Зөвхөн байгууллагын нэр дээрх тээврийн хэрэгсэл QR код дахин хэвлэнэ – ТАШАА

Баянгол дүүргийн Шуурхай штабаас “12 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө зөвшөөрөл авсан 15 чиг үүргийн байгууллагуудын зөвхөн байгууллагын нэр дээрх тээврийн хэрэгслүүд QR кодоо дахин хэвлэж авна уу” гэсэн тайлбар болон доорх зургийг нийтэлжээ.​

Энэхүү мэдээллийг иргэд зөвхөн байгууллагын нэр дээрх зөвшөөрөл бүхий автомашинуудад дахин хэвлүүлж байгаа нь тэдгээрийг л замын хөдөлгөөнд оролцохыг зөвшөөрч байна гэж ойлгон, бусдад түгээжээ.

Бид энэ мэдээллийг нягталсан юм.

Засгийн газрын 2020 оны 12-р сарын 21-ний өдрийн хуралдаанаар энэ сарын 23-ны 06:00 цагаас эхлэн 2021 оны нэгдүгээр сарын 6-ны 06:00 цаг хүртэл бүх нийтийн бэлэн байдлын хэсэгчилсэн зэрэгт шилжүүлэх шийдвэрийг гаргасан. Энэ хугацаанд нийт 15 салбарын үйл ажиллагааг явуулахаар болж байгаа юм. Тодруулбал, анх удаа тогтоосон бүх нийтийн бэлэн байдлын үеэр ажиллаж байсан зайлшгүй шаардлагатай 13 салбар дээр хүүхэд хамгаалал болон банкны салбарыг нэмэгдүүлсэн.

Хөл хорио тогтоосон хугацаанд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хэрхэх талаар Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн хуралдааны үеэр өгсөн мэдээлэлдээ “Бид олон талаас нь ярьж үзсэн. Урьдын адилаар 15 зөвшөөрөгдсөн чиглэлээс бусад иргэдийн автомашинаар зорчих эрх хязгаарлагдана. Өнгөрсөн хугацаанд энэ чиглэлд явдаг нийт 23,902 автомашиныг бүртгэлжүүлсэн. Үүн дээр нэмээд хүүхэд хамгааллын чиглэл болон төрийн захиргааны зарим байгууллагын ажилтанд QR код олгоно. Өмнө нь авсан QR код идэвхжээд явна. Харагдах байдал өөрчлөгдсөн тул бүгд дахин хэвлэх бөгөөд 12-р сарын 1-нээс өмнө зөвшөөрөл авсан 15 салбарын ажилтнууд бүгд кодоо дахин хэвлэж авна” гэсэн юм.
Шийдвэр дахин өөрчлөгдсөн эсэхийг 23:30 цагт Нийслэлийн ЗДТГ-ын хэвлэлийн албанаас асуухад “Одоогоор хуучин код авсан бүх машин явна гэсэн мэдээлэлтэй байна” гэлээ.

Хөл хорио тогтоож буйтай холбоотойгоор 12-р сарын 1-нээс өмнө нь зөвшөөрөл авсан машинууд бүгд QR кодоо дахин хэвлэж авах бөгөөд зөвхөн байгууллагын нэр дээрх автомашинууд дахин хэвлэж авна гэдэг нь ташаа мэдээлэл юм байна.

2020.12.22-ы 16:50 минутад нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэнгийн хийсэн шинэ мэдээллээр арванхоёрдугаар сарын 14-нөөс өмнө QR код авсан 23,902 иргэний код маргааш идэвхжих бөгөөд шинээр хэвлэж машиндаа хадах нь. Шинээр QR код авах байгууллагын албан бичгийг үндэслэн зөвшөөрөл олгох юм байна. Хоцорсон хүмүүс байгууллагын хүсэлтээр автомашины дугаараа өгөөд зөвшөөрөл авч болно гэсэн юм.

Төстэй мэдээлэл

Товч агуулга: Онцгой байдлын ерөнхий газрын алба хаагчид ажил үүргээ гүйцэтгэж байгаад амиа алдсан тохиолдол нэмэгдсээр байна. Ялангуяа он гарснаас хойш дөрвөн алба хаагч гал унтраахаар ажиллаж байгаад эрсэджээ. Энэ талаарх тоон мэдээллийг нягталж өгөх хүсэлт уншигчаас ирлээ. Factcheck: Бид цахим орчинд нээлттэй мэдээллийг шүүж үзлээ. Ийнхүү үзэхэд гал унтраахаар ажиллаж байгаа амь насаа алдсан […]

“Иргэн хувиараа бизнес эрхэлдэг та 2024.01.01 нээс АЛДАГДАЛТАЙ ажилласан ч та татвар төлнө, монголын бүх иргэд дансаар орсон мөнгөнөөсөө 1 хувийн татвар төлнө, чөлөөт цагаараа фитнест явж, хамт олноороо дуулах хоол идэх эргүй боллоо нийслэл хотын татвар 2 хувь болж нэмэгдлээ, одоо төлдөг төлбөрөө 2 дахин нэмж төлнө гэсэн үг үү……😪😪🫨🫨😦” гэсэн агуулгатай пост цахим […]

”Сэлэнгэ аймгийн Мандал суманд орших Хатан хайрхан. Эр хүн гарч болдгүй гэжийлээ шүү. Хиймэл дагуулаас авсан зураг болно. Яг хажуу дэргэдээс нь харвал энгийн л нэг том хайрхан. Эрт дээр үеэс Хатан хайрхан гэж нэрлэж ирсэн нь ч учиртай байх. Ер нь бол Ноён уулын салбарлаж гарсан” гэсэн тайлбартай уг зураг сүүлийн өдрүүдэд цахим орчинд […]

Монголын аялал жуулчалын салбарт сүүлийн үед зуун сая давсан тоог ойр ойрхон иш татах болов. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнийн 400 сая жуулчин хүлээн авах талаарх яриа намжиж амжаагүй байтал БОАЖ-ын шинэ сайд бас л зуун сая давсан жуулчны тухай ярьсан нь “Өдрийн сонин”-ы 2020 оны есдүгээр сарын 8-ны 179 дугаарт нийтлэгджээ. Тодруулбал, […]

Монголчуудын нэгдэл нэртэй фэйсбүүк группт 2021 оны 7-р сарын 17-ны өдөр Гээки Гээки Магнайбаярын Гэрэлчулуун нэртэй хэрэглэгч “Ажлын зургаан хоногтой болно гэв. Энэхүү шийдвэр иргэн таны хувьд зөв бол шэйр хийнэ үү?” гэсэн постыг нийтэлжээ. Уг мэдээлэлд 420 хүн хариу үйлдэл үзүүлж, 1000 хүн хуваалцаж, 136 хүн сэтгэгдэл бичсэн байна. Уг мэдээллийг гарчгаар нь хайж […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх