Монгол Улсаас өвлийн олимпод оролцож буй анхдагч уран гулгалтын тамирчин – ТАШАА

Монгол бүсгүйчүүд нэртэй фэйсбүүк пэйжид 2022 оны 2-р сарын 9-ний өдөр “Монгол Улсаас өвлийн олимпод оролцож буй анхдагч уран гулгалтын тамирчин Г. Марал-Эрдэнэ. Амжилт хүсээд дэмжээрэй. Монгол хүн байна даа энэ постыг #Like дараад #Share хийгээрэй” гэсэн пост оржээ.

Есөн цагийн хугацаанд энэхүү постод 842 хүн хариу үйлдэл үзүүлж, 488 хүн хуваалцсан бөгөөд 136 сэтгэгдэл орсны дунд баяр хүргэж, амжилт хүссэн нь дийлэнх байв.

Дөрвөн зураг бүхий энэхүү постыг нягтлав.

Хамгийн эхний зургийг хайж үзвэл 2019 оны зураг байв. 2019 оны 3-р сарын 9-ний өдөр zindaa.mn сайтад орсон “ВИДЕО: Г.Марал-Эрдэнэ тэмцээнээ өндөрлүүлсэн ч Мао Асадагийн шоуг Монголдоо авчирна” гэсэн нийтлэлийн зураг байв. Зургийг ОХУ-ын Красноярск хотноо Дэлхийн оюутны спортын өвлийн XXIX Универсиад наадмын үеэр авсан болохыг нийтлэлд дурджээ. Гансүхийн Марал-Эрдэнэ  тухайн үед 21 настай байсан бөгөөд Нагоя хотын Чюүкёо их сургуулийн оюутан байжээ.

Харин сүүлийн гурван зургийн тухайд 2021 оны арваннэгдүгээр сарын 24-ний өдөр нийтлэгдсэн зураг байв. Твиттер хуудаснаа Shinesaran гэх нэртэй хэрэглэгч уг зургуудыг оруулсан бөгөөд “Охин ОУ-ын тэшүүрийн холбооны 2 тэмцээнд оролцов. ОУ-ын дэвжээний босго өндөр ур хүрч хараахан амжихгүй яваа ч ухааныг нь мэргэжлийн хэмжээнд ойлгоод явна. Уг зорилго нь experience & activity бсан болохоор ажил бүтлээ. Зураг: Г.Марал-Эрдэнэ.” хэмээн жиргэжээ. Тиймээс пост дээрх зургууд нь ташаа байна.

ЭНЭ УДААГИЙН ӨВЛИЙН ОЛИМПЫН ТУХАЙД ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГИЙН ТАМИРЧИД ӨВЛИЙН ОЛИМП, ПАРАЛИМПЫН НААДАМД ОРОЛЦОХ 3 ЭРХ АВСАН БАЙНА. ЦААШИД МАНАЙ ТАМИРЧИД ТЭШҮҮР, БИАТЛОН, ПАРА ГҮЙЛТИЙН ЦАНЫН СПОРТЫН ТӨРӨЛД ТУС БҮР 1 ЭРХ АВСАН БОЛОХЫГ МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛИМПЫН ХОРООНООС МЭДЭЭЛСЭН. ИЙМД ДЭЭРХ МЭДЭЭЛЭЛ ХУДАЛ БӨГӨӨД ХҮМҮҮСИЙН ХАНДАЛТЫГ АВАХ ГЭСЭН ОРОЛДЛОГО БАЙЖ БОЛОХ ЮМ. УЧИР НЬ өөр өөр оны үйл явПОСТЫН ТӨГСГӨЛД “МОНГОЛ ХҮН БАЙНА ДАА ЭНЭ ПОСТЫГ #LIKE ДАРААД #SHARE ХИЙГЭЭРЭЙ” ГЭСЭН БАЙВ.

Төстэй мэдээлэл

Товч агуулга: ОХУ-ын эхлүүлсэн дайнтай зэрэгцээд тус улсын суртал ухуулга цахим орчныг дамжин дэлхийн нийтийг хэрж байгаа билээ. Монгол Улсын хувьд Оросын хуурамч мэдээлэл, пропаганда цахим орчинд мөн идэвхтэй явсныг Эрэн Сурвалжлах Сурвалжлагчдын Төлөө Төв(MCIR)-ийн хийсэн мониторингийн судалгаа харуулав. Анх 2022 оны гуравдугаар сард ОХУ Украин руу дайн хийсний дараа MCIR цахим орчин болон мэдээллийн […]

Цар тахлын хүнд үед хүн бүрийн данс руу 20,000 төгрөг хийх тухай “МАХН албан ёсны хуудас” нэртэй пэйжид оруулсан постыг 3.1 мянган хүн шэйрлэжээ. Тодруулбал, “Сайн байцгаана уу Энэ хүнд цар тахлын үеэр боломжийг атгах хүн бүрт туслаахаар боллоо. Хүн Бүрийн данс руу 20000 Төгрөг хийхээр боллоо Та Манай Махн албан ёсны хуудсыг дарж нэгдээд […]

Өнөөдөр цахим орчинд #nodain гэсэн бичиг бүхий шар даавуу барин Төрийн ордны зүүн талаар жагсаж буй иргэдийн зураг тархсан. “No double standart” иргэдийн хөдөлгөөний зохицуулагч  Д.Монголхүү мэдээлэл хийнэ гэх зарын дараа энэхүү зураг олон нийтийн сүлжээнд тархсан юм. Энэхүү зургийг нягталлаа. Юун түрүүнд тухайн зургийг хайлтын системд оруулахад 2021 оны наймдугаар сарын 9-ний өдөр Өдрийн сонины […]

Товч агуулга Zarig.mn сайтын албан ёсны фэйсбүүк хуудсаар 2024.10.10-ны өдөр “Эмчийн жоргүйгээр шприц, өвчин намдаах эм зэргийг авах боломжгүй болно” гэсэн мэдээлэл нийтэлжээ. Уг мэдээллийг 725 хүн шэйрэлж, 3К хариу үйлдэл, 1.4К коммент авсан байна. Энэхүү мэдээллийг нягталлаа. Factcheck: Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Ш.Энхтуяа “Эмийн зохицуулалтад хуучнаасаа огцом өөрчлөгдсөн, шинээр […]

Урьд шөнө хичээнгүйлэн бэлдсэн цэцэгс гэх зураг Монголд биш Arslan.mn сайтын албан ёсны фэйсбүүк хуудаст 2022 оны 9-р сарын 2-ны өдөр “Урьд шөнө хичээнгүйлэн бэлдсэн цэцэгс“ гэсэн тайлбар бүхий хогийн саванд хийсэн баглаатай цэцэгсийн зургийг оруулжээ. Уг постод 10 цагийн дотор 1100 хүн хариу үйлдэл үзүүлсний 515 нь уйлж буй, 205 нь ууртай эможи дарсан […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх