“Хятад вакцины 2-р тун бол үхлийн аюултай эрсдэл” – ТӨӨРӨГДҮҮЛСЭН

Tulga Dandii хэмээн фэйсбүүк хаягнаас “Хятад вакцины 2-р тун бол үхлийн аюултай эрсдэл” гэсэн постыг тавдугаар сарын 17-нд хуваалцжээ. Уг постыг 1.8К хүн шэйрлэж, 147 хүн коммент бичиж, 143 хүн лайк дарсан байна. 

Тус постод “Хятад вакцины найрлагад хялгасан судасны дотор талын ханын гялгар гадаргуу үүсгэгч эд эсийг идэмхий натри шиг идэн хялгасан судасны цусны циркуляцыг блоклон эргэлтийг зогсонги байдалд оруулдаг бодис орсон байна гэдгийг эрдэмтэд хөдөлбөргүй тогтоожээ. Нэгэнт хялгасан судсаар цус гүйхгүй болохоор богино эргэлт үүсч зүрхний доторхи кронари систем, амин судас аортад нэмэгдэл ачаалал үүсч бөглөрөн (atheromatose) нас барчихаж байна.Энэ бол зүрхний шигдээс биш, судасны потологи хүлхэнцэр ерөөсөө биш, хичнээн удаа шигдээс өгсөн хүмүүс амьд явж л байдаг. Энийг эмч нар судасны цус харвалт гэж ярьдаг, түргэн дуудаад амждаггүй юм” гэжээ. 

Уг мэдээллийг нягталлаа. 

Factcheck:

Монгол Улсад ашиглаж байгаа, БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн идэвхгүйжүүлсэн буюу Вироселл вакцины найрлагыг харвал

Үндсэн найрлага: идэвхгүйжүүлсэн 19n-CoV-CDC-Tan-HB02

Туслах найрлага: хөнгөн цагааны гидроксид,

Нэмэлт бодисууд: натрийн устөрөгчийн фосфат, натрийн хлорид, натрийн дигидрофосфат агуулжээ.

Хөнгөн цагаан вакцины найрлагад нэмэлтээр орсноор хүний дархлааны хариу урвалыг илүү сайжруулах нөлөөтэй. Вакцины найрлагад хөнгөн цагаан нэмэлтээр оруулснаар ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлдэггүй болохыг өнгөрсөн 60 жилийн судалгаа нотолно гэдгийг АНУ-ын Хүнс болон эмийн захиргаанаас мэдээлжээ. Хөнгөн цагааны агууламжтай бусад вакциныг ЭНД-ээс харж болно.

Нэмэлт бодисуудын тухайд тус вакцины 2021 оны тавдугаар сарын 26-нд шинээр танилцуулсан судалгаагаар тус вакцины үндсэн бодисгүйгээр туслах бодис тарьсан үр дүнг нийтэлжээ. Ийнхүү судлахад үндсэн бодисыг туслах бодисын хамт тарихад үр дүн өндөр гарсан талаар тайлбарласан байна. 25,000 хүнийг хамруулсан уг судалгаагаар урьдчилан сэргийлэх үр дүн 75%, хүндрэлээс 100% сэргийлж байгаа нь тогтоогджээ.  

Харин вакцинаас шалтгаалж нас барсан гэсэн нотолгоо алга. Вакцин хийлгээд гарсан хамгийн ноцтой хүндрэл нь нэг хүн тариулсны дараа маш хүндээр дотор муухайрч бөөлжих зэрэг шинж тэмдэг илэрсэн тул эмнэлэгт хэвтүүлж эмээр эмчилсний дараа бүрэн эдгэрчээ. Өөр нэг тохиолдол нь вакцины дараа баруун дээд мөч хүчгүй болсон, ам, шүд мэдрэмжгүй болсон тул харьяа эмнэлэгтээ хэвтсэний дараа Гилайн-Баррегийн синдром, Тархмал хатуурал, Трансфер Смелит, АДЕМ -үүд үгүйсгэгдсэн. Одоогийн байдлаар тус өвчин нь вакцинтэй хамааралтай эсэхийг тогтоогоогүй байгаа аж.

НҮБ-ын Хүүхдийн Сангийн дэмжлэгтэйгээр нягтлав.

Энэ зургийн alt аттрибут хоосон байна. Нэр нь - unicef-japan-gov-1024x576.png
Төстэй мэдээлэл

Товч агуулга: Москва24 сайт 2023.02.22-нд Оростой хийсэн мөргөлдөөнд Украин аль хэдийн ялагдсан гэж АНУ мэдэгдсэн тухай мэдээлэл гаргажээ. Уг мэдээллийг Монголын цахим орчинд мөн зарим хүмүүс шэйрэлсэн байна. Энэхүү мэдээллийг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа. Factcheck: Москва24 сайтад нийтлэгдсэн уг мэдээний эхний хэсэг “Барууныхны өөдрөг итгэл найдварыг үл харгалзан Оростой хийсэн мөргөлдөөнд Украин ялагдах […]

“БНСУ…Хятад вакцин тариулсан бол улс орондоо оруулахгүй” гэсэн постыг Soogii Soogii гэх фэйсбүүк хаяг нийтлэжээ. Уг постыг өнгөрсөн 4 хоногийн хугацаанд 339 хүн шэйрлэж, 116 хүн сэтгэгдэл бичиж, 95 хүн лайк дарсан байна. Уг мэдээллийг нягталлаа. Factcheck: ХУДАЛ Коронавирусийн цар тахалтай холбоотойгоор Өмнөд Солонгос улсын иргэдийг нэвтрүүлэхийг хориглосон орнуудтай БНСУ харилцан визгүй зорчих хөтөлбөрөө зогсоосон […]

Товч агуулга Хүүхдийн хөгжлийн гаж нөлөөтэй холбоотойгоор КОВИД-19-ийн

AVIRA GameStore гэх фэйсбүүк пэйжээс 2023.11.18-нд “Говь Алтай аймгийн Цээл суман дахь хүсэл биелүүлэгч луут гол. Юмыг яаж мэдэхэв хүсэлээ бодоод шэйр” гэсэн пост оруулжээ. Уг постыг 7.3К хүн шэйрлэсэн ба 150 хүн инээж байгаа эможи дарснаас бусад 538 хүн итгэснээ илэрхийлж лайк болон бусад эможи дарсан байна. Factcheck: Уг зургийг нягталлаа. Ингэхдээ зураг нягтлахад […]

Украинд үүссэн нөхцөл байдал олон нийтийн анхаарлын төвд байгаа энэ үед Zarig.mn сайт “Донецкийн орчим Украины армийн тэргүүн хэсэг цохилтод өртжээ” гэсэн гарчигтай видеог цацав. 26.9К хүнд хүрсэн уг видеог нягталж өгөх хүсэлт уншигчаас ирсний дагуу бид нягталлаа. FactCheck: Yandex болон Tineye хайлтын системийн тусламжтай уг бичлэгийн хэсгийг хайж үзэхэд 2017 онд яг энэ бичлэг […]

Арванхоёрдугаар сарын 18-наас 1-5 дугаар ангийн сурагчдын хичээлийг цахимд

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх