Factcheck: Монголбанк, Хөгжлийн банкны нэр ашигласан цахим залилангаас болгоомжил

Mongol International Trade гэсэн нэртэй фэйсбүүк хуудсыг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа.

Mongol International Trade фэйсбүүк хуудсыг 2023.06.25-нд Deegii Ulzii гэх фэйсбүүк хэрэглэгч нээж, 2024.03.10-нд Mongol International Trade болгон өөрчилжээ.

Пэйжийн талаарх мэдээлэл дээрээ mongolinternationaltrade.com гэсэн хаяг бичсэн байгаа руу нэвтэрч ороход ажиллахгүй байгаа бөгөөд хаяг дээрээ 66 Eulji-ro, Jung-gu , Seoul, South Korea гэсэн Солонгос хаяг оруулжээ.

Пэйжийн зургийг нягталж үзвэл Хөгжлийн банкны чанаргүй зээлийн өрөнд шилжүүлсэн орон сууцуудыг худалдах талаар Хөгжлийн банкнаас өгсөн мэдээллийн зураг байна.

Тус пэйжээс хоёр удаа спонсорлож пост гаргасан нь хоёулаа өндөр цалинтай ажил, урамшуулал санал болгожээ.

Постуудыг нь шалгавал 2023 онд ямар нэгэн тайлбаргүй зургууд оруулсан нь УИХ-ын танхимд сууж байгаа хүн, Монголбанкны гэрээ байгуулж байгаа зэрэг зураг постолсон байна.

Харин 2024.03.15-нд энэ оны анхны постоо оруулахдаа “Odrin 495k gin tsalintai ajild tsoon tooni hvn bvrtgej chatar medeelel awarai.” гэсэн тайлбартай пост нийтэлжээ. Уг пост дахь зургийг Google ашиглан нягталбал үл хөдлөх хөрөнгө зуучийн REMAX компанийн фэйсбүүк хуудаст нийтлэгдсэн зураг байна.

Дээрх постод 432 хүн хариу үйлдэл үзүүлж, 372 хүн коммент бичсэн нь “мэдээлэл авъя” гэсэн коммент байна.

Эдгээр комментэд дараах хариуг өгчээ.

Улмаар Монголбанкны албан ёсны мэдээллүүдийг түгээж байгаад 2024.04.30-нд “Odrin 495k gin tsalintai ajild tsoon tooni hvn bvrtgej chatar medeelel awarai.” гээд хүмүүсийн иргэний үнэмлэхээ барьсан зургуудыг эвлүүлж постолжээ.

2024.06.28-нд мөн “Бид Монголын ард түмний нэрийн өмнөөс эд баялаг, гэр орны орлого сайтай үйлчилгээ, ашигтай санал, сайн эдийн засгийг авчрахын тулд энд байна. Өнөөг хүртэл бид ажлаа төгс хийж ирсэн бөгөөд өнөөдөр бид Монголдоо хамгийн олон шагнал хүртсэн🥇 санхүүгийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээний багийг хүлээн авлаа🇲🇳

Бид энэ шагналыг 2021 онд авсан🏆

Бид энэ шагналыг 2022 онд авсан🏆

Бид энэ шагналыг 2023 онд авсан🏆

Энэ нь Монголын ард түмэнд сайн орлоготой үйлчилгээ үзүүлэхэд бид 100% баталгаатай байгаагийн баталгаа юм. 2023-2024 оны хооронд 78,000 гишүүн бүртгүүлсэн байна. Энэ богино хугацаанд гишүүд банкнаас авсан их хэмжээний зээлийг төлж, өр зээлээс нь чөлөөлж чадлаа.

Өнөөдөр манай үйлчилгээнд нэгдэж, Монголын чинээлэг хүн болох төгс аяллыг мэдрээрэй✅” гэсэн пост оруулсан байна.

Уг постын зургийг шалгахад мөн REMAX пэйжид нийтлэгдсэн зураг бөгөөд дээрх агуулга нь утга найруулга муу, Google translate ашигласан байх магадлалтай байна.

2024.07.01-нд оруулсан дараах постод коммент бичсэн 70 хүн мөн л мэдээлэл авахыг хүсжээ.

Mongol International Trade гэсэн нэрээр фэйсбүүкт би хайлт хийж үзлээ. Ингэж шалгахад ийм нэртэй, 48 хүнтэй нээлттэй групп илэрч байна. Уг группт орвол 2024.07.13-нд “Адилхан монгол хүмүүс байж нэгнийгээ энгэж луйвардаж буруу аргаар мөнгө олоод та нарт сайн зүйл лав дагуулахгүй шүү хүний зовлонгоор жаргал хийх сайхан байна уу? Та нарыг хэлдэг газар нь хэлж явах газараар явж алдсан бүх мөнгөө та нараас олж авах болно😡😡😡😡😡” гэсэн пост оруулжээ. Постууд нь уг посттой адил “мөнгөө шилжүүлээд блоклуулсан” гэсэн агуулгатай постууд байна.

Уг постод ашигласан зургууд дунд албан бичгийн зураг нийтэлжээ.

Уг албан бичиг дээр Монголбанкны логог оруулж, 2021.07.25-ны огноотой Баталгаат захидал гэсэн бичиг байна. Гэвч агуулгад нь Монголбанкийг төлөөлсөн агуулга багтаагүй байна. Түүнчлэн хэл найруулгын хувьд монгол хүн бичсэн гэхэд эргэлзэхүйц, Google translate ашигласан байх магадлал байна.

Үндэс угсаа гээд “Их Британи” гэсэн боловч хамгийн доод хэсэгт Бүтэн нэр гээд “Монгол Улсын Хөгжлийн банк”, Компани байгуулах огноо гээд “1924 оны 6-р сарын 2” гэжээ.

Монголбанкнаас энэ талаар тодруулахад “Энэхүү бичиг нь Монголбанктай хамааралгүй бөгөөд албан бус байна. Монголбанкны логог хууль бусаар ашигласан байна” гэв.

Хөгжлийн банк “Энэ бичиг нь Хөгжлийн банкны нэрийг ашиглаж, зориудаар олон нийтийг төөрөгдүүлсэн байна. Хөгжлийн банкны нэр дурдагдсанаас өөрөөр энэ бичиг банктай ямар ч хамааралгүй” гэсэн тайлбар өглөө.

Энэ бүхнээс үзэхэд дээрх пэйжийг иргэдийг луйвардах зорилгоор ашигласан нь тодорхой харагдаж байгаагаас илэрхий хуурамч мэдээлэл түгээжээ.

Иймд иргэд аливаа мэдээллийг нягталж, баталгаат эх сурвалжаас авч, цахим залиланд өртөхөөс урьдчилан сэргийлэхийг Factcheck.mn сайтаас сануулж байна.

Эх сурвалжууд:

Монголбанк

Хөгжлийн банк

Төстэй мэдээлэл

Фэйсбүүкт Tserenkhuu Ishtseden хаягтай хэрэглэгч “Сэрэмжлүүлэг. Синофармын вакцин бол коронавирус мөн болохыг Сейшлийн арлууд гэдэг улс нотолчихлоо! Манайх ч гэсэн! Хүүхдэд вакцин шахах нь эрсдэлтэй байна” гэсэн мэдээллийг нийтэлжээ. Уг мэдээллийг нягталлаа. Factcheck: 100 мянган хүнтэй, Африк тивд харьяалагдах Сейшелийн арлууд улс нь хүн амынхаа 60-с дээш хувийг дархлаажуулалтад хамруулжээ. Вакцинжуулалтын хувиараа дэлхийд тэргүүлж буй боловч сүүлийн […]

Сонгуулийн санал хураалт эд явагдаж байгаа энэ үед

Товч агуулга Батсайхан Амараа Амартүвшин гэх фэйсбүүк хэрэглэгч 2024.12.02-нд вакцины талаарх дараах постыг оруулжээ. Уг постод “Хэзээ ч вирусээр хорт хавдар үүссэн тухай нотолгоо байхгүй!!! 2-3 жилээс илүү хугацаанд хүний дархлаанд санамж үлдээх шу байхгүй!!! 100к хүүхдэд тарьж хордуулж байж 3 хүүхдийг 30-40 жилийн дараа үүсэж магадгүй хавдрыг 66-83% тай бууруулна ийм тэнэглэлд итгэх үү??? […]

Вакцин хийлгэсэн хүмүүс вакцинд хамрагдаагүй хүмүүсээс илүүтэй омикроноор өвчилж байна гэсэн мэдээлэл янз бүрийн байдлаар олон нийтийн сүлжээнд ихээр тархсаар байгаа. Ялангуяа, mRNA вакцин хийлгэсэн хүмүүс халдвараар их өвчилж байна гэсэн постууд сошиал орчинд ихээр түгж байгааг нягталж өгөх хүсэлт уншигчаас ирсэн юм. Ийм агуулгатай пост Монголд ч цөөнгүй байгаа тул бид нягталлаа.  Омикрон хувилбар […]

2021 оны аравдугаар сарын 9-ний өдөр Miniih – Минийх нэртэй фэйсбүүк хуудаст “Ажилгүй залууст 1 сая төгрөгийн тэтгэмж өгч эхэллээ” гэсэн гарчиг бүхий мэдээллийг оруулжээ. Уг мэдээллийн доор хүмүүс халамжийн бодлогоо зогсоох талаар, ажил хийж буй хүмүүсийн татварын мөнгөөр ажилгүй хүмүүсийг тэтгэж байгаа тул зогсоохыг шаардсан агуулга бүхий сэтгэгдлүүдийг үлдээжээ. Дээрх мэдээллийг нягталлаа. Уг мэдээллийн […]

Товч агуулга: Орос, Украины дайн эхэлснээс хойших хоёр жил гаруйн хугацаанд олон улсыг хамарсан цахим мэдээллийн дайн өрнөж байгаа нь олон нийтийг мэдээллийн боловсрол эзэмших шаардлагыг хэзээ хэзээнээс илүү бий болгов. Ялангуяа, ОХУ-тай хил залгаа оршдог манай улсын хувьд цахим хэрэглэгчид хуурамч мэдээлэлд илүүтэй автах өндөр магадлалтайг 2023 онд Эрэн Сурвалжлах Сурвалжлагчдын Төлөө Төв(MCIR)-өөс хийсэн […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх