Factcheck: Уул уурхайн нөхөн сэргээлтийн зардлыг бэлэн мөнгөөр төрийн санд байршуулдаг уу

Цөмийн энергийн тухай хуульд уурхайн нөхөн сэргээлтийн буюу 30-40 жилийн дараа ашиглах зардлыг энэ цаг үед бэлэн мөнгөөр төрийн тусгай санд байршуулах тухай заалт оруулах гэж байгаа талаарх мэдээлэл гарсан.

Үүнтэй холбоотойгоор бусад улс орон ийм туршлага ашигладаг эсэхийг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа.

Дэлхий даяар улс орнууд байгаль орчны эрсдэлийг бууруулах, талбайн нөхөн сэргээлтийн аюулгүй байдлыг хангах зорилго бүхий хөрөнгийг санхүүгийн янз бүрийн механизмаар дамжуулан хэрэгжүүлдэг байна.

Ингэхдээ компанийн үйл ажиллагааны тогтвортой, санхүүгийн хараат бус байдлаас шалтгаалан баталгааны бонд, итгэлцлийн сан, даатгалын бодлого, банкны баталгаа зэрэг хэрэгслийг ашигладаг бөгөөд уурхайн хаалтын үе шатанд санхүүгийн хомсдол үүсэхээс зайлсхийх зорилготой юм. Дэлхийн банкнаас 2021 онд буюу хамгийн сүүлд танилцуулсан, Засгийн газруудад удиртгал болгон бэлтгэсэн “Уурхайн хаалт” гарын авлага танилцуулгад энэ талаар мөн тодорхой дурдсан байна.

Хүснэгтэд үзүүлсэнчлэн санхүүгийн баталгааны хэд хэдэн төрлийн хэрэгслийг улс орнууд ашиглаж байна. Гэхдээ бэлэн мөнгөний тухайд улс бүр ялгаатай зохицуулалттай байгаа юм. Бэлэн мөнгө байршуулах нь өртөг өндөртэй, тухай компанийн хөрөнгө оруулалтын зардлыг нэмэгдүүлдэг тул хөрөнгө оруулагчдад бусад сонголтыг олгож, уян хатан зохицуулдаг бөгөөд энэ хэрэгслийг ашигласан тохиолдолд гуравдагч этгээдийн банканд буюу Засгийн газар, төрийн бус банканд байршуулах хатуу нөхцөл голдуу үйлчилдэг ажээ.

Дэлхийн банкны тайланд дурдсан Канадын Бритиш Колумб, Өмнөд Африк, Австрали, АНУ, Чили, Перу зэрэг орны туршлагыг харвал ирээдүйд байгаль орчны нөхөн сэргээх зардлыг энэ цаг үеэс тодорхой хувь хэмжээгээр байршуулж эхлэхдээ зөвхөн бэлэн мөнгө гэж хатуу шаарддаггүй ба дээр дурдсан санхүүгийн олон хэрэгслүүдийг санал болгодог байна.

Цөмийн энергийн тухай хуулийн уг өөрчлөлттэй холбоотойгоор уран олборлодог улс орнуудын туршлагыг мөн нягталлаа.

Тухайлбал, Казахстан улс уран олборлогч компаниудаас уурхайг хаахад зориулж төрийн өмчийн санд бэлэн мөнгө байршуулахыг шаарддаггүй бөгөөд байгаль орчны нөхөн сэргээлтэд санхүүгийн аюулгүй байдлын бусад хэлбэрийг ихэвчлэн шаарддаг. Төрийн санд төлөх мөнгөн төлбөрийг тодорхой заагаагүй ч операторууд байгаль орчны хариуцлагыг санхүүгийн хувьд хариуцаж, талбайг хаахдаа нөхөн сэргээлтийн стандартыг дагаж мөрдөх ёстой бөгөөд бонд эсвэл бусад хэрэгслээр баталгаажсан байх ёстой байна.

Перу зэрэг орны туршлагыг харвал ирээдүйд байгаль орчны нөхөн сэргээх зардлыг энэ цаг үеэс тодорхой хувь хэмжээгээр байршуулж эхлэхдээ зөвхөн бэлэн мөнгө гэж хатуу шаарддаггүй ба дээр дурдсан санхүүгийн олон хэрэгслүүдийг санал болгодог байна.

Австрали улсад ураны уурхайн нөхөн сэргээлтийн санхүүжилтийн шаардлага муж, нутаг дэвсгэрээс хамаарч өөр өөр байдаг аж. Хойд нутаг дэвсгэрт орших “Рейнжер” ураны уурхайн хувьд оператор компани нь нөхөн сэргээлтийн томоохон зардлыг нөхөх зорилгоор тусгайлан байгуулсан байгаль хамгаалагчийн нөхөн сэргээлтийн итгэлцлийн санд хандивлах эрхтэй гэхчлэн уян хатан бодлого хэрэгжиж, оператор компаниудад сонголтыг өгдөг байна.

Харин Нигер улсын тухайд 2023 онд болсон цэргийн эргэлтээс хойш Засгийн газар уул уурхайн компаниудад байгаль орчин, эдийн засаг, ялангуяа ураны салбарт үзүүлж буй нөлөөллийн хариуцлагыг баталгаажуулах арга хэмжээг эрчимжүүлжээ. Үүний нэг нь уурхайн нөхөн сэргээлт, байгаль орчныг нөхөн сэргээхэд шаардагдах мөнгөн хадгаламжийг улсад шууд төлөх ёстой гэсэн хатуу шаардлага ажээ. Үүний нөлөөгөөр гадаадын хөрөнгө оруулалт хумигдаж, олон улсын харилцаанд сөргөөр нөлөөлсөн туршлага байна.

Монгол Улсын хувьд Цөмийн энергийн тухай хуулийг ашиглах уур уурхайн анхны компани нь Монгол-Фарнцын “Бадрах Энержи” компани бөгөөд Зөөвч-Овоо төслийн хөрөнгө оруулалтын гэрээний хэлэлцээр эд өрнөж байна. Харин ийм заалт орсноор уул уурхайн бусад төсөлд дээрх шаардлага үйлчлэх эрсдэлтэй хэмээн мэргэжилтнүүд үзэж байгаагаа илэрхийлжээ.

Эх сурвалж:

Төстэй мэдээлэл

“САЙХАН МЭДЭЭ: Коронавирусийг 48 цагийн дотор устгах эм олжээ” гэсэн гарчигтай мэдээллийг thegegee.com гэх сайтад нийтлэгджээ.    Уг мэдээллийг Жаргал Дарханбаяр гэх фэйсбүүк хэрэглэгч шэйрлэснийг 371 хүн цааш түгээж, 540 хүн лайк дарж, 82 хүн коммент бичсэн байна. Уг мэдээллийг нягталлаа. Тус мэдээнд “Эрдэмтдийн баг эхлээд эдийн дээжийг лабораторийн орчинд коронавирусээр халдварлуулаад дараа нь “Ivermectin” […]

Товч агуулга “Илүү тун хийх тусам… вакцин хийлгээгүй хүмүүстэй харьцуулахад ХАЛДВАР, ӨВЧИН, ҮХЛИЙН ЭРСДЭЛ ӨНДӨР байна. Хүүхдийн унаган дархлааг сүйрүүлнэ, хүүхдэд яагаад ч хийлгэж болохгүй” гэдгийг сануулсаар байгаа” гэсэн агуулгыг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа. Factcheck: Хүний биеийн дархлаа нь төрөлхийн ба олдмол гэж ангилагддаг ба аль аль нь хүнийг амьдралынх нь туршид өвчин […]

Tserenkhuu Ishtseden нэртэй Фэйсбүүк хэрэглэгч “16.07.21 ПАЛ ХИЙСЭН МЭДЭЭ” гэсэн нэгэн линкийг постолжээ. Тэрбээр “Жунгаа вакцины үр дүн хүмүүс өөрсдөө халдвар аваад эдгэснээс үүссэн эсрэг биетэд ч хүрэхгүй байгааг эцсийн байдлаар тогтоожээ. Энэ тухай бараг бүх агентлагууд мэдээлж байна. Хятад улс энийгээ хүлээн зөвшөөрсөн нь “хохь чинь” гэж байгаа юм шиг… БиоНТех вакцинаас 10 дахин […]

Монгол Улс 5-11 насны хүүхдүүдээ коронавирусийн эсрэг вакцинд

2022 оны наймдугаар сарын 30-ны өдөр томилогдсон Засгийн газрын шинэ гишүүдийн нэг нь Х.Болорчулуун. Түүнийг Ерөнхийлөгчийн санаачилсан хүнсний хувьсгалыг эрчимжүүлэх, атрын IV аяныг үр дүнтэй хэрэгжүүлэхэд мэргэжлийн агрономич хүний хувьд үүргээ амжилттай гүйцэтгэж чадна гэж итгэж сайдаар томилж байгаа гэдгийг Ерөнхий сайд тухайн үед хэлж байв. Тэгвэл Х.Болорчулуун ХХААХҮ-ийн сайдаар томилогдсоноос хойш сар гаруйн дараанаас […]

Шадар сайд Я.Содбаатар “УОК-оос хэзээ ч хатуу хөл хорио тогтоох чиглэл өгөөгүй шүү. Иргэд л өөрсдөө гэрээсээ гарахгүй ажилдаа явахгүй байгаа” гэсэн зураг цахим орчинд тараад байна. Энэхүү мэдээллийг нягталж шалгалаа. Юун түрүүнд мэдээлэл үнэн эсэхийг ikon.mn сайтаас тодруулахад “Манайд ийм мэдээлэл ороогүй. Манайд орсон мэдээллийн зургийг ашиглан ийм мэдээлэл тараасан байна” гэсэн хариултыг өглөө. […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх