Хүүхдийн унаган дархлааг сүйрүүлнэ – ТАШАА

Товч агуулга

Долдугаар сарын дунд ба наймдугаар сарын эхээр л гэхэд вакцин хийлгээгүй хүмүүс COVID-19-ийн улмаас нас барах тохиолдол нь бүүстер тун хийлгэсэн хүмүүсийнхээс 10 дахин их байна.

Вакцины нөлөөгөөр хүний биеийн дархлаа муудах, үгүй болох гэсэн ойлголт байхгүй.

COVID-19 вакцинаар тогтсон дархлаа нь өвдсөнөөс илүү найдвартай, аюулгүй хамгаалалт болдгийг судалгааны үр дүнгээр тогтоосон.



Tata Tunga гэх фэйсбүүк хэрэглэгч 2022.08.03-нд “Пфайзер, Модернаг бүтээхэд ашигласан мРНХ технологийг зохион бүтээгч доктор Мэлоун:

“Илүү тун хийх тусам… вакцин хийлгээгүй хүмүүстэй харьцуулахад ХАЛДВАР, ӨВЧИН, ҮХЛИЙН ЭРСДЭЛ ӨНДӨР байна. Хүүхдийн унаган дархлааг сүйрүүлнэ, хүүхдэд яагаад ч хийлгэж болохгүй” гэдгийг сануулсаар байгаа. Түүний дуу хоолойг эхнээсээ хаасаар байгаа юм!!!

Хятад вакцин адил технологитой!!!” хэмээн постолсныг 90 хүн шэйрлэж, 32 хүн лайк даржээ.

Түүний хуваалцсан мэдээллийг нягталлаа.

Постод хавсаргасан зураг дээрх, мРНХ технологийг зохион бүтээгч доктор Мэлоун хэмээх хүнийг The New York Times тэргүүтэй олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагууд, баримт нягтлагчид “Худал мэдээллийн од”, “Эрдэмтэн хүн ташаа мэдээлэл түгээж байна” гэгчлэн баримт бүхий нийтлэлүүдийг бичжээ.


…Илүү тун хийх тусам… вакцин хийлгээгүй хүмүүстэй харьцуулахад ХАЛДВАР, ӨВЧИН, ҮХЛИЙН ЭРСДЭЛ ӨНДӨР байна.

Factcheck 1:

АНУ-ын Халдварт өвчний хяналт, сэргийлэлтийн төвийн дата мэдээллээр тус улсад бүртгэгдсэн нас баралтад вакцинд хамрагдаагүй хүмүүсийн үхэл зонхилж байна.

Тухайлбал, долдугаар сарын дунд ба наймдугаар сарын эхээр вакцин хийлгээгүй хүмүүс COVID-19-ийн улмаас нас барах тохиолдол нь бүүстер тун хийлгэсэн хүмүүсийнхээс 10 дахин их байсныг тус улсын Халдварт өвчин судлалын төв мэдээлжээ.

…Хүүхдийн унаган дархлааг сүйрүүлнэ, хүүхдэд яагаад ч хийлгэж болохгүй.

Factcheck 2:

Хүний биеийн дархлаа нь төрөлхийн ба олдмол гэж ангилагддаг ба аль аль нь хүнийг амьдралынх нь туршид өвчин эмгэгээс хамгаалахад оролцож байдаг. Вакцины нөлөөгөөр хүний биеийн дархлаа муудах, үгүй болох гэсэн ойлголт байхгүй.

Төрөлхийн дархлаанд арьс салстын хамгаалах тогтолцоо, цусны цагаан эсүүд, цусны ийлдсэнд агуулагдах хавсарга гэж нэрлэгдэх дархлааны уураг зэрэг хамаарах ба эдгээр хүчин зүйлс нь вакцины нөлөөгөөр ямар нэг өөрчлөлтөнд орох тухай ойлголт байхгүй, үндэслэлгүй юм. COVID-19 вакцинаар тогтсон дархлаа нь өвдсөнөөс илүү найдвартай, аюулгүй хамгаалалт болдгийг судалгааны үр дүнгээр тогтоосон.


Хятад вакцин адил технологитой!!!

Factcheck 3:

Уламжлалт вакцин нь суларсан вирусийг бага хэмжээгээр тарьж, антиген гэж нэрлэгддэг зарим уургийг таньдаг болгохын тулд бие махбодийг сургадаг бөгөөд ингэснээр жинхэнэ вирустэй таарвал довтлоход бэлэн болгох зарчимтай гэж энгийнээр тайлбарлаж болно.

Pfizer, BioNTech компаниудын бүтээсэн вакцин нь вирусийн удмын (генийн) материал болох мэдээллийн Рибонуклейн хүчил(мРНХ)-ийг агуулсан био бүтээгдэхүүн бөгөөд мРНХ нь биед ормогцоо биеийн эсүүдэд нэвтрэн вирусийн сэртэнгийн уураг хэмээх чухал уургийг кодлон үүсгэж, улмаар дархлаа тогтолцоонд таниулах замаар дархлаа тогтоодог зарчимтай байна.

Өөрөөр хэлбэл, хятад вакцин болон Файзер вакцины технологи нь адил биш юм.

Иймд дээрх мэдээлэл нь олон нийтийг ТӨӨРӨГДҮҮЛСЭН байна.

Эх сурвалжууд:

https://www.nytimes.com/2022/04/03/technology/robert-malone-covid.html

https://www.factcheck.org/2022/02/scicheck-scientist-misleads-on-covid-19-vaccine-effectiveness-and-vaccine-safety-for-children/

https://ourworldindata.org/covid-deaths-by-vaccination

https://covid19.ncdhhs.gov/about-covid-19/latest-updates

https://www.usatoday.com/story/news/factcheck/2021/06/21/fact-check-vaccines-offer-safe-consistent-protection-covid-19/7609402002/

https://www.usatoday.com/story/news/factcheck/2021/08/05/fact-check-6-persistent-covid-19-vaccine-misconceptions-online/5489437001/

https://www.cdc.gov/vaccines/vac-gen/immunity-types.htm

https://www.who.int/news-room/questions-and-answers/item/vaccines-and-immunization-what-is-vaccination

НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран бэлтгэв.

Энэ зургийн alt аттрибут хоосон байна. Нэр нь - unicef-japan-gov-1024x576.png
Төстэй мэдээлэл

Монгол Улс 5-11 насны хүүхдүүдээ коронавирусийн эсрэг вакцинд

2021 оны гуравдугаар сарын 23-ны өдрийн 22:46 цагт Говьсүмбэр аймагт болсон 5.5 магнитудын газар хөдлөлтийн чичирхийлэл Улаанбаатарт мэдрэгдсэн. Уг үйл явдалтай холбоотойгоор иргэд гэр дотор байсан зүйлсийн байршил өөрчлөгдсөн, гэрлийн бүрхүүл хөдөлсөн, орноосоо унасан талаар цахим орчинд мэдээлж байгаа юм. Тэгвэл өчигдөр фэйсбүүкт Нандин Нандин нэртэй хэрэглэгч тааз нурсан зургийг оруулан “Ёоооох нүүхгүй бол үхэж […]

Иргэний хөдөлгөөний намын дарга асан Ж.Занаа КОВИД-19-ийн эсрэг вакцины найрлагын талаар пост оруулсныг 33 хүн цааш хуваалцжээ. Цар тахлын энэ үед ташаа мэдээллийг олон нийтэд түгээж, түүнд нь нэг хүн итгэхэд л эрүүл мэндээрээ үнэлж баршгүй хохирол амсах эрсдэлтэй.  Иймээс түүний пост дахь мэдээллийг нягтлан хүргэхдээ коронавирустэй холбоотой аливаа мэдээллийг заавал нягталж байхыг дахин дахин […]

Үргэлжлэл… Нийслэл Улаанбаатар хотыг удирдахаар сонгогдсон хотын дарга нарын нийтэд зарлаад биелүүлээгүй ажлуудыг цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаа Засгийн газар, хотын дарга хамтраад хэрэгжүүлж чадаагүй ажлаар их, дээд сургуулиудыг Улаанбаатар хотоос нүүлгэх тухай шийдвэрүүдийг эргэн сануулж байна. Эл санаачилга гарсан ч хэрэгжилгүй ийнхүү 14 дэх жилтэйгээ золгож байна. 2010.06.09 Засгийн газрын хуралдаанаар их сургуулиудыг […]

Dulamjav Erdenechuluun гэх фэйсбүүк хэрэглэгч “Германд гадаа мааск зүүчихсэн хүн нэг ч байхгүй. Манайхан сүүлийн 2 жил гадаа доторгүй мааскнаас салалгүй байсаар хятад вакцин хийлгэсэн бүх хүмүүс өвчлөөд байхад 3 дах тун гэх юм. Германд 3 тунгийн сураг ч алга. Ахан дүүс 3 тун битгий хийлгээрэй. Монголчуудыг туршилтанд оруулж байна” гэсэн постыг 2021.10.30-нд нийтэлжээ.  Factcheck: […]

Khulan Gankhuyag хэмээн фэйсбүүк хаягнаас “ЯМАР Ч ВАКЦИН БҮҮ ХИЙЛГЭЭРЭЙ” гэсэн постыг 2021.01.26-нд нийтэлжээ.   Уг постод “Засаг төр нь хээл хахуульд идэгдсэн өнөөгийн энэ цөвүүн цагт хийгдэж буй бүх вакцин хортой. Хүүхдүүдэд тарьдаг товлолт вакцин хүртэл мөнгөн усны хольцтой байгааг гадаадын мэргэжилтнүүд тогтоосон. Энэ нь хүнийг дүйнгэдүү, бусдын эрхшээлд автамхай, ноомой болгох үйлчилгээтэй. Зарим […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх