Нас барсан хүмүүсийн 86,5% Хужаа ВАКЦИН байсан – ХУДАЛ

Lkhagvadorj Chimed хэмээх фэйсбүүк хэрэглэгч 2021.08.03-нд “ХӨСҮТ-н Захирал Л Баттөр: Нас барсан хүмүүсийн 86,5% Хужаа ВАКЦИН байсан!” гэсэн пост оруулжээ. Түүний постыг таван цагийн дотор 599 хүн шэйрлэж, 116 хүн лайк дарсан байна.

Уг агуулгыг нягталлаа.

FactCheck:

ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр долдугаар сарын 30-ны өдөр Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хуралд оролцож, нас баралтын талаар нэмэлт тайлбар хийхдээ “Нас барсан иргэдийн 86.5 хувь нь вакцинд хамрагдаагүй байна” хэмээн хэлжээ.

Зураг:

Тиймээс дээрх иргэний цахим сүлжээнд тараасан мэдээлэл ХУДАЛ байна.

Үндэсний статистикийн хорооноос хийсэн судалгаагаар 2021 оны долдугаар сарын 5-ны байдлаар нийт нас барсан иргэдийн

КОВИД-19-ийн халдвараар нас барагчдын ихэнх буюу

  1. 61.6 хувь нь вакцинд хамрагдаагүй
  2. 20.7 хувь нь бүрэн тунд
  3. 17.6 хувь нь 1 дүгээр тунд хамрагдсан байна.

Цар тахлын энэ үед коронавирусийн халдвартай холбоотой аливаа мэдээллийг заавал нягталж байхыг FactCheck.mn-ээс сануулсаар байгаа билээ.

НҮБ-ын Хүүхдийн Сангийн дэмжлэгтэйгээр нягтлав.

Энэ зургийн alt аттрибут хоосон байна. Нэр нь - unicef-japan-gov-1024x576.png
Төстэй мэдээлэл

Tsahiur.mn сайт 2022.09.01-ний өдөр “УБ-Бээжин чиглэлийн нислэгийн тийз

Жүрмэд Занаа гэх фэйсбүүк хэрэглэгч 2024.11.26-нд “0-30 ХОНОГТОЙД ВАКДУУЛСАН ХҮҮХДҮҮД ВАКДУУЛААГҮЙТЭЙ НЬ ХАРЬЦУУЛАХАД 10000% ИЛҮҮ ӨВЧЛӨМТГИЙ БАЙСАН. БАГА РОБЕРТ К.” гэсэн пост нийтэлсэн байна. Уг мэдээллийг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа. Factcheck: Түүний эх сурвалж болгон ашигласан бага Роберт Кеннедиг вакцин эсэргүүцэж байр суурь илэрхийлсэн мэтээр олон улсад ч мэдээллүүд ихээр гарч байжээ. Түүнийг […]

Khulan Gankhuyag фэйсбүүк хаягаар “КОВИД-ын вакцины дараа бүсэлхийнээс доош мэдээгүй болсон сувилагч, зүрх нь хаагдсан онцгойгийн ажилтан, сэхээнд орсон эмнэлгийн it залуу нарын талаар үнэн бодит тайлбар өгөхийг Амбасэлмаа гуайгаас шаардаж байна!!!” гэсэн мэдээллийг гурвадугаар сарын 7-нд постолжээ. Уг постыг 3.1К хүн шэйрлэж, 302 хүн коммент бичиж, 514 хүн хариу үйлдэл үзүүлжээ. Бид энэхүү мэдээллийг […]

УИХ-ын сонгуульд өрсөлдөж буй нэр дэвшигчид иргэдтэй хийж буй уулзалт болон нийтэд өгч байгаа мэдээллийнхээ үеэр санаатай болон санамсаргүй ташаа мэдээлэл өгөх тохиолдол гарч байна. Тухайлбал, АН-аас Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойрогт нэр дэвшиж буй О.Магнай МАН-ын өрсөлдөгч гурван нэр дэвшигчийг мэтгэлцээнд дуудаж буй талаараа мэдээлэл хийх үеэрээ сэтгүүлчийн асуултад хариулахдаа “Өөрөө өөртөө ажлын байр […]

Нийслэлийн Засаг дарга Д.Сумьяабазар “Миний өрөөний үүдэнд тавьсан халуун хэмжигчийг би хувийнхаа мөнгөөр худалдан  авсан” хэмээн зарлаж, “Биггрийн лайт” ХХК-иас тамга тэмдэгтэй 5,000,000 төгрөгийн баримтыг олон нийтэд дэлгэсэн. Хотын даргын уг мэдээлэл үнэн эсэхийг нягталж “Биггрийн лайт” ХХК-тай 969920**  утсаар холбогдон тодруулахад “Манай компани “Эко” нэртэй цэвэр ус болон “ICE” нэрийн баллонтой цэвэр усыг үйлдвэрлэж, түгээх […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх