Урьд шөнө хичээнгүйлэн бэлдсэн цэцэгс гэх зураг Монголд биш

Урьд шөнө хичээнгүйлэн бэлдсэн цэцэгс гэх зураг Монголд биш

Arslan.mn сайтын албан ёсны фэйсбүүк хуудаст 2022 оны 9-р сарын 2-ны өдөр “Урьд шөнө хичээнгүйлэн бэлдсэн цэцэгс“ гэсэн тайлбар бүхий хогийн саванд хийсэн баглаатай цэцэгсийн зургийг оруулжээ. Уг постод 10 цагийн дотор 1100 хүн хариу үйлдэл үзүүлсний 515 нь уйлж буй, 205 нь ууртай эможи дарсан байна. Хэдийгээр постны тайлбарт Монголд гэж бичээгүй ч сэтгэгдэл бичсэн хүмүүс нь баглаатай цэцэгсийг 9-р сарын 1-ний өдөр багш нарт бэлэглэн, тэд ийнхүү хаясан мэт ойлгосон гэхүйц байна.

Тухайлбал, хүндэтгэлгүй байна, хүний сайхан сэтгэл уруу ус цацлаа, багш нарт цэцэг өгөхөө болих хэрэгтэй, ангидаа усанд хийгээд тавьдаггүй юм уу гэх мэтчилэн сэтгэгдэл бичжээ.

Тиймээс уг мэдээллийг нягталлаа.

Эхний зургийг www.arbuztoday.ru сайтад 2019 оны 9-р сарын 3-ны өдөр нийтэлсэн бөгөөд хичээлийн шинэ жилийн нээлтийн үеэр багшдаа бэлэглэсэн цэцгийн баглааг хогийн саванд хийсэн нь хүмүүсийг дургүйцлийг хүргэж буй талаар мэдээлжээ. Энэ зураг нь Монголд авсан зураг биш болох нь үүгээр нотлогдож байна.

Хоёр дахь зургийг 2021 оны 9-р сарын 4-ний өдөр novosti_iisyka гэх интаграм хэрэглэгч “Шоколад өгсөн нь дээр юм болов уу, ядаж л иднэ” гэх агуулгатай дахин оруулж буйгаа тайлбарлан оруулжээ. Харин үүнийг нь оруулсан бөгөөд түүний зургийг nur.kz гэх веб хуудас “9-р сарын 1-ний цэцгийн баглаа Казакстанчуудын уурыг хүргэв” гэх мэдээлэлд иш татан оруулсныг google-ийн зургийн хайлтаар олж болохоор байна. Өөрөөр хэлбэл, хоёр дахь зураг мөн л Монголд болсон явдал, Монголд авсан зураг биш.

Хоёр зураг хоёул Монголд болсон үйл явдлын зураг биш бөгөөд Монголд гэж мэдээлээгүй боловч, фэйсбүүк хэрэглэгчид манай улсад болсон мэт хүлээж аваад байгаа юм.

Аливаа мэдээллийг үнэн гэж итгэж бусдад түгээхээс өмнө үнэн эсэхийг нягтлах нь зүйтэй юм. Худал, ташаа мэдээллийг цар тахалтай зүйрлэх болсон энэ үед зургийн анхны эх сурвалжийг олохын тулд images.google.com уруу тухай зургийг оруулан хайлт хийж үзэх нь эхний алхам юм. Хэрэв эх зураг байвал мета датаг үзэх боломжтой бөгөөд авсан газар, төхөөрөмж зэрэг мэдээллийг агуулсан байдаг.

Төстэй мэдээлэл

Товч агуулга: Монголын фэйсбүүк хэрэглэгчид мэдээллийг нягтлалгүй цааш түгээдэг, мэдээллийн боловсролоор маруухан хэвээр байгааг илтгэсэн нэг тод үйл явдал бол Орос, Украины дайн. Хоёр жил гаруйн өмнө эхэлсэн энэ үйл явдалтай зэрэгцээд дайнтай холбоотой хуурамч мэдээлэл, Оросын пропаганда, суртал ухуулга дэлхий даяар цахим орчныг хэрэх болсон. Харин мэдээллийн энэ дайнд өртөж байгаа орнуудын нэгд Монгол […]

Otgonbayr Purevdorj гэх фэйсбүүк хэрэглэгч 2022.04.29-нд “Үнэн гэвэл вакцин чинь өөрөө халдварт өвчин шдээ. Яагаад гэвэл тухайн вирусийг хүний биед зориуд шахаж дархлаа тогтоох нэрийн дор үй олноор нь халдваржуулсан юм шүү” гэсэн агуулгатай пост оруулсныг нягталж өгөх хүсэлт ирсэн юм. Factcheck.mn энэ талаар өмнө нь нягтлан хүргэж байсан ч олон нийтийн дунд вакцин өөрөө […]

Зарим мэдээллийн хэрэгслээр тараад байгаа Ерөнхийлөгч Х.Баттулгатай холбоотой баримтыг

Товч агуулга АНУ-ын цэргийнхэн хүүхдийн вакцинаас скополамин илрүүлсэн

Монгол Улс шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад АстраЗенека вакциныг ашиглахыг түр хугацаагаар хойшлуулсан талаарх мэдээллийг цахим орчинд түгээж эхэллээ. Дани, Норвеги, Исланд улс Оксфордын их сургууль болон Англи-Шведийн “АстраЗенека” компанийн хамтран боловсруулсан вакцины хэрэглээг түр зогсоож, уг вакцин цусны бүлэгнэл үүсгэж байгаа эсэхийг судлахаар болсон талаарх мэдээллийг өнөөдөр өглөө ВВС мэдээлсэн. Уг мэдээлэлтэй холбоотойгоор манай […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх