ХҮҮХЭД 7 НАСТАЙГААС СУРГУУЛЬД ОРУУЛАХ санал гаргажээ – ХУДАЛ

Xemnel.com фэйсбүүк хуудаст “ХҮҮХЭД 7 НАСТАЙГААС СУРГУУЛЬД ОРУУЛАХ санал гаргажээ. Дэмжиж байвал 1 гэж бичээд ШЕЙР!” гэсэн гарчигтай мэдээллийг өнөөдөр нийтэлжээ.

2021 оны 4-р сарын 13-ны 22:30 цагийн байдлаар уг мэдээлэлд 4300 хүн хариу үйлдэл үзүүлж, 535 хүн шэйр хийж, 1600 хүн сэтгэгдэл бичжээ.

Уг мэдээллийг нягталлаа.

Мэдээллийг medleg.me гэх сайтад нийтэлсэн бөгөөд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангийн зургийг оруулжээ. Агуулгыг дэлгэрүүлбэл “ЕБС сургуулийн хүүхдүүдийг 7 настайгаас нь эхлүүлэх санал гарчээ. Энэ тухайд арай батлагдаагүй байгаа ба хүүхдийн хүмүүжүүлэх эмэгтэй хүүхэдтэй зөв харьцах харилцааг эзэмшүүлэх гэх мэт саналыг гаргасан байна. Одоогоор арай шийдэгдээгүй байгаа ба УИХ энэ долоо хоногт хийх ажлуудаа баталсан. БЗД 80,000 иргэнийг шинжилгээнд хамрагдуулахаар ажил эхэллээ. 2,2 цагаар хувиартай байрнуудаар явж авна. Хөдөө орон нутагт явах гэж байгаа хүмүүс өөр харьяаны ачаалал багатай газраар өгнө. Эх сурвалж: goldenecos.com” гэсэн байна.

Ингээд доор нь ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин улсынхаа 7 нас хүртэлх бүх хүүхдэд шинэ жилийн бэлэг болгон 5000 рубль буюу 200,000 төгрөг өгөхөөр болсон гэсэн paparazzi.mn гэсэн зураг, У.Хүрэлсүх, Х.Нямбаатар нарын зураг, Шадар сайд асан Я.Содбаатарын зургийг оруулжээ.

УИХ-ын хаврын чуулганаар боловсролын салбар тэр дундаа Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхээр товлосон. Гэхдээ энэ хуулийн төсөлд 7 настайгаас сургуульд элсүүлэх талаар заалт байхгүй. Мөн хараахан УИХ-ын байнгын хороодоор хэлэлцүүлж эхлээгүй байгаа юм.

Мөн УИХ-ын чуулган энэ долоо хоногт хуралдахгүй зөвхөн ажлын хэсгүүд хуралдах болохыг УИХ-ын Тамгын газраас мэдээлээд буй. Гэхдээ хэлэлцэх асуудлын жагсаалтад боловсролын салбартай холбоотой хуулийн төсөл байхгүй байгаа юм.

Мөн Боловсрол, шинжлэх ухааны яамнаас тодруулахад салбар яамнаас ийм санал гаргаагүй гэдгийг хэллээ.

Мөн БШУЯ-ны веб сайт болон салбарын сайд Л.Энх-Амгалангийн албан ёсны цахим хуудаст ЕБС-ийн сурагчдын сургуульд орох насны тухай хэлэлцсэн талаар мэдээлэл байхгүй байна.

Өөрөөр хэлбэл дээрх мэдээлэл худал гэдэг нь нотлогдож байна.

Тухайн сайтын тухайд холбоо барих гэсэн мэдээллийн хэсэггүй, өнөөдөр оруулсан бүх мэдээлэл нь Altangerel гэсэн ганцхан нэрээр орсон төдийгүй, шэйр хийх, санал өгөхийг уриалсан шинж бүхий мэдээлэлтэй байгаа нь итгэж болох эх сурвалж биш байж болох талтай байна.

Төстэй мэдээлэл

Tserenkhuu Ishtseden хэмээх фэйсбүүк хэрэглэгч 2021.06.24-нд коронавирусийн эсрэг вакцины хүүхдүүдэд үзүүлж буй нөлөөллийн талаар нэгэн пост оруулсныг 1.8К хүн шэйрлэж, 1.5К хүн лайк даржээ. Уг постод: “ДЭМБ хүүхдэд туршилтын журмаар вакцин хийхийг зөвшөөрсөн шийдвэрээ цуцлаж буйгаа зарлалаа. “Том хүн, эмч нар, настан нарыхаа урдуур оруулж хүүхдүүдийг вакцинжуулж болохгүй гэдгийг дэлхийн бүх улс орнуудад Зөвлөмж болголоо! […]

Товч агуулга Вакцины үр дүнгийн талаарх шинэ судалгааг харвал нас баралт вакцин хийлгээгүй хүмүүсийн дунд маш өндөр байна. Хатан хааны Эх барих, эмэгтэйчүүдийн эмч нарын коллеж “Одоогийн вакцинууд эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйд ямар нэгэн нөлөө үзүүлэх биологийн үндэслэлтэй механизм байдаггүй” хэмээн тайлбарлажээ. Эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүний зохицуулах агентлаг “КОВИД-19-ийн вакцин нь нөхөн үржихүй болон таны хүүхэд […]

Товч агуулга Ganaa Ganaa нэртэй фэйсбүүк хэрэглэгч “Хүчингийн хэрэг үйлдсэн цагдаагийн алба хаагч нар зэвсэглэн оргон зайлжээ!” гэсэн мэдээллийг өөрийн фэйсбүүк хуудастаа 2024.04.04-ний өдрийн 15:40 цагт нийтэлжээ. Түүний энэхүү мэдээлэлд зургаан цагийн дотор 155 хүн хариу үйлдэл үзүүлж, 91 хүн бусадтай хуваалцсан байна. Уг мэдээллийг нягталж өгөх хүсэлт ирлээ. Factcheck: Өчигдөр буюу 2024 оны дөрөвдүгээр […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх