КОВИД-ын вакцины дараа сувилагч бүсэлхийнээс доош мэдээгүй болсон, Онцгойгийн ажилтны зүрх хаагдсан – ХУДАЛ

Khulan Gankhuyag фэйсбүүк хаягаар “КОВИД-ын вакцины дараа бүсэлхийнээс доош мэдээгүй болсон сувилагч, зүрх нь хаагдсан онцгойгийн ажилтан, сэхээнд орсон эмнэлгийн it залуу нарын талаар үнэн бодит тайлбар өгөхийг Амбасэлмаа гуайгаас шаардаж байна!!!” гэсэн мэдээллийг гурвадугаар сарын 7-нд постолжээ.

Уг постыг 3.1К хүн шэйрлэж, 302 хүн коммент бичиж, 514 хүн хариу үйлдэл үзүүлжээ.

Бид энэхүү мэдээллийг нягталлаа.

Энэ мэдээллийг Эрүүл мэндийн яамнаас тодруулахад “Ийм зүйл огт болоогүй” хэмээн няцаасан бол мэдээлэлд нэр нь дурдагдсан доктор А.Амбасэлмаа мөн л “Ийм үйл явдал болоогүй” хэмээн үгүйсгэв.

Коронавирусийн эсрэг вакцинд хоёрдугаар сарын 23-наас хойш 20,976 хүн хамрагдаад байгаа бол дэлхий дахинд 305 сая хүнийг дархлаажуулалтад хамруулснаас 66.7 сая хүнийг бүрэн буюу хоёр тунг вакцинаар тарьжээ.

ХБНГУ-ын баримтыг нягтлагч албан ёсны редакц болох DW(Deutsche Welle)-ийн нягталснаар одоогоор коронавирусийн эсрэг вакцины улмаас хүн нас барсан нотолгоо алга.

Тус редакц Герман, Испани, АНУ, Норвеги, Болги, Перу зэрэг орны кэйсүүдийг судалсны үндсэн дээр нотлогдоогүй болохыг мэдээлээд байна. Эдгээр улсад 130 сая хүн вакцинд хамрагдаад байгаа бөгөөд улс тус бүрийн кэйсийг баталгаажуулжээ.

Монгол Улсын хувьд одоогоор коронавирусийн эсрэг АстраЗенека вакциныг ашиглаж буй. Энэхүү вакциныг хийлгэсний дараа тарьсан хэсэгт улайх, хавдах, хөндүүрлэхээс гадна халуурах, ядрах, толгой эргэх, дотор муухайрахыг зэрэг бусад вакцины үед илэрдэг шинж тэмдгүүд илэрч байгаа аж. Эдгээр хүндрэл нь 72 цагаас хэтрэхгүй гэдгийг АШУҮИС-ийн БиоАС-ийн Дархлаа судлалын тэнхимийн эрхлэгч, Эмнэлзүйн дархлаа судлаач эмч АУ-ы доктор Т.Хонгорзул COVID-19-ийн эсрэг вакцины талаарх Factcheck.mn-ийн зохион байгуулсан хэлэлцүүлгийн үеэр хэлсэн.

Коронавирусийн цар тахлын энэ үед вакцины талаар ташаа мэдээлэл ихээр гарч байгаа тул мэдээллийг сайтар нягталж байхыг дахин сануулж байна.

Төстэй мэдээлэл

Товч агуулга Tserenkhuu Ishtseden гэх фэйсбүүк хэрэглэгч 2023.06.23-нд ШУУРХАЙ МЭДЭЭ гэсэн тодотголтойгоор Орос, Украины дайны талаар пост оруулжээ. Уг постын гол агуулга нь “Урьд шөнө юу болов! Укрианы гол гол хотууд түүний дотор Киев Одесса хотын дэд бүтцийг оросууд бөмбөгдөж газартай тэгшлэж орхив. Украин даяар дайны түгшүүрийн дохио авлаа. УЗХ (украины зэвсэгт хүчин) шүлсэн чинээ […]

“Монгол улс Корона вирусын тухай дуутай болсон гэж сонслоо. Энэ үнэн үү? Өвчин зовлонгоор дуу хуур хийгээд болж байгаа юм уу? Үүнийг шалгуулмаар байна.” гэсэн иргэний хүсэлтийн дагуу дээрх мэдээллийг нягталж шалгалаа. Ийм дуу зохиож дуулсан нь үнэн байна. Дууны клипийг Дорноговь аймгийн ЗДТГ-ын фейсбүүк хуудас өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 16-нд анх байршуулсан нь өнөөдрийн […]

“Эрдэмтэн Ханс Вернер Зин: Оюутолгойн гэрээ бол зууны ч биш, Мянганы шилдэг луйвар” гэсэн гарчигтай мэдээлэл Medee.mn мэдээллийн сайтад 2019 оны арваннэгдүгээр сарын 28-нд нийтлэгджээ. Жил гаруй өмнө нийтлэгдсэн энэхүү мэдээлэлд ““Оюутолгойн гэрээ бол Монголын ч биш, бүр дэлхийн түүхэнд гарсан, зууны ч биш Мянганы шилдэг луйвар” гэж дэлхийн эдийн засгийн томоохон мэргэжилтэн, Европын шилдэг […]

Монгол Улсын Засгийн газраас хатуу хөл хорио тогтоох болсонтой холбогдуулан иргэн бүрд 300 мянган төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэрийг дөрөвдүгээр сарын 8-ны өдөр гаргасан. Улмаар энэ мөнгө иргэдийн дансанд шилжиж эхлээд байгаа юм. Иргэдийн халамж болон и-баримтад бүртгэлтэй дансаар шууд орж буй энэ мөнгөн дэмжлэгийг Хаан банк зээлэнд суутгасан талаарх мэдээлэл цахим орчинд таржээ. Тодруулбал “Tanii […]

ОХУ-ын олон нийтийн цахим талбар болох vk.com сайтад Алтай видеолор гэх хэрэглэгч Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх буу барьсан цэргүүдийн хамт зогсож байгаа зургийг нийтлээд “👍ОХУ-ыг дэмжин Хойд цэргийн тойрогт оролцохоор Монголоос 92 цэрэг (тусгай хүчин) илгээсэн 🇷🇺✊ (Монгол Улсын Ерөнхийлөгчтэй 🇲🇳 зураг)” гэсэн текст бичжээ. Уг постыг няталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа. Factcheck: Фото […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх