Нийтээр амардаг өдрийн тоог ХОЁРООР НЭМНЭ хэмээн иргэдийг төөрөгдүүлэв


Цахим орчинд “Бүх нийтээр амардаг өдрийг хоёроор нэмэх нь” гэсэн мэдээлэл өчигдрөөс эхлэн тарав. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Ч.Ундрам нар “Үндэсний ном, бичиг соёлын өдрүүд”-ийг тэмдэглэдэг болох хуулийн төслийг есдүгээр сарын 18-ны өдөр УИХ-ын даргад өргөн барьсан.

Хуулийн төсөл нь Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах бөгөөд ингэснээр тав болон есдүгээр сард нийтээр тэмдэглэх буюу бүх нийтийн амралтын өдөр хоёроор нэмэгдэх нь гэсэн мэдээлэл гарч, иргэд үүний эсрэг байр сууриа илэрхийлсээр байна.

Үүний шалтгаан нь isee.mn сайтад гарсан мэдээнд “Тус хуулийн 5-р зүйлийн “Нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдрүүд”  гэсэн хэсэгт “Үндэсний ном, бичиг соёлын өдрүүд. Тав болон есдүгээр сарын 3 дахь долоо хоногийн амралтын өдрүүд” гэсэн заалт нэмэхээр төсөлд тусгажээ. Хэрвээ уг хууль батлагдвал тав болон есдүгээр сард хоёр удаа “Үндэсний ном, бичиг соёлын өдрүүд”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг болж, ТУС ӨДРҮҮДЭД БҮХ НИЙТЭЭР АМАРДАГ БОЛОХ НЬ” хэмээн дурджээ. 

Иргэдийн хувьд бүх нийтийн амралт багадаагүй гэдгийг хэлж буй бөгөөд өнөөдрийг хүртэл зохион байгуулж ирсэн “Номын баяр”-ыг ийнхүү хуульчилж, амралт болгох шаардлагагүй хэмээж байгаа юм.

Гэвч олон нийтийн дунд бий болсон энэхүү шүүмжлэл нь isee.mn сайтад мэдээллийг гуйвуулснаас үүджээ. Өөрөөр хэлбэл, хуулийн төсөлд “Үндэсний ном, бичиг соёлын өдрүүд”-ийг жил бүрийн есдүгээр сар, тавдугаар сарын ГУРАВ ДАХЬ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД тэмдэглэн өнгөрүүлдэг болох тухай тусгасан байна. Тиймээс энэхүү тэмдэглэлт өдрийг хуульчиллаа гээд бүх нийтийн амралтын өдрийн тоо нэмэгдэхгүй гэсэн үг юм.

Хууль санаачлагчдын зүгээс хүн төрөлхтний нийгэм, соёлын салбарт даяарчлал хүчтэй нэвтэрч, улс үндэстнүүдийн соёл иргэншил улам бүр хамааралтай болж, техник технологийн нөлөө өндөрсөж байгаа энэ цаг үед монгол хэл, бичиг, номын үнэ цэнийг олон нийтэд таниулах, тэр дундаа хүүхэд залууст эх хэл, соёлын үнэт өвөө уламжлуулах бодит шаардлага байгаа тул хуульчлах нь зүйтэй гэж үзсэн байна.

Ийнхүү хуульд энэ өдрийг оруулснаар амралтын өдөр нэмэгдэхгүй бөгөөд илүү өргөн хүрээнд тэмдэглэх боломжтой болох аж.

Нягталсан: Ц.Тамир (MCIR)

Төстэй мэдээлэл

“САЙХАН МЭДЭЭ: Коронавирусийг 48 цагийн дотор устгах эм олжээ” гэсэн гарчигтай мэдээллийг thegegee.com гэх сайтад нийтлэгджээ.    Уг мэдээллийг Жаргал Дарханбаяр гэх фэйсбүүк хэрэглэгч шэйрлэснийг 371 хүн цааш түгээж, 540 хүн лайк дарж, 82 хүн коммент бичсэн байна. Уг мэдээллийг нягталлаа. Тус мэдээнд “Эрдэмтдийн баг эхлээд эдийн дээжийг лабораторийн орчинд коронавирусээр халдварлуулаад дараа нь “Ivermectin” […]

Эрүүл мэндийн яамны газрын дарга Л.Энхсайхан 2021.04.07-ны өдрийн хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “Жирэмсэн хүмүүст вакцины үр дүнгийн мэдрэг байдлын судалгаа хийгдэж байна. Вакцин хийлгэсэн бол жирэмсэн болохоос аль болох хамгаалах хэрэгтэй” хэмээн ярьжээ. Уг мэдээллийг нягталлаа. “Вакцин хийлгэсэн бол жирэмсэн болохоос аль болох хамгаалах хэрэгтэй”. Factcheck: Хэрэв та одоо болон ирээдүйд жирэмслэхээр төлөвлөж […]

Товч агуулга: С.Зориг агсны гэргий Б.Булгантай хийсэн ярилцлага бүхий нэвтрүүлэг 2024.04.20-ны өдөр өөр өөр цагуудад өргөн нэвтрүүлгийн 14 сувгаар цацагдсан юм. Үүнд зураг дээрх нэр нь бичигдсэн телевизүүд багтав. Энэхүү нэвтрүүлгийг хаанаас хийсэн талаарх мэдээллийг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа. Factcheck: 1:08:41 цаг үргэлжилсэн уг нэвтрүүлгийг ямар студи, баг, тэр дотроо хэн гэж найруулагч, […]

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн дөрөвдүгээр сарын 20-нд МҮОНТВ-ийн мэдээллийн хөтөлбөрөөр Монгол Улсад 400 сая жуулчин ирэх боломж байгаа талаар ярьсан нь боломжтой эсэх талаар бид нягтлан хүргэсэн билээ.  Тэрбээр Хэнтий аймгийн Чингис Хот, Дадал сумыг 200 км замаар холбож, шинэ гүүртэй болсноор ийм боломж үүснэ хэмээн ярьсан юм.  Тэгвэл ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрэдэнэ ямар нэгэн […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх