CNN Монгол Улсыг хятад вакцины туршилтад ороод сүйрч байна гэж мэдээлсэн – ТАШАА

“Монгол Улсыг CNN-ээр Хятад вакцины туршилтад ороод улсаараа сүйрч байгаа гэдгийг зарлачихлаа даа, хөөрхий дөө мунхаг ард түмэн” гэх постыг Bilgee Mongolia нэртэй Фэйсбүүк хэрэглэг нийтэлжээ.

Түүний постыг 913 хүн шэйрлэж, 160 хүн лайк дарсан байна.

Уг постыг нягталлаа.

Factcheck:

CNN агентлагийн Хонг Конг дахь сурвалжлагч Дэвид Кулвер дээрх мэдээллийг бэлтгэжээ. Мэдээний хураангуй орчуулгыг хүргэе.

“Энд Хятадад хатуу хөл хориотой хэвээр байгаа тул вакцины үр дүнтэй эсэхийг нотлох боломжгүй байна. Харин АНУ-д үйлдвэрлэсэн вакцин хэрэглэсэн улсуудаас илүү Хятад вакцин хэрэглэсэн улс орнуудад коронавирусийн тохиолдол эрс нэмэгдэж байна. Хятад улс 350 сая тун вакциныг 80 гаруй улсууд руу илгээсэн. Үүнд хөрш орон болох Монгол, Өмнөд Америкийн Чили улс багтана.

Монголд л гэхэд хүн амынх нь 52-оос дээш хувь вакцины бүрэн тундаа хамрагджээ. Чили улс ч үүнтэй ойролцоо бөгөөд эдгээр улс вакцинжуулалтаараа дэлхийд дээгүүрт буюу Израил, АНУ зэрэг оронтой зэрэгцэж явна. Гэвч Монгол, Чили улсуудад КОВИД-19-ийн тархалт эрчимтэй өсөж байна. Өнгөрсөн долоо хоногт л гэхэд Монгол Улсад өдөрт илэрсэн халдварын тоо эрс нэмэгдэж, шинэ дээд амжилт тогтоов. Харин Чили улс өдөрт нэмэгдэж буй халдварыг зогсоохын тул нийслэл хотдоо хөл хорио тогтоожээ.

Вакцинжуулалтаараа дэлхийд тэргүүлж байгаа дөрвөн улс өөр төрлийн вакцин хэрэглэж буйгаараа ялгаатай. Израил, АНУ-д хэрэглэж буй mRNA-д суурилан бүтээгдсэн Модерна, Файзер вакцин нь 90 хувийн үр дүнтэй бол Монгол, Чили улсад хэрэглэж буй идэвхгүйжүүлсэн коронавирусийн Синовак, Синофарм үйлдвэрийн вакцин 50-78 хувийн үр дүнтэй байна.

Хонг Конгийн их сургуулийн профессор Бен Коулинг “Улс орнууд вакцинжуулалттай зэрэгцэж хөл хориог арай эрт бууруулж буй нь коронавирусийн тархалт ихсэхэд нөлөөлж байна. Мөн Файзер вакцин хийлгэсэн хүний биед үүссэн эсрэг биет Синовакийн вакцин хийлгэсэн хүнтэй харьцуулахад хавьгүй илүү байна. Гэхдээ Монгол, Чили улсуудад вакцин олон мянган хүний амийг аварсан” гэв.

Харин эрүүл мэндийн салбарын экспертүүдийн үзэж буйгаар үр дүн нь бусад вакцинтай харьцуулахад бага гээд Хятад вакцин “хэрэггүй” гэсэн үг биш. Вакцинжуулалтын хувь өндөртэй орнуудын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүний тоо, нас баралтын тоо хамаагүй бага байгаа. Вакцины төрөл хамаарахгүйгээр вакцин нь коронавирусийн халдвар авч хүндээр өвдөх болон нас барах эрсдэлээс хамгаалдаг.

Түлхүү Хятадын Синофарм вакцин ашигласан Бахрайн, Арабын Нэгдсэн Эмират Улс вирусийн тархалтыг зогсоохын тулд гуравдугаар тунг иргэддээ санал болгож байна. Хоёр тун хийлгэсэн иргэд Синофарм эсвэл Файзер вакцины гуравдугаар тунг хийлгэж, дархлаажуулалтын хүчийг нэмэгдүүлэх боломжтой аж.

Хятад улс 2022 он хүртэл хилээ хаалттай байлгах төлөвтэй байна. Мөн Хятадын эрх баригчид Хятад вакцины гуравдугаар тунг АНУ-ын вакцинтай хольж гаргаж авахаар хэлэлцэж буй гэнэ.

Өөрөөр хэлбэл, CNN-ийн мэдээлэлд Монгол Улс сүйрч байгаа гэсэн утга байхгүй бөгөөд харин вакцинжуулалтын үр дүнд нас баралт, хүндрэлийн түвшин бага байгааг дурджээ. Тиймээс дээрх пост ташаа байна.

Мэдээг бүтнээр нь үзэх бол:

https://edition.cnn.com/videos/world/2021/06/25/china-vaccine-sinovac-sinopharm-coronavirus-covid-19-efficacy-culver-pkg-intl-hnk-vpx.cnn

Нягталсан А.Одонтуяа

НҮБ-ын Хүүхдийн Сангийн дэмжлэгтэйгээр нягтлав.

Энэ зургийн alt аттрибут хоосон байна. Нэр нь - unicef-japan-gov-1024x576.png
Төстэй мэдээлэл

Товч агуулга: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны ногдол ашиг болгож, иргэн бүрд 116,000 орчим төгрөгийн Цагаан сараас өмнө бэлнээр олгохоор төлөвлөж байгаа талаар тус компанийн Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат УИХ-ын чуулганы үеэр мэдээлэв. Энэ нь тус компанийн 2022 оны ногдол ашиг ажээ. 2024 оны УИХ-ын сонгууль дөхөж байгаа энэ үед “Эрдэнэс Тавантолгой” компаниас иргэддээ ийнхүү ээлжит […]

Товч агуулга Соёлын яам сүүлийн нэг сарын хугацаанд бүс нутгийн болон олон улсын чанартай ямар нэг арга хэмжээнд оролцоогүй. Ялангуяа, Итали улсад болсон “Дорно дахин” фестивальд Соёлын яам ямар нэг хэмжээгээр оролцоогүй. Бичлэгт гарсан монгол гэр нь “Фестивал Дэ Ориенте” (Festival Dell Orienti) компани өөрийн хөрөнгөөр худалдан авсан гэр бөгөөд тус компани монгол гэрийг нэгэнт […]

Товч агуулга “Вакцин бол шинжлэх ухаан нэртэй биозэвсэг!!! Бүх төрлийн вакцин бол хор” гэсэн агуулгыг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа. Factcheck: Вакцинуудын найрлага дахь туслах бодисууд нь биеийн дархлааны хариу урвалыг идэвхжүүлдэг бөгөөд хүний биед сөрөг нөлөө үзүүлдэггүй болохыг өнгөрсөн 60 жилийн судалгаанууд нотолно гэдгийг АНУ-ын Хүнс болон эмийн захиргаа мэдэгдсэн байдаг. ДЭМБ-ын статистикаар […]

Tumee Tim гэх фэйсбүүк хэрэглэгч 2025.03.26-нд COVID-19 вакцины судалгааны үр дүнгийн талаар пост оруулжээ. Уг постод “COVID-19 вакцины эрүүл мэндэд үзүүлэх нөлөөний талаарх хамгийн том судалгаа дуусчээ. Эрдэмтэд дэлхий даяар вакцин хийлгэсэн 99 сая хүний мэдээллийг судалсан бөгөөд “УГ ВАКЦИНЫГ ХҮНД ХИЙХ НЬ АЮУЛТАЙ” гэсэн дүгнэл гарчээ” гэжээ. Энэхүү мэдээллийг нягтлах хүсэлт ирсний дагуу нягталлаа. […]

Өчигдөр буюу 2020 оны арваннэгдүгээр сарын 16-ны өдөр Улсын онцгой комиссын хуралдааны дараа Засгийн газрын албан ёсны мэдээллийг дамжуулдаг Zasag.mn сайтад “Маргаашаас хүүхдийн 100 мянган төгрөгийг шилжүүлж эхэлнэ” гэсэн мэдээлэл тавигдсан юм. Харин өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 17-ны өдрийн 14:00 цагт УОК-ын ээлжит хурлын дараа мэдээлэл хийх үеэр Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга […]

ОХУ хоёрдугаар сарын 24-нд Украин улс руу довтолж,

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх