Вакцин хийлгэсэн 2 хүн тутмын 1нь сэтгэцийн асуудалтай юу?

Товч агуулга

2021 онд бүртгэгдсэн сэтгэцийн эмгэгийн 58.2% нь оюуны хомсдол, 15.2% нь сэтгэцийн органик ба шинж тэмдгийн эмгэг эзэлж байна.

Хэрэв вакцины хүрэлцээ нь байвал HPV-ээс хөвгүүдээ ч хамгаалж, дархлаажуулах шаардлагатайг мэргэжилтнүүд тайлбарласан байдаг.

Gardasil 9 вакцин HPV-ээр үүсгэгддэг долоо төрлийн хавдраас 100% сэргийлдэг болох нь нотлогдсон байна.



Tserenkhuu Ishtseden гэх фэйсбүүк хэрэглэгч 2022.10.21-нд дараах постыг нийтэлжээ.

Тэрбээр “Ийм болгоомжгүй мэдэгдэл хийж болох уу?

Нөгөө вакцин хийлгэсэн 2 хүн тутмын 1нь сэтгэцийн асуудалтай болсоон гээд байгаа, эд нар бас тийм болчиж!

Савны хорт хавдрын үүсгүүр нь хөвгүүд гүйцээ! Ийм ш/у-ы үндэслэлгүй цуурхал яагаад ЭМЯ нийгэмд тараагаад байна?

Хөвгүүд бүгдээрээ яр тэмбүү асуудалтай юм уу? Бүгдээрээ доод эрхтний өрөвсөлтэй яваад байгаа, тэрийгээ эмх замбараагүй тараагаад байгаа юмуу? Өрөвслөөс л хорт хавдар үүсдэг гэж өөрсдөө яриад байгаа биз дээ?

УИХ-ын эрэгтэй гишүүдэд үзлэг хийсэн юмуу, тэд л харин тарааж мэднэ!

Залуусыг яаж гутааж байнаа!

Үй олноор нь арьсны балиар ЭппБарр өвчтэй тууралттай вирустэй болгож үнсэнд шидсэн шалз шиг хаячаад одоо бас юу юу гээд …цаад байнаа энэ нөхөр?” гэж бичсэнийг 38 хүн шэйрлэж, 149 хүн лайк дарсан бөгөөд 38 комментийн дийлэнх нь түүнийг дэмжсэн агуулгатай байна.

Олон нийтэд түгээсэн уг постын гол агуулгуудыг нягталлаа.

Factcheck 1:

…вакцин хийлгэсэн 2 хүн тутмын 1нь сэтгэцийн асуудалтай болсоон гээд байгаа…


2022 оны арваннэгдүгээр сарын 15-ны байдлаар Монгол Улсын 2,161,405 иргэн КОВИД-19-ийн вакцины I тун, 2,065,832 нь II тунд хамрагджээ. Энэ тоог харвал багаар бодоход 1 сая гаруй хүн сэтгэцийн асуудалтай болсон гэж ойлгогдохоор Tserenkhuu Ishtseden бичжээ.

Үндэсний статистикийн хорооноос 2022.10.11-нд танилцуулсан, манай улсад хийсэн сүүлийн судалгаагаар буюу 2021 оны байдлаар амбулаторид бүртгэгдсэн сэтгэцийн эмгэг 25,480 болж, 2016 оны түвшнээс 10% буурсан байна.

2021 онд бүртгэгдсэн сэтгэцийн эмгэгийн 58.2% нь оюуны хомсдол, 15.2% нь сэтгэцийн органик ба шинж тэмдгийн эмгэг эзэлж байгааг ҮСХ танилцуулсан юм.

Мөн 2022.10.06-нд ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболдын танилцуулснаар Монгол Улсад хийгдэж буй эрт илрүүлэг, үзлэг шинжилгээнд 09.29-ний байдлаар 354,141 иргэн хамрагдсанаас 230 хүнд сэтгэц, зан төрхийн эмгэг сэжигтэй тохиолдол илрээд байна.

Factcheck 2:

Савны хорт хавдрын үүсгүүр нь хөвгүүд гүйцээ! Ийм ш/у-ы үндэслэлгүй цуурхал яагаад ЭМЯ нийгэмд тараагаад байна?

Хөвгүүд бүгдээрээ яр тэмбүү асуудалтай юм уу? Бүгдээрээ доод эрхтний өрөвсөлтэй яваад байгаа, тэрийгээ эмх замбараагүй тараагаад байгаа юмуу? Өрөвслөөс л хорт хавдар үүсдэг гэж өөрсдөө яриад байгаа биз дээ?


Энэхүү фэйсбүүк хэрэглэгчийн пост оруулахдаа ашигласан зураг дээр “Эрчүүд умайн хүзүүний хорт хавдрын тээгч болдог учир хөвгүүдэд вакцин хийнэ” гэж бичжээ. Өөрөөр хэлбэл, савны хорт хавдар болон тэмбүүний талаар биш, умайн хүзүүний хорт хавдрын талаар ярьсан байна.

Умайн хүзүүний хорт хавдрын гол шалтгаан нь Хүний Папиллома Вирус (HPV). Энэхүү вирус нь бэлгийн замаар дамждаг учраас зөвхөн эмэгтэйчүүд төдийгүй эрэгтэйчүүд нь өвчлөх эрсдэлтэй. Хүний биед 10-20 жил хадгалагдахад хорт хавдар үүсгэдэг гэж үздэг бас сэргийлэх гол арга нь Хүний Папиллома Вирусийн эсрэг вакцин болох нь тогтоогдсоныг АНУ-ын Хавдрын үндэсний институт мэдээлсэн байдаг.

Тодруулбал, Gardasil 9 вакцин HPV-ээр үүсгэгддэг долоо төрлийн хавдраас 100% сэргийлдэг болох нь нотлогдсон байна.

Монгол Улсад жилдээ 400 гаруй эмэгтэй умайн хүзүүний хорт хавдраар оношлогдож, бүс нутагтаа энэ төрлийн өвчлөлөөр тэргүүлж байна. Тиймээс умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх HPV-ийн эсрэг вакцинжуулалтыг Монгол Улс хийхээр төлөвлөж байгааг ЭМЯ мэдээлээд байгаа юм.

Хэрэв вакцины хүрэлцээ нь байвал HPV-ээс хөвгүүдээ ч хамгаалж, дархлаажуулах шаардлагатайг мэргэжилтнүүд тайлбарласан байдаг.

Factcheck 3:

Хүний Эрхийн Үндэсний Комисс болон НҮБ-ын хүн амын сан, “Цаглашгүй мэдлэг” ТББ хамтран Улаанбаатар хот болон орон нутгийн 18 их, дээд сургуулийн 1,000 гаруй оюутныг хамруулан оюутан залуусын бэлгийн боловсрол болон нөхөн үржихүйн эрхийн асуудлаар судалгаа хийснээ 2022.11.15-нд танилцуулсан.

Судалгаанд хамрагдсан оюутнуудын 10% нь бэлгийн замын халдварт өвчнөөр өвдсөн гэдгээ хэлсэн бол халдвар авснаа мэдэхгүй, эмчилгээнд хамрагдаж чадахгүй тохиолдол олон байгааг судлаачид хэлж байв.

Иймд дээрх пост нь олон нийтийг ТӨӨРӨГДҮҮЛСЭН байна.

Эх сурвалжууд:

Эрүүл Мэндийн Яам

Хөлдвөрт өвчин судлалын үндэсний төв

https://www.facebook.com/www.moh.gov.mn/videos/464162952328000/?t=0

https://www.cancer.gov/types/cervical/causes-risk-prevention

https://www.facebook.com/MASS.TV.OFFICIAL/videos/707485874284879

https://ikon.mn/opinion/2prb

НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран бэлтгэв.

Энэ зургийн alt аттрибут хоосон байна. Нэр нь - unicef-japan-gov-1024x576.png
Төстэй мэдээлэл

Коронавирусийн эсрэг Дархлаажуулалтын ажлын хэсгийн ахалж байгаа, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн 2021 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр “Мэдээний урсгал” нэвтрүүлэгт орохдоо вакцины талаар мэдээлэл өгсөн. Эдгээр мэдээллийг нягтлан, худал мэдээллүүдийг хүргэж байна. “Шинжлэх ухааны үндэслэлээр шууд энэ өвчний эсрэг таны бие хамгаалалттай болсон гэдгийг үзүүлдэг нэг ч шинжилгээний арга байхгүй” Factcheck: ХУДАЛ Ковид19 өвчний үүсгэгч Коронавирусийн […]

Өчигдөр УИХ-ын гишүүн С.Бямбацогт амны хаалт зүүгээгүй ч вирус устгагч зүүсэн хэмээн нэгдсэн хуралдааны үеэр тайлбарласан юм. Түүний энгэртээ зүүсэн цэнхэр, нэрийн хуудасны хэмжээтэй зүйлийг хаврын чуулганы нээлтийн үеэр УИХ-ын дарга төдийгүй нэлээд гишүүд зүүсэн байв. Тэгвэл төрийн түшээдийн зүүж буй уг вирус устгагч зүүлт үнэхээр коронавирусийн халдвараас сэргийлж, амны хаалтыг орлож чадах эсэхийг нягталж […]

Монгол Улсын Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн С.Батболдыг Эрдэнэт болон Оюутолгойтой холбоотойгоор Монгол Улсад 400 сая ам.долларын хохирол учруулсан гэж АНУ-ын шүүх хэрэг нээсэн тухай мэдээлэл 2020 оны арванхоёрдугаар сарын эхээр гаднын зарим сайтаар гарч эхэлсэн бөгөөд үүний дараа С.Батболд өөрөө мөн тайлбар ярилцлага өгсөн билээ. Энэ хэрэгтэй холбоотой олон нийтийн сүлжээгээр явж буй зарим […]

КОВИД-19-ийн эсрэг вакцин хийлгэсэн хүмүүс вакцинаас үүдэлтэй дархлалын

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх