Боловсролын дэд сайд Д.Гантулга ТАШАА мэдээлэл тараав

Боловсролын дэд сайд Д.Гантулга CNBC Mongolia телевизэд ярилцлага өгөх үеэрээ Бага ангийн хичээлийн тоог 11-ээс 6 болгоно” хэмээн ярьжээ.

Уг мэдээлэл “I ангийн 11 хичээлийг 6 болгож цөөрүүлнэ” гэсэн агуулгаар цахим сайтуудаар мөн тархаад байгаа ба нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа.

БШУЯ-ны Боловсрол мэдээллийн технологийн төвийн Сурах бичиг цэст байгаа сургалтын хөтөлбөрөөр бол нэгдүгээр ангид долоо, дөрөв, тавдугаар ангид найман хичээл байна.

Энэ талаар Боловсрол, шинжлэх ухааны яамны Ерөнхий боловсролын бодлого зохицуулалтын газраас тодруулахад Боловсрол шинжлэх ухааны сайдын А350 тушаалаар баталсан бага ангийн сургалтын төлөвлөгөөний дагуу 1-3 дугаар ангид долоон хичээл, дөрөвдүгээр ангид есөн хичээл, тавдугаар ангид 10 хичээл орж байгааг хэллээ.

Түүнчлэн бага ангийн багшаас тодруулахад долоон хичээл орж байгааг хэлсэн юм.

Тиймээс Боловсролын дэд сайд Д.Гантулга бага ангийн хөтөлбөрт байгаа хичээлийн тоо 11 хэмээн буруу ТАШАА мэдээллийг нийгэмд түгээжээ.

Эх сурвалж:

Төстэй мэдээлэл

Ахмадын тэтгэврийн зээлийн талаар Санхүү, эдийн засгийн их сургуулийн Экономиксийн тэнхимийн профессор Ц.Батсүхээс тодрууллаа. Тэрбээр ахмадуудын зээлийн хугацааг сунгаж, хүүг бууруулахыг арилжааны банкуудаас шаардах нь төрийн хийх ажил биш гэдгийг тодотголоо. -Ахмадуудын тэтгэврийг зээлээр олгож байгаа талаар та ямар байр суурьтай байдаг вэ? -Ахмадууд тэтгэврээ зээлээр аваад ихэнхдээ хүүхдүүдийн ямар нэгэн төлбөр, машин унаа авахад […]

Монгол Улс электрон болон халаадаг тамхин дээр хуулийн ямар нэгэн зохицуулалтгүй цөөн улсын нэг болон үлдээд буй. Тамхины хяналтын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-ын 76 гишүүн санаачлан өргөн мэдүүлсэн. Уг хуулийн эцсийн хэлэлцүүлгийг УИХ-аар өнгөрсөн долдугаар сарын 2-нд хэлэлцэж, УИХ-ын гишүүдийн олонх нь дэмжсэн бөгөөд Намрын чуулганаар батлахаар хойшлуулсан. Тэгвэл энэ долоо хоногийн Баасан […]

Эх орноо хайрлаж, хамгаалах нь түүнийг илүү таньж мэдэх, үнэт зүйл гэж харах ухамсраас хамгийн түрүүнд эхлэх билээ. Энэ сэдвийн хүрээнд Монгол Улсын Их Сургуулийн Шинжлэх Ухааны Сургуулийн Археологи, Антропологи, Хүн ам зүйн тэнхимийн багш, археологич Э.Мижиддоржтой ярилцлаа.  – Дэлхийн түүхийн тавцанд монголчуудын үлдээсэн мөр, гүйцэтгэсэн үүргийг археологич хүний нүдээр дүгнэвэл манай улс хаана нь […]

2022.09.20. Батожабын амьдралыг орвонгоор нь эргүүлсэн шийдвэрийг Оросын Засгийн газраас гаргав. Энэ бол Украинтай хийж байгаа дайнтай холбоотойгоор цэргийн дэглэм тогтоож, орон даяар дайчилгаа явуулах шинэ дүрэм журам хэрэгжиж эхлэх гэж буй тухай байсан юм.  2022.09.21-ний 09:00 буюу Монголынхоор 14:00 цагт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин орон даяар цэргийн хагас дайчилгаа зарлаж, зарлигт гарын үсэг зурсан […]

Энэ сард бид хүүхдүүдийн сахарын хэт өндөр хэрэглээг сонгон авч, хөндөж байна. Монгол Улсад сүүлийн таван жилд бүртгэгдсэн эрүүл мэндийн статистикт бага насны хүүхдүүдийн өвчлөл тодорхой чиг хандлагатайгаар өсөж байна. Тодруулбал, Эрүүл мэндийн яамны мэдээллээр энэ насны хүүхдүүдийн тэргүүлэх өвчлөлийн жагсаалтыг амьсгалын тогтолцооны өвчин жил бүр тэргүүлдэг бөгөөд сүүлийн жилүүдэд ч хамгийн өндөр үзүүлэлттэй хэвээр […]

Товч агуулга:  Нөлөө Альянс хэмээх фэйсбүүк хаягаас “Дэлхий

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх