FACTCHECK: 2012-2016 онд барааны үнэ өсөөгүй, 8 их наяд төгрөг ч хэвлээгүй …

Ерөнхий сайд У.Хүрэлсүх шахмал түлшний үнийг 50% бууруулахаар болсон талаараа өчигдөр мэдэгдэх үеэрээ мөнгөний бодлогын талаар мэдлэггүй болохоо нотоллоо.

У.Хүрэлсүх  “Хэдэн саяыг өг гээд сайн сайхан зүйл ярьж байгаа. Үнэндээ тийм мөнгө байхгүй. Ард түмний хуурч, цаасан мөнгө хэвлэх үү. 2012-2016 онд 8 их наяд төгрөгийн цаасан мөнгө хэвлэж зах зээлд гаргасан. Үүнээс болж юмны үнэ өссөн. 

Цаасан мөнгө хэвлэж, гүйлгээнд гаргаж болохгүй. Энэ бол ард түмний амьдралыг дэмжиж байгаа хэлбэр биш. Маргааш нь л талх, мах, цахилгааны үнэ өснө. Энэ бол хамгаалалт биш. Ард түмний амьдралыг, улсынхаа эдийн засгийг хорлож байгаатай адил” хэмээн хэлсэн юм.

Ерөнхий сайдын худлаа ярьж буйг нотлох ХОЁР СТАТИСТИК

НЭГ.  Үнэн хэрэгтээ мөнгөний нийлүүлэлт 2012-2016 оноос хоёр дахин нэмэгдээд буй

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хэлээд буй мөнгө хэвлэнэ гэдэг нь мэргэжлийн хэллэг биш бөгөөд төвбанк гүйлгээнд байгаа цаасан мөнгө хэвлэх нь мөнгөний нийлүүлэлтэд нөлөөлдөг зүйл биш билээ. Харин түүний хэлээд байгаа 8 их наяд төгрөг нийт мөнгө буюу M2 юм. 2012-2016 онд М2 7.5-12 их наяд төгрөг байсан бол 2019 онд гэхэд М2 20.8 их наяд болж, 2015 оны түвшнээс л гэхэд хоёр дахин нэмэгджээ. 

Мөнгөний нийлүүлэлт хэрхэн өссөнийг дараах графикаас харж болно. 

График 1. Мөнгөний нийлүүлэлт М2 (2012-2020 оны II улирал, их наяд төгрөгөөр)

Сүүлийн дөрвөн жилд мөнгөний нийлүүлэлт илүү өссөн нь эндээс харагдаж байна. 

Харин Монголбанкнаас 2012-2016 онд хэрэгжүүлсэн мөнгөний уламжлалт бус бодлогыг “мөнгө хэвлүүлсэн” хэмээн шүүмжилж ирсэн. Гэхдээ энэхүү хөтөлбөр нь 8 их наяд бус 3.9 их наяд төгрөгийн өртөгтэй хөтөлбөр байв. 

Энэ хүрээнд мах, шатахуун гэгчлэн таван төрлийн хөтөлбөр хэрэгжүүлсний нэг нь ипотекийн 8%-ийн зээлийн хөтөлбөр бөгөөд тухайн үед төв банк санхүүжилтийг арилжааны банкуудад эрсдэлийг нь үүрүүлэн, тэднээр дамжуулан аж ахуйн нэгжүүдэд олгосон байдаг. Харин үр дүнд нь ААН-үүд дампуураагүй, өрхүүд санхүүгийн хүндрэлд оролгүй өнгөрсөн.

ХОЁР. Үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлснээр өргөн хэрэглээний барааны үнэ өсөөгүй харин буурчээ

Үнийн өсөлтийг 2012-2016, 2017-2020 гэсэн цагийн үечлэлээр, өргөн хэрэглээний цөөн бүтээгдэхүүн дээр харьцуулж харъя.

Хүснэгт. Өргөн хэрэглээний гурван бүтээгдэхүүний үнийн харьцуулалт (тухайн оны сүүлийн сарын дундаж үнүүд)

Бүтээгдэхүүн/огноо 2012 2013 2014 2015 2016 2017 2018 2019 2020.III
Мах(үхрийн цул)-кг 6,800 9,500 8,500 7,475 7,680 6,450 10,300 12,125 12,400
Гурил(Алтан тариа1)-кг 700 770 1,000 1,067 1,058 1,084 1,060 1,174 1,300

Нийслэлийн Статистикийн газраас долоо хоног тутамд гаргадаг энэхүү үнийн мэдээллээс харвал 2012-2016 онд үнэ харьцангуй тогтвортой байсныг харж болохоор байна.

Иймд Ерөнхий сайд маань төв банкнаас хэрэгжүүлдэг мөнгөний бодлогын талаар ямар ч мэдлэггүй, эсвэл дандаа худал, буруу мэдээллээр иргэдээ хангадаг болохыг ийнхүү харуулж байна.

Нягталсан: Р.Оюунцэцэг (ikon.mn) 

Төстэй мэдээлэл

БНХАУ-ын “Синофарм” үйлдвэрийн Вероселл буюу идэвхгүйжүүлсэн коронавирусийн вакцин

УИХ-ын гишүүн асан, “Монполимет” группийн үүсгэн байгуулагч Ц.Гарамжав

Алдарт Space X болон Tesla компанийн захирал Элон Маскийн албан ёсны твиттер хуудаснаас жиргэсэн гэж харагдах зураг цахим орчинд тархаад байна. Хэнтий аймагт баригдсан “Их хуралдай орд өргөө” -тэй холбоотой уг зургийг нягталж шалгав. Зургийг анхааралтай ажиглавал 8 сарын 10-нд буюу дөнгөж өчигдөр жиргэсэн атлаа түүнд хариу өгсөн хүний жиргээ 4 өдрийн өмнө гэсэн байна. Мэдээж […]

Товч агуулга УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн Пүрэв гарагийн УИХ-ын чуулган дээр Сонгуулийн Ерөнхий Хорооны гишүүнийг сонгох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэх үеэр Цагдаагийн Ерөнхий Газрын дарга Т.Сүхболдоос цахим сүлжээний зохицуулалтын талаар асуухдаа “Албан бус мэдээгээр Монгол Улсад 2.6 сая фэйсбүүк хаяг байгаа. Үүний 1.5 сая нь хуурамч хаяг байна. УИХ-ын гишүүд, улс төрчдийг жирийн үед гөвж байна. […]

Жижиг, дунд үйлдвэрийн газар хэвлэл мэдээллийн 10 байгууллагатай 1.78 тэрбум төгрөгийн гэрээ байгуулсан баримт цахим орчинд ил болоод буй. Уншигчаас ирсэн хүсэлтийн дагуу уг гэрээнд багтсан хэвлэл мэдээллийн байгууллагуудыг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа. Factcheck: Шилэн дансанд байршуулсан энэхүү гэрээ нь “Шинэ хоршоо хөдөлгөөний бодлого, шийдвэр, тэдгээрийн хэрэгжилт болон цаг үеийн шинжтэй мэдээ, мэдээллийг […]

“Иргэн хувиараа бизнес эрхэлдэг та 2024.01.01 нээс АЛДАГДАЛТАЙ ажилласан ч та татвар төлнө, монголын бүх иргэд дансаар орсон мөнгөнөөсөө 1 хувийн татвар төлнө, чөлөөт цагаараа фитнест явж, хамт олноороо дуулах хоол идэх эргүй боллоо нийслэл хотын татвар 2 хувь болж нэмэгдлээ, одоо төлдөг төлбөрөө 2 дахин нэмж төлнө гэсэн үг үү……😪😪🫨🫨😦” гэсэн агуулгатай пост цахим […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх