Сүүнд хушны самар хийж буцалгаад хүүхдүүддээ 3 орой дараалан өгвөл ханиад хүрэхгүй – НОТЛОГДООГҮЙ

“Ээж нараа хадгалаад аваарай!!! Аяга сүүнд хушны самар хийж буцалгаад хүүхдүүддээ 3 орой дараалан өгвөл ханиад хүрэхгүй…” гэсэн гарчигтай, gerbul.life хэмээн цахим хуудаст нийтлэгдсэн мэдээлэл 1.9 к хүнд хүрчээ.  

Тухайн мэдээлэлд “Улирал солигдож байгаа үед мөн хүүхдүүд олноор нэг дор цугларч байгаа энэ үед ямарч сайн дархлаатай хүүхэд нэг нэгнээсээ ханиадны вирус аваад байдаг. Яг ийм үед аяга сүүнд + атга хушны самар хийгээд /ястай / буцалгаад халуун бүлээнээр нь унтахын өмнө хамгийн багадаа 3 орой дараалан өгвөл нэн тустай байдаг. Миний хүүхэд өвдвөл таны хүүхэд өвдөнө, таны хүүхэд өвдвөл миний хүүхэд өвдөнө, хүүхдүүдээ эрүүл байлгая ээж аавуудаа” хэмээн бичсэн байна. 

Энэхүү зөвлөгөө нь бодитой эсэхийг бид нягтлахаар Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн хоол судлалын албатай холбогдоход “Манай төвд яг энэ талаар дагнаж хийсэн судалгаа одоохондоо байхгүй. Гэхдээ энэ мэт шинжлэх ухааны үндэслэлгүй аливаа зөвлөгөөг дагаж, хүүхдүүддээ туршихгүй байхыг анхааруулмаар байна” гэсэн юм. 

Хушны самар нь уураг өндөртэй, эрүүл мэндэд тустай гэдэг ч хүүхдэд аль болох их идүүлэхгүй байхыг зөвлөдөг. Ийм бид хүүхдийн харшлын эмч,  доктор Ж.Соёл-Эрдэнээс тодруулахад “Хушны самрыг хоёр нас хүртэлх хүүхдэд өгөхгүй байхыг зөвлөдөг. Харшилтай бол тэрнээс дээш насны хүүхдэд ч өгөхгүй байхыг зөвлөдөг. Харин сүүнд ястай нь буцалгаж өгдөг тухай анх удаа сонсож байна. Ээжүүдэд гэж хэлэхэд, батлагдаж, нотлогдоогүй, олон нийтийн сүлжээнд байгаа элдэв зөвлөгөөг туршихгүй байх хэрэгтэй. Хүүхдэд яаж ч сөргөөр нөлөөлж болно шүү дээ” гэлээ. 

Дэлхий дахинд сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн хуурамч, нотлогдоогүй зөвлөгөө ихээр тараах болсон нь олон нийтийн сүлжээний бас нэгэн асуудал болоод буй. Тиймээс улс орнууд олон нийтийг төөрөгдүүлсэн мэдээлэлтэй тэмцэх ажлаа эрчимжүүлсээр байгаа билээ.

Нягталсан: Ц.Тамир (MCIR)

Төстэй мэдээлэл

@Batbold33455566 гэх твиттер хэрэглэгч “Дельтагийн дэгдэлтийн шинэ голомтоор Украиныг ДЭМБ тодрууллаа, прогноз тийм л байна. Украины хэрэглэсэн вакцин манайтай усны дусал шиг адилхан, барууны цөөн тооны вакцин за тэгээд жунгаа вакцинанд бүх нийтийг хамруулсан, огтхон ч үр дүнгээ өгөөгүй” гэсэн агуулгыг жиргэжээ. Уг жиргээг нягталлаа. Factcheck: Украин улсад COVID-19-ийн дельта хувилбарын анхны тохиолдол 2021.06.23-нд батлагджээ. […]

Miniih – Минийх нэртэй фэйсбүүк хуудаст “Ковид тусаагүй хариуцлагатай иргэдээ урамшуулна” гэх мэдээллийг оруулжээ. Энэхүү мэдээллийг нягталлаа. Уг мэдээллийг https://xyznews24.com гэх сайт оруулсан бөгөөд тухайн мэдээлэлд “Өнөөдөр нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан Төрийн ордонд болж байна. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг ковид тусаагүй иргэдээ төрөөс урамшуулах хэрэгтэй талаар онцлов. Тэрбээр […]

ОХУ-ын олон нийтийн цахим талбар болох vk.com сайтад Алтай видеолор гэх хэрэглэгч Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх буу барьсан цэргүүдийн хамт зогсож байгаа зургийг нийтлээд “👍ОХУ-ыг дэмжин Хойд цэргийн тойрогт оролцохоор Монголоос 92 цэрэг (тусгай хүчин) илгээсэн 🇷🇺✊ (Монгол Улсын Ерөнхийлөгчтэй 🇲🇳 зураг)” гэсэн текст бичжээ. Уг постыг няталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа. Factcheck: Фото […]

Монгол Улс арваннэгдүгээр сарын 25-наас 11 настай хүүхдүүдийн Хүний папиллома вирусийн эсрэг вакцинаар дархлаажуулж эхэлсэн билээ. Энэхүү вакцинтай холбоотой нийгэмд хамгийн ихээр тархаад байгаа таван ХУДАЛ ташаа мэдээллийг нягтлан хүргэж байна. “Томуу шиг агаараар тусдаг өвчин биш. Замбараагүй байдал, бэлгийн замбараагүй харилцаа, биеэ авч явж чадахгүй байдлаас үүсдэг өвчин”. Factcheck: Анхны бэлгийн хавьталд орохдоо халдвар […]

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хүү Э.Батшугар Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөхөөр ажиллах болсон тухай мэдээлэл гараад байгаа юм. Бид энэ мэдээллийн үнэн худлыг нягтлах зорилгоор Э.Батшугараас тодруулах гэж оролдсон боловч хариу өгсөнгүй. Харин Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албанаас тодруулахад уг мэдээллийг бүрэн үгүйсгэлээ. Тиймээс  Ерөнхийлөгчийн зөвлөхөөр томилогдсон гэдэг нь ташаа мэдээлэл ажээ. Одоогоор уг хуурамч мэдээллийг 24 tsag.mn болон eagle.mn гэх мэт сайтууд […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх