Цолмонбаатар Тамир
Цахим орчинд “Зүдэрсэн нэгнээ татаж хүчээ нэгтгэе” гэсэн тайлбар бүхий МАН-ын тугийг залсан Тоёота ланд круйзер маркийн автомашин Фургон автомашиныг татан гол гаргаж буй зураг таржээ. 2020 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгаа эхэлсэн энэ цаг үед үнэхээр ийм явдал болсон мэт сэтгэгдлийг иргэдэд төрүүлж, “Багаар нь дэмжиж хүчийг нь нэгтгэе”, “Хүчээ нэгтгэвэл улсаа өөд нь татна” […]
Цолмонбаатар Тамир
УИХ-ын гишүүн, Шударга иргэдийн нэгдсэн намын дарга, ШИНЭ эвслийн тэргүүн Ж.Батзандан өнгөрсөн тавдугаар сарын 25-ны өдрийн 11:00 цагт Төрийн ордонд хийсэн хэвлэлийн хурлын үеэрээ Үндсэн хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн заримыг нь өөрийн намын санаачилга мэтээр ярив. Тодруулбал, энэхүү хурлын үеэр тэрбээр Үндсэн хуульд оруулсан 30 гаруй нэмэлт, өөрчлөлтийн 4-5 нь ШИНЭ намын санаачилгаар орсон нэмэлт […]
Цолмонбаатар Тамир
УИХ-ын 2020 оны сонгуулийн сурталчилгаа эхэлсэнтэй холбоотойгоор нэр дэвшиж, сонгуульд өрсөлдөгчид, ялангуяа улирч буй парламентын гишүүд элдэв ажлыг өөрийн болгож “наах” үзэгдэл цөөнгүй гарч байгааг factcheck.mn нягталж байна. Хамгийн эхний баримт бол шатахууны үнийг Өргөдлийн байнгын хороо буулгасан гэх мэдээлэл. Тус байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг Өргөдлийн байнгын хорооны үр дүнд хүрсэн ажлынхаа нэгээр шатахууны […]
Цолмонбаатар Тамир
Долоо дахь удаагийн парламентын хугацаа дуусаж, гишүүд ажлын тайлангаа иргэдэд хүргэж байна. Зарим нэр дэвшигчид ажлын тайлан нэрээ хийгээгүй ажлаа хийсэн мэтээр зөрүүтэй мэдээллүүд оруулж байна гэсэн уншигчдын хүсэлтийн дагуу factcheck.mn мэдээллийг нягтлан хүргэж байгаа билээ. Бид энэ удаад УИХ-ын дарга Г.Занданшатарын 2016-2020 оны ажлын тайлангаас онцолж байна. Монгол төрийн шинэчлэл бүлгийн эхний хуудаснаа тэрбээр татварын шинэчлэл хийж, […]
Цолмонбаатар Тамир
“Цан сан тиан ий”, “Дун юань хаа” ХХК гэх Хятад компаниудын үйлдвэрлэсэн НӨӨЦИЙН МАХ-ны шошго бүхий зураг, хятадуудаар стратегийн хүнсээ бэлдүүлэхийг эсэргүүцсэн пост, сэтгэгдлүүд сүүлийн өдрүүдэд нийгмийн сүлжээгээр тарж байна. Дурьдвал: “Монголчууд биднийг маш дорд үзэж, гол хүнс болох махыг маань Хужаа нараар бэлтгүүлж, аюулгүй байдалд заналхийлж байна. Мах бол Монголчуудын гол хүнс. Гэвч тэрхүү […]
Цолмонбаатар Тамир
Хэнтий аймагт ажиллаж буй Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ Даваа гарагийн орой МҮОНТВ-ийн мэдээллийн хөтөлбөрөөр ярихдаа Монгол Улсад 400 сая жуулчин ирэх боломж байгаа талаар ярьсан нь олон нийтийн сүлжээнд анхаарал татаад байна. Түүний хэлсэн үгийг сийрүүлбэл “Холбогдсон дэд бүтцийн цикль дунд үндсэндээ бидний тооцож байгаагаар 400 орчим САЯ жуулчин ирэх хүчин чадал […]
Цолмонбаатар Тамир
“Монгол улс Корона вирусын тухай дуутай болсон гэж сонслоо. Энэ үнэн үү? Өвчин зовлонгоор дуу хуур хийгээд болж байгаа юм уу? Үүнийг шалгуулмаар байна.” гэсэн иргэний хүсэлтийн дагуу дээрх мэдээллийг нягталж шалгалаа. Ийм дуу зохиож дуулсан нь үнэн байна. Дууны клипийг Дорноговь аймгийн ЗДТГ-ын фейсбүүк хуудас өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 16-нд анх байршуулсан нь өнөөдрийн […]
Цолмонбаатар Тамир
Коронавирустай холбоотой үнэн, худлын аль нь болох нь эргэлзээтэй мэдээллүүд цахим орчинд их гарч байна. Энэ сарын эхээр Австралийн Монашийн их сургуулийн Био анагаахын хүрээлэнгийн эрдэмтээр ахлуулсан судлаачид ивермектин (ivermectin) хэмээх бодис нь эсийн өсгүүрт коронавирусын эсийн бүтцийн үржих чадварыг 48 цагийн хугацаанд дарангуйлж буйг тогтоосон судалгааны дүнгээ танилцуулсан. Монголд малчид ивомекийн бүлгийн бэлдмэлүүдийг малын […]
Цолмонбаатар Тамир
Өчигдөр УИХ-ын гишүүн С.Бямбацогт амны хаалт зүүгээгүй ч вирус устгагч зүүсэн хэмээн нэгдсэн хуралдааны үеэр тайлбарласан юм. Түүний энгэртээ зүүсэн цэнхэр, нэрийн хуудасны хэмжээтэй зүйлийг хаврын чуулганы нээлтийн үеэр УИХ-ын дарга төдийгүй нэлээд гишүүд зүүсэн байв. Тэгвэл төрийн түшээдийн зүүж буй уг вирус устгагч зүүлт үнэхээр коронавирусийн халдвараас сэргийлж, амны хаалтыг орлож чадах эсэхийг нягталж […]
Цолмонбаатар Тамир
“Хонинууд ишиг барьж иджээ” гэсэн мэдээллийг дөрөвдүгээр сарын 7-ны өдрийн 16:04 цагт “Мал сүргийг хулгайн гэмт халдлагаас хамгаалах Монголын нийгэмлэг” нэртэй фейсбүүк хуудас нийтлэв. Энэ мэдээллийг үнэн эсэхийг нягталж шалгалаа. Дээрх мэдээллийг байршуулснаас 28 минутын дараа “Талын мэдээ-Тавин хоромд” нэртэй фейсбүүк хуудас хуваалцаж, тун удалгүй Control.mn сайт Э.Сувдаа гэсэн автортайгаар нийтэллээ. Утгыг товчхон сийрүүлбэл, “Өвөрхангай […]
Та хаа нэгтээ эргэлзээтэй мэдээлэлтэй таарсан уу? Ялангуяа олны танил, улс төрчдийн хэлсэн эргэлзээтэй мэдээлэл уншиж эсвэл сонссон уу? Тэгвэл бидэнд нягтлуулахыг хүссэн мэдээллээ илгээгээрэй!
Мэдээлэл илгээхдээ тухайн мэдээллийг олж уншсан эх сурвалжийн линк (url) болон огноог бичнэ үү.
Бид таны имэйл хаягийг зөвхөн мэдээллийг нягтлан шалгах зорилгын хүрээнд шаардлагатай тохиолдолд тантай холбоо барихаас бусад зорилгоор ашиглахгүй болно.
Та бидэнд хуурамч гэж бодсон мэдээллээ илгээн шалгуулах боломжтой.
FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.
Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.
Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!
Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.
Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.