КОВИД вакцинуудыг микроскопоор харахад их хэмжээний графен – ХУДАЛ

Bachi Nyangar гэх фэйсбүүк хэрэглэгч 2022.01.31-нд “Pfizer, AstraZeneca, Sinopharm & Sputnik вакциныг микроскопоор томруулан хараад их хэмжээний графен (хар тугалга шиг). Ихэнх хүмүүс цус нь бүлэгнэж, зүрх нь гэнэт зогсоод байгаа үндсэн шалтгаан болоод байгаа” гэсэн пост оруулсныг 147 хүн шэйрэлжээ.

Уг мэдээллийг нягталж өгөх хүсэлт уншигчаас ирсний дагуу нягталлаа.

Factcheck:

Ийм агуулгатай мэдээлэл Монгол төдийгүй олон улсад 2021 оноос эхлэн тархжээ. Хамгийн сүүлд 2022 оны нэгдүгээр сараас олон нийтийн сүлжээнд дахин тархсан тул Politifact, Fullfact, AP, Reuters тэргүүтэй баримтыг нягтлагчид энэ талаар нягталж, баримттай мэдээллийг хүргэсээр байна.

Pfizer компанийн хэвлэлийн төлөөлөгч Жерика Питтс КОВИД-19-ийн эсрэг вакцинд графин байхгүй гэдгийг Politifact-д албан ёсоор мэдэгджээ. Миннесотагийн их сургуулийн халдварт өвчин судлалын профессор, доктор Ребекка Вуртц Pfizer төдийгүй бусад вакцины найрлагад графин байхгүй гэдгийг мөн тайлбарласан байна.

Графены исэл нь биоанагаах ухааны салбарт хэрэглэгддэг маш жижиг хэмжээтэй химийн нэгдэл юм. Энэхүү нано нэгдлийн хоруу чанар ба сөрөг нөлөөллийн талаар судалсаар байгаа аж. Тухайлбал, Жон Хопкинсын их сургуулийн Халдварт өвчний мэргэжилтэн, доктор Амеш Адаля графены ислийг хүний эсэд хортой нөлөө үзүүлэхээргүй хэмжээгээр вакцины найрлагад ашиглах боломжтойг AP News-д ярьж байжээ.

“Графеныг биоанагаахын зорилгоор, тэр дундаа вакцины судалгаанд туршиж байгаа ба туршилтын шатандаа явж байна. Эмнэл зүйн туршилт судалгаа хийсний дараа хэрэглээнд гарах хүртэл удаан хугацаа хэрэгтэй болно” гэж Сөүлийн үндэсний их сургуулийн Наноматериалын мэргэжилтэн, профессор Хон Бён Хи 2021 оны долдугаар сарын 19-нд Франс Пресс агентлагт ярьсан байна.

Коронавирусийн эсрэг вакцинд хийсэн хэд хэдэн судалгаагаар вакцин цусны бүлэгнэлтийн шалтгаан болж байгаа нь тогтоогдоогүй байгааг олон судлаач тайлбарлажээ.

Зүрхний өвчлөлийн талаар өмнө бид мөн хүргэсэн. Тодруулбал, Европын Анагаах ухааны агентлаг( ЕМА)-аас гаргасан 2022.01.30-ны өдрийн тайланд Европын Холбооны улсуудад 570 сая тун файзер (комирнати) вакцин хийснээс нийт 582,074 гаж нөлөө илэрсэн мэдээлэл бүртгэгджээ.

Мөн ЕМА-ийн 2021 оны 12 дугаар сарын тайланд 2020 оны 12 сараас 2021 оны 12 сар хүртэл нэг жилийн хугацаанд Европын Холбооны улсын хүн амыг 479 сая тун файзер (комирнати) вакцинаар дархлаажуулсан байна.

Уг тайланд файзер (комирнати) вакцины шалтгаант зүрхний булчингийн үрэвсэл (миокардит) ба зүрхний гялтан хальсны үрэвсэл (перикардит)-ийн тохиолдлын эрсдэл маш ховор буюу 10,000 хүний 1-д тохиолдох магадлалтай гэжээ.

Өөрөөр хэлбэл, COVID-19 вакцин нь цус бүлэгнэлт ба зүрхний өвчлөлийн шалтгаан болж байна гэсэн мэдээллийг олон улсын мэргэжлийн байгууллагуудын мэдэгдэл үгүйсгэж байна.

Иймд дээрх пост нь олон нийтийг төөрөгдүүлсэн ТАШАА мэдээлэл бөгөөд олон улсын баримтыг нягтлагчид ХУДАЛ гэж үнэлсэн байна.

Эх сурвалжууд:

https://www.politifact.com/factchecks/2021/jul/08/facebook-posts/no-evidence-graphene-oxide-s-toxic-pfizer-covid-19

https://fullfact.org/online/graphene-oxide/

https://chem.snu.ac.kr/research-faculty/faculty/fulltime?mode=view&profidx=77

https://www.ema.europa.eu/en/human-regulatory/overview/public-health-threats/coronavirus-disease-covid-19/treatments-vaccines/vaccines-covid-19/safety-covid-19-vaccines#latest-safety-information-section

https://www.ema.europa.eu/en/medicines/human/EPAR/comirnaty#safety-updates-section

АШУҮИС-ийн Дархлаа судлалын тэнхимийн ахлах багш, эмнэл зүйн дархлаа судлаач эмч, Анагаах ухааны доктор Т.Хонгорзултай хамтран бэлтгэв.

Энэ зургийн alt аттрибут хоосон байна. Нэр нь - unicef-japan-gov-1024x576.png
Төстэй мэдээлэл

Dulamjav Erdenechuluun гэх фэйсбүүк хэрэглэгч “Германд гадаа мааск зүүчихсэн хүн нэг ч байхгүй. Манайхан сүүлийн 2 жил гадаа доторгүй мааскнаас салалгүй байсаар хятад вакцин хийлгэсэн бүх хүмүүс өвчлөөд байхад 3 дах тун гэх юм. Германд 3 тунгийн сураг ч алга. Ахан дүүс 3 тун битгий хийлгээрэй. Монголчуудыг туршилтанд оруулж байна” гэсэн постыг 2021.10.30-нд нийтэлжээ.  Factcheck: […]

АНУ-ын сагсан бөмбөгийн NBA тоглогчид тоглолтынхоо өмнө нэхмэл захаар жигдэрсэн талаар мэдээлэл өнгөрсөн баасан гарагт гарсан. Энэхүү мэдээлэлд Леброн Жеймс болон Лос-Анжелес Лэкерс багийнхан өнгөрсөн долоо хоногт таалал төгссөн АНУ-ын дээд шүүхийн шүүгч рут Гинзбургийн дурсгалыг хүндэтгэн хувцасласан болохыг дурджээ. Ингэхдээ түүнийг илэрхийлдэг имиж болох хар хүрэм дээр цагаан захаар гангардаг байдлыг дуурайн нэг минутын […]

Товч агуулга Sanjaajamts Chimgee гэх фэйсбүүк хэрэглэгч 2024.11.24-нд вакцины талаар 42 минут 40 секундийн лайв видео хийжээ. Уг видеог 48К хүн үзэж, 561 хүн сэтгэгдлээ бичжээ. Уг видеонд дурдагдсан Хүний папилломавирусийн халдварын эсрэг Гардасил вакцины талаарх мэдээллүүдийг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа. Монгол Улс өнөөдрөөс буюу 2024.11.25-наас Хүний папилломавирусийн халдварын эсрэг Гардасил вакцинаар 11 […]

Хоёрдугаар сарын 18-ны өдөр ClubHouse аппликэйшн дээр хэсэг сэтгүүлчид вакцины талаар ярилцахаар өрөө үүсгэжээ. Уг өрөөнд УИХ-ын гишүүн М.Оюунчимэг оролцож, мэдээлэл өгөх үеэрээ “ДЭМБ-ын хүлээн зөвшөөрсөн 3 вакциныг авах бололцоо байгаа учраас бид үүн дээр илүү анхаарлаа хандуулж байна” гэсэн нь цахим орчинд бичлэг болон таржээ. Түүний хэлсэн энэхүү мэдээллийг бид нягталлаа. “ДЭМБ-ын хүлээн зөвшөөрсөн […]

Товч агуулга “Дэлхийн үе үеийн хүмүүс томуу өвчнийг өөрийн дархлаагаар давсаар ирсэн. Томуугийн вакцин бол ямарч хэрэггүй эд! Дэлхийн Эмийн үйлдвэрүүдийн цэвэр бизнес. Томууны олон төрлийн вирусээс хамгаалах вакцин дэлхийд огт байхгүй! Ямар ч вакцин бүү хийлгэ!!! Юм л бол вакцин хийж, дэлхийн хүн амыг бууруулахыг санаархаж бгаа хар хүчнийхэн ажиллаж байгааг ойлго!!!” гэсэн агуулгыг […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх