КОВИД тусаад эдгэрсэн хүмүүс эдгээрийг хэзээ ч хийж болохгүй – НЯГТЛАВ

monopolnews.com гэх сайт 2021.11.01-нд “К.о.в.и.д тусаад эдгэрсэн хүмүүс эдгээрийг хэзээ ч хийж болохгүй. ЗААВАЛ УНШ!!!” гэсэн гарчигтай мэдээлэл нийтэлжээ.

Уг мэдээнд коронавирусийн халдвар аваад эдгэсэн хүмүүс дараах зүйлсийг хийж болохгүй гэж мэдээлсэн байна.

Тэдгээр зөвлөгөөг нягталлаа.


Идэвхтэй дасгал сургуулилт бүү хий. Бүх эмч нар уушгины хатгалгаа, коронавирусийн дараа биедээ хэт их ачаалал өгч болохгүй, хагас жилийн дараанаас л дасгал сургуулилалтандаа алгуурхан орж эхлэхийг нэгэн дуугаар зөвлөж байна. Өөрөөр хэлбэл дасгалжуулагчид жин хаях, кардио дасгал, гүйлт зэргийг нэлээд сүүлд хийлгэхэд анхаарна гэсэн үг.

Factcheck:

Коронавирусийн халдвар аваад эдгэсэн хүмүүст дасгал хөдөлгөөн юу юунаас чухал болохыг ДЭМБ зөвлөсөн байна. Уг зөвлөгөөнд тухай хүн өөрийн биеийн онцлогт тохируулан, эмчийн заавраар дасгал хөдөлгөөн хийхийг нарийвчлан заасан байна.

Дасгал хөдөлгөөн нь амьсгаадалтыг багасгах, булчингийн хүчийг нэмэгдүүлэх, тэнцвэр ба орон зайн баримжааг сайжруулах, сэтгэн бодох чадварыг нэмэгдүүлэх, стрессийг бууруулж, сэтгэл санааг өргөх, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх, эрч хүчтэй урам зоригтой болох зэрэгт эерэг нөлөөтэй. Дасгал хөдөлгөөнийг аюулгүй хийхэд дараах зөвөлгөөг зөвлөж байна.

Үүнд: Дасгалын өмнө биеэ халаах, дасгалын дараа хөргөөх (тайвшруулах), дасгал хөдөлгөөнд тохирсон хувцас, гутлыг өмсөх, хоол идснээс хамгийн багадаа 1 цагийн дараа дасгал хийх, ус сайн уух, хэт халуун болон хэт хүйтэн орчинд дасгал хөдөлгөөн хийхгүй байх зэргийг хамааруулж ойлгоно.

Хэрэв дасгал хөдөлгөөн хийх үед өвдөх, дотор муухайрах, толгой эргэх, амьсгал давчдах, хөлөрч сульдах, цээжээр өвдөх зэрэг зовиур илэрвэл дасгал хөдөлгөөнөө зогсоохыг зөвлөсөн байна.

Та дасгалаа таарсан түвшинд хийж байгаа эсэхээ өгүүлбэрээр ярьж шалгаж болно.

  • Бүх өгүүлбэрээ таслалгүй ярьж, амьсгал давчдахгүй байвал дасгалаа нэмж болно.
  • Хэрэв та өгүүлбэрээр ярьж чадахгүй, нэг удаад зөвхөн үг хэлж, амьсгалахад хүнд байвал та хэт их дасгал хийж байна.
  • Өгүүлбэрээр ярьж, амьсгалаа зохицуулахын тулд нэг юм уу хоёр удаа түр амарч, дунд зэргээс их амьсгаадаж байвал таарсан түвшинд дасгал хийж байна гэж үнэлж болно гэжээ.

Дасгал хийх үед амьсгаадах нь аюулгүй, хэвийн үзэгдэл бөгөөд аажмаар амьсгаадалт багасана гэжээ.

КОВИД-19-ийн халдвар аваад эдгэснээс хойш 7 хоногийн дараанаас дасгал, хөдөлгөөнийг хийж эхлэхийг зөвлөсөн байна. Харин хүнд хэлбэрээр туссан бол эмчтэйгээ зөвлөхийг сануулсан байна.

Харин өвчтэй байх үедээ дасгал хийж ачаалал авахгүй байхыг зөвлөсөн байна.


Агаарын бөмбөлөг үлээж болохгүй. Ковидын дараа таны уушги хэвийн байдалдаа орж амжаагүй, маш ихээр өртсөн байгаа. Харин та агаарын бөмбөлөг үлээж, хамаг хүчээ шавхсанаар уушгиа улам гэмтээж, уушгины ажиллагааг алдагдуулах магадлалтай. Өөрөөр хэлбэл дахиад л шинэ өвчин тусаад эмнэлэгт хэвтэнэ.

Factcheck:

КОВИД-19-ийн халдвараар өвчилсөн болон эдгэсний дараа амьсгалын дасгал тогтмол хийхийг Жон Хопкинсын их сургуулийн зөвлөгөөнд онцолсон байна.

Тухайлбал, агаарын бөмбөлөг үлээх нь хавирга хоорондын булчингийн үйл ажиллагааг сайжруулдаг байна. Ингэхдээ амьсгалаа зөв авснаар бие дэх хүчилтөрөгчийг нэмэгдүүлдэг байна.


Бассейнд явах. Хлортой устай учир COVID-19 тусаад эдгэснээс хойш эхний 3 сар бассейнд сэлэхгүй байх хэрэгтэй. Харин дараа нь аажмаар дасгал хийж, усан дотор орохгүйгээр сэлнэ. Жишээ нь эрвээхэй сэлэлт, мөлхөө сэлэлтийг түр хойшлуулах нь зөв. Нуруугаараа дээш хараад биеэ сул тавьсан байдалтай, эсвэл хэмжээндээ таарсан хийлэгчтэйгээр сэл. Та олимпийн шигшээ багийн тамирчин биш гэдгээ санаж, аажмаар биеийн галбираа засна гэж тооцоорой.

Factcheck:

Ариутгал сайтай, хлоржуулсан усан санд сэлэх нь аюулгүй болохыг ДЭМБ-ын сайтад дурдсан байна.

Халдвар аваад эдгэсэн хүмүүсийн хувьд долоо хоногийн дараагаас дасгал хөдөлгөөнийг хийх боломжтойг мэргэжилтнүүд зөвлөж байна. Тухайлбал, Сингапурын ЭМЯ эдгэрснээс хойш долоо хоногийн дотор л дугуй унаж, усанд сэлэх зэргээр ачаалал авахгүй байхыг зөвлөсөн байна.

Харин хориглож байгаа тохиолдолд тухайн хүнд шинж тэмдэг илэрсээр байгаа, амьсгалахад бэрхшээлтэй, зүрх өвдөж байгаа болон эмч дасгал хөдөлгөөн хийхийг хориглосон тохиолдол орж байна.


Саун, ууранд суух, харзанд орох. Зүрх, судсаа ачаалалд оруулахгүйн тулд 3-4 сарын турш иймэрхүү халуун уур, хүйтэн харз зэрэгт орохыг цээрлэх хэрэгтэй.

Factcheck:

Дасгал хөдөлгөөнийг зохистой орчинд аюулгүй хийх нь чухал учир хэт халуун болон хэт хүйтэн орчинд дасгал хөдөлгөөн хийхгүй байхыг анхаарах хэрэгтэй.


Тосон утлага хийх. Эмээ нар маань биднийг ханиад хүрэхэд тосон утлага хийж, уушгийг халдваргүйжүүлж, үрэвслийг нь дардаг билээ. Гэтэл энэ шинэ халдварт ийм утлага хийж болохгүй. Эфирийн тос ууршдаггүй бөгөөд уусаагүй хэсэг нь амьсгалын замд орж цулцанд суучихдаг. COVID-19-ийн үед цулцан хамгийн ихээр өртдөг байна. Хүний уушгинд зөвхөн агаар л орох ёстой.

Factcheck:

COVID-19 өвчний дараагаар дасгал хөдөлгөөн хийх, агаарт алхах, зөв амьсгалах техникт суралцах нь уушгины агааржилтанд эерэг нөлөөтэй.


Ургамлын ханд уух буюу биедээ түрхэх. Ханиалганд сайн гэгддэг бүхий л ургамлын хандыг март. Корона бол энгийн нэгэн ханиалга биш. Харин ургамал элдэв зүйл хэрэглэснээр харшлын урвал үзүүлж мэднэ. Доргоны тос, зөгийн бал, спиртэн ханд зэргээр биеэ үрэх, бигнүүр тавих ч ашиггүй.

Factcheck:

COVID-19 өвчний дараагаар өөрт тохирсон дасгал хөдөлгөөн хийх нь амьсгаадалтыг бууруулах, булчингийн хүчийг нэмэгдүүлэх, тэнцвэр ба орон зайн баримжааг сайжруулах, сэтгэн бодох чадварыг нэмэгдүүлэх, стрессийг бууруулж, сэтгэл санааг өргөх, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх, эрч хүчтэй урам зоригтой болох зэргээр биед олон талын эерэг нөлөөг үзүүлдэг.


Гоо сайханд орох. Уураар утах, хатгуулах зэрэг гоо сайхны үйлчилгээг эдгэрснээсээ хойш 3-4 сараар хойшлуулаарай.

Factcheck:

COVID-19-ийн халдвар нь халдвартай хүнээс агаар дуслын замаар дамжин халдварладаг, өвдөөд эдгэрсэн тохиолдолд гоо сайхны үйлчилгээг 3-4 сар хойшлуулах шаардлагагүй юм.

COVID-19 өвчний шинж тэмдэг илэрснээс хойш 10 хоносон, халуураагүй ба бусад шинж тэмдэгүүд арилсан (амт, үнэр алдагдах нь эдгэрсний дараа хэдэн 7 хоногоос хэдэн сараар үргэлжилж болох бөгөөд энэ нь тусгаарлагдах хугацааг сунгах үндэслэл болохгүй) үед хэвийн амьдралдаа орж болно гэж Халдварт өвчний хяналт ба урьдчилан сэргийлэх төвийн хөл хорио ба тусгаарлалт хэсэгт мэдээлжээ.

Иймд дээрх зөвлөгөө нь иргэдийг төөрөгдүүлсэн, ТАШАА мэдээлэл байна.

КОВИД-19-ийн цар тахлын энэ үед вакцинтай холбоотой аливаа мэдээллийг албан ёсны, баталгаатай эх сурвалжаас авах ба заавал нягталж шалгаж байхыг FactCheck.mn сануулсаар байгаа билээ.

Эх сурвалжууд:

https://cdn.who.int/media/docs/default-source/ageing/support-for-rehabilitation-self-management-after-covid-19-related-illness-engf5cec00b-350b-4eb0-bc24-0704df509ae1.pdf?sfvrsn=203566f0_1&download=true

https://www.sharp.com/health-news/returning-safely-to-exercise-after-covid-19.cfm

https://www.hopkinsmedicine.org/health/conditions-and-diseases/coronavirus/coronavirus-recovery-breathing-exercises

https://cdn.s3waas.gov.in/s325b2822c2f5a3230abfadd476e8b04c9/uploads/2021/04/2021042999.pdf

https://www.who.int/southeastasia/outbreaks-and-emergencies/covid-19/What-can-we-do-to-keep-safe/fact-or-fiction

https://www.straitstimes.com/singapore/health/swimming-cycling-heavy-weights-lifting-should-be-avoided-after-covid-19-jabs-moh

https://www.cdc.gov/coronavirus/2019-ncov/your-health/quarantine-isolation.html

НҮБ-ын Хүүхдийн Сангийн дэмжлэгтэйгээр, АШУҮИС-ийн Дархлаа судлалын тэнхимийн ахлах багш, эмнэл зүйн дархлаа судлаач эмч, Анагаах ухааны доктор Т.Хонгорзултай хамтран бэлтгэв.

Энэ зургийн alt аттрибут хоосон байна. Нэр нь - unicef-japan-gov-1024x576.png
Төстэй мэдээлэл

Товч агуулга: Онцгой байдлын ерөнхий газрын алба хаагчид ажил үүргээ гүйцэтгэж байгаад амиа алдсан тохиолдол нэмэгдсээр байна. Ялангуяа он гарснаас хойш дөрвөн алба хаагч гал унтраахаар ажиллаж байгаад эрсэджээ. Энэ талаарх тоон мэдээллийг нягталж өгөх хүсэлт уншигчаас ирлээ. Factcheck: Бид цахим орчинд нээлттэй мэдээллийг шүүж үзлээ. Ийнхүү үзэхэд гал унтраахаар ажиллаж байгаа амь насаа алдсан […]

Товч агуулга Монгол Улс энэ жил Бразилд үйлдвэрлэсэн томуугийн вакцин ашиглаагүй. Олон улсад боломжтой байгаа томуугийн вакцинууд аюулгүй бөгөөд үйлчилгээ нь маш үр дүнтэй. Томуугийн эсрэг вакцин нь тухайн томуугийн улирлын ханиадны улмаас эмчид очих эрсдэлийг 40-60%, нас баралтыг 90 гаруй хувьтай бууруулдаг болон нь нотлогдсон. Вакцинаас өмнө H1N1 вирусээр үүсгэгдсэн томуугийн тахлын улмаас 500 […]

Энигматик гэх твиттер хаягнаас PCR шинжилгээтэй холбоотой эргэлзээ төрүүлэхүйц мэдээллийг жиргэжээ. Уг жиргээнд “Урд нь ханиад хүрч өвдөөд эсрэг биет үүсэн тохиолдолд тэр PCR эерэг гардаг л гэнэ. PCR энэ бол яг корона гэж илрүүлдэггүй шинжилгээ гэж өчнөөн л эмч эрдэмтэд хэлж бн, битгий худал зүйлээр толгойгоо угаалгаач л гэе дээ лол” гэжээ. Энэхүү мэдээллийг […]

Австрали улсад тамхины сав баглаан дээр цусны бүлэгнэлтийн талаар шинэ анхааруулга нэмэгдсэн нь КОВИД-19-ийн эсрэг вакцинтай холбоотой гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд тархжээ. Энэ тухай нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа. Factcheck: Ийм агуулгатай пост олон нийтийн сүлжээгээр маш их явсан тул AFP агентлагийн баримтыг нягтлагчид мэдээллийг шалгаж, олон нийтэд хүргэжээ. Тухайлбал, доорх ширгээг 2000 […]

Уул уурхайн олборлолт олон арван жил үргэлжлээд дуусахад байгаль орчны нөхөн сэргээлтийг үр дүнтэй хийх нь орчин үеийн уул уурхайн салбарын чухал шаардлага болоод байна. Монгол Улсад өнөөдрийн байдлаар томоохон төслүүд, ялангуяа гуравдагч хөршийн хөрөнгө оруулалт бүхий нэг төсөл хэрэгжиж, өөр нэг төсөл эхлэх гэж байгаа. Үүнтэй холбоотойгоор Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх