Элэгний В, С вирустэй болон чихрийн шижинтэй хүнд Синофарм компанийн вакцин хийхгүй -ТАШАА

Цахим орчинд “Элэгний В, С вирустэй болон чихрийн шижинтэй хүнд Синофарм компанийн вакцин хийхгүй” гэсэн мэдээлэл түгэж, иргэд уг мэдээллийг үнэн эсэхэд эргэлзэж байгаа юм.

Тэгвэл уг мэдээллийг нягталлаа.

Эрүүл мэндийн яамны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах зөвлөх Б.Ууганбаяр энэ талаар “Элэгний В, С вирустэй, чихрийн шижинтэй хүмүүс маш их эргэлзэж байна. Энгийнээр ойлговол В, С вирустэй ч та вакцин хийлгэж болно. Хэрвээ вакцин хийлгэсэн бол танд аюулгүй, ямар нэг сөрөг зүйл байхгүй гэж эмч нар зөвлөж байгаа. Харин архаг өвчтэй, ХӨСҮТ-д хяналтад байгаа хүмүүст эмч нь зөвлөж байна. Тиймээс та бүхэн айх айдаст автахгүй байж болно гэдгийг ЭМЯ-наас албан ёсоор мэдэгдэж байна” гэсэн юм.

Харин ХӨСҮТ-ийн дарга Б.Баттөр “Цочмог хэлбэрийн вирусийн халдварын үед ямар ч вакцин тариулахыг хойшлуулдаг. Мөн үнд архаг өвчтэй тохиолдолд эмч биеийн байдлыг үнэлж дүгнээд шийдвэр гаргана. Вакцинжуулалт ийм зарчмаар явдаг” хэмээн тайлбарлажээ.

Мөн эсрэг болон анхааруулах заалтын талаар ЭМЯ-ны хэлтсийн дарга Г.Болдмаа тайлбарлахдаа “Бүх вакцин найрлага, савлалт, тун, тарих арга, хадгалах, тээвэрлэх нөхцөл, эсрэг заалт, дархлаажуулалтын дараа үүсэж болох урвал хүндрэлийн талаарх мэдээллүүд орсон байдаг.

Вакцинд эсрэг заалт болон анхааруулга гэсэн хоёр заалт бий. 

Эсрэг заалтад:

  • харшлын өгүүлэмжтэй,
  • өмнө нь вакцины урвал үзүүлж байсан,
  • цочмог халдварт өвчтэй,
  • сүүлийн нэг жилийн хугацаанд таталт өгч байсан,
  • мэдрэлийн үрэвслийн хамшинжийн өвчтэй,
  • жирэмсэн,
  • өмнө нь ямар нэгэн вакцин хийлгэхэд хүнд хэлбэрийн урвал өгч байсан хүнд тухайн вакциныг огт хийж болохгүй гэсэн эсрэг заалттай.

Цочмог халдварт өвчин гэдэг нь яг одоо цочмогоор илэрч байгааг хэлнэ. Жишээ нь В, С, Дельта вирус монголчуудад элбэг байдаг. Ихэнх нь архаг хэлбэртэй, тухайн өвчин нь архагшсан, цочмог хэлбэрийн хүмүүс ХӨСҮТ-д хэвтэж эмчлүүлдэг. Цочмог хэлбэрийн халдварт өвчтэй хүмүүс хийлгэж болохгүй гэсэн заалттай. 

Харин анхааруулга заалт гэдэг нь тухайн эмчээс асуугаад, үзлэгийн явцад вакцин хийлгэж болох болохгүй эсэхийг хэлж өгдөг.

Анхааруулга заалтад

  • дархлааны дутмагшилтай,
  • гормон эмчилгээтэй,
  • дархлааны дарангуйлах болон дархлаа сэргээх эмчилгээ хийлгэж байгаа,
  • цус бүлэгнэлтийн эсрэг эмчилгээ хийлгэж байгаа,
  • архаг өвчний сэдрэлтийн үед байгаа,
  • коронавируст өвчнөөр өвдсөн хүмүүс,
  • бусад вакцинтай нэг өдөр хийлгэж болохгүй” хэмээн тайлбарласан юм.

Өөрөөр хэлбэл элэгний В, С вирустэй болон чихрийн шижинтэй хүнд Синофарм компанийн вакцин хийхгүй гэсэн үг биш тухайн хүний биеийн байдлаас хамаардаг юм байна.

Төстэй мэдээлэл

Цахим орчинд Tsendee Purev нэртэй хэрэглэгч “Вакцины нэр

Нийслэлийн хэмжээнд 2021 оны хоёрдугаар сарын 11-ний 06:00 цагаас эхлэн Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын хэсэгчилсэн зэрэг шилжсэн. 12 хоногийн хугацаатай хөл хорионы үеэр “Нэг хаалга-нэг шинжилгээ”-г зохион байгуулж, нийслэлийн 411 мянган өрх бүрийн нэг гишүүнээс шинжилгээ авахаар болсон. Хэрэв иргэд шинжилгээнээс татгалзвал Зөрчлийн тухай хуулийн дагуу торгох шийтгэл ногдуулах талаар ч яриад буй. […]

Товч агуулга АНУ-ын цэргийнхэн хүүхдийн вакцинаас скополамин илрүүлсэн

Дахин нийтлэв… Товч агуулга Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай УИХ-аар хэлэлцэх үеэр уран олборлохтой холбоотой зарим мэдээлэл олон нийтийн дунд эргэлзээ төрүүлээд буй. Тухайлбал, уран олборлох нь бүс нутгийн ундны усны чанарт нөлөөлдөг тухай шүүмжлэл нийтийн дунд гараад байна. Энэ талаар бид нягталлаа. “Уран олборлолт нь бүс нутгийн газрын доорх усны чанар, […]

Аливаа хүчирхийлэл, осол, байгалийн гамшиг зэрэг тусламж шаардлагатай болсон үед шүгэл үлээж яаралтай тусламж хүсэх “Шүгэл” төслийг УИХ дахь хүчирхийллийн эсрэг лобби бүлэг болон УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгээс эхлүүлж байгааг УИХ-ын гишүүн Х.Булгантуяа танилцуулсан. “Хүүхдийн хүчирхийлэл болоод байгаа гэдгийг багш, хажуу хөрш айл нь мэдээгүй жишээнүүд олон байдаг. Тиймээс хүүхдүүдийн хувьд хүчирхийлэлд өртсөн үед […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх