КОВИД-19 вакцин ХДХВ-ийн халдвар тээж байгаа – ХУДАЛ

КОВИД-19 вакцинд ХДХВ-ийн халдвар байгаа гэж BBC  мэдээлсэн талаар фэйсбүүкийн постууд олон нийтийн сүлжээнд таржээ. Уг мэдээллийг fullfact.org нягталсныг хүргэе.

BBC 2021.06 сард КОВИД-19-ийн эсрэг вакцин үйлдвэрлэлэхээр хүчин чармайж байгаа судалгааны ялгаатай багуудын түүхийн талаар баримтат нэвтрүүлэг гаргасан. Уг нэвтрүүлэгт Австралийн Күйнсландын их сургуулийн профессор Кейт Чаппелл зоронавирусийн гадарга дээр олдсон S уургийг ашиглан өөрсдийн бүтээсэн вакцины талаар ярьсан байна.

Дархлааны хариу урвалыг илүү хүчтэй болгоход S уургийг анхны хэлбэрээр нь хадгалах ёстой байсан бөгөөд үүний тулд Хүний дархлал хомсдлын вирус(ХДХВ)-ийн уургийн жижиг хэсгээр S уургийг тогтворжуулжээ. Гэвч уг вакцины тунг хийлгэсэн зарим хүнд ХДХВ-ийн эсрэг биет үүсэж, тестийн хариу эерэг гарсан байна. Тэр нь хуурамч эерэг хариу бөгөөд тухайн хүмүүс ХДХВ-ээр өвчлөөгүй гэсэн үг юм. Улмаар Күйнсландын их сургуулийн эрдэмтэд вакцин боловсруулах оролдлогоо зогсоожээ.

Энэ бүхнийг BBC-ийн баримтат нэвтрүүлэг дээр тайлбарласан ч зөвхөн ХДХВ-ийн уураг ашиглан вакцин хөгжүүлсэн тухай ярианы хэсгийг тасдаж, олон нийтийн сүлжээгээр тараан хүмүүсийг төөрөгдүүлж эхэлсэн байна. Уг вакцины  туршилтын анхны оролцогчдоос өөр хүмүүст хийгээгүй бөгөөд одоогоор ашиглагдаж байгаа вакцинуудад ХДХВ-ийн ямар ч хэлтэрхий агуулаагүй байна.

Эх сурвалжууд:

https://fullfact.org/health/hiv-covid-vaccine-queensland/

https://www.bbc.co.uk/iplayer/episode/m000x2tf/horizon-2021-1-horizon-special-the-vaccine

https://www.nature.com/articles/d42473-020-00504-2#:~:text=Why%20clamps%20in,on%20COVID-19

https://www.bbc.com/news/world-australia-55269381

https://fullfact.org/health/there-no-hiv-covid-19-vaccines/

НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран бэлтгэв.

Энэ зургийн alt аттрибут хоосон байна. Нэр нь - unicef-japan-gov-1024x576.png
Төстэй мэдээлэл

Монгол бүсгүйчүүд нэртэй фэйсбүүк пэйжид 2022 оны 2-р сарын 9-ний өдөр “Монгол Улсаас өвлийн олимпод оролцож буй анхдагч уран гулгалтын тамирчин Г. Марал-Эрдэнэ. Амжилт хүсээд дэмжээрэй. Монгол хүн байна даа энэ постыг #Like дараад #Share хийгээрэй” гэсэн пост оржээ. Есөн цагийн хугацаанд энэхүү постод 842 хүн хариу үйлдэл үзүүлж, 488 хүн хуваалцсан бөгөөд 136 сэтгэгдэл […]

Монгол Улс арваннэгдүгээр сарын 25-наас 11 настай хүүхдүүдийн Хүний папиллома вирусийн эсрэг вакцинаар дархлаажуулж эхэлсэн билээ. Энэхүү вакцинтай холбоотой нийгэмд хамгийн ихээр тархаад байгаа таван ХУДАЛ ташаа мэдээллийг нягтлан хүргэж байна. “Томуу шиг агаараар тусдаг өвчин биш. Замбараагүй байдал, бэлгийн замбараагүй харилцаа, биеэ авч явж чадахгүй байдлаас үүсдэг өвчин”. Factcheck: Анхны бэлгийн хавьталд орохдоо халдвар […]

Khas Zaya гэх фэйсбүүк хэрэглэгч “Ж.Соронзон давж заалдаад

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх Fact Check Mongolia санаачилгын үүсгэн байгуулагчдын

Цахим орчинд “Дорнодын хилийн заставыг 40 км дотогш татсан нь цаашдаа хоёр улсын хилийн заагийг мөн ингэж тогтоох урьдчилсан нөхцөлийг хангаж өгчээ” гэсэн мэдээлэл гарсан. Энэ мэдээлэл үнэн эсэхийг нягтлах хүсэлт factcheck.mn сайтад ирсний дагуу нягталж шалгав. Монгол Улсын хил хамгаалах газраас энэ талаар тодруулахад “Хилийн заставт өөрчлөлт оруулсан зүйл байхгүй. Энэ мэдээлэл дөрвөн жилийн […]

2021 оны есдүгээр сарын 12-ны өдөр xyznews24.com сайтад “Коронавирус хяналтаас гарсан тул сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоолоо” гэх гарчигтай мэдээлэл гарчээ. Уг мэдээллийг 37 хүн хуваалцаж, 123 хүн хариу үйлдэл үзүүлсэн байна. Дээрх мэдээллийг нягталлаа. Мэдээллийн линк дээр дарж орвол “Архангай аймгийн Засаг дарга дараах захирамжийг гаргалаа: Коронавируст халдварын тохиолдол нэмэгдэж байгаатай холбогдуулан аймгийн хэмжээнд […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх