3 дахь тун хийх гэж яарах нь эрсдэлтэй – БАТЛАГДААГҮЙ

Zanaa Jurmed гэх фэйсбүүк хаягаас “Хүмүүсээ, 3 дахь тунгаа битгий тариулал даа, гуйж байна” гэсэн гарчигтай постыг “# КОПИ” хэмээн нийтэлжээ.

Уг постод “FDA vaccine office – оос ийи нийтлэл гарсан байна. Вакцин сайн хүндэрхээс хамгаалдаг бла бла бла ч гэсэн (бөгсөө хамгаалж хэлэх ёстой хэдэн үгээ хэлчихээд) 3 дахь тун хийх гэж яарах нь эрсдэлтэй жишээ нь дархлаанаас үүдэлтэй миакардит (зүрхний булчингийн үрэвсэл) эсвэл вектор вакцинтай холбоотой гарч буй Гиан Барр (Guillain-Barre) гэх дархлааны өвчтэй болох эрсдэл байгаа учир яг найдвартай судалгаа гартал 3 дахь тун хийхгүй байхыг зөвлөж байна гэв. Мөн 3 дахь тун дээр судалгаа байхгүй мөн дээрх хүнд болон маш хүнд гаж нөлөө байгаа учир бүх нийтээр хийх нь эрсдэлтэй бөгөөд энэ нь хүмүүсийн бусад төлөвлөлт вакцин болон бусад вакцинд итгэх итгэл алдагдах аюултай гэжээ. (Күүэээ мөн айхтвар муу санаатай юм гэж бас) Үүнийг бичсэн 2 эрдэмтэн албан тушаалаасаа дараа нь цэвэрхэн халагдсан байгаа шүү бас” гэжээ.

Энэхүү мэдээллийг бид нягталлаа.

Factcheck:

FDA буюу АНУ-ын Хүнс, эмийн удирдах газраас 2021.08.12-ны өдөр шинэчилсэн мэдээллээ нийтэлжээ.

Уг мэдээлэлд Pfizer-BioNTech ба Moderna үйлдвэрлэгчийн Ковид-19-ийн вакцины нэмэлт тунг дархлаа хямарсан тодорхой бүлэг хүн амд, тухайлбал эрхтэн шилжүүлэн суулгуулсан, эсвэл дархлаа хямралт эмгэгтэй нь оношлогдсон хүмүүст тарихыг зөвшөөрсөн талаар дурдсан байна. Манай улсад Ковид-19 цар тахлын дараагийн давалгаа эхэлж байгаатай холбоотой дархлаа хямарсан хүмүүс хүндээр өвдөх эрсдэлтэй байна. Судалгааны үр дүнд үндэслэн хүн амын маш бага хувийг эзэлж байгаа эдгээр хүмүүсээ гурав дахь тунд нь хамруулна гэдгийг FDA-ийн Комиссын үүрэг гүйцэтгэгч Жанет Вудкок мэдэгдсэн байна.

АНУ 12-оос дээш насны иргэдээ Pfizer, 18-аас дээш насны иргэдээ Moderna, Jahnssen вакцинаар сонголтоор нь дархлаажуулсан юм.

Тус улсын Халдварт өвчний хяналт, сэргийлэлтийн төвөөс 2021.08.13-ны өдөр гаргасан мэдээллээр

Jahnssen вакцин хийлгэсэн маш цөөн тооны хүнд Гуиллайн-Баррын хамшинж (Guillain-Barré syndrome), тромбоцитопени ба тромбозын хамшинж илэрсэн бол Pfizer-BioNTech ба Moderna вакцин хийлгэсэн цөөн хүнд миокардитийн тохиолдол мэдээлэгдсэн байна. Pfizer-BioNTech вакцины шалтгаантай үүсч болох миокардит нь ховор тохиолдох хүнд хэлбэрийн гаж урвал бөгөөд энэ нь вакцины тунтай шууд хамааралгүй юм. Ковид-19-ийн вакцины ач холбогдол нь маш ховор тохиолдох гаж урвалаас илүү өргөн хүрээтэй байгаа учир Дархлаажуулалтын зөвлөх хороо (Advisory Committee on Immunization Practices) дархлаажуулалтыг үргэлжлүүлэхийг зөвлөж байна.

АНУ-ын Халдварт өвчний хяналт, сэргийлэлтийн төвөөс 2021.09.01-ний өдөр гаргасан мэдээллээс вакцины нэмэлт тунг дархлаа хямралт эмгэгтэй хүмүүст тарьж байгаа бол сэргээх (booster) тунг хүн амдаа тарихаар төлөвлөж байгаа аж.

Иймд дээрх мэдээлэл нь олон нийтийг ТӨӨРӨГДҮҮЛСЭН, ТАШАА мэдээлэл байна.

3 дахь тунгийн талаар хийгдсэн судалгааг доорх линкүүдээс үзнэ үү.

https://www.medrxiv.org/content/10.1101/2021.07.06.21260059v1

https://www.thelancet.com/journals/laninf/article/PIIS1473-3099(21)00420-5/fulltext

https://www.thelancet.com/journals/lancet/article/PIIS0140-6736(21)01694-9/fulltext

Эх сурвалжууд:

https://www.cdc.gov/coronavirus/2019-ncov/vaccines/booster-shot.html

https://www.cdc.gov/mmwr/volumes/70/wr/mm7032e4.htm?fbclid=IwAR33dTjjZdaaREW4ecr1jTOv6MT9uwi3bmzMn__yiipHaG2axTkfWtaUEi4

https://www.fda.gov/news-events/press-announcements/coronavirus-covid-19-update-fda-authorizes-additional-vaccine-dose-certain-immunocompromised

НҮБ-ын Хүүхдийн Сангийн дэмжлэгтэйгээр, АШУҮИС-ийн Дархлаа судлалын тэнхмийн ахлах багш, эмнэл зүйн дархлаа судлаач эмч, АУ-ы доктор Т.Хонгорзултай хамтран бэлтгэв.

Энэ зургийн alt аттрибут хоосон байна. Нэр нь - unicef-japan-gov-1024x576.png
Төстэй мэдээлэл

Коронавирусийн эсрэг вакцины талаар үнэн, худал янз бүрийн мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тархсаар байна. Энэ тухай мэдээллийг баталгаатай эх сурвалжаас авч, нягталж байхыг уншигчдадаа FactCheck.mn зөвлөж, зарим мэдээллийг нягтлан хүргэсээр байна. АНУ-ын Халдварт өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвөөс олон нийтийн дунд эргэлзээ төрүүлсэн мэдээллүүдийг нягтлан гаргасныг бид энэ удаа хүргэж байна. COVID-19-ийн эсрэг вакцинаас халдвар […]

Bolormaa Bat-ulzii гэх фэйсбүүк хэрэглэгч “ЭНЭ КОВИДЫН ТАХЛЫГ ХҮН УДИРДДАГ” гэсэн гарчигтай нэгэн постыг 2021.12.15-ны өдөр оруулжээ. Уг постод ЭНЭ КОВИДЫН ТАХЛЫГ ХҮН УДИРДДАГ, гэрээсээ удирдаад, хаашаа, яаж явахыг төлөвлөөд сууж байдгыг та мэдэх үү? Тэр хүн бол Билл Гейтс. Микрософтын үүсгэн байгуулагчдын нэг, хэмжээгүй баян тэрбумтан. Шүтлэг сатанизм ба өөрөө өөрийгөө дээдлэх үзэл. Еугеник(цөөн […]

Өдөрт олон амьсгалах нь зүрхний шигдээс болох эрсдлийг

Товч агуулга Судалгааны хамрах хүрээ маш бага, зөвхөн эр бэлгийн эсийн доноруудад хийсэн бөгөөд энэ нь нийт эрчүүдийг төлөөлөх боломжгүй. Pfizer вакцин эмэгтэйн үр хөврөлийн амьдрах чадвар, нөхөн үржихүй, өндгөвч, умайн ямар нэгэн үзүүлэлт, үр хөврөл, ургийн болон төрсний дараах үеийн эсэн мэнд үлдэх, өсөлт, бие бялдрын хөгжил, мэдрэлийн үйл ажиллагааны хөгжилд ямар ч нөлөө […]

Цахим орчинд найруулагч Б.Баатарын эргэлзээтэй мэдээлэл агуулсан дээрх жиргээ бүхий зураг тараад буй. Уг зургийг нягталж шалгах хүсэлт ирсний дагуу бид нягталлаа. Дээрх жиргээг найруулагч Б.Баатар жиргэсэн нь үнэн бөгөөд энэ оны есдүгээр сарын 11-ний өдөр itoim.mn сайтад нийтлэгдсэн нийтлэлийг дахин жиргэхдээ дээрх мэдээллийг хамт оруулжээ. Тус нийтлэл нь Академич, МУИС-ийн профессор С.Нарангэрэлийн “Монгол төрийн ёс […]

Дахин нийтлэв… Товч агуулга: ОХУ-ын эхлүүлсэн дайнтай зэрэгцээд тус улсын суртал ухуулга цахим орчныг дамжин дэлхийн нийтийг хэрж байгаа билээ. Монгол Улсын хувьд Оросын хуурамч мэдээлэл, пропаганда цахим орчинд мөн идэвхтэй явсныг Эрэн Сурвалжлах Сурвалжлагчдын Төлөө Төв(MCIR)-ийн хийсэн мониторингийн судалгаа харуулав. Анх 2022 оны гуравдугаар сард ОХУ Украин руу дайн хийсний дараа MCIR цахим орчин […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх