Ж.Соронзон давж заалдаад БШУЯ-ыг ялжээ-ХУДАЛ

Khas Zaya гэх фэйсбүүк хэрэглэгч “Ж.Соронзон давж заалдаад БШУЯ-ыг ялжээ” гэсэн постыг 2024.02.14-ний 17:09 цагт оруулжээ.

Уг постод 115 хүн лайк дарж, таван хүн шэйрэлсэн байна.

Тухайн постыг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа.

Factcheck:

Монгол-Оросын хамтарсан III сургуулийн захирал асан Ж.Соронзонд холбогдох хэргийг 2023.11.30-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүх хэлэлцээд Ж.Соронзонг ажлаас нь чөлөөлсөн Л.Энх-Амгалангийн шийдвэрийг зөв гэж үзсэн. Харин анхан шатны шүүхийн уг шийдвэрийг Ж.Соронзон эс зөвшөөрч, давж заалдах шатны шүүхэд хандаад байсан. Түүний гомдлыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хүлээн авсан юм. Тэрбээр БШУ-ны сайд Л.Энх-Амгалан 2022 оны есдүгээр сард Монгол, Оросын хамтарсан III сургуулийн захирал Ж.Соронзонг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн шийдвэрийн эсрэг шүүхэд хандсан байдаг.

Тэгвэл Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн захирал асан Ж.Соронзонгийн нэхэмжлэлтэй хэргийг анхан шатны шүүхэд буцаасан бөгөөд албан шийдвэр нь shuukh.mn сайтад хараахан ороогүй байна.

Хариуцагч тал болох БШУЯ шүүхэд ялагдаагүй бөгөөд анхан шатны шүүхэд хэргийг буцаасан гэдгийг баталгаажууллаа.

Иймд Ж.Соронзон БШУЯ-ыг ялжээ гэдэг мэдээлэл ХУДАЛ байна.

Эх сурвалжууд:
Төстэй мэдээлэл

Коронавирусийн цар тахал Монгол Улсад голомтлон халдварласнаас хойш тус өвчинтэй холбоотой хуурамч зөвлөгөө олон нийтийн сүлжээнд ихээр тарж, иргэнд түүнийг нь хуваалцсаар байна. Иймд эрүүл мэндийн зөвлөгөөг үнэн худал болохыг заавал нягталж байж туршихыг сануулаад уншигчаас ирсэн хүсэлтийн дагуу дараах мэдээллийг UNICEF-тэй хамтран нягталснаа хүргэе. Олон нийтийн сүлжээд “Италийн эмч Джем Джамиль Ахмед маш чухал […]

“САЙХАН МЭДЭЭ: Коронавирусийг 48 цагийн дотор устгах эм олжээ” гэсэн гарчигтай мэдээллийг thegegee.com гэх сайтад нийтлэгджээ.    Уг мэдээллийг Жаргал Дарханбаяр гэх фэйсбүүк хэрэглэгч шэйрлэснийг 371 хүн цааш түгээж, 540 хүн лайк дарж, 82 хүн коммент бичсэн байна. Уг мэдээллийг нягталлаа. Тус мэдээнд “Эрдэмтдийн баг эхлээд эдийн дээжийг лабораторийн орчинд коронавирусээр халдварлуулаад дараа нь “Ivermectin” […]

Товч агуулга mRNA болон уламжлалт вакцин аль аль нь тухайн өвчнийг үүсгэхгүй, халдвар тээгч болохгүй, зөвхөн биеийн дархлааны хариу урвалыг өдөөдөг. Хүүхэд байхдаа хийлгэдэг товлолт вакцинуудын үр дүнд жил бүр 4 сая хүний амь аврагддаг. КОВИД-19 вакцины үр дүнд жилд 14.4 сая хүн нас барахаас сэргийлсэн. 5-11 насныхныг 22,521,778 тунгаар дархлаажуулахад миокардитийн 23 баталгаажсан тохиолдол […]

Zorigtbaatar Nergui Borjigon гэх нэртэй фэйсбүүк хэрэглэгч БНХАУ-ын

Нийгмийн сүлжээнд “Японд галт тэрэг 4800 км/цаг хурдалж байна, 10 минутын дотор Архангай орох нь байна шүү дээ” гэсэн бичлэг гарсан. Зарим хүн үүнийг үнэн гэж хүлээж авч буй бол зарим нь эргэлзжээ. Энэхүү мэдээллийг нягталж үзвэл Mundo Nipo гэх цахим хуудаст мөн англи хэл дээр нийтлэгдсэн байх бөгөөд энэ маш олон хүнд хүрчээ. Японы […]

Зэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хааж байсан байлдагч арваннэгдүгээр сарын 12-13-нд шилжих шөнө амь насаа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Нийслэлийн хэмжээнд 2023 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагыг аравдугаар сарын 19-22-нд зохион байгуулсан. Гэвч цэрэгт татагдаад сар ч болоогүй 20 настай хүү амиа алдсан нь Монголын Зэвсэгт Хүчин иргэнийхээ эрүүл, аюулгүй амьдрах эрхийг ноцтой зөрчсөн […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх