“Олон тун вак хийлгэх тусам ковид тусах эрсдэл өндөр байгааг нотолсон” – ТАШАА

Товч агуулга

Урьдчилсан тайлангууд нь мэргэжлийн шинжээчдээр хянагдаж, баталгаажуулаагүй ба хэвлэл мэдээллийн хэрэгслээр батлагдсан мэдээлэл болгон нийтлэх ёсгүйг анхааруулжээ.

Иш татсан судалгаанд насанд хүрэгчдэд зориулсан нэмэлт тун бүхий вакцин нь КОВИД-19-өөс хамгаалах нөхцөлийг хангасан гэжээ.

Вакцины нөлөөгөөр хүний биеийн дархлаа муудах, үгүй болох гэсэн ойлголт байхгүй.

Аль ч вакцин хорт хавдар үүсгэх, өдөөх үндэслэл, нотолгоо байхгүйг олон улсын мэргэжлийн байгууллагууд тайлбарласаар байна.



Ganbayar Batsuuri гэх фэйсбүүк хэрэглэгч 2023.01.17-ны өдөр “АНУ-ын Cleveland Clinic -ийн судалгаагаар олон тун вак хийлгэх тусам ковид тусах эрсдэл өндөр байгааг судалгаагаар нотолсон аж. 0 doses буюу нэг ч тун хийлгээгүй нь хар өнгөтэй график бөгөөд хамгийн бага хэмжээгээр ковид тусдаг, 4 тунтай нь улбар шар график бөгөөд хамгийн их ковид тусч байгаа гэж судалгаагаар нотолжээ. Нийт 51 мянга орчим хүмүүс дээр хийсэн судалгаагаар нотолсон аж.

Үнэн гэвэл 3-аас дээш тун хийлгэсэн бол тэгээд хүний эсэргүүцлийн систем гэгч зүйл түй ч байхгүй болдог учир янз бүрийн өвчин, хавдар шууд тусч байгаа бөлгөө.

В.кцин бол хор юм.” гэсэн пост оруулжээ.

Уг мэдээллийг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа.

Factcheck 1:

Уг постыг Ganbayar Batsuuri оруулахдаа дараах линкийг хавсаргажээ(https://www.medrxiv.org/content/10.1101/2022.12.17.22283625v1.full?fbclid=IwAR2G0smB4n1z0HHZs4A5WGBwZkovg4x0CjNhG7cWEIOcN06uXilAxgniTbE).

medRxiv гэх тус сайт нь анагаах ухаан, эмнэл зүйн болон эрүүл мэндийн шинжлэх ухааны хэвлэгдээгүй гар бичмэл буюу урьдчилсан тайлангуудыг байршуулах боломжтой төлбөргүй цахим платформ аж. Урьдчилсан тайлангууд нь мэргэжлийн шинжээчдээр хянагдаж, баталгаажуулаагүй байх ба “Эмнэлзүйн практик эсвэл эрүүл мэндтэй холбоотой зан үйлийг удирдан чиглүүлэхэд найдах ёсгүй бөгөөд хэвлэл мэдээллийн хэрэгслээр батлагдсан мэдээлэл болгон нийтлэх ёсгүй” болохыг анхааруулсан байна.

Дээрх фэйсбүүк хэрэглэгчийн иш татсан “2019 оны коронавируст өвчний эсрэг нэмэлт тун бүхий вакцины үр дүн” гэх судалгааны өмнө нь ч мөн судалгааг баталгаажуулж үнэлээгүй болохыг сануулсан байна.

Судалгааны урьдчилсан тайланд бичсэнээр 51011 хүнийг хамруулснаас 20689 буюу 41% нь өмнө нь КОВИД-оор өвчилсөн, 42064 буюу 83% нь дор хаяж вакцины хоёр тунд хамрагдсан бөгөөд судалгааны явцад 5%-д нь коронавирусийн халдвар илэрсэн байна. Судалгааны товч үр дүнг харвал насанд хүрэгчдэд зориулсан нэмэлт тун бүхий вакцин нь КОВИД-19-өөс хамгаалах нөхцөлийг хангасан гэжээ. Мөн Кливленд Клиникийн хөдөлмөрийн насны 51,011 ажилтны дунд COVID-19-ийн хоёр валентын вакцинаар дахин дархлаажуулахад олон нийтийн дунд давамгайлж байсан вирусийн омгуудын эсрэг халдвараас 30% сэргийлсэн гэсэн үр дүнтэй байсныг бичсэн байна.

Factcheck 2:

Түүнчлэн график дээр хар өнгийг нэг ч удаа халдвар аваагүй болохыг тайлбарласан бол улбар шар өнгөөр Омикрон ВА.4 болон ВА.5 хувилбараар хамгийн сүүлд өвчилсөн хүмүүсийг тэмдэглэсэн байгааг “0 doses буюу нэг ч тун хийлгээгүй нь хар өнгөтэй график бөгөөд хамгийн бага хэмжээгээр ковид тусдаг, 4 тунтай нь улбар шар график бөгөөд хамгийн их ковид тусч байгаа гэж судалгаагаар нотолжээ.” хэмээн буруу тайлбарласан байна.

Factcheck 3:

Йелийн их сургуулийн иммунобиологийн профессор Акико Ивасаки “Вакцины нэмэлт тун нь Омикрон зэрэг бүх хувилбаруудыг саармагжуулах эсрэг биетийг нэмэгдүүлдэг. Энэ нь халдвар авах, эмнэлэгт хэвтэх, нас барахаас хамгаалахад тусалж байгаа юм” гэжээ.

Мөн АШУҮИС-ийн Дархлаа судлалын тэнхимийн ахлах багш, эмнэл зүйн дархлаа судлаач эмч, Анагаах ухааны доктор Т.Хонгорзул “Хүний биеийн дархлаа нь төрөлхийн ба олдмол гэж ангилагддаг ба аль аль нь хүнийг амьдралынх нь туршид өвчин эмгэгээс хамгаалахад оролцож байдаг. Вакцины нөлөөгөөр хүний биеийн дархлаа муудах, үгүй болох гэсэн ойлголт байхгүй.

Төрөлхийн дархлаанд арьс салстын хамгаалах тогтолцоо, цусны цагаан эсүүд, цусны ийлдсэнд агуулагдах хавсарга гэж нэрлэгдэх дархлааны уураг зэрэг хамаарах ба эдгээр хүчин зүйлс нь вакцины нөлөөгөөр ямар нэг өөрчлөлтөнд орох тухай ойлголт байхгүй, үндэслэлгүй юм. COVID-19 вакцинаар тогтсон дархлаа нь өвдсөнөөс илүү найдвартай, аюулгүй хамгаалалт болдгийг судалгааны үр дүнгээр тогтоосон” гэдгийг тайлбарлаж байв.

Мөн аль ч вакцин хорт хавдар үүсгэх, өдөөх үндэслэл, нотолгоо байхгүйг олон улсын мэргэжлийн байгууллагууд тайлбарласаар байна.

Иймд дээрх мэдээлэл нь олон нийтийг төөрөгдүүлсэн, буруу, дутуу тайлбар бүхий ТАШАА мэдээлэл байна.

Эх сурвалжууд:

АШУҮИС

https://www.medrxiv.org/content/10.1101/2022.12.17.22283625v1.full?fbclid=IwAR2G0smB4n1z0HHZs4A5WGBwZkovg4x0CjNhG7cWEIOcN06uXilAxgniTbE

https://www.usatoday.com/story/news/factcheck/2022/02/16/fact-check-booster-shots-strengthen-dont-destroy-immune-system/6683432001/

https://www.nccn.org/docs/default-source/covid-19/covid-vaccine-and-cancer-05.pdf?sfvrsn=45cc3047_16

https://www.cancer.org/treatment/coronavirus-covid-19-and-cancer/covid-19-vaccines-in-people-with-cancer.html#:~:text=with%20your%20doctor.-,Can%20COVID-19%20vaccines%20cause%20cancer%20or%20make%20cancer%20grow,COVID-19%20vaccines%20cause%20cancer.

https://cbcn.ca/en/blog/our-stories/oncologists-covid-vaccine

НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран бэлтгэв.

Энэ зургийн alt аттрибут хоосон байна. Нэр нь - unicef-japan-gov-1024x576.png
Төстэй мэдээлэл

Өчигдөр УИХ-ын гишүүн С.Бямбацогт амны хаалт зүүгээгүй ч вирус устгагч зүүсэн хэмээн нэгдсэн хуралдааны үеэр тайлбарласан юм. Түүний энгэртээ зүүсэн цэнхэр, нэрийн хуудасны хэмжээтэй зүйлийг хаврын чуулганы нээлтийн үеэр УИХ-ын дарга төдийгүй нэлээд гишүүд зүүсэн байв. Тэгвэл төрийн түшээдийн зүүж буй уг вирус устгагч зүүлт үнэхээр коронавирусийн халдвараас сэргийлж, амны хаалтыг орлож чадах эсэхийг нягталж […]

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хүү Э.Батшугар Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөхөөр ажиллах болсон тухай мэдээлэл гараад байгаа юм. Бид энэ мэдээллийн үнэн худлыг нягтлах зорилгоор Э.Батшугараас тодруулах гэж оролдсон боловч хариу өгсөнгүй. Харин Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албанаас тодруулахад уг мэдээллийг бүрэн үгүйсгэлээ. Тиймээс  Ерөнхийлөгчийн зөвлөхөөр томилогдсон гэдэг нь ташаа мэдээлэл ажээ. Одоогоор уг хуурамч мэдээллийг 24 tsag.mn болон eagle.mn гэх мэт сайтууд […]

Товч агуулга Хөнгөн цагааныг вакцины найрлагад нэмэлтээр ашигласнаар хүний дархлааны хариу урвалыг илүү сайжруулах нөлөөтэй. Вакцины найрлагад хөнгөн цагаан нэмэлтээр оруулснаар ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлдэггүй болохыг өнгөрсөн 60 жилийн судалгаа нотолно. Хүүхдийн товлолт вакцинуудын найрлагад кадми ордог талаар ямар нэгэн мэдээлэл алга. Вакцин аутизмтай холбоотой болох нь шинжлэх ухаанаар өнөөдрийг хүртэл нотлогдоогүй. Хэд хэдэн […]

Товч агуулга Шинжлэх ухааны түүхэнд вакциныг нээж бүтээснээр олон хүнийг халдварт өвчнөөс сэргийлж, амийг нь аврах боломж бүрдсэн. Томуугийн эсрэг вакцин нь тухайн томуугийн улирлын ханиадны улмаас эмчид очих эрсдэлийг 40-60%, нас баралтыг 90 гаруй хувьтай бууруулдаг болон нь нотлогдсон. Хүүхэд насандаа вакцинд хамрагдсаны үр дүнд жил бүр 4 сая хүн нас барахаас сэргийлж байна. […]

“Зөв хөгжил” гэх фэйсбүүк хаягаас “Дөнгөж сая ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг гэрээс нь тагнуулын ерөнхий газраас дайчлан баривчиллаа” гэсэн постыг зурагтай нь нийтэлжээ. Уг постыг 17 минутын дотор 14 хүн хуваалцаж, 145 хүн лайк дарж, 83 хүн сэтгэгдэл бичжээ. Энэхүү постыг бид нягталлаа. Ингэхдээ зургийг google болон Yandex сайтын зураг хайлтаар шалгаж үзлээ. Өмнө нь 2020 […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх