Хятадууд коронагийн вакцин үнэгүй өгье гэсэн ч Монголчууд ҮГҮЙ гэж дургүйцлээ – ХУДАЛ

Монгол Улс Media гэх фэйсбүүк группт өчигдөр Lhawga Oyuka гэх хаягнаас “Хятадууд коронагийн вакцин үнэгүй өгье гэсэн ч Монголчууд ҮГҮЙ гэж дургүйцлээ” гэсэн гарчигтай мэдээг хуваалцжээ.

Тухайн мэдээг mnroyal.club гэх цахим хуудаст нийтэлсэн гэж харагдах бөгөөд тухайн мэдээнд 1800 хүн хариу үйлдэл үзүүлж, 1700 хүн сэтгэгдэл бичиж, 50 хүн хуваалцжээ. Сэтгэгдэл бичсэн хүмүүсийн дунд БНХАУ-д үйлдвэрлэсэн вакцин авахгүй, хэрэглэхгүй гэсэн сэтгэгдлүүд их байх аж.

Бид энэхүү мэдээллийг нягталлаа.

Factcheck 1:

Нэгдүгээрт тухайн линк дээр дарвал тухайн линк алдаа зааж байв. Өөрөөр хэлбэл ийм мэдээ байхгүй байлаа.

Тиймээс mnroyal.club хаягийг шалгаж үзвэл зөрчилтэйн улмаас хаагдсан гэсэн мэдээлэл гарсан юм. Тэгэхээр линк дээрх хаягтай мэдээллийн сайт байдаггүй юм байна.

Factcheck 2:

“Хятадууд коронагийн вакцин үнэгүй өгье гэсэн ч Монголчууд ҮГҮЙ гэж дургүйцлээ” гэсэн агуулгыг шалгаж үзэв. 2021 оны хоёрдугаар сарын 8-ны өдөр БНХАУ-аас Монгол Улсад суух Элчин сайд Цай Вэньруй сар шинийн мэндчилгээг албан ёсны веб сайтаараа дамжуулан хүргэсэн.

Ингэхдээ “Монголын талын бэлэглэсэн гучин мянган толгой хонь Хятадад “жилийн хамгийн их хайлт хийсэн сэдэв” болсон бөгөөд Хубэй мужийн ард иргэд Монголын ард түмэнд улаан цай хариу бэлэглэж, улмаар “хонины хариуд цай” хэмээх сайхан үйл явдал өрнөлөө. Өдгөө, дэлхийн бүх улс орнууд вакцинжуулах ажлаа эрчимжүүлж байна. Хятадын тал өөрийн ард иргэдийг вакцинжуулах яаралтай нөхцөл байдалд байгаа ч Монголын талд вацкины буцалтгүй тусламж үзүүлэхээр шийдсэн” болохоо мэдэгдсэн юм.

Үүний дараа хоёрдугаар сарын 9-ний өдөр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Шадар сайд С.Амарсайхан нартай албан уулзалт хийсэн бөгөөд энэ үеэр манай улс вакцины буцалтгүй тусламжийг авахгүй гэж дургүйцсэн талаар ямар ч мэдээлэл байхгүй бөгөөд нөхөрсөг хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх талаар албан ёсны сайтуудад дурджээ. Манай улсаас уулзсан албаныхан болон вакцинжуулалттай холбоотой ажлыг хариуцан ажиллаж буй Эрүүл мэндийн яам болон ХӨСҮТ, УОК-оос БНХАУ-аас тусламжаар өгөх вакциныг авахгүй байх талаар ямар нэг мэдээлэл огт гараагүй байгаа юм. Эдгээрээс харахад дээрх мэдээлэл худал болох нь батлагдаж байна.

Төстэй мэдээлэл

Товч агуулга 2021-2022 онд хүүхдүүдийн нас баралт 8,200%

2022 оны наймдугаар сарын 30-ны өдөр томилогдсон Засгийн газрын шинэ гишүүдийн нэг нь Х.Болорчулуун. Түүнийг Ерөнхийлөгчийн санаачилсан хүнсний хувьсгалыг эрчимжүүлэх, атрын IV аяныг үр дүнтэй хэрэгжүүлэхэд мэргэжлийн агрономич хүний хувьд үүргээ амжилттай гүйцэтгэж чадна гэж итгэж сайдаар томилж байгаа гэдгийг Ерөнхий сайд тухайн үед хэлж байв. Тэгвэл Х.Болорчулуун ХХААХҮ-ийн сайдаар томилогдсоноос хойш сар гаруйн дараанаас […]

Ерөнхий боловсролын Нэгдүгээр сургууль сурагчдын дээрэлхэлт, зүй бус хандлагатай холбоотой гаргасан мэдэгдлээ устгажээ. Factcheck: Тус сургууль 2025.10.16-нд сошиал хуудастаа дараах мэдэгдлийг гаргасан юм. Энэхүү мэдэгдлийг гаргах болсон шалтгаан нь Ерөнхий боловсролын Нэгдүгээр сургуулийн бүлэг хүүхдүүд цахилгаан скүүтер ашиглаж, тоглоомын талбай дээр бага насны хүүхдүүдийн эрүүл мэнд, амь насанд заналхийлсэн үйлдэл гаргасан талаар Сэтгэл зүйч Уянга […]

Нийслэлийн мэдээ нэртэй фэйсбүүк хэрэглэгч “15хан настай охинд цусны хорт хавдар онош гарчээ. Шалтгаан нь ГАР УТАС, ТВ ДЭЛГЭЦ байнга ширтдэгээс болсон байна!!! Эх сурвалж: цахимтв.мн” гэх мэдээллийг зургадугаар сарын 6-ны өдөр оруулжээ. Уг мэдээлэлд 2021 оны зургадугаар сарын 11-ний байдлаар 255 хүн хариу үйлдэл үзүүлж, 565 хүн хуваалцжээ. Дээрх мэдээллийг нягталлаа. Factcheck: Өнөөг хүртэл […]

Товч агуулга Вакцины үр дүнгийн талаарх шинэ судалгааг харвал нас баралт вакцин хийлгээгүй хүмүүсийн дунд маш өндөр байна. Хатан хааны Эх барих, эмэгтэйчүүдийн эмч нарын коллеж “Одоогийн вакцинууд эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйд ямар нэгэн нөлөө үзүүлэх биологийн үндэслэлтэй механизм байдаггүй” хэмээн тайлбарлажээ. Эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүний зохицуулах агентлаг “КОВИД-19-ийн вакцин нь нөхөн үржихүй болон таны хүүхэд […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх