Ковид 19 халдвар аваад эдгэсэн маш олон хүн ой санамжаа алдсан-БАТЛАГДААГҮЙ

Баянзүрх дүүргийн ИТХ-ын Төлөөлөгчөөр ажиллаж байсан Болдын Дэмбэрэл твиттер хуудастаа “Ковид 19 халдвар аваад эдгэсэн маш олон хүн ой санамжаа алдсан байна. Зүгээр нэг ханиад томуу биш” хэмээн жиргэжээ.

Түүний постолсон энэхүү мэдээллийг бид НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран нягталлаа.

Элзивер нийгмийн эрүүл мэндийн байгууллагын яаралтай тусламжийн төвөөс коронавирусийн халдвар аваад ICU буюу эрчимт эмчилгээнд орсон цөөн түүврийн хүнээс ой санамжтай холбоотой судалгаа явуулснаа 2020 оны наймдугаар сарын 25-ны өдөр АНУ-ын Анагаах ухааны үндэсний номын сан, Эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгийн сайтад нийтэлжээ.

Энэхүү судалгааг 279 хүнээс авсан бөгөөд тэдний 120 нь утсаар холбогдон судалгаанд оролцохыг зөвшөөрчээ. Асуумжид оролцсон 120 хүний 34 хувь нь ой санамж муудсан тухайгаа утсаар хэлсэн байна. Тодруулбал, эмнэлэгт хэвтсэнээс хойш 100-аас дээш хоногийн дараа илэрч буй шинж тэмдгийн талаар судалгаанд оролцогчдын

  • 55 хувь нь ядаргаа 
  • 42 хувь нь амьсгаадах
  • 34 хувь нь ой санамжаа алдах 
  • 28 хувь нь төвлөрөл алдагдах,
  • 30.8 хувь нь нойрны эмгэг илэрч байна гэж хариулжээ. 
Энэхүү судалгааны талаар Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн эрүүл мэндийн мэргэжилтэн, доктор Ч.Батаа “Энэхүү судалгааг хийсэн байгууллага үр дүнгээ мэдээлэхдээ маш цөөн хүнд түүврээр хийсэн гэдгээ дахин дахин анхааруулсан байгаа. Өөрөөр хэлбэл, коронавирусийн халдвар аваад үхэл, амьдралын заагт хүрээд эдгэсэн хүмүүсийг хамруулсан. Мөн асуумжаа утсаар холбогдож авсан. Тухайн хүмүүсийн хариулт нь субьектив байгаа буюу тэр хүн үнэхээр юм мартаад байдаг болчихсон уу, эсвэл мартаад байна гэж өөрийгөө бодоод байна уу, батлагдахгүй байна” хэмээн тайлбарласан юм.

Өнөөдөр COVID-19 өвчнөөр дэлхийн 63.7 сая хүн халдварлаж, 1.47 сая хүн амиа алдаж, 44 сая хүн эдгэрээд буй. Харин дээрх судалгаа нь зөвхөн эрчимт эмчилгээнд орсон 120 хүнийг хамарсан бөгөөд 40 гаруй хүн нь мартаж, санах болсон хэмээн хариулсан.

Иймд COVID-19-ийн халдвар аваад эдгэсэн маш олон хүн ой санамжаа алдсан гэдэг нь төөрөгдүүлсэн, батлагдаагүй мэдээлэл болж байна.

Нягталсан Ц.Тамир

Төстэй мэдээлэл

Bayaraa Terbish гэх фэйсбүүк хэрэглэгч “Өнөөдөр гэр бүл бүр 800,000,000 хүртэлх тэтгэлэг авдаг. энэ луйвар биш. Үүнийг авахын тулд сэтгэгдэл дээр “ok” гэж бичээрэй” гэсэн пост оруулсны доор 28 хүн ок гэж бичжээ. Яг энэ агуулгатай пост өнгөрсөн оны сүүлчээс цахим орчин гарч эхэлсэн бөгөөд Gantul Saran гэх хэрэглэгчийн оруулсан постны доор 109 хүн “Ок” […]

Засгийн газраас өргөн мэдүүлсэн Кино урлагийг дэмжих тухай хуулийн төсөлд кино хийх зөвшөөрлийг Соёлын сайд олгож байхаар тусгасан гэх мэдээлэл гараад буйг нягталх хүсэлт уншигчаас ирсэн юм. Бид энэхүү мэдээллийг нягтлахад, аравдугаар сарын 8-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Кино урлагийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр төсөлд […]

Монгол Улс коронавирусийн эсрэг дархлаажуулалтыг хоёрдугаар сарын 23-нд албан ёсоор эхлүүлсэн бөгөөд дөрөв хоногийн байдлаар 4,926 хүнийг хамруулаад байна. Үүнтэй холбоотойгоор бид цар тахлын эсрэг вакцины талаарх мэдээллүүдийг нягтлан хүргэж буй. Манай улс жирэмсэн эхчүүдэд COVID-19-ийн эсрэг вакцин хийлгэхгүй байх зөвлөмж өгч буй. Тэгвэл АНУ-д жирэмсэн ээжүүд вакцийн хийлгэх үү, болих уу гэдэг сонголтын өмнө […]

Олон нийтийн цахим сүлжээнд “МОНГОЛЫН БҮХ ТОМ БАНКНУУД АРД ТҮМЭНДЭЭ ЖИЛИЙН СҮҮЛИЙН УРАМШУУЛАЛ ӨГЧ БАЙНА. “Сайн уу” хувийн мессежээр 1,500,000 төгрөгийг шууд хожоорой. Энэ бол зээл биш БАЯР ХҮРГЭЕ” гэсэн пост сүүлийн өдрүүдэд тараад байна. Энэ мэдээлэл үнэн эсэхийг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа. Factcheck: Nasanjargal Saraa гэх фэйсбүүк хэрэглэгч 2023.12.30-ны өдрөөс эхлэн дээрх […]

Цахим орчинд “Элэгний В, С вирустэй болон чихрийн шижинтэй хүнд Синофарм компанийн вакцин хийхгүй” гэсэн мэдээлэл түгэж, иргэд уг мэдээллийг үнэн эсэхэд эргэлзэж байгаа юм. Тэгвэл уг мэдээллийг нягталлаа. Эрүүл мэндийн яамны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах зөвлөх Б.Ууганбаяр энэ талаар “Элэгний В, С вирустэй, чихрийн шижинтэй хүмүүс маш их эргэлзэж байна. Энгийнээр ойлговол В, […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх