Францын иргэн: Би Монголын ЭМЯ-ыг шүүхэд өгөөгүй. Харин ч намайг эдгээсэн эмч нарт баярлаж явдаг

Монгол Улсад бүртгэгдсэн коронавирусийн анхны тохиолдол болох Францын иргэн манай ЭМЯ-ыг шүүхэд өгч байгаа тухай мэдээлэл нийгмийн сүлжээнд олон нийтийг анхаарлыг татаад байна..

Тодруулбал, “Ковид, гадаадад гацсан Монголчууд, хандивын мөнгийг хуваасан төрийн албан тушаалтнууд гэх мэт сэдвээр хэсэг нөхөдтэйгөө ярьж суутал нөгөө Анх-Отгон чинь Францдаа очоод шинжилгээ хийлгэсэн нь сөрөг биет (ковид тусаагүй) гараагүй. Тэгээд Монголын эрүүл мэндийн яамыг шүүхэд өгч байгаа гэх яриа сонслоо. Би анх удаа сонссон болохоор ихэд сонирхож бас гайхав. Тэр Францын онлайн хаягийг мэдэх хүн байвал тус болоорой! Би ярилцлага хийж өөрийнх нь амнаас сонсоё! Энэ мэдээ үнэн бол Ковид сонгуулийн дэглэмийн том шоу жүжиг байсан нь дэлгэгдэнэ. Бас өвчтэй гэж оношлогдсон улс өвдөөгүй байсан тухай сонсов. Мөн эдгэрээд гарсан хүмүүсийг хэвлэл мэдээлэлд яриа өгүүлэхгүй байх хатуу гэрээнд гарын үсэг зуруулсан гэх…” гэсэн постыг одоогийн байдлаар буюу 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 18:00 цагийн байдлаар 458 хүн цааш түгээж, 386 хүн сэтгэгдлээ бичин, 1,200 хүн лайк даржээ.

Энэхүү мэдээлэл үнэн эсэхийг бид нягтлахаар дараах эх сурвалжуудтай холбогдсон юм.

Монгол Улс дахь Францын ЭСЯ: Энэ нь хувь хүн, түүний эрүүл мэндтэй холбоотой асуудал учраас ЭСЯ-ны зүгээс мэдээлэл өгөх боломжгүй.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: Тийм мэдээлэл сонсоогүй. Үнэхээр тийм мэдээлэл гарсан бол учир нь олдох байх. Францын иргэн маань биеийн байдал нь маш хүнд байж байгаад 40 гаруй хоног эмчлэгдэж, “Францад байсан бол би нас барсан хүмүүсийн тоонд орох байсан. Монгол эмч нартаа баярлалаа” гээд талархаад явсан хүн тэгэх үндэслэл байхгүй” хэмээн няцаав.

Ингээд Францын иргэнтэй өөртэй нь холбогдоход “Би коронавирусийн халдвар туссан эсэхдээ эргэлзэж байгаагүй. ЭМЯ-нд гомдол гаргасан зүйл огтхон ч байхгүй. Харин ч намайг эдгээсэн Монголын эмч нарт үргэлж талархаж явдаг” хэмээн хэллээ.

Дээрх постод бичсэнчлэн “Мөн эдгэрээд гарсан хүмүүсийг хэвлэл мэдээлэлд яриа өгүүлэхгүй байх хатуу гэрээнд гарын үсэг зуруулсан” гэсэн мэдээллийг ХӨСҮТ-д эмчлүүлээд эдгэрсэн хоёр эх сурвалжаас тодруулахад мөн няцаасан юм. Тус халдвараар өвчлөөд эдгэсэн монгол иргэний ярилцлага хэвлэлд нийтлэгдсэн нь уг мэдээллийг ташаа болохыг нотолж байна.

Нягталсан: Ц.Тамир (MCIR)

Төстэй мэдээлэл

Монгол төдийгүй олон улсад КОВИД-19-ийн вакцин халдварыг тарааж,

Товч агуулга Аль ч вакцин хүний ДНХ-тэй харилцан үйлчлэлд орж, ямар нэгэн өөрчлөлт үзүүлэх боломжгүй. Тийм учраас хавдар үүсгэж чадахгүй. КОВИД-19-ийн эсрэг вакцин биш, харин коронавирусийн халдвар нь үрэвсэл болон цусны бүлэгнэл бөгөөд зүрхний шигдээсээс эхлээд цус харвалт, эрхтнүүдийг гэмтээх хүртэл хүндрэл үүсгэдэг. Эх Оронч Бүсгүйчүүд гэх фэйсбүүк хэрэглэгч 2022.09.10-ны өдөр “Вакцин хийлгүүлсэн хүмүүс цусаа […]

С.Жавхлангийн хийсэн лайвын үеэр яригдсан ХУДАЛ мэдээллүүд УИХ-ын гишүүн асан, дуучин С.Жавхлан аравдугаар сарын 15-наас “Монголоо аваръя” хөдөлгөөн эхлүүлж, Сүхбаатарын талбайд суулт хийж байгаа ба энэ талаараа тогтмол лайв хийж, талбайд цугласан иргэдийн сэтгэгдлийг үүгээрээ дамжуулж байгаа юм.  Гэвч энэ үеэр зарим иргэн КОВИД-19 халварт өвчний талаар олон нийтэд ташаа ойлголт дамжуулж байгааг бид нягтлан […]

Улсын онцгой комисс – УОК нэртэй, 102,1к хэрэглэгч бүхий фэйсбүүк группт өнөөдөр “Ковидын халдвар Манайд 2019 оны 11 сард орж ирсэн гэдэг нь нотлогджээ” гэх мэдээллийг хуваалцжээ. Дөрвөн цагийн хугацаанд уг мэдээлэлд 240 хүн хариу үйлдэл үзүүлж, 225 хүн сэтгэгдлээ бичиж, 66 хүн хуваалцсан байна. Сэтгэгдэл бичсэн хүмүүс дунд уг мэдээллийг үнэн байх гэсэн байр […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх