Ванн, жорлон цэвэрлэгчээр экзем, цестит эмчилж, бөөс арилгана гэдэг мэдээлэл ХУДАЛ

Жорлон угаадаг шингэнээр цистит эмчилж байгаа гэсэн бүтээгдэхүүний сурталчилгаа фэйсбүүк хуудсаар олон нийтэд хүрч байгааг нягталж өгөх хүсэлт уншигчаас ирсний дагуу нягталлаа.

Эрсаг Эко Эмчилнэ, Энхээ Болормаа, Мандахжаргал Лхамсүрэн гэх фэйсбүүк хэрэглэгчид “Бөөс, хуурс, шивэр, хулмас асуудал болоод байна уу? Тэгвэл Турк улсад үйлдвэрлэсэн, байгалийн гаралтай, химийн бодисгүй, бактер болон мөөгөнцөрийн эсрэг олон үйлдэлт бүтээгдэхүүнийг хэрэглэж үзээд эдгээрээс бүр мөсөн салаарай.” гэсэн постыг шэйрэлжээ. Эдгээр постод

* Нянгийн эсрэг үйлчилгээтэй – Стрептококк, алтан стафилококк, кандидоз зэрэг 14 төрлийн бактерийг устгана гээд дараах агуулгыг бичсэн байна.

Factcheck:

Турк улсын Денизли хотод үйлдвэрлэгддэг тус бүтээгдэхүүн худалдаалагддаг албан ёсны цахим хуудаст орж үзэв.

Энд бүтээгдэхүүнийг танилцуулахдаа “ERSAĞ брэнд нь ургамлын гаралтай цэвэрлэгээ, гоо сайхны бүтээгдэхүүн, витамин, хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг Денизли хотод 100% турк хэлбэрээр үйлдвэрлэдэг. Манай бүтээгдэхүүнүүд Халал сертификаттай, яамнаас зөвшөөрөл авсан. Европын бүх улс оронд экспортлогддог. Үйлдвэрлэсэн огноо, багцын дугаар нь сав баглаа боодол дээр бий” гэдгийг тайлбарлажээ.

Тэдгээрээс Ersağ Banyo WC Temizleyici буюу Ersağ нэрийн, ванн, жорлон буюу ариун цэврийн өрөө цэвэрлэгч бүтээгдэхүүний тайлбар болон танилцуулгад дараах мэдээллийг өгсөн байна.

Онцлогууд гэдэгт:

Бактер, мөөгөнцөрийн эсрэг үйлчилгээтэй угаалгын өрөө болон гал тогооны өрөөний цэвэрлэгээнд тусгайлан зориулж бүтээгдсэн. Бүтээгдэхүүнд агуулагдах ургамлын хүчлүүдийн тусламжтайгаар шохой, савангийн үлдэгдэл амархан арилж устана. Эвгүй үнэрийг арилгаж тааламжтай үнэртэй болгоно. Хэрэглэхэд хялбар, гүн цэвэрлэх үйлчилгээтэй. Шүршүүрийн кабин, ванн, угаалтуур, холигч, плита, гантиг гэх мэтийг цэвэрлэхэд ашиглана. Манай бүтээгдэхүүн баяжмал найрлагатай тул хэмнэлттэй гэжээ.

Хэрэглэх зааврын хэсэгт:

Энэ нь анх удаа хэрэглэх гадаргуу дээр шингэрүүлэхгүйгээр шууд хэрэглэнэ. Хэрэглэх хэсэгтээ цацаж, үрж арчиж, зайлж угаана. Бусад химийн бодисын үлдэгдэл үүсэх эрсдэлтэй тул ашигласан цэвэрлэгээний даавуу эсвэл хөвөн нь шинэ байх ёстой. (Бусад химийн цэвэрлэгээний материалтай урвалд орж болно.) Дараа нь хэрэглэсэн хэсгийг хуурай даавуугаар хатааснаар байнгын гялалзуулж, бохирдлыг удаашруулна. Мөн 1 литр усанд 3 таг хийж шингэлж, сойзоор шүршиж түрхэж болно гэсэн байна.

Өөрөөр хэлбэл, бүтээгдэхүүний үйлдвэрлэгчийн танилцуулснаар ванн, жорлон цэвэрлэгч нь бөөс, хуурс, шивэр, хулмас арилгах зориулалттай талаар нэг ч үг өгүүлбэр бичээгүй байна.

Мөн “Бактерийг антибиотик л устгана. Гэр цэвэрлэхэд хэрэглэдэг уусмалыг эмчилгээний зорилгоор хүнд хэрэглэхгүй. Ядаж л бактери, мөөгөнцөр, бөөс бол өөр өөр өвчин үүсгэгчид. Экземийг бактери үүсгэхгүй. Цэвэрлэгээний бодис халдваргүйжүүлэх үйлдэлтэй байсан ч шарх рүү шүршиж, үтрээрүү хийнэ гэдэг бол байж боломжгүй зүйл. Гэр цэвэрлэдэг, толбо арилгадаг бодис ийм олон янзын өвчний эсрэг үйлдэлтэй байх шинжлэх ухааны ямар ч боломжгүй” хэмээн АШУҮИС-ийн Био-Анагаахын сургуулийн Дархлаа судлалын тэнхимийн эрхлэгч, анагаах ухааны доктор, дэд профессор Т.Хонгорзул тайлбарлав.

Тиймээс дээрх фэйсбүүк хэрэглэгчдийн бичсэн

  • ХООЛОЙ ӨВДӨХ, ХАНИАЛГАХ
  • Хүүхдэд: 0.5 аяга ус + 10-15 дусал баньо = зайлж угаана.
  • ЦИСТИТ
  • Баньогийн уусмалд дэвтээсэн тампонуудыг ашиглана
  • ШҮД Өвдөх үед
  • Баньо уусмалаар чийгшүүлсэн хөвөнг зууна

Яр шарханд түрхэнэ зэрэг мэдээллүүд нь хүний эрүүл мэнд маш аюултай, эрсдэл учруулж болзошгүй, ХУДАЛ хортой мэдээлэл байна.

Иймд иргэд та бүхэн аливаа мэдээллийг заавал нягталж, шалгаж байхыг сануулж байна. Ялангуяа эрүүл мэндтэй холбоотой аливаа бүтээгдэхүүнийг сонгохдоо мэргэжлийн хүний зөвлөгөө авахыг зөвлөж байна.

Эх сурвалжууд:

  • Бүтээгдэхүүний хуудас – https://www.ersagstore.com/ersag-banyo-wc-temizleyici-1000-ml-kopya
  • АШУҮИС
Төстэй мэдээлэл

Товч агуулга Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай УИХ-аар хэлэлцэх үеэр уран олборлохтой холбоотой зарим мэдээлэл олон нийтийн дунд эргэлзээ төрүүлээд буй. Тэдгээр мэдээллээс бид нягталлаа. “Хүхрийн хүчил нь маш аюултай, хортой бодис юм. Оператор компани хэдэн мянган тонн хүхрийн хүчлийг газрын гүн рүү шахна. Уг хорт бодисыг аюулгүй тээвэрлэж чадна гэдэгт эргэлзэж […]

Монгол Улс 5-11 насны хүүхдүүдээ коронавирусийн эсрэг вакцинд

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад айлчлал хийгээд буцсан билээ. Түүний айлчлалын үеэр “Хятадын гадаад яамны сайд Ван И монгол бүсгүйн өргөн барьсан ариун цагаан сүүнээс татгалзан, хэрэггүй гэчихээд явжээ” гэсэн постыг Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан олон нийтийн сүлжээнд нийтэлсэн. Үүнийг 4,000 хүн шэйрлэж, 707 хүн сэтгэгдлээ бичиж, 5,800 хүн лайк болон […]

2020 оны 11 дүгээр сарын 20-ны 20:15 цагт шинэчлэв. Герман цэргээс корона вируст халдвар илэрсэн хэмээх мэдээллийг бид нягтлан ХУДАЛ тухай бид мэдээлсэн билээ. Тэгвэл isee.mn мэдээллийн сайт дараах мэдээллийг түгээв. Ингэхдээ Герман цэргээс корона вирус илэрсэн гээд, өчигдөр буюу 19-ний өглөөний 08:00 цагаас Улаанбаатар-Франкфурт чиглэлийн 118 иргэнийг Улаанбаатар хотоос тээвэрлэсэн гэх баримтыг дурджээ. Энэхүү […]

Товч агуулга КОВИД-19 вакцин нь хорт хавдар үүсгэдэг гэдэг нь үлгэр домог. Аль ч вакцин таны ДНХ-тэй ямар нэгэн байдлаар харилцан үйлчлэлцдэггүй бөгөөд өөрчилдөггүй. Вакцин хийлгэснээс 1-2 сарын дотор хорт хавдар үүсдэг гэсэн мэдэгдэл нь “биологийн хувьд боломжгүй”. Хорт хавдартай хүмүүсийг КОВИД-19 вакцины бүх тунг аль болох хурдан авахыг зөвлөсөөр байна. Коронавирусийн цар тахал харьцангуй […]

КОВИД-19 вакцинд ХДХВ-ийн халдвар байгаа гэж BBC  мэдээлсэн

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх