“Баттөр: Н.ас барсан хүмүүсийн 86.5 хувь хужаа вакцин байсан” – ХУДАЛ

medleg.me гэх вэбсайт “Баттөр: Н.ас барсан хүмүүийн 86.5 хувь хужаа вакцин байсан!” гэх гарчигтай мэдээллийг 2022.01.24-нд нийтэлжээ.

Уг мэдээлэлд

“БНХАУ-ын Шинжлэх ухааны академийн Микробиологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний баг түнш компаниудтайгаа хамтран бүтээсэн “COVID-19”-ийн реконбинант вакцинд /СНО эс/ энэ сарын 10-ны өдөр дотоодод яаралтай хэрэглээнд ашиглах зөвшөөрөл олголоо. Ингэснээр тус вакцин нь яаралтай хэрэглээнд нэвтрүүлэх зөвшөөрлөө авсан Хятадын 4 дэх вакцин болж байгаа юм…” гээд тус улсад гарсан вакцины талаар бичжээ.

Мөн 2021.07.31-ний байдлаар Монгол Улс дахь вакцинжуулалтын талаар дурдсан байна.

Factcheck 1:

Тус сайтын хаяг болон бүтцээс харахад албан ёсны сайт биш буюу мэргэжлийн редакц ажилладаггүй, хандалт авах гэсэн зорилго бүхий хуудас болох нь харагдаж байна.

Мөн сайтын тухай ямар нэгэн мэдээлэл, холбоо барих хаяг, утасны дугааргүй, нүүр хуудаст нь сошиал постоос өөр мэдээлэл ороогүй байна.

Factcheck 2:

“Баттөр: Н.ас барсан хүмүүсийн 86.5 хувь хужаа вакцин байсан” гэсэн гарчиг өөрөө тухайн мэдэээлэл нь ташаа, олон нийтийг төөрөгдүүлснийг илчилж байна. Учир нь мэргэжлийн сэтгүүлч ярилцагчийн нэрийн өмнө овгийн үсгийг заавал оруулдаг ба үгийг цэгээр тасалж бичдэггүй.

Factcheck 3:

Мэдээг бүтэн уншаад үзэхэд гарчиг дээрх агуулга огт байхгүй буюу ХӨСҮТ-ийн захирал асан Л.Баттөрийн хэлсэн нэг ч үг, өгүүлбэр, вакцинтай холбоотой нас баралтын мэдээлэл байсангүй. Энэ нь уншигчдыг санаатайгаар төөрөгдүүлж байгаа хэрэг юм.

Factcheck 4:

Яг ийм агуулгатай буюу “ХӨСҮТ-н Захирал Л Баттөр: Нас барсан хүмүүсийн 86,5% Хужаа ВАКЦИН байсан!” гэсэн пост 2021.08.03-нд цахим орчинд тарж байсныг FactCheck.mn тухайн өдөр нь нягталж “ХУДАЛ” гэдгийг баталгаажуулан хүргэсэн. ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр долдугаар сарын 30-ны өдөр Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хуралд оролцож, нас баралтын талаар нэмэлт тайлбар хийхдээ “Нас барсан иргэдийн 86.5 хувь нь вакцинд хамрагдаагүй байна” хэмээн хэлсэн байсан юм. Уг мэдээллийг ЭНД дарж уншина уу.

Өнгөрсөн онд гарсан мэдээллийг таван сарын дараа нийтлэхдээ ямар ч агуулгагүйгээр ингэж гаргасан нь уншигчдыг санаатайгаар ТӨӨРӨГДҮҮЛСЭН байна.

Цар тахлын үед вакцинтай холбоотой аливаа мэдээллийг баталгаатай эх сурвалжаас авч, мэдээллээ нягталж байхыг FactCheck.mn сануулсаар байгаа билээ.

НҮБ-ын Хүүхдийн Сангийн дэмжлэгтэйгээр бэлтгэв.

Энэ зургийн alt аттрибут хоосон байна. Нэр нь - unicef-japan-gov-1024x576.png
Төстэй мэдээлэл

МУБИС-ийн хоёр оюутнаас халдвар илэрч, зургаан оюутан халуурч байгаа талаар олон нийтийн сүлжээ, зарим хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээлээд байна. Тэгвэл энэ нь худал болохыг Засгийн газар, УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг мэдэгдлээ. Тэрбээр “Буруу ташаа, албан бус мэдээлэл түгээж байгаа зарим хэвлэлийн мэдээг залруулж байна. Яаран нягтлаагүй мэдээллийг түгээх нь цар тахлаас урьдчилан сэргийлэхэд нэмэр болохгүй” […]

Вакцин хийлгэсэн хүмүүс вакцинд хамрагдаагүй хүмүүсээс илүүтэй омикроноор өвчилж байна гэсэн мэдээлэл янз бүрийн байдлаар олон нийтийн сүлжээнд ихээр тархсаар байгаа. Ялангуяа, mRNA вакцин хийлгэсэн хүмүүс халдвараар их өвчилж байна гэсэн постууд сошиал орчинд ихээр түгж байгааг нягталж өгөх хүсэлт уншигчаас ирсэн юм. Ийм агуулгатай пост Монголд ч цөөнгүй байгаа тул бид нягталлаа.  Омикрон хувилбар […]

Аясаар Аясаар  (О.Цэнгэлсайхан) гэх фэйсбүүк хэрэглэгч 2025.02.12-нд  “Казакстан.

Товч агуулга: Манай улсын өнө мөнхийн хөрш болох ОХУ-ын эхлүүлсэн дайны талаарх Фэйсбүүк орчин дахь мэдээлэлд хийсэн мониторингоор “Агуу Орос” гэсэн хандлага хүчтэй байна гэж үзжээ. Эрэн Сурвалжлах Сурвалжлагчдын Төлөө Төв(MCIR)-өөс цахим орчин дахь дайнтай холбоотой мэдээлэл болон постод хоёр дахь удаагаа анализ хийхэд гарсан үр дүнгүүдийн нэг нь дээрх тодорхойлолт юм. ОХУ Украин улсад […]

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдөр NTV телевизийн “Улаан бал” ярилцлагад орж, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн талаар ярилаа. Худал мэдээлэл нийтэлсэн, түүнийг түгээсэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл төдийгүй нийгмийн сүлжээ ашиглагчдад хамааралтай гэх хуулийн төслийн нэмэлт өөрчлөлтийн талаарх сайд Х.Нямбаатар ярихдаа зарим эргэлзээтэй мэдээлэл өгсөн тул нягталлаа. Х.Нямбаатар: Хэвлэлийн зөвлөлийг байгуулахдаа олон нийтийг бүрдүүлж […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх