УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн “Мэдээллийн урсгал”-аар өгсөн ВАКЦИНТАЙ холбоотой ХУДАЛ МЭДЭЭЛЛҮҮД

Коронавирусийн эсрэг Дархлаажуулалтын ажлын хэсгийн ахалж байгаа, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн 2021 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр “Мэдээний урсгал” нэвтрүүлэгт орохдоо вакцины талаар мэдээлэл өгсөн.

Эдгээр мэдээллийг нягтлан, худал мэдээллүүдийг хүргэж байна.

“Шинжлэх ухааны үндэслэлээр шууд энэ өвчний эсрэг таны бие хамгаалалттай болсон гэдгийг үзүүлдэг нэг ч шинжилгээний арга байхгүй”

Factcheck: ХУДАЛ

Ковид19 өвчний үүсгэгч Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, хамгаалах зорилгоор вакцинаар дархлаажуулалтыг хийж байна. Өвдөөд эдгэрсэн хүний, эсвэл вакцин тариулсан хүний эсийн ба шингэний дархлааг үнэлэх судалгаа, шинжилгээний олон аргууд байдаг ба эдгээр аргуудыг гадаадын өндөр хөгжилтэй улсууд ашиглаж хүн амынхаа дархлаажуулалтын байдлыг үнэлж байна гэдгийг АШУҮИС-ийн Дархлаа судлалын тэнхмийн эрхлэгч, АУ-ы доктор Т.Хонгорзул хэлсэн.

“Гэтэл Израильд асар олон хүн Файзер хийлгэсэн. Гаж нөлөө гарч ирсэн нь 30 наснаас доош залуучуудад хийх юм бол зүрхний булчингийн үрэвсэл өгч байна. Тэгэхээр залууст Файзер хэрэггүй юм байна гэсэн дүгнэлт гарч байна. Эндээс үзэхэд 30-аас доош насныханд Файзер хэрэггүй. Бусад нь болно”

Factcheck: ХУДАЛ

Израил улсад хийсэн 514 хүнийг хамруулсан судалгаанд 30 наснаас доош 21 хүнд вакцины эхний тунгийн дараа ямар нэг хүндрэлийн тухай мэдээлэл байсангүй.

16 болон түүнээс дээш настай 43,548 хүнд хийсэн судалгаанд Файзер вакцин 95 хувийн үр дүн үзүүлсэн ба вакцины шалтгаантай зүрхний булчингийн үрэвслийн тохиолдол нэг ч байсангүй.

Насанд хүрэгчдэд Файзер вакцин аюулгүй, үр дүнтэй нь нотлогдсон учир 12-оос доош насны 4644 хүүхэд, 12-оос дээш насны 43998 хүүхдийг хамруулсан судалгаа үргэлжилж байна.

“АстраЗенека хийхэд 60-аас доош насныхан, ялангуяа минипаус болсон эмэгтэйчүүдэд судас бүлэгнэх хам шинж өгч байна гээд батлагдсан”

Factcheck: ХУДАЛ

2021 оны 3-р сарын 18-ны өдөр Европын Анагаах Ухааны Холбоо цусны бүлэгнэл нь Астразенека вакцинтай холбоотой эсэхийг батлаагүй. Цус бүлэгнэл нь маш ховор тохиолдолд цусны ялтас эс багатай хүмүүст үүсч болох бөгөөд АстраЗенека вакцин хийлгэсэн Европын холбооны улсуудын 20 сая хүнээс 25 цусны бүлэгнэл үүссэн тохиолдлыг авч үзжээ. Цусны бүлэгнэл нь вакцинтай холбоотой эсэх нь эцэслэн батлагдаагүй байна.

“707 мянган хүн эхний тунгаа авсан байна. Нас барсан хүмүүс дотор вакцины эхний тунгаа хийлгээд нас барсан нэг ч хүн байхгүй байна. Энэ их сайн мэдээлэл”.

Factcheck: ХУДАЛ

2021.04.14-ний өдрий ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр оролцох үеэрээ вакцины эхний тунг хийлгэсэн байсан гурван иргэн нас барсныг баталгаажуулсан. Тодруулбал, Синофармын вакцин хийлгэсэн хоёр, Файзер вакцин хийлгэсэн нэг иргэн вакцин хийлгэснээс хойш 7-10 хоногийн дотор халдвар авч, нас барсан байна. Энэ тухай тэрбээр хэлэхдээ “Нас барсан зарим тохиолдол вакцин хийлгэсэн гэх өгүүлэмжтэй байгаа ч шүүх эмнэлгийн дүгнэлтээр вакцинаас бус тухайн хүний архаг өвчнөөс болсон гэсэн дүгнэлт гарсан. Харин вакцин хийлгээд нас барсан гэх тохиолдол бүртгэгдээгүй” гэсэн юм.

Ашигласан эх сурвалжууд:

https://www.eurosurveillance.org/docserver/fulltext/eurosurveillance/26/6/eurosurv-26-6-1.pdf?expires=1619779268&id=id&accname=guest&checksum=A4B1D08FD142A9FCF15409D4AC761157
https://www.nejm.org/doi/pdf/10.1056/NEJMoa2034577?articleTools=true
https://clinicaltrials.gov/ct2/show/NCT04816643
https://clinicaltrials.gov/ct2/show/NCT04368728
Эрүүл мэндийн яам
АШУҮИС-ийн Дархлаа судлалын тэнхмийн эрхлэгч, АУ-ы доктор Т.Хонгорзул

Цар тахлын энэ үед коронавирустэй холбоотой аливаа мэдээллийг заавал нягталж, баталгаатай эх сурвалжаас мэдээлэл авч байхыг FactCheck.mn дахин дахин сануулж байна.

Төстэй мэдээлэл

Цар тахлын үед шийдвэр гаргагчид өөр өөр шийдвэр, мэдээллийг танилцуулж, иргэдийг төөрөгдүүлсээр байна. Хамгийн сүүлд дархлаажуулалтын явцтай холбоотой иргэдийг төөрөгдүүлсэн мэдээллийг хийлээ. Цар тахлын үед иргэдийг төөрөгдүүлж буй төрийн байгууллагуудын шийдвэрүүдийг бид хүргэж байна. 2021.04.04 Ерөнхий сайд: Дархлаажуулалтын хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлнэ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрийн албан ёсны фэйсбүүк хуудсаар дамжуулан дөрөвдүгээр сарын 4-ний […]

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдөр NTV телевизийн “Улаан бал” ярилцлагад орж, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн талаар ярилаа. Худал мэдээлэл нийтэлсэн, түүнийг түгээсэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл төдийгүй нийгмийн сүлжээ ашиглагчдад хамааралтай гэх хуулийн төслийн нэмэлт өөрчлөлтийн талаарх сайд Х.Нямбаатар ярихдаа зарим эргэлзээтэй мэдээлэл өгсөн тул нягталлаа. Х.Нямбаатар: Хэвлэлийн зөвлөлийг байгуулахдаа олон нийтийг бүрдүүлж […]

Фэйсбүүк дэх “1072 huvitsaa” гэх хаягт нэгдүгээр сарын

Шадар сайд Я.Содбаатар “УОК-оос хэзээ ч хатуу хөл хорио тогтоох чиглэл өгөөгүй шүү. Иргэд л өөрсдөө гэрээсээ гарахгүй ажилдаа явахгүй байгаа” гэсэн зураг цахим орчинд тараад байна. Энэхүү мэдээллийг нягталж шалгалаа. Юун түрүүнд мэдээлэл үнэн эсэхийг ikon.mn сайтаас тодруулахад “Манайд ийм мэдээлэл ороогүй. Манайд орсон мэдээллийн зургийг ашиглан ийм мэдээлэл тараасан байна” гэсэн хариултыг өглөө. […]

“Украины дээгүүр иргэний ямар ч улсын агаарын тээвэр нисэхгүй байгаа юм байна. Буудчихна гээд. Тэгсэн чинь ганц онгоц нисэж байсан нь манай “МИАТ” гэнэ ээ. Хөөрхөн үү?” гэсэн постыг ulsturch.mn гэх фэйсбүүк хуудас өчигдөр оруулсан. Украины агаарын замыг тойрсон шар онгоцууд дунд Украины агаарын хилээр явж буй цэнхэр онгоц бүхий зурагтай энэхүү мэдээлэл өнөөдөр олон […]

Товч агуулга УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн Пүрэв гарагийн УИХ-ын чуулган дээр Сонгуулийн Ерөнхий Хорооны гишүүнийг сонгох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэх үеэр Цагдаагийн Ерөнхий Газрын дарга Т.Сүхболдоос цахим сүлжээний зохицуулалтын талаар асуухдаа “Албан бус мэдээгээр Монгол Улсад 2.6 сая фэйсбүүк хаяг байгаа. Үүний 1.5 сая нь хуурамч хаяг байна. УИХ-ын гишүүд, улс төрчдийг жирийн үед гөвж байна. […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх