3.6-postmarketing-experience.pdf

https://onlinelibrary.wiley.com/doi/epdf/10.1111/andr.13209

https://fullfact.org/health/male-fertility-pfizer-depopulation/

https://ec.europa.eu/research-and-innovation/en/horizon-magazine/five-things-you-need-know-about-mrna-vaccine-safety

https://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC8163337/

https://scotland.shinyapps.io/phs-covid-wider-impact/

https://scotland.shinyapps.io/phs-covid-wider-impact/#:~:text=help%20us%20decide%20when%20values%20are%20unexpectedly%20low%20or%20high%20and%20require%20further%20investigation

https://scotland.shinyapps.io/phs-covid-wider-impact/

https://phmpt.org/wp-content/uploads/2022/03/125742_S1_M4_4223_185350.pdf#page=9

https://www.rcog.org.uk/guidance/coronavirus-covid-19-pregnancy-and-women-s-health/vaccination/covid-19-vaccines-pregnancy-and-breastfeeding-faqs/

https://www.gov.uk/government/publications/coronavirus-covid-19-vaccine-adverse-reactions/coronavirus-vaccine-summary-of-yellow-card-reporting#analysis-of-data:~:text=The%20menstrual%20changes%20reported%20are%20mostly%20transient%20in%20nature.%20There%20is%20no%20evidence%20to%20suggest%20that%20COVID%2D19%20vaccines%20will%20affect%20fertility%20and%20your%20ability%20to%20have%20children.

Төстэй мэдээлэл

С.Жавхлангийн хийсэн лайвын үеэр яригдсан ХУДАЛ мэдээллүүд УИХ-ын гишүүн асан, дуучин С.Жавхлан аравдугаар сарын 15-наас “Монголоо аваръя” хөдөлгөөн эхлүүлж, Сүхбаатарын талбайд суулт хийж байгаа ба энэ талаараа тогтмол лайв хийж, талбайд цугласан иргэдийн сэтгэгдлийг үүгээрээ дамжуулж байгаа юм.  Гэвч энэ үеэр зарим иргэн КОВИД-19 халварт өвчний талаар олон нийтэд ташаа ойлголт дамжуулж байгааг бид нягтлан […]

Аравдугаар сарын 1-нээс олгож эхэлсэн ипотекийн зургаан хувийн

Хурандаа У.Хүрэлсүхийг дэмжигчид хэмээх 176 мянган лайктай фэйсбүүк хуудсаар 1072 хувьцааг иргэдэд олгож эхэлсэн нь цор ганц У.Хүрэлсүх хийсэн мэтээр бичжээ. Уг мэдээлэлд нэг өдрийн дотор 8200 хүн лайк дарж, 1700 хүн коммент бичин, 3800 хүн шэйрлэжээ. Тэгвэл ЭТТ-г нэг их наяд төгрөгийн ашигтай ажиллуулсан хүчин зүйл нь зөвхөн У.Хүрэлсүх ба түүний Засгийн газар мөн […]

Наймдугаар сарын 23-нд Халуун Цуст Мөн_Голч_ууд фэйсбүүк хуудсан дээр хуваалцсан видеог маш олон хүн цааш нь тараажээ. Уг бичлэгт: мРНА Вакцин тариулсан хүмүүс 6 сараас 3н жилийн дотор үхнэ хүүхэд гаргах боломжгүй болно цусны донор өгөх боложгүй гэх мэт … Оксфордын доктор Sean Brooks AНХААРУУЛЖ байна!!! 3р ТУН, ХҮҮХДҮҮДЭД ТАРИХ талаар яригдаж байгаа энэ үед […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх