Монголын бүх иргэд дансаар орсон мөнгөнөөсөө 1% татвар төлнө-ТАШАА

“Иргэн хувиараа бизнес эрхэлдэг та 2024.01.01 нээс АЛДАГДАЛТАЙ ажилласан ч та татвар төлнө, монголын бүх иргэд дансаар орсон мөнгөнөөсөө 1 хувийн татвар төлнө, чөлөөт цагаараа фитнест явж, хамт олноороо дуулах хоол идэх эргүй боллоо нийслэл хотын татвар 2 хувь болж нэмэгдлээ, одоо төлдөг төлбөрөө 2 дахин нэмж төлнө гэсэн үг үү……😪😪🫨🫨😦” гэсэн агуулгатай пост цахим хуудсаар явж байгаа бөгөөд энэ талаар нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа.

Factcheck:

2024.01.01-нээс хувиараа хөдөлмөр эрхлээд орлого олдог иргэд ямар нэгэн зардлын баримт шаардахгүйгээр орлогоосоо 1%-ийн татвар төлөх хялбар систем зэрэгцээд хэрэгжих талаар татварын байгууллага мэдээлсэн.

Юуны өмнө одоогийн байгаа татварын хууль тогтоомж яаж хэрэгждэг вэ гэвэл бизнес буюу худалдаа явуулж, үйлдвэрлэл эрхэлж, үйлчилгээ үзүүлдэг иргэд 50 сая төгрөгөөс илүү гарсан орлогоосоо зардлаа хасаад, ашгаасаа 10%-ийн татвар төлдөг заалт үйлчилж байгаа. Өөрөөр хэлбэл, гар утас зардаг иргэн 5 сая төгрөгөөр зарсан гар утсаа өөр хүнээс 4.5 сая төгрөгөөр авснаа и-баримтаар баталгаажуулж чадахгүй бол 5 сая төгрөгөөсөө 10%-ийн татвар төлөх зохицуулалттай.

Тэгвэл 2024 оноос үйлчлэх шинэ зохицуулалтаар ийнхүү зардлаа баталгаажуулахгүйгээр, 50 сая төгрөгөөр хязгаарлагдахгүйгээр, үйл ажиллагааны бүх орлогоосоо 1%-ийн татвар төлөх талаар Татварын ерөнхий газрын Татварын улсын байцаагч Ц.Ундармаа тайлбарлав.

Өмнө нь зардлын баримт бүрдүүлэх нь хүндрэлтэй, бүрдүүлж чадахгүй учраас нийт орлогоосоо 10% төлөөд байгаагаа үйл ажиллагаа эрхэлдэг иргэд татварын байгууллагад хандаж ярьж байжээ. Иймд уг асуудлыг шийдэх үүднээс и-баримтаар орж ирж байгаа нийт орлогоос 1%-ийн татварыг авах зохицуулалтыг ийнхүү нэмж оруулж байгаа аж.

Өөрөөр хэлбэл, зардлын баримтаа бүрдүүлээд цэвэр ашгаасаа 10% төлөх, эсвэл и-баримтаар баталгаажсан нийт орлогоосоо 1%-ийн татвар төлөх үү гэдгээ тухайн иргэд өөрсдөө шийдэж, аль ашигтай хувилбараа сонгох боломжийг бүрдүүлсэн юм байна.

“Нэг нэгэндээ мөнгө шилжүүлж, мөнгө зээлэхэд орлого орсон гэж үзээд 1%-ийн татвар авах нь гэж тайлбарлаад байгаа хүмүүсийн ойлголт бол биш. Энэ хуулийн үндсэн өөрчлөлт нь үйл ажиллагаа эрхэлж байгаа иргэдэд хамаатай. Үйл ажиллагаа явуулж байгааг яаж тогтоох вэ гэхээр и-баримт олгож байгаа олголтоос нь тогтооно” гэдгийг мөн Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал нэмж тодруулав.

Тиймээс Монголын бүх иргэд дансаар орсон мөнгөнөөсөө 1 хувийн татвар төлнө гэдэг нь ТАШАА ойлголт байна.

  • Эх сурвалж:
  • Legalinfo
  • Татварын Ерөнхий Газар
Төстэй мэдээлэл

Д. Даваасүрэн гэх фэйсбүүк хэрэглэгч “Хятад вакцин хийлгэсэн хүн бүр толгой дараалан өвдөж, Аймагуудад PCR хийхгүйгээр ТШ оношоор олон мянган хүнийг эмчилгээнд оруулаад улсын мэдээнд тусгахгүй дарагдуулж, Хөдөө маш хүнд байна. Мал амьтанд ковид..,” гэх постыг 2021.09.29-нд нийтэлжээ. Уг агуулгыг нягталлаа. Factcheck: Монгол Улс дахь КОВИД-19 цар тахлын нөхцөл байдлаар Үндэсний статистикийн хороо ХӨСҮТ-ийн тоон […]

126 гишүүнтэй шинэ парламент бүрдсэнээс хойш хоёр жил өнгөрч байна. Энэ хугацаанд өмнөх парламентууд олон жил хөндөж зүрхлээгүй асуудлуудыг зориг гарган барьж авсан нь шинээр сонгогдсон, ялангуяа жагсаалтаар орж ирсэн эмэгтэй гишүүд байлаа.  Харин үүнийх нь хариуд тэднийг бодлогын мэтгэлцээний оронд хувь хүнийг нь онилсон дайралт, цахим харлуулалт, хоч нэр, дарамт, заналхийлэл дагав. Өөрөөр хэлбэл, […]

Монголчууд бид хурдан морины уралдааныг өв соёл гэж ярьдаг. Энэ бол үнэн. Гэхдээ өнөөдрийн уралдаан, ялангуяа хаврын уралдаан, үнэхээр уламжлал хэвээрээ байж чадаж байгаа юу гэвэл ҮГҮЙ. Жирийн биднийг анзаараагүй байхад сүүлийн жилүүдэд үндэсний морины уралдаан өөрчлөгдсөн. Учир нь тэнд уралдаж буй морьд өөрчлөгдсөн. Илүү тэсрэлттэй, хурдтай, хүчтэй болсон. Үүнээс үүдээд хамгийн гол нь эрсдэл […]

Товч агуулга: Монголын фэйсбүүк хэрэглэгчид мэдээллийг нягтлалгүй цааш түгээдэг, мэдээллийн боловсролоор маруухан хэвээр байгааг илтгэсэн нэг тод үйл явдал бол Орос, Украины дайн. Хоёр жил гаруйн өмнө эхэлсэн энэ үйл явдалтай зэрэгцээд дайнтай холбоотой хуурамч мэдээлэл, Оросын пропаганда, суртал ухуулга дэлхий даяар цахим орчныг хэрэх болсон. Харин мэдээллийн энэ дайнд өртөж байгаа орнуудын нэгд Монгол […]

Жижиг, дунд үйлдвэрийн газар хэвлэл мэдээллийн 10 байгууллагатай 1.78 тэрбум төгрөгийн гэрээ байгуулсан баримт цахим орчинд ил болоод буй. Уншигчаас ирсэн хүсэлтийн дагуу уг гэрээнд багтсан хэвлэл мэдээллийн байгууллагуудыг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа. Factcheck: Шилэн дансанд байршуулсан энэхүү гэрээ нь “Шинэ хоршоо хөдөлгөөний бодлого, шийдвэр, тэдгээрийн хэрэгжилт болон цаг үеийн шинжтэй мэдээ, мэдээллийг […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх