Ковид19 тестийн ЭЕРЭГ гэсэн үр дүн халдвартай гэсэн үг биш -ХУДАЛ

Batchuluun Natsagdorj гэх фэйсбүүк хэрэглэгч “Хүн төхөлхтний эсрэг үйлдэж буй хамгийн том хууран мэхлэлт” гэсэн гарчигтай нэгэн постыг 2021.12.06-ны өдөр оруулжээ.

Уг постод

Би вирологи (вирус судлал) болон паталог (эмгэг судлал) -оор мэргэшсэн. Кэмбриджийн их сургуульд суралцсан. Эмгэг судлалын хүрээлэнгийн захирлаар мөн ажиллаж байсан. Одоогоор би Хойд Каролина дахь COVID-19 тест борлуулдаг биотехнологийн компанийн ерөнхийлөгчөөр ажиллаж байна.

Улс төрчид болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Ковидыг далимдуулж олон нийтийн дунд зохиомол хийрхэл бий болгоод байна. Энэ бол Эбола биш, САРС биш, анагаах ухаанаар тоглож буй улс төрчдийн маш аюултай тоглоом.

Би Ковидийн тестийн бизнес эрхэлдэг гэдгээ онцлон хэлмээр байна. Ковид19 тестээр шинжлэгдсэн ЭЕРЭГ гэдэг үр дүн нь халдвартай гэсэн үг биш гэдгийг мөн онцлон тэмдэглэхийг хүсч байна. Энэ бол зүгээр л олон нийтийн эрүүл мэнд, сэтгэл санаагаар тоглож байгаа зүйл, тиймээс бүх Ковид19 тестийг зогсоох ёстой. Ковид19 бол улирлын томуугийн вирусээс ялгаагүй зүйл. Харин өндөр настай, дархлаа сул эмзэг хүмүүсийг хамгаалах хэрэгтэй. Эмзэг бүлгийн хүмүүсийг хамгаалж, тэднийг хяналтанд байлгадаг асрамжийн газруудад Д аминдэмийг тарааж, тэдэнд өдөрт гурваас таван мянган олон улсын нэгж тунгаар өгөх нь халдвараар өвчлөх магадлалыг эрс бууруулна.

Маск бол огт хэрэггүй зүйл. Түүний үр дүнтэй байдлын талаарх ямар ч нотлох баримт байхгүй. Мэдлэггүй, уншиж судалдаггүй хүмүүсийг хараад хөөрхийлөлтэй санагдаж байна. Нэг нэгнийхээ араас дагаж явдаг лемминг (нэгэн төрлийн хулгана)-тэй адил ямар ч ухамсаргүйгээр маск зүүн бие биенээ даган дуурайж байна.

Ямар ч нотлох баримтгүйгээр хийж буй хариу үйлдлүүдийг (бизнесийг зогсоох, хөл хорих….) хараад үнэхээр инээд хүрмээр. 

Ийм хэмжээнд хүрсэнд уур минь үнэхээр их хүрч байна. Энэ бүхнийг маргааш зогсоох ёстой.

Др. Рожер Ходкинсон

2020.11.21

https://dryburgh.com/dr-hodkinson/

https://www.bitchute.com/video/BmElbYk7WNeb/…

гэснийг 152 хүн шэйрэлж, 144 хүн лайк дарсан ба комментуудыг орж үзвэл ихэнх нь санал нэгтэй байгаагаа илэрхийлжээ.

Энэхүү мэдээллийг нягталлаа.

Factcheck 1:

Dryburgh.com гэх сайт руу хандаж үзэхэд дээрх агуулга нь 2020 оны 11 дүгээр сарын 29-ний мэдээлэл ажээ. Энэхүү цахим сайт нь 2021 онд Lee S Dryburgh гэх хүний эхлүүлсэн сайт юм байна. Сайтын танилцуулгадаа тэрбээр нийгмийн эрүүл мэндийн төлөө мэдээллүүд бэлтгэн хүргэж байгаа ба ямар нэгэн үйлчилгээ үзүүлэхгүй болохоо дурдсан байна. Мөн “Одоо бид корпорацын фашизм болон дэлхийн технократ эмнэлгийн дарангуйлал руу явж байна гэдэгт би чин сэтгэлээсээ итгэж байна. Иймд би ирээдүйдээ маш их санаа зовж байна” гэжээ.

Өөрөөр хэлбэл, тэрбээр нэг талыг баримтлагч, вакцин болон КОВИД-19-ийг эсэргүүцэгч ажээ.

Мөн цаг хугацааны хувьд жилийн өмнөх мэдээллийг одоо постолж байгаа нь олон нийтийг зориудаар төөрөгдүүлсэн хэрэг юм.

Factcheck 2:

Цар тахлын энэ үед зөвхөн Монголд төдийгүй олон улсад вакцин болон коронавирусийн талаар нотолгоогүй, олон нийтийг төөрөгдүүлсэн мэдээлэл олноор гарсаар байгаа тул олон улсын баримтыг нягтлагчид тухай бүрд нь нягтлан хүргэж байгаа билээ.

Batchuluun Natsagdorj-ийн постолсон уг агуулгыг тухайн үед нь буюу 2020 оны арванхоёрдугаар сарын 1-нд AFP, 3-нд Associated Press агентлаг нягталжээ.

Уг мэдээлэл тухайн үед Польш, Хорват, Серби, Өмнөд Африк зэрэг олон оронд нийгмийн сүлжээгээр дамжин тархаж байж. Иймд AFP болон AP агентлагийн нягталсан мэдээллийг хүргэж байна.


…

Би вирологи (вирус судлал) болон паталог (эмгэг судлал) -оор мэргэшсэн. Кэмбриджийн их сургуульд суралцсан. Эмгэг судлалын хүрээлэнгийн захирлаар мөн ажиллаж байсан. Одоогоор би Хойд Каролина дахь COVID-19 тест борлуулдаг биотехнологийн компанийн ерөнхийлөгчөөр ажиллаж байна.

Улс төрчид болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Ковидыг далимдуулж олон нийтийн дунд зохиомол хийрхэл бий болгоод байна. Энэ бол Эбола биш, САРС биш, анагаах ухаанаар тоглож буй улс төрчдийн маш аюултай тоглоом. Би Ковидийн тестийн бизнес эрхэлдэг гэдгээ онцлон хэлмээр байна. Ковид19 тестээр шинжлэгдсэн ЭЕРЭГ гэдэг үр дүн нь халдвартай гэсэн үг биш гэдгийг мөн онцлон тэмдэглэхийг хүсч байна. Энэ бол зүгээр л олон нийтийн эрүүл мэнд, сэтгэл санаагаар тоглож байгаа зүйл, тиймээс бүх Ковид19 тестийг зогсоох ёстой.

Factcheck:

Торонтогийн их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн Далла Лана сургуулийн доктор (PhD) Бэрри Пакес дээрх мэдээллийг няцаасан юм.

Тэрбээр “Эерэг болон ховор тохиолддог хуурамч эерэг үр дүн хоёулаа халдвар авсан болон халдварыг тараах магадлалыг хоёуланг нь илтгэнэ” хэмээн AFP-д өгсөн мэйлдээ тайлбарлажээ.

Бусад төрлийн шинжилгээтэй харьцуулахад хоолой эсвэл хамрын арчдасаас авсан PCR шинжилгээгээр хуурамч эерэг гарах тохиолдол бараг тэгтэй тэнцүү талаар Харвардын их сургуулийн эрүүл мэндийн судалгааны нийтлэлд дурджээ. Хуурамч эерэг хариу нь ихэвчлэн сорьцны бохирдол эсвэл бусад лабораторийн асуудалтай холбоотой байдаг.

Шинж тэмдэг илэрсэн болон өвчтэй хүнтэй ойрын хавьтал болсон хүн бүр шинжилгээ өгөх хэрэгтэй гэдгийг Пакес хэлжээ. Ингэснээр хавьтлыг илрүүлж, хүмүүс бие даан өөрийгөө тусгаарлаж, халдвар тархалтыг бууруулж, цар тахлын эсрэг хариу арга хэмжээ үр дүнтэй болох талаар хэлжээ.


…

Ковид19 бол улирлын томуугийн вирусээс ялгаагүй зүйл. Харин өндөр настай, дархлаа сул эмзэг хүмүүсийг хамгаалах хэрэгтэй. Эмзэг бүлгийн хүмүүсийг хамгаалж, тэднийг хяналтанд байлгадаг асрамжийн газруудад Д аминдэмийг тарааж, тэдэнд өдөрт гурваас таван мянган олон улсын нэгж тунгаар өгөх нь халдвараар өвчлөх магадлалыг эрс бууруулна.

Factcheck:

Техасын Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургуулийн Макговерн Анагаах ухааны сургуулийн халдварт өвчин судлалын профессор, доктор Луис Остроски-Зейхнер “COVID-19  бол томуугаас тэс өөр, нас баралтын түвшин өндөр, нас барахгүй үлдсэн ч хүндрэл их байгааг дурьдаад “Томуу COVID-19 шиг урт хугацааны нөлөө үзүүлэхгүй, энэ бол худал мэдэгдэл” гэсэн байна.

Д витамины дутагдалтай хүмүүс коронавирусийн халдвар болон бусад өвчинд өртөх эрсдэл өндөр байдаг ба Д витамины COVID-19 халдварын эсрэг үр дүнтэй байдлыг шинжлэх ухаанаар хараахан эцэслэн тогтоогоогүй байна.

Мөн витамин Д-ийн өдөрт авах тунг Англид 400 олон улсын нэгж гэдэг бол АНУ 600-800-гаар тогтоодог. Хэрэв тунг хэтрүүлбэл Д аминдэмийн хордлого үүсэх аюултай тул эмчийн зааврын дагуу хэрэглэхийг зөвлөдөг.


…

Маск бол огт хэрэггүй зүйл. Түүний үр дүнтэй байдлын талаарх ямар ч нотлох баримт байхгүй. Мэдлэггүй, уншиж судалдаггүй хүмүүсийг хараад хөөрхийлөлтэй санагдаж байна. Нэг нэгнийхээ араас дагаж явдаг лемминг (нэгэн төрлийн хулгана)-тэй адил ямар ч ухамсаргүйгээр маск зүүн бие биенээ даган дуурайж байна.

Factcheck:

Амны хаалт агаар дуслын замаар халдварладаг вирусийн тархалтыг саатуулж байгааг судалгаагаар тогтоосон. ДЭМБ, АНУ-ын Халдварт өвчний хяналт, сэргийлэлтийн төв, Харвардын Анагаах Ухааны сургууль зэрэг мэргэжлийн байгууллагууд иргэдийг амны хаалт зүүхийг зөвлөж байгаа.

Цар тахлын энэ үед коронавирусийн халдварт өвчин болон вакцинтай холбоотой аливаа мэдээллийг албаны, баттай эх сурвалжаас авч, мэдээллээ үргэлж нягталж байхыг FactCheck.mn сануулсаар байна.

Эх сурвалжууд:

https://dryburgh.com/about/

https://www.dlsph.utoronto.ca/faculty-profile/pakes-barry/

https://apnews.com/article/fact-checking-afs:Content:9765563716

https://factcheck.afp.com/canadian-doctor-falsely-claims-pandemic-hoax

https://www.health.harvard.edu/blog/masks-save-lives-heres-what-you-need-to-know-2020111921466

НҮБ-ын Хүүхдийн Сангийн дэмжлэгтэйгээр, АШУҮИС-ийн Дархлаа судлалын тэнхимийн ахлах багш, эмнэл зүйн дархлаа судлаач эмч, Анагаах ухааны доктор Т.Хонгорзултай хамтран бэлтгэв.

Энэ зургийн alt аттрибут хоосон байна. Нэр нь - unicef-japan-gov-1024x576.png
Төстэй мэдээлэл

Цар тахлын хүнд үед хүн бүрийн данс руу 20,000 төгрөг хийх тухай “МАХН албан ёсны хуудас” нэртэй пэйжид оруулсан постыг 3.1 мянган хүн шэйрлэжээ. Тодруулбал, “Сайн байцгаана уу Энэ хүнд цар тахлын үеэр боломжийг атгах хүн бүрт туслаахаар боллоо. Хүн Бүрийн данс руу 20000 Төгрөг хийхээр боллоо Та Манай Махн албан ёсны хуудсыг дарж нэгдээд […]

Bayaraa Terbish гэх фэйсбүүк хэрэглэгч “Өнөөдөр гэр бүл бүр 800,000,000 хүртэлх тэтгэлэг авдаг. энэ луйвар биш. Үүнийг авахын тулд сэтгэгдэл дээр “ok” гэж бичээрэй” гэсэн пост оруулсны доор 28 хүн ок гэж бичжээ. Яг энэ агуулгатай пост өнгөрсөн оны сүүлчээс цахим орчин гарч эхэлсэн бөгөөд Gantul Saran гэх хэрэглэгчийн оруулсан постны доор 109 хүн “Ок” […]

Otgonbayr Purevdorj гэх фэйсбүүк хэрэглэгч 2022.04.29-нд “Үнэн гэвэл вакцин чинь өөрөө халдварт өвчин шдээ. Яагаад гэвэл тухайн вирусийг хүний биед зориуд шахаж дархлаа тогтоох нэрийн дор үй олноор нь халдваржуулсан юм шүү” гэсэн агуулгатай пост оруулсныг нягталж өгөх хүсэлт ирсэн юм. Factcheck.mn энэ талаар өмнө нь нягтлан хүргэж байсан ч олон нийтийн дунд вакцин өөрөө […]

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад айлчлал хийгээд буцсан билээ. Түүний айлчлалын үеэр “Хятадын гадаад яамны сайд Ван И монгол бүсгүйн өргөн барьсан ариун цагаан сүүнээс татгалзан, хэрэггүй гэчихээд явжээ” гэсэн постыг Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан олон нийтийн сүлжээнд нийтэлсэн. Үүнийг 4,000 хүн шэйрлэж, 707 хүн сэтгэгдлээ бичиж, 5,800 хүн лайк болон […]

КОВИД-19-ийн эсрэг вакцин хийлгэсэн хүмүүс вакцинаас үүдэлтэй дархлалын

Товч агуулга Тимеросал хэмээх нэгдэл нь мөнгөн усны агуулгатай бөгөөд аюултай бактери, мөөгөнцар үржихээс сэргийлэх үүрэгтэй. Томуугийн вакцины найрлагад багтдаг этилмеркури нь байгаль дээрх мөнгөн усны төрөл болох метилмеркуригээс ялгаатай бөгөөд хүний биед хөр нөлөөгүй аж. ДЭМБ-ын статистикаар вакцины тусламжтайгаар жил бүр 2-3 сая хүний амийг аварч байна. Handaa Byamba гэх фэйсбүүк хэрэглэгч 2022.12.19-нд “Б.акцины […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх