Вакцин хийлгэсэн хүмүүс ДОХ-ын нэг хэлбэрт өртөж болзошгүй – ХУДАЛ

КОВИД-19-ийн эсрэг вакцин хийлгэсэн хүмүүс вакцинаас үүдэлтэй дархлалын олдмол хомсдлын нэг хэлбэрт өртөж болзошгүй гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээнд таржээ. Тодруулбал, Их Британийн мэдээллийн хэрэгсэл болох The Expose КОВИД-19-ийн эсрэг вакцин хийлгэсэн хүмүүс вакцинаар үүсгэгдсэн ДОХ буюу “вакцинаар үүсгэгдсэн дархлалын олдмол хомсдолын хам шинж” хэлбэрээр өвчилж болно гэсэн агуулгатай мэдээллийг 2022.02.08-нд нийтэлсэн байна.

Уг нийтлэлдээ КОВИД-19-ийн эсрэг вакцин хийлгэсэн хүмүүс вакцингүй хүмүүсээс илүүтэй халдвараар өвчилж байгааг бичээд вакцин коронавирусийн халдвараас сэргийлэхгүй байгаагаас гадна хүний байгалийн дархлааны системийг муудуулж байгаа гэжээ. Тус мэдээллийн хэрэгсэл цар тахлын үед ийм агуулгыг олон давтамжтайгаар явуулж байсан бөгөөд ингэхдээ албан ёсны дата мэдээллийг хуурамч үндэслэл болгон зүй бусаар ашиглаж иржээ.

Тухайлбал, Их Британийн Эрүүлийг хамгаалах агентлаг(ЭХА)-ийн мэдээллээр гэж эш татахдаа коронавирусийн халдвар вакцингүй биш, вакцин хийлгэсэн хүмүүсийн дунд илүү өндөр байна гэдгийг үргэлж цохож ирсэн ба вакцины үр дүн хасах 183% бөгөөд халдвар авах эрсдэлийг улам нэмж байна гэж мэдээлсээр ирсэн байна.

Гэвч үнэн хэрэгтээ Их Британийн ЭХА “Вакцины үр нөлөөг үнэлэхдээ өвчлөл, хэвтэн эмчлүүлсэн болон нас барсан хүмүүсийн вакцинжуулалтын статусыг ашиглах ёсгүй. Яагаад гэвэл вакцин хийлгэсэн болон вакцин хийлгээгүй хүмүүсийн хоорондох цорын ганц ялгаа нь вакцинд хамрагдах явдал биш юм” буюу бусад олон хүчин зүйлийг авч үзэх хэрэгтэй тайлбарлаж байгаа юм.

Учир нь тус улсад эмчийн бүртгэлд байгаа нийт хүний тооноос вакцинд хамрагдсан хүмүүсийн тоог хасах замаар вакцинд хамрагдаагүй хүмүүсийн тоог тооцоолж байгаа аж. Гэвч эмчийн бүртгэлд байгаа хүмүүсийн тоо нь Их Британид вакцин хийлгэх боломжтой хүмүүсийн бодит тоог илэрхийлэхгүй юм байна. Иймд 11 дүгээр сард Үндэсний статистикийн хорооноос нь танилцуулсан хүн амын нийт тоогоор авч үзвэл вакцинд хамрагдаагүй хүн маш бага гарахыг сануулжээ.

Эдгээр шалтгааны улмаас вакцинд хамрагдсан хүмүүсийн өвчлөл өндөр мэт харагдаж болох ч энэ нь вакцин үр дүнгүй гэж үзэх үндэслэл болохгүй гэдгийг тус улсын Эрүүлийг хамгаалах агентлаг тайлбарласан байна.

Мөн сүүлийн саруудад байнга мэдээлээд байгаа, вакцинууд ДОХ-ын нэг хэлбэрийг өдөөдөг гэсэн мэдээллийг няцаажээ.

Их Британийн ЭХА-ийн вакцины тандалтын тайланд КОВИД-19-ийн эсрэг вакцины гурван тун нь Дельта хувилбарын шинж тэмдгийн өвчин, эмнэлэгт хэвтэх, нас баралтаас өндөр түвшинд хамгаалж байгааг олон судалгаагаар баталгаажуулан нэгтгэн гаргасан байна.

Омикрон хувилбарын эсрэг гурван тун нь нас баралт болон эмнэлэгт хэвтэхээс мөн өндөр хувьтай хамгаалж байгаа бол шинж тэмдгийн өвчнөөс хамгаалах нь харьцангуй бага гэж үзжээ.

Вакцинуудын үр дүн цаг хугацааны явцад суларч болох нотолгоо байгаа ч вакцинжуулалт нь КОВИД-19-ийн эсрэг хамгаалах нөлөөг бууруулахгүй гэдэг нь нотлогдсон гэсэн байна.

Тиймээс КОВИД-19-ийн эсрэг вакцин хийлгэсэн хүмүүс ДОХ-ын нэг хэлбэрт өртөж болзошгүй гэдэг мэдээлэл нь ХУДАЛ гэж үнэлжээ.

Эх сурвалжууд:

https://www.nature.com/articles/d41586-021-02532-4

https://fullfact.org/online/vaccines-aids-myocarditis/

https://fullfact.org/health/phe-ukhsa-bolsonaro/#:~:text=The%20data%20also,enough%20was%20done

НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран бэлтгэв.

Энэ зургийн alt аттрибут хоосон байна. Нэр нь - unicef-japan-gov-1024x576.png
Төстэй мэдээлэл

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп “Коронавирусийг над шиг устгаж байгаа биеийг эмч нар хараагүй гэж хэлсэн. Тэд миний ДНК-д шинжилгээ хийсэн. Тэгээд “Энэ бол ДНК биш, Энэ бол АНУ. Хэрэв Жо Байден коронавирусийн халдвар авсан бол үхчихсэн байх байсан” гэж эмч нар хэлсэн” гэсэн агуулгатай жиргээний скрийн шот олон нийтийн сүлжээгээр тараад буй. Тэгвэл Доналд Трамп ингэж […]

УИХ-ын гишүүн асан, дуучин С.Жавхлан аравдугаар сарын 15-наас “Монголоо аваръя” хөдөлгөөн эхлүүлж, Сүхбаатарын талбайд суулт хийж байгаа ба энэ талаараа тогтмол лайв хийж, талбайд цугласан иргэдийн сэтгэгдлийг үүгээрээ дамжуулж байгаа юм. Гэвч энэ үеэр зарим иргэн КОВИД-19 халварт өвчин болон вакцины талаар олон нийтэд ташаа ойлголт дамжуулж байна. Тухайлбал, Самандын Жавхлан фэйсбүүк пэйжээр аравдугаар сарын […]

Товч агуулга Хишигдалай Амартүвшин гэх фэйсбүүк хэрэглэгч 2024.10.13-ныд өдөр “Жирэмснээс хамгаалах эм  жороор олгогддог болжээ хө !” гэсэн пост оруулжээ. 924 хүн хариу үйлдлээ илэрхийлж, 245 хүн коммент бичин, 122 хүн шэйрэлсэн уг постыг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа. Factcheck: Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулга 2024 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж […]

Товч агуулга Ganaa Ganaa нэртэй фэйсбүүк хэрэглэгч “Хүчингийн хэрэг үйлдсэн цагдаагийн алба хаагч нар зэвсэглэн оргон зайлжээ!” гэсэн мэдээллийг өөрийн фэйсбүүк хуудастаа 2024.04.04-ний өдрийн 15:40 цагт нийтэлжээ. Түүний энэхүү мэдээлэлд зургаан цагийн дотор 155 хүн хариу үйлдэл үзүүлж, 91 хүн бусадтай хуваалцсан байна. Уг мэдээллийг нягталж өгөх хүсэлт ирлээ. Factcheck: Өчигдөр буюу 2024 оны дөрөвдүгээр […]

Товч агуулга Тимеросал хэмээх нэгдэл нь мөнгөн усны агуулгатай бөгөөд аюултай бактери, мөөгөнцар үржихээс сэргийлэх үүрэгтэй. Томуугийн вакцины найрлагад багтдаг этилмеркури нь байгаль дээрх мөнгөн усны төрөл болох метилмеркуригээс ялгаатай бөгөөд хүний биед хөр нөлөөгүй аж. ДЭМБ-ын статистикаар вакцины тусламжтайгаар жил бүр 2-3 сая хүний амийг аварч байна. Handaa Byamba гэх фэйсбүүк хэрэглэгч 2022.12.19-нд “Б.акцины […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх