Хилийн заставыг дотогш татсан гэдэг мэдээлэл батлагдсангүй


Цахим орчинд “Дорнодын хилийн заставыг 40 км дотогш татсан нь цаашдаа хоёр улсын хилийн заагийг мөн ингэж тогтоох урьдчилсан нөхцөлийг хангаж өгчээ” гэсэн мэдээлэл гарсан.

Энэ мэдээлэл үнэн эсэхийг нягтлах хүсэлт factcheck.mn сайтад ирсний дагуу нягталж шалгав.

Монгол Улсын хил хамгаалах газраас энэ талаар тодруулахад “Хилийн заставт өөрчлөлт оруулсан зүйл байхгүй. Энэ мэдээлэл дөрвөн жилийн өмнө бас гарч байсан. 2016 онд Засгийн газрын тогтоолоор Хилийн цэргийн 0168 дугаар анги буюу Сулинхээрийн отрядыг нүүлгэсэн. Хилчдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд хүүхдүүдийг цэцэрлэг, сургуультай болгох үүднээс Хатанбулаг сум уруу нүүлгэсэн. Сулинхээрийн отряд хилтэй залгаа биш, хээр байдаг. Ойр орчимд нь цэцэрлэг, сургууль байхгүй хилчдийн нийгмийн асуудал үүссэн тул Засгийн газраас шийдвэр гаргаж, нүүлгэсэн. Тухайн үед мөн л хилийн заставыг дотогш татсан талаар мэдээлэл гарч бид залруулж байсан” гэсэн тайлбарыг өглөө.

Албаны эх сурвалж ийм мэдээлэл өгсөн тул тухайн аймагт амьдардаг иргэнтэй холбогдлоо. Тэрбээр энэ талаар ямар нэг мэдээлэлгүй байгаагаа хэлсэн юм.

Тиймээс бид хилийн зурвасыг өөрчлөхийн тулд хэрхдэг талаар хайлт хийв. Улсын хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад Монгол Улсын нутаг дэвсгэрийн зах хязгаарыг газрын гадаргуу, усны мандал дээр хил залгаа улсын нутаг дэвсгэрийн хязгаараас зааглаж, Монгол Улсын олон улсын гэрээгээр тодорхойлж, тогтоосон шугамыг Монгол Улсын хил гэх бөгөөд улсын хилийн шугамыг тодорхойлох, тогтоох, өөрчлөх асуудлыг УИХ, хоёр улс хамтран шийдвэрлэхээр тусгажээ.

Өөрөөр хэлбэл цахим орчинд тараад буй хилийн заставт өөрчлөлт оруулсан, энэ нь цаашид хилийн заагт өөрчлөлт оруулах үндэслэл гэдэг нь батлагдсангүй.

Сонирхуулахад, Монгол улс, БНХАУ хоорондын хилийг анх 1984 онд шалгаж байсан бол Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газрууд улсын хилийг хоёр дахь удаа хамтран шалгах ажлыг 2001-2004 оны хооронд гүйцэтгэсэн. 120 цэгээс бүрдсэн геодезийн сүлжээ байгуулж хуурай газарт 1:50000-ны масштабтай, усан гадарга бүхий хэсэгт 1:10000-ны масштабтай байр зүйн зургаар зурагжуулсан байна. Шалгалтаар Монгол улс, БНХАУ хоорондын хилийн шугамын нийт урт 4709 км гэж тогтоосон байна.

Нягталсан: Ц.Тамир (MCIR)

Төстэй мэдээлэл

Өвөр Mонголын Өөртөө Засах Орны сургуулиуд нэгдүгээр ангид анхлан үздэг хэл бичгийн хичээлээр хятад хэлийг судлах болсон шийдвэр гарсан талаарх мэдээлэл олон нийтийн дунд тархаад буй. Энэхүү шийдвэрийг эсэргүүцэн Өвөр монголчууд жагсаал, цуглаан хийж буй бөгөөд тэдний эсэргүүцэл үр дүнд хүрч, дээрх шийдвэрийг өөрчилсөн гэх мэдээлэл нийгмийн сүлжээнд олны анхаарлыг татаад байна. Тухайлбал,  доорх хоёр хаягнаас л […]

Товч агуулга: “Бадрах Энержи” компани үйлдвэрийн үйл явцыг өдөр тутам хянах лабораторитой. Уг лаборатори зөвхөн үйлдвэрийн явцад гарч байгаа бүтээгдэхүүний стандарт хэмжээг хянадаг ба монгол ажилчид ажиллаж байна. Тус лабораторийг хөндлөнгийн байгууллага буюу олон улсын SGS лаборатори хариуцан ажилладаг. SGS нь биологийн биш геохимийн шинжилгээний лаборатори. Tsegmed Baljinnyam гэх фэйсбүүк хэрэглэгч 2022.03.27-нд “Монголд Францын НАТОгийн […]

Сэтгүүлч Б.Отгон өөрийн цахим хуудсаараа олон улсын тоймч Ш.Гантулгын ярилцлагын хэсгээс “Вакцин хийнэ гэдэг чинь хүний дархлалын системийг сөнөөнө гэсэн үг” гээд байр суурийг нь хуваалцжээ. Уг постыг 2800 хүн хуваалцаж, 1000 хүн коммент бичиж, 2900 хүн хуваалцаад байна. (2021 оны 2-р сарын 17-ны 22:31 цагийн байдлаар) Тэрхүү постод дурдсан, олон улсын тоймч Ш.Гантулгын яриаг […]

Өчигдөр буюу 2020 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 12 дугаар сарын 31-ний өдрийн 06:00 цаг хүртэл сунгасугай” гэсэн агуулгатай Засгийн газрын тогтоолын зураг цахим орчинд тарсан юм.  Энэхүү тогтоолын зургийг нягтлахад ХУУРАМЧ болох нь тогтоогдлоо.    Юуны өмнө энэхүү зураг нь дээр дурдсанчлан цахим орчинд 11 дүгээр сарын 29-ний өдөр […]

Украинд үүссэн нөхцөл байдал олон нийтийн анхаарлын төвд байгаа энэ үед Zarig.mn сайт “Донецкийн орчим Украины армийн тэргүүн хэсэг цохилтод өртжээ” гэсэн гарчигтай видеог цацав. 26.9К хүнд хүрсэн уг видеог нягталж өгөх хүсэлт уншигчаас ирсний дагуу бид нягталлаа. FactCheck: Yandex болон Tineye хайлтын системийн тусламжтай уг бичлэгийн хэсгийг хайж үзэхэд 2017 онд яг энэ бичлэг […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх