10.1-нээc cap бvp 300,000 төгpөг олгох тyхaй яpилцсан нь үнэн үү?

iconinews.club гэх сайт “Шуурхай мэдээ: “Цap тaxлын yлмaac өpх бүp caнxүүгийн хямpaлтaй бaйгaa yчиp иpгэн бүpт cap бүp 300000 мөнгөн тycлaмж үзүүлэх ёcтой” гэсэн гарчигтай мэдээллийг 2021.09.27-нд нийтэлснийг 9,000 орчим хүн уншжээ.

Уг мэдээлэлд “Цap тaхлын yлмaac өpх бvp caнхvvгийн хямpaлтaй бaйгaa yчиp иpгэн бvpт cap бvp 300000 мөнгөн тycлaмж vзvvлэх ёcтой.

Зacгийн гaзap өнөөдөp ээлжит бyc хypaлдaaнaap , apaвдyгaap capын 1-ээc цap тaхaлтaй холбоотойгооp иpгэдийн aж aмьдpaл caнхvvгийн нөхцөл хvнд бaйгa yчиp иpгэн бvpт cap бvp 300000 төгpөгний мөнгөн тэтгэмж олгох тyхaй яpилцaж бaйнa. Тa yг caнaлыг дэмжиж бaйвaл ЛAЙК ШЕЙP хийгээpэй.

Энэ vеэp Еpөнxий cайд Л.Оюyн-Эpдэнэ “Энэ амаpгvй vед эдийн заcгийн эpгэлтийг зогcооx нь тyйлын xvндpэлтэй тyл иpгэн бvpд 300 мянган төгpөгийн нэг yдаагийн тycламжийг олгоё” xэмээн cанал дэвшvvлээд байгаа юм.

Cангийн cайд Б.Жавxлан: 3.3 cая иpгэндээ иpэx cаpааc эxлэн 300,000 төгpөгийн cанxvvгийн дэмжлэг олгоx нь зөв шийдвэp xэмээж байгаа ажээ.

Xэpвээ yг xvcэлт зөвшөөpөгдвөл заcгийн газpааc иpгэдэд олгож бyй 300,000 төгpөгийн дэмжлэгийг та ингэж авааpай” гээд Ямар дансаар мөнгө авах вэ гэсэн зааварчилгааг оруулжээ.

Factcheck:

Энэхүү мэдээлэлд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн талаар бичсэн атлаа одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зургийг оруулан нийтэлсэн нь уншигчдыг төөрөгдүүлсэн эхний алдаатай баримт болж байна.

2021.09.27-ны өдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаан болоогүй. Үүнийг Засгийн газрын ХМХГазар баталгаажууллаа.

Коронавирусийн халдварт цар тахалтай холбоотойгоор Монгол Улсад хамгийн сүүлд дөрөвдүгээр сарын 10-25-нд буюу 15 хоногийн хугацаанд Улаан түвшинд шилжиж, хатуу хөл хорио тогтоосон. Энэ талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021.04.08-нд мэдэгдэл хийхдээ иргэн бүрд 300,000 төгрөгийг “Оюу толгой” компанийн төлсөн татвараас нэг удаа олгохоор болсныг зарласан.

Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан мөн “3.3 сая иргэндээ өнөөдрөөс эхлэн 300,000 төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгоно. Энэ үйл явц 7-10 хоног үргэлжлэх ч аль болох богино хугацаанд арилжааны банкуудаар дамжуулан зохион байгуулна. Мөнгийг бэлэн платформуудаар буюу хүүхдийн мөнгө, тэтгэвэр авдаг данс, 1,072 авдаг хувьцааны гэх дансаар банкуудаар дамжуулан олгох ажил өнөөдрөөс эхэлнэ.  Аль болох хурдан хугацаанд нийт иргэддээ түгээхээр ажиллана” гэж хэлж байсан юм.

“Ямар дансаар мөнгө авах вэ” хэмээн оруулсан постерууд нь 2021.04.13-ны өдөр ebarimt буюу Сангийн яамнаас “Коронавирусийн цар тахлын үед Монгол улсын засгийн газраас олгож буй 300,000 төгрөгийн мөнгөн тусламжийн мэдээлэл шалгах бол https://ebarimt.mn/300 холбоосоор хандана уу” гэсэн мөн өмнөх шийдвэртэй холбоотой мэдээлэл байна.

Ерөнхий сайд иргэдэд дахин бэлэн мөнгө олгох талаар ямар нэгэн байр суурь одоогоор илэрхийлээгүй ба үүнийг мөн Засгийн газрын ХМХГ баталгаажуулав.

Харин Даваа гараг буюу 2021.09.27-нд Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг УИХ-ын Г.Занданшатарт өргөн барьсан. Уг төсөлд “цар тахлын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах хүрээнд мөрдөгдөж буй зохицуулалтыг ердийн нөхцөлд шилжүүлэх төлөвлөгөөг үе шаттайгаар хэрэгжүүлэх” хэмээн тусгажээ.

Түүнчлэн ХНХЯам “Халамжаас хөдөлмөрт” бодлого хэрэгжүүлж байгаа бол Сангийн сайд Б.Жавхлан 2022 оны төсвийн талаар байр суурь илэрхийлэхдээ мөн дээрх зарчмыг баримталж ажиллахаа дурдсан.

Тиймээс iconinews.club гэх сайт санаатайгаар ТАШАА мэдээлэл түгээж, иргэдийг ТӨӨРӨГДҮҮЛСЭН байна.

Аливаа мэдээллийг албан ёсны, баталгаатай эх сурвалжаас авч, үргэлж нягталж байхыг Factcheck.mn сануулсаар байна.

Эх сурвалжууд:

Монголбанк

Сангийн яам

Засгийн газрын ХМХГ

Төстэй мэдээлэл

“Хонинууд ишиг барьж иджээ” гэсэн мэдээллийг дөрөвдүгээр сарын 7-ны өдрийн 16:04 цагт “Мал сүргийг хулгайн гэмт халдлагаас хамгаалах Монголын нийгэмлэг” нэртэй фейсбүүк хуудас нийтлэв. Энэ мэдээллийг үнэн эсэхийг нягталж шалгалаа. Дээрх мэдээллийг байршуулснаас 28 минутын дараа “Талын мэдээ-Тавин хоромд” нэртэй фейсбүүк хуудас хуваалцаж, тун удалгүй Control.mn сайт Э.Сувдаа гэсэн автортайгаар нийтэллээ. Утгыг товчхон сийрүүлбэл, “Өвөрхангай […]

Аясаар Аясаар  (О.Цэнгэлсайхан) гэх фэйсбүүк хэрэглэгч 2025.02.12-нд  “Казакстан.

Товч агуулга Ganbayar Batsuuri гэх фэйсбүүк хэрэглэгч 2024.11.04-ний өдөр “УРАНЫГ ГАЗРЫН #ГҮНД УУСГАН ОЛБОРЛОХ АРГЫН ТУХАЙ ‼” гэсэн пост нийтэлжээ. Уг пост дахь агуулгыг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа. Пост дахь мэдээллийг хүргэвэл: “Газрын гүн рүү өрөмдөж гаргасан цооногоор ураны чулуулаг руу хүхрийн хүчил устай хамт шахаад хэдэн сар болгодог. Газрын гүнд хүхрийн хүчил […]

С.Сарангэрэл: Энэ жил дотооддоо нэг хүн алсан гэсэн гарчиг бүхий “Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрний зураг олон нийтийн сүлжээнд хүмүүсийн анхаарал татаад байна. Энэхүү зургийг цахим орчинд түгээж “үсэг алдсан байх”, “аюулгүй орчингүй газар өөр яах юм”, “ийм юм яриад сууж байдаг сайд байх гэж” гэх мэтчилэн олон сэтгэгдэл хөвөрч байна. Тэгвэл энэхүү зураг нь бодит […]

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх Fact Check Mongolia санаачилгын үүсгэн байгуулагчдын

…Тэтгэврийн зээл авмааргүй байдаг ч авахаас өөр аргагүй байх юм. Нуруу өвдөөд эмчилгээ хийлгэх шаардлагатай байсан учраас тэтгэврийн зээлээ авч байгаад эмчилгээний ор авчихсан. Эмчилгээ, шинжилгээ хийлгэх гэхээр мөнгөгүй л бол болохгүй юм. Ахмад насны эмнэлэгт үнэгүй хэвтэх боломжтой ч үнэгүйд нь тааруулаад эмчилсэн болоод л гаргадаг болохоор төвийн том эмнэлгээ бараадмаар байдаг. Гэтэл оочир […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх