Хүүхдүүдийн дунд тархсан гепатит КОВИД-19-ийн вакцинтай хамааралтай нь НОТЛОГДООГҮЙ

Товч агуулга

Их Британи: Хүүхдийн гепатит нь коронавирусийн вакцинтай хамаатай гэсэн ямар ч нотолгоо байхгүй

АНУ-д 109 хүүхдэд элэгний гепатит оношлогдсон ч вакцинд хамрагдах насны хүүхдүүд биш



Factcheck:

Хүүхдүүдийн дунд гепатитийн хүнд хэлбэрийн өвчлөл дэлхий даяар нэмэгдэж байгаа нь Pfizer-BioNTech компанийн Pfizer вакцинтай холбоотой хэмээн эрдэмтэн судлаачид дүгнэсэн гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд тархжээ. Гэвч уг судалгаа нь хүүхдийн гепатит ба мРНХ вакцин хоёрын хоорондын холбоог харуулаагүй байна.

Дөрөвдүгээр сарын эхээр ДЭМБ болон Их Британийн Эрүүл мэндийн аюулгүй байдлын агентлаг хүүхдүүдийн дунд элэгний үрэвсэлт өвчний тохиолдол нэмэгдэж байгаа ч өвчнийг үүсгэдэг гепатитийн вирус илрээгүй тухай мэдээлж байв.

ДЭМБ-ын зүгээс хүүхдийн гепатитийг КОВИД-19-ийн вакцинтай холбосон ямар нэгэн мэдээлэл гаргаагүй бол Их Британи “Хүүхдийн гепатит нь коронавирусийн вакцинтай хамаатай гэсэн ямар ч нотолгоо байхгүй байна” гэжээ. Учир нь нийт тохиолдлын дийлэнх нь 5-аас доош насны хүүхдүүд байгаа буюу вакцинд хамрагдаагүй насны хүүхдүүд байгааг дурдсан байна.

АНУ мөн төстэй нөхцөл байдалтай байна. 109 хүүхдэд элэгний гепатит оношлогдсон нь вакцинд хамрагдах насны хүүхдүүд биш байжээ.

Дэлхий даяар шалтгаан нь тодорхойгүй гепатитийн хүнд хэлбэрээр өвчилсөн хэдэн зуун хүүхэд бүртгэгдээд байна.

2022.04.22-нд сайт Pfizer компанийн хийсэн судалгаагаар mRNA вакцин элгэнд хуримтлагдаж, гепатит үүсгэж байна гэсэн ташаа мэдээллийг түгээсэн нь цахим орчинд маш өргөн хүрээнд тархжээ.

Канадад төвтэй Acuitas Therapeutics хэмээх биотехнологийн компанийн санхүүжилтээр хархан дээр хийсэн судалгаагаар вакцинаас үүдэлтэй гепатитийн тохиолдол илрээгүй байна. Уг судалгаа нь mRNA-г агуулсан липидийн нано бичил хэсгүүд янз бүрийн эдэд тархах байдлыг судлах зорилготой байжээ.

Уг судалгааны дүгнэлтэнд “mRNA тарьсан газраас гадна элэг болон бусад эрхтэнд ажиглагдсан” гэсэн өгүүлбэр дурдагдсан байна. Энэ талаар Канадын Acuitas Therapeutics компанийн ахлах эрдэмтэн Йинг Там “Ройтерс” агентлагт цахим шуудангаар албан ёсны хариу тайлбар өгчээ. Тэрбээр “Уг судалгаа нь хүнд тарьдаг тунгаас 200-400 дахин их тун бүхий липидийн нано хэсгүүд хархны биед орсны дараа хаашаа тархаж байгааг харуулах зорилготой байсан. Ингэж судлахад липидийн нано хэсгийн харьцангуй бага хэсэг нь тарилга хийсэн газраас цусанд орж, цааш элгэнд хүрч байсан” гэж тайлбарлажээ. Эцэст нь судалгааны үр дүн ба дүгнэлтээр гепатиттай холбоогүй болохыг харуулсныг Тан нэмж онцолсон байна.

LPN-ийг дамжуулах системийг хөгжүүлэхэд Acuitas Therapeutics-тай хамтран ажилласан Pfizer компанийн төлөөлөгч “Энэ бол мэдээж худлаа” хэмээн вакцин болон гепатитийн талаарх дээрх тархсан мэдээллийг няцаажээ.

Эх сурвалжууд:

АШУҮИС-ийн Дархлаа судлалын тэнхимийн ахлах багш, эмнэл зүйн дархлаа судлаач эмч, Анагаах ухааны доктор Т.Хонгорзултай хамтран бэлтгэв.

Төстэй мэдээлэл

Товч агуулга: Өвөрхангай аймгийн Сант сумын Ардчилсан Намын дарга Б бусдын гарт амиа алдсан хэрэг энэ сарын 15-16-ны хооронд гарсан. Уг хэргийн талаар Ардчилсан Намаас мэдээлэл хийсэн бөгөөд үүний дараа Цагдаагийн ерөнхий газраас уг хэрэгт холбогдогч нь МАН-аас нэр дэвшигчийн ухуулагч байсныг мэдээлсэн. Үүний дараа МАН-ыг төлөөлөн ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийхдээ “Гэмт хэрэгт шалгагдаж […]

Товч агуулга Сонгуулийн санал хураалтын бүхий л цаг үед Сонгуулийн Удирдлагын Системд санал хураалт, нэр дэвшигчдийн үр дүн үнэн зөвөөр мэдээлэгддэг. Энэ албан бичиг нь 2020 оны сонгуулийн санал хураалтын явцыг дэлгэцээр харуулах үед зарим нэр дэвшигчийн санал дээр яагаад таслал гарч, улмаар авсан саналуудыг эрэмбэлэхэд алдаа гарсан тухай юм. Санал хураалтын үр дүнд ямар […]

УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл твиттер хуудаснаа “Эмэгтэйчүүд нэгээс дээш хүүхэдтэй бол 50 насандаа тэтгэвэрт гарах нь…” гэсэн гарчиг бүхий мэдээллийг шэйрлэж, “Энэ мэдээ үнэн бол Монголоо Грекийн замаар дампууруулахаар шийдэж дээ, ЗГ. Грек улс тэтгэвэрийн насаа багасгаад хэдхэн жилийн дотор бүрэн дампуурч, өрөө дарахын тулд хэдэн арлаа зарсан байдаг” хэмээжээ. Энэхүү жиргээний мөрөөр мэдээллийг нягтлуулах […]

Tsegts.xyz гэх сайт “С.Амарсайхан: Бусад улсуудад 4-р тунд

Нийслэлийн мэдээ нэртэй фэйсбүүк хэрэглэгч “15хан настай охинд цусны хорт хавдар онош гарчээ. Шалтгаан нь ГАР УТАС, ТВ ДЭЛГЭЦ байнга ширтдэгээс болсон байна!!! Эх сурвалж: цахимтв.мн” гэх мэдээллийг зургадугаар сарын 6-ны өдөр оруулжээ. Уг мэдээлэлд 2021 оны зургадугаар сарын 11-ний байдлаар 255 хүн хариу үйлдэл үзүүлж, 565 хүн хуваалцжээ. Дээрх мэдээллийг нягталлаа. Factcheck: Өнөөг хүртэл […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх