Электрон тамхи янжуур тамхинаас хор нөлөө багатай-ХУДАЛ

Электрон тамхинд янжуур тамхитай ижил никотин агуулагдахаас гадна бусад төрлийн химийн хортой бодисууд агуулагддаг байна. АНУ-ын Уушгины ассоциацын 2025 оны дөрөвдүгээр сард танилцуулсан судалгаагаар электрон тамхинд дараах химийн бодисууд агуулагддагаас гадна “Никотингүй” гэж зарладаг цахим тамхи хүртэл никотин бага хэмжээгээр агуулдаг болохыг тогтоосон байна. Улмаар электрон тамхины шингэн халах үед илүү их хортой химийн бодисууд үүсдэг болохыг дурджээ.

  • Никотин бол өсвөр насны хүүхдийн тархины хөгжилд сөргөөр нөлөөлдөг, маш их донтуулдаг
  • Пропилен гликол – хоолонд түгээмэл хэрэглэгддэг нэмэлт бодис
  • Ацетальдегид, формальдегид зэрэг хорт хавдар үүсгэдэг химийн бодисууд
  • Акролен – голчлон хогийн ургамлыг устгахад ашигладаг гербицид нь уушгинд эргэлт буцалтгүй гэмтэл учруулдаг.
  • Диацетил – Уушгины бронхиолитын эмгэг үүсгэдэг
  • Диэтилен гликол нь уушгины өвчинтэй холбоотой антифризд хэрэглэгддэг хортой химийн бодис
  • Никель, цагаан тугалга, хар тугалга зэрэг хүнд металлууд
  • Кадми – уламжлалт тамхинд агуулагддаг хорт металл нь амьсгалын замын өвчлөл үүсгэдэг
  • Бензол – машины утаанд агуулагддаг дэгдэмхий органик нэгдэл (VOC).
  • Уушгины гүнд амьсгалах боломжтой хэт нарийн ширхэгтэй тоосонцор

Электрон тамхи нь янжуур тамхитай ижилхэн хортой, эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй хэмээн ДЭМБ хэдийн үзсэн байна.

Эх сурвалж:

  • ДЭМБ
  • АНУ-ын Уушгины ассоциац

Төстэй мэдээлэл

“Өнөөдрийн хамгийн сайхан мэдээ. Хүнсний ногоо гаднаас авахыг хориглолоо!!! Хятад ногоо баяртай!!! Ард түмний эрүүл мэндийн төлөө түүхэн шийдвэр гаргалаа. Энэ мэдээг цааш түгээж дэмжээрэй!!! Ёстой болоошдээ!!!”  гэсэн мэдээллийг news.medleg.me цахим сайт энэ сарын 9-нд мэдээлж, хэд хэдэн фэйсбүүк группт цацсан байна.  Бид энэ мэдээллийг нягталж, үнэн эсэхийг шалгалаа. Хүнсний ногоо гаднаас авахыг хориглосон эсэх […]

Товч агуулга ОХУ-ын Батлан ​​хамгаалах яам болон бусад өндөр албан тушаалтнууд Украины нутаг дэвсгэрээр дайран өнгөрч буй автомашины дүрс бичлэгт хоёр хүнийг үхсэн украинчуудын дүрд тоглуулан харуулсан байна. Тэд Telegram болон Twitter дээр энэ тухай мэдээлэхдээ нэг хүн гараа хөдөлгөж байхад нөгөө хүн машины толинд сууж байгаа дүрс бичлэгийг харуулсан гэж нийтийг төөрөгдүүлжээ. Энэ үеийн […]

Товч агуулга VEARS системд 1015467 гэсэн дугаараар бүртгэсэн,

Д Алтангэрэл хэмээх твиттер хаягаас нэгэн зураг нийтэлжээ. Тайлбар нь “Зураг дээр Монгол Улсын гурван Ерөнхийлөгч Оюутолгойн ордыг баялгийн хамт эзэмшигч Роберт Фридландтай хундага тулгаж байгаа байдал. Өлсгөлөн гөлөг шиг харцтай энэ этгээдүүд Монголчуудын асар их баялгийг гадныханд найр тавьж өгөхдөө санаа нь зовсон болов уу” гэжээ. Энэхүү мэдээллийг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу бид […]

Амарсанаа Лодойсамбуу гэх фэйсбүүк хэрэглэгч КОВИД-19-ийг цар тахал биш, ганц өдөрт эдгэдэг өвчин гэсэн агуулга бүхий постыг 2021.06.16-нд оруулжээ. Уг постыг 2020 оны тавдугаар сард олон нийтийн сүлжээнд иргэд түгээснийг FactCheck.mn нягтлан хүргэж байсан билээ. Гэвч ийнхүү жилийн дараа дахин постолсныг 6К хүн шэйрлэж, 436 хүн лайк дарж, 30 хүн коммент бичсэн нь иргэд аливаа […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх