Нэг уут бэлгэнд бага насны хүүхдийн 76 хоногийн сахрын хэрэглээ байна

FactCheck.mn сайт арванхоёрдугаар сард “1 сар 1 сэдэв”-ийн хүрээнд “Хүүхдийн чихрийн хэтэрсэн хэрэглээ”-ний талаар холбогдох мэдээллүүдийг бэлтгэн хүргэж байгаа.

Тэгвэл энэ удаа бид хүүхдийн бэлэгний сахарыг хэмжиж үзсэн юм. Учир нь энэ сард хүүхдүүдэд хамгийн их чихэр, сахартай бэлэг худалдан авч өгдөг. Бэлгийг сонгохдоо хүмүүсийн хамгийн түгээмэл авдаг, 30-40 мянган төгрөгийн бэлгийг сонгон авч, ШУТИС-ийн Хүнс, хөнгөн үйлдвэрлэл, дизайны сургуулийн Био технологи, шим судлалын ахлах багш Н.Сугарын хамт хэмжиж үзсэн юм.

Тэгэхэд нэг уут бэлгэнд 147-383 грамм сахар байсан юм. Энэ нь зөвхөн сахрын хэмжээ бөгөөд тосны агууламж өндөр байгааг ахлах багш Н.Сугар хэлж байсан юм.

Мөн тэрбээр “Хүүхдүүдийн чихрийг тэр чигт нь хорих боломжгүй учраас хязгаарлах л чухал. Хүүхдэд багаас нь хоол, шим тэжээлийн боловсрол олгох ёстой. Аав, ээж нар ч өөрсдөө хоол, хүнсний талаарх мэдлэг, мэдээлэлтэй болох ёстой. Супер сайн хүнс, супер муу хүнс гэж байхгүй. Зөвхөн түүнийг хэмжээнд нь хэрэглэх л чухал. Хэрвээ та хүүхдэдээ ийм бэлэгнүүд авч өгөөд, хүүхэд идээд, ямар нэг байдлаар өвдвөл тэр таны л буруу болно. Учир нь та өөрөө авч өгсөн шүү дээ. Хүнсний бүтээгдэхүүний төрөл маш олон болох тусам хэрэглэгч хэрсүү байх ёстой” гэсэн юм.

Сонирхуулахад, хамгийн хямд бэлгэнд хамгийн их сахар агуулагдаж байсан бөгөөд үнэ өсөх тусам сахрын хэмжээ буурч байв.

Төстэй мэдээлэл

Ерөнхий сайд Н.Учралын танилцуулсан есөн шийдвэр 2027 оноос бидний орлого, өмч, орон сууц, боловсрол, эрүүл мэнд гээд өдөр тутмын амьдралын хэрэгцээ шаардлагыг хөндөж буй. Гэхдээ зарласан бодлого, тоо, үр дүн бодитой хэрэгжихэд олон шалгуур бий бөгөөд иргэд хэрэгжилтийг хэрхэн хянахаа мэддэг байх нь чухал. Тиймээс шийдвэр бүрийг хянахын тулд дараах шалгуурыг зайлшгүй мэдэх шаардлагатай. 1. […]

Налгар намрын завгүй өдрүүдээс урьтаж наадмын амралтаар хөдөөг зорих гэж буй эрхэм уншигч танд энэ бичвэрээ хаяглая. “Зуны сар зургаа биш” гэдэг дээ. Утаа, түгжрэл энэ үеэр л  мартагддаг тул бидний монголчууд уртаас урт өвөл, хаврын дараа ингэж нэг аялж, зугаалах цагаа товлодог. Харин хаачихаа мэдэхгүй байвал энэ сарын турш factcheck.mn танд хөтөч болъё.  Аялж […]

Анх 2018 онд У.Хүрэлсүхийн Засгийн газрын эхлүүлсэн Нефть боловсруулах төслийг 2022 онд ашиглалтад оруулна гэж байв. Гэвч цар тахлын улмаас хойшилсоор 2025 онд ашиглалтад оруулахаар байгаагаа Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар мэдээлж байсан. Энэ тухай тухайн үеийн Уул уурхайн дэд сайд О.Батнайрамдал шатахууны үнэ, нөөцийн талаар мэдээлэл өгөх үеэрээ “Монгол газрын тос боловсруулах үйлдвэрийг 2025 онд ашиглалтад […]

Харин Монгол Улс эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ буюу шууд эмчилгээний санхүүжилтэд зөвхөн 2024 онд 1.73 их наяд төгрөг төсөвлөсний 887.8 тэрбум төгрөг нь Эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцах тусламж, үйлчилгээ байсан бол 837.7 тэрбум төгрөг нь төрөөс хариусан буюу тусламж үйлчилгээнд төсвөөс санхүүжүүлэх дүн байсан юм. Өөрөөр хэлбэл, эрүүл мэндэд төсөвлөж байгаатай дүйх хэмжээний мөнгөөр […]

Smash Casino France – bonus et promotions disponibles

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх