Саримс идэх нь шинэ коронавирусийн халдвараас хамгаална гэсэн мэдээлэл нийгмийн мэдээллийн сүлжээнд дахин тархаад байна. Тэгвэл энэ нь худал мэдээлэл болох тухай ДЭМБ-аас энэ оны 2 дугаар сард мэдээлсэн. Саримс нь эрүүл хоол хүнсэнд ордог бөгөөд зарим бичил биетний эсрэг үйлчилгээтэй гэдэг нь нотлогдсон хэдий ч COVID19 буюу шинэ коронавирусээс хамгаална гэсэн нотолгоо байхгүй гэдгийг ДЭМБ-аас зөвлөжээ. […]
Цахим орчинд “Гүүрээ засаач ээ, нурлаа” гэсэн тайлбартай бичлэг цацагдсан. Уг бичлэгт том оврын машин дөрвөн эгнээ, хоёр урсгал бүхий замаар өнгөрөхөд гүүрний залгаас хэсэг хөдөлж буй харагдаж байгаа юм. Tiktok аппликэйшн дээр erbol727 гэсэн хаяг бүхий хэрэглэгчийн хийсэн бичлэгийг твиттер хуудаснаа UB_Mongolian гэх хаягтай хэрэглэгч “Гүүрээ засаачээ!!! Нурлаашдээ…” гэсэн тайлбартай оруулжээ. Түүний мэдээллийг хүмүүс […]
Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх талаар УИХ-ын дарга Г.Занданшатар олон нийтийн сүлжээнд зөвлөмж түгээжээ. Түүний өгсөн зөвлөмжид 1200 хүн талархаж, 11 мянган хүн хуваалцжээ. Уг зөвлөмж дэх заалтууд үнэн эсэхийг нягтлуулах хүсэлт уншигчаас ирсэн тул нягталлаа. 1. Коронавирус 400-500 нм диаметр – ХУДАЛ Factcheck: Халдвар авсан хүмүүс найтаах, ханиах зэрэгт вирусийн бичил дусал гадаргуу дээр хүрэх, эсвэл ширээ, […]
МУБИС-ийн хоёр оюутнаас халдвар илэрч, зургаан оюутан халуурч байгаа талаар олон нийтийн сүлжээ, зарим хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээлээд байна. Тэгвэл энэ нь худал болохыг Засгийн газар, УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг мэдэгдлээ. Тэрбээр “Буруу ташаа, албан бус мэдээлэл түгээж байгаа зарим хэвлэлийн мэдээг залруулж байна. Яаран нягтлаагүй мэдээллийг түгээх нь цар тахлаас урьдчилан сэргийлэхэд нэмэр болохгүй” […]
Монгол моринд хүндэтгэл үзүүлж буй ЗХУ-ын 650 офицер
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар ХЭҮК-ын гишүүдийг томилох тухай хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан зарим тоо баримтыг дурдаж, нэр дэвшсэн комиссын гишүүдийн байр суурийг сонссон юм. Тэрбээр “2019 онд зам тээврийн ослоор 25,000 хүн амь насаа алдаж, тахир дутуу болж, улсад 9 тэрбум төгрөгийн хохирол учруулсан. Үйлдвэрлэлийн ослоор жилд 400-500 хүн амиа алдаж байгаа. Өнгөрсөн 10 […]
С.Сарангэрэл: Энэ жил дотооддоо нэг хүн алсан гэсэн гарчиг бүхий “Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрний зураг олон нийтийн сүлжээнд хүмүүсийн анхаарал татаад байна. Энэхүү зургийг цахим орчинд түгээж “үсэг алдсан байх”, “аюулгүй орчингүй газар өөр яах юм”, “ийм юм яриад сууж байдаг сайд байх гэж” гэх мэтчилэн олон сэтгэгдэл хөвөрч байна. Тэгвэл энэхүү зураг нь бодит […]
Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар энэ жилээс эхлэн ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтцэд өөрчлөлт оруулж, гурван улирлаар хичээллүүлэх болсон. Тиймээс амралтын хуваарьт ч өөрчлөлт ороод буй. Тодруулбал, нэгдүгээр улирлын амралт арванхоёрдугаар сарын 21-нээс эхлэх юм. Сүүлийн хэд хоногт нийгмийн сүлжээгээр шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор сурагчдын амралтын хугацааг наашлуулах санал асуулга явуулж буй […]
Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгч Ж.Батбаясгалан өнөөдөр тохиож буй Улаанбаатар хот үүсэж хөгжсөний түүхт 381 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэхдээ “Түүнчлэн онцлон нэг зүйлийг тэмдэглэн хэлэхэд, Нийслэлчүүд бид өмнөө тулгамдсан хамгийн том асуудал болох утаанаасаа салсан бахдам амжилттайгаар 381 жилийн ойтойгоо золгож байна” хэмээн дурдсан юм. Мэндчилгээнд дурдсан “УТААНААС САЛСАН БАХДАМ АМЖИЛТ” гэсэн үгс үнэхээр бодит байдалтай нийцэж […]
Цахим орчинд найруулагч Б.Баатарын эргэлзээтэй мэдээлэл агуулсан дээрх жиргээ бүхий зураг тараад буй. Уг зургийг нягталж шалгах хүсэлт ирсний дагуу бид нягталлаа. Дээрх жиргээг найруулагч Б.Баатар жиргэсэн нь үнэн бөгөөд энэ оны есдүгээр сарын 11-ний өдөр itoim.mn сайтад нийтлэгдсэн нийтлэлийг дахин жиргэхдээ дээрх мэдээллийг хамт оруулжээ. Тус нийтлэл нь Академич, МУИС-ийн профессор С.Нарангэрэлийн “Монгол төрийн ёс […]
Та хаа нэгтээ эргэлзээтэй мэдээлэлтэй таарсан уу? Ялангуяа олны танил, улс төрчдийн хэлсэн эргэлзээтэй мэдээлэл уншиж эсвэл сонссон уу? Тэгвэл бидэнд нягтлуулахыг хүссэн мэдээллээ илгээгээрэй!
Мэдээлэл илгээхдээ тухайн мэдээллийг олж уншсан эх сурвалжийн линк (url) болон огноог бичнэ үү.
Бид таны имэйл хаягийг зөвхөн мэдээллийг нягтлан шалгах зорилгын хүрээнд шаардлагатай тохиолдолд тантай холбоо барихаас бусад зорилгоор ашиглахгүй болно.
Та бидэнд хуурамч гэж бодсон мэдээллээ илгээн шалгуулах боломжтой.
FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.
Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.
Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!
Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.
Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.