Чихрийн хэтэрсэн хэрэглээ ба шүдний өвчлөл

Арванхоёрдугаар сарын турш Factcheck.mn бага насны хүүхдийн чихрийн хэтэрсэн хэрэглээний талаарх мэдээллийг бэлтгэн хүргэсэн.

“Шүд эрүүл бол бие эрүүл” хэмээх энэ үгийг бүх хүн мэддэг боловч мэдэхээс цаашгүй болжээ. Монгол Улсад шүдний асуудалгүй айл өрх гэж байхгүй болсныг мэргэжлийн хүн хэлж байна. Гол нь энд зөвхөн шүдний асуудлыг яриад байгаа биш, түүнээс үүдсэн бусад өвчлөл хүүхдийн өсөлт, хөгжил, биеийн эрүүл мэнд, боловсролд хэрхэн дам байдлаар сөргөөр нөлөөлж, ямар их хохирлыг шууд болон шууд бусаар учруулж байгааг онцолсон юм.

Бага насны хүүхдийн өдөрт авах сахрын хэмжээ 5 гр. Гэтэл үүнийг хэтрүүлснээс болж хүүхдийн амны эрүүл ахуйн хэвийн байдал алдагдаж, амны хөндийн бактери ургах, үржих нөхцөлийг бүрдүүлж, улмаар бусад өвчлөл үүсэх үндэс суурь болж байгааг анхаарах цаг болжээ.

Шүд нь цоорсон хүүхдүүд шүд эрүүл хүүхдүүдээс хоёр дахин муу сурдаг гэсэн судалгааны дүнгээс харахад л чихэрлэг хүнс ямар их хор уршигтайг ярих нь илүүц байна. Хүүхэд цаанаас тогтвортой сууж чадахгүй болж, хэт хөдөлгөөнтөх, аливааг хүлээн авах  чадвар нь сулрахаас эхлээд биеийн хөгжил нь ч хоёр дахин муу байдаг талаар АШУҮИС-ийн Нүүр ам судлалын сургуулийн захирал, Анагаах ухааны доктор, дэд профессор, зөвлөх эмч Б.Батбаяр ярьсан. Энэ мэтчилэн сахар хэтрүүлэн хэрэглэх нь маш олон төрлийн сөрөг нөлөө үзүүлж байна.

Энэ тухай дэлгэрэнгүй унших бол https://factcheck.mn/post/9168

Бага насны хүүхдийн чихэр сахрын хэрэглээ хэтэрснийг сүүлийн таван жилд тасралтгүй өссөн статистик мэдээлэл болоод Монгол Улсын нийт хүн амын 90 хувийг хамраад буй шүдний өвчлөл батлан харуулж байна.

Бага насны хүүхдүүдийн хоол боловсруулах тогтолцооны өвчин, тэр дундаа амны хөндийн буюу шүд цоорол сүүлийн жилүүдэд тасралтгүй өсөж байгаа нь анхаарал хандуулах асуудал болсон. Энэ асуудлыг нийтээрээ мэдэж байгаа ч сүүлийн 15-20 жил ийм л байдалтай явсаар иржээ. Шүд цоорох өвчин нь зөвхөн Монголд бус, дэлхий нийтийн асуудал болж, ДЭМБ-ын судалгаагаар хоёр тэрбум хүн шүд цооролтойгоос 510 сая нь хүүхдүүд байгаа талаар өмнөх нийтлэлдээ бид дурдсан. Мөн гаднын улс орнууд шүдний өвчлөл нийт хүн амынх нь 25 хувьд хүрмэгц аюулын харанга дэлдэж, арга хэмжээ авч эхэлдэг аж. Харин манайд хэдийн 90%-д хүрчхээд байгаа билээ.

Энэ тухай дэлгэрэнгүй унших бол https://factcheck.mn/post/9220

Манай улсын хуульд чихэр, давс, ханасан тос ихээр агуулсан бүтээгдэхүүн сурталчлахдаа насанд хүрээгүй хүүхэд тоглуулж болохгүй гэсэн ч тэр нь тодорхойгүй байна. Тодруулбал, “Чихэр, давс, транс болон ханасан тос ИХЭЭР АГУУЛСАН хоол, хүнсний бүтээгдэхүүний зар сурталчилгаанд хүүхэд оролцуулахыг хориглоно” гэжээ. Гэтэл “Ихээр агуулсан” гэдэг хэр их хэмжээг хэлж байгаа нь тодорхойгүй байв. Үүнтэй холбоотойгоор бид хуульчаас зөвлөгөө авахад “Хууль зүйн онолд ихээр, багаар гэж хэмжих боломжтой бол заавал тодорхой зааж, бичиж өгөх ёстой. “Ихээр” гэдэг үг нь хийсвэр ойлголт. Хийсвэр ойлголтыг хуульд бичихгүй гээд журамласан байдаг. Хийсвэр гэдэг нь ардаа тогтсон ойлголт байхгүй, тухайн уншиж байгаа этгээдийн үзэмжээр яаж ч ойлгож болох үг” гэсэн юм.

Энэ тухай дэлгэрэнгүй унших бол https://factcheck.mn/post/9184

Аав ээж, асран хамгаалагчид хүүхдэдээ чихэр, ундаа, чипс гээд ямар ч бүтээгдэхүүн худалдан авч өгөхдөө шошго дээрх хэр их сахар, тос агуулсныг харж авах нь хэрэглэгчид зайлшгүй хэвшил болгох зүйл гэдгийг хүнсний технологичид зөвлөж байгаа юм. ШУТИС-ийн Хүнс, хөнгөн үйлдвэрлэл, дизайны сургуулийн Био технологи, шим судлалын ахлах багш Н.Сугар маш сайн хүнс, маш муу хүнс гэж байхгүйг дурдаад ямар ч бүтээгдэхүүнийг тэр дундаа сахрыг хэмжээнд нь хэрэглэх, хэтрүүлэхгүй байх нь чухал болохыг онцолсон юм. Үүний тулд эцэг эх, асран хамгаалагчид хоолны боловсролтой болж хүүхдэдээ багаас нь хоол, шим тэжээлийн мэдлэг олгох нь чухал байгааг хэлсэн. Энэ бол биднээс шалтгаалж буй зүйл. Тиймээс авах боломжтой арга хэмжээ юм. Хүүхдийнхээ ходоод руу юу хийх нь аав ээжийн хариуцлага болоод байгааг энд тодруулъя.

Энэ тухай дэлгэрэнгүй унших бол https://factcheck.mn/post/9231, https://factcheck.mn/post/9228

Аж ахуйн нэгж албан байгууллага, асран хамгаалагчид хүүхдүүдэд бэлэг сонгохдоо чихэр, сахар, транс тос агуулсан бүтээгдэхүүнтэй бэлэг сонгохгүй байх, аль болох эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй бэлэг сонгохыг уриалж байна. Мөн аж ахуйн нэгж байгууллагууд, үйлдвэрлэгчид бүтээгдэхүүн сурталчлахдаа насанд хүрээгүй хүүхэд тоглуулахгүй байх, дэлгүүрт бараа бүтээгдэхүүнээ байрлуулахдаа хүүхдийн харааны түвшинд байрлуулахгүй байхыг бид уриалж байна. Монгол Улсад “Чихэр, ундааг хүүхдийн нүдний түвшинд байрлуулахыг шууд хориглосон” тусгай заалт байхгүй. Гэхдээ Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуульд “Бараа, ажил, үйлчилгээг хууран мэхлэх, төөрөгдүүлэх, хүч хэрэглэх замаар худалдах, гүйцэтгэх, хэрэглэгчийн эрхийг хохироосон гэрээ байгуулахыг хориглоно” гэж заасан. Хэрэглэгчийг төөрөгдүүлэхгүй байх ёстой. Гэтэл том супермаркетууд, гэрийнхээ ойролцоох дэлгүүр лүү ороод үзэхэд яг хүүхдийн нүдний түвшинд чипс, ундаа, чихэр, жимсийг байршуулсан байдаг. Учир нь хүүхдийн харааны түвшинд байрлуулахад аав ээж, асран хамгаалагчийн шийдвэрээр биш хүүхдийн шууд худалдан авах сонирхлыг төрүүлж ухамсарт бус худалдан авалт хийхэд нөлөөлдөг байна.

Хүүхдэд чиглэсэн маркетинг хийхдээ чихэр, хийжүүлсэн ундаа, түргэн хоолыг хүүхдийн түвшинд байрлуулах, зурагт ба амьтны дүрсээр сурталчлах нь хүүхдийн эрхэд сөрөг нөлөөтэй гэж ДЭМБ болон UNICEF-ээс үздэг. Тиймээс олон орон “Children’s Food Marketing Restrictions” гэх бодлогоор хориглодог. Жишээ нь, Их Британи, Норвег, Чили зэрэг оронд хүүхдэд чиглэсэн сахартай, давстай, өөх тос ихтэй хүнсний маркетингийг хуулиар хязгаарласан байна.

Чилид хүүхдэд зориулсан чихэр, ундааны сурталчилгааг хязгаарлах хууль батлагдсан бол Их Британи хүүхдэд зориулсан “муу” буюу эрүүл бус хүнсний бүтээгдэхүүний сурталчилгааг телевизээр хязгаарлах журамтай. Харин Норвег 18 нас хүртэлх хүүхдүүдэд чиглэсэн эрүүл бус хүнсний бүтээгдэхүүний сурталчилгааг хориглох журамтай байх жишээний. Гэтэл манайд Зар сурталчилгааны тухай хуулиас эхлээд сахрын хэрэглээ, үйлдвэрлэгчдийн маркетингийг зохицуулсан тодорхой дүрэм журам алга.

Тийм учраас шийдвэр гаргагчид, бодлого боловсруулагчид сахрын хэрэглээг зохицуулж, нийгмийн эрүүл мэндээ хамгаалсан зохицуулалтыг хийх шаардлагатай бол аав ээж, асран хамгаалагчид хүүхдүүдийнхээ хэрэглээг хянаж, зохистой түвшинд чихэрлэг хүнсээр хангах, амны ариун цэврийг нь сахиулах үүргээ сайтар биелүүлэх зайлшгүй шаардлагатай байна. FactCheck.mn сайт арванхоёрдугаар сард “1 сар 1 сэдэв”-ийн хүрээнд “Хүүхдийн чихрийн хэтэрсэн хэрэглээ”-ний талаар холбогдох мэдээллүүдийг бэлтгэн хүргэлээ.

Төстэй мэдээлэл

Хаадын сангийн тэргүүн, зохиолч, түүх судлаач Д.Гүн-Үйлс Цагаан сарын баяр, уламжлалын талаар ярих үеэрээ өнөө цагт орхигдоод байгаа монгол хүний мартагдах шахсан үнэт чанарын талаар ийн хүүрнэсэн юм. …Бид эртний Монгол, өвөг дээдсээсээ, ёс уламжлалаасаа аль сайн дэвшилтэт, эрхэм заншлуудыг уламжлан авч, хөгжүүлэх ёстой юм. Тэдгээрийн нэгээс онцлон ярья. Монголчууд эрт үеэс овог аймгийн шүтээний […]

Товч агуулга: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны ногдол ашиг болгож, иргэн бүрд 116,000 орчим төгрөгийн Цагаан сараас өмнө бэлнээр олгохоор төлөвлөж байгаа талаар тус компанийн Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат УИХ-ын чуулганы үеэр мэдээлэв. Энэ нь тус компанийн 2022 оны ногдол ашиг ажээ. 2024 оны УИХ-ын сонгууль дөхөж байгаа энэ үед “Эрдэнэс Тавантолгой” компаниас иргэддээ ийнхүү ээлжит […]

Товч агуулга: Манай улсын өнө мөнхийн хөрш болох ОХУ-ын эхлүүлсэн дайны талаарх Фэйсбүүк орчин дахь мэдээлэлд хийсэн мониторингоор “Агуу Орос” гэсэн хандлага хүчтэй байна гэж үзжээ. Эрэн Сурвалжлах Сурвалжлагчдын Төлөө Төв(MCIR)-өөс цахим орчин дахь дайнтай холбоотой мэдээлэл болон постод хоёр дахь удаагаа анализ хийхэд гарсан үр дүнгүүдийн нэг нь дээрх тодорхойлолт юм. ОХУ Украин улсад […]

Ахмадын тэтгэврийн зээлийн талаар Санхүү, эдийн засгийн их сургуулийн Экономиксийн тэнхимийн профессор Ц.Батсүхээс тодрууллаа. Тэрбээр ахмадуудын зээлийн хугацааг сунгаж, хүүг бууруулахыг арилжааны банкуудаас шаардах нь төрийн хийх ажил биш гэдгийг тодотголоо. -Ахмадуудын тэтгэврийг зээлээр олгож байгаа талаар та ямар байр суурьтай байдаг вэ? -Ахмадууд тэтгэврээ зээлээр аваад ихэнхдээ хүүхдүүдийн ямар нэгэн төлбөр, машин унаа авахад […]

Жил бүр Монгол Улсад ойролцоогоор 30 мянган иргэн шинээр тэтгэвэр тогтоолгодог бол 20 мянга орчим ахмад нас бардаг гэсэн дундаж статистик байна. Өөрөөр хэлбэл, тэтгэвэр авагчдын бодит тоо жилд дунджаар 10 мянгаар нэмэгдэж, 2025 оны байдлаар 518,700 хүн өндөр насны тэтгэвэр авч байгааг Нийгмийн даатгалын ерөнхий газрын мэдээллээс харж болно. Ахмадуудын дунд “яагаад зарим хүний […]

Factcheck.mn сайт 2025 онд ашиглалтад орно хэмээн улстөрчид мэдээлж, нийгэмд хүлээлт үүсгэсэн байсан ажлууд дахин нэг оны босго давж байгааг эргэн сануулж байна. Хамгийн анх 2013 онд Засгийн газрын тогтоолоор Тавантолгойн цахилгаан станц барих талаар ярьснаас хойш 13 дахь онтойгоо золгох гэж байна. Эрчим хүчний сайд асан Ц.Даваасүрэн 2018 онд Засгийн газрыг төлөөлж “Оюу толгой” […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх