Ерөнхий сайдын мэдэгдэл Японд шуугиан тарьж байна – ХУДАЛ

Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайд хариуцлага хүлээн өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болсноо өнөөдөр зарлаж, улмаар УИХ-ын чуулганаар уг асуудлыг хэлэлцсэн. Ингээд өнөөдөр 20:00 цагийн орчимд У.Хүрэлсүхийн Засгийн газар огцорлоо.

Энэхүү үйл явдалтай холбоотойгоор цахим орчинд Карма.О гэх хаягнаас “Манай Хүкийн мэдэгдэл Японд шуугиан тарьж байна. Японы парламентын гишүүн твитер хуудаснаа “Монголчууд үнэхээр хариуцлагатай мундаг хүмүүс юм. Нэг жирэмсэн эмэгтэйд хүмүүнлэг бус хандсаны төлөө ард иргэд нь жагсаж Ерөнхий сайдаасаа авхуулаад Засгийн газар нь бүхэлдээ сайн дураар огцорлоо. Бид Монголчуудаас суралцах хэрэгтэй, бид ичих хэрэгтэй гэж бичжээ. Өндөр хөгжилтэй орны хүмүүс шаал өөрөөр бодож байна шүү хахаха” хэмээн бичжээ.

Тэрбээр энэ бичвэрийг Зөв хөгжил хэмээх хуудаст оруулснаас нэг цагийн дараа 3200 хүн хариу үйлдэл үзүүлж, 2400 хүн шэйрлэсэн байна.

Хариу үйлдэл үзүүлсэн 3200 хүний 691 нь лайк дарсан бол 27 нь зүр даржээ.

Бид энэхүү мэдээллийг шалгаж үзлээ.

Юун түрүүнд түүний бичвэртээ хавсаргасан Yoshihide Suga гэх хаяг твиттер хуудаст байдаггүй юм байна. Тухайн постод Японы Ерөнхий сайдын нэрийг ашигласан байх боловч У.Хүрэлсүхийн зурагтай жиргээнд нь нэг ч хариу үйлдэл үзүүлээгүй байна.

Япон Улсын Ерөнхий сайд Ёшихидэ Сугагийн албан ёсны хаяг болох хаягийг хайж үзвэл дараах мэдээлэл гарч байгаа юм.

Түүний албан ёсны хаягнаас хамгийн сүүлд өчигдөр Ану-ын Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаа хүлээн аваад буй Жо Байден болон дэд Ерөнхийлөгч Камала Харрис нарт баяр хүргэсэн твитийг оруулсан нь дээрх мэдээлэл худал болохыг нотолж байна.

Төстэй мэдээлэл

Цар тахлын энэ хүнд үед Монголд төдийгүй дэлхий

Товч агуулга COVID-19-ийн вакцин нь хүүхдийн эндэгдлийг нэмэгдүүлдэг гэсэн нотолгоо байхгүй. Их Британийн Үндэсний статистикийн газраас мэдээлснээр вакцины сөрөг нөлөөний улмаас 20-оос доош насны нэг хүн нас баржээ. Блогт өгөгдлийг контекстээс хасаж, COVID-19-ийн олон удаа вакцин хийлгэсэн өгөгдлийн багц мэдээлэл дэх хүүхдүүдийн ихэнх нь эрүүл мэндийн нөхцөл байдлаас шалтгаалан нас барах эрсдэл өндөртэй байгааг орхигдуулсан. […]

Фэйсбүүкт Anna Sue гэх хаягнаас “С.Одонтуяа: Хоёр эхнэртэй болох асуудалаар дахин санал оруулах хэрэгтэй. Учир нь??” гэх гарчигтай мэдээг шэйрлэжээ. Уг мэдээлэлд 96 хүн хариу үйлдэл үзүүлж, 11 хүн хуваалцаж, 45 хүн сэтгэгдэл бичжээ. Уг мэдээнд “Гэр бүлийн тухай хуулийн 4.2.2.Монгол Улсад эрэгтэй хүн хууль ёсны нэг эхнэр эмэгтэй хүн хууль ёсны нэг нөхөртэй байна […]

Tserenkhuu Ishtseden нэртэй Фэйсбүүк хэрэглэгч наймдугаар сарын 26-д дараах постыг оруулжээ. Уг постод 428 хүн лайк дарж, 59 хүн сэтгэгдэл бичиж, 126 хүн цааш нь түгээсэн байна. Уг агуулгыг нягталлаа. FACTCHECK: Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) COVID-19 вакцины гурав дахь тунг хийлгэх албан ёсны заавар, зөвлөмж гаргаагүй. Учир нь гурав дахь тунгийн ашиг тус, аюулгүй байдлын талаарх […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх