Ш.Гантулга корона вирусын вакцины аюулыг ил болголоо – ХУДАЛ

zagdaa.com гэх сайт “Ш.ГАНТУЛГА : Вaкцин хийнэ гэдэг чинь хүний дaрхлaлын системийг сөнөөнө гэсэн үг” гэсэн гарчигтай мэдээллийг 2021.09.02-ны өдөр нийтэлснийг Coupon Mongolia гэх пэйж шэйрэлсэн байна. Тус постыг нэг өдрийн дотор 219 хүн шэйрлэж, 202 хүн лайк дарсан байна.

Мөн Enkhtuya Namka гэх хаягаас олон пэйж рүү шэйрэлжээ. 

Уг мэдээллийг нягталлаа.

Factcheck:

zagdaa.com хэмээн сайт руу ороод мэдээллийг уншвал “Ямaр ч Ш/Уны судaлгaa хийгдээгүй туршилтын вaкциныг хүн төрөлхтөнд толгой дaрaaлaн хийх гэж бaйнa. Монгол ч гэсэн Хийнэ гэдгээ Хүрэлсүх хэлсэн шүү дээ” хэмээн эхэлжээ.

Өөрөөр хэлбэл, энэ бол “Шуурхай”, шинэ мэдээлэл биш юм.

Яг энэ агуулгыг 2021 оны хоёрдугаар сард сэтгүүлч Баасанжавын Отгон өөрийн фэйсбүүк хуудастаа анх шэйрлэснийг FactCheck.mn нягтлан хүргэж байсныг ЭНД хавсаргав.

Гэвч энэхүү агуулгыг олон нийтийн сүлжээнд өнгөрсөн зургадугаар сард мөн шэйрлэжээ. Тиймээс нягталсан агуулгыг шинэчлэн дахин хүргэж байна.


“Ямар ч шинжлэх ухааны судалгаа хийгдээгүй туршилтын вакциныг хүн төрөлхтөнд толгой дараалан хийх гэж байна”

Factcheck:

ДЭМБ-аас вакцинуудад яаралтай горимоор ашиглах зөвшөөрөл олгохдоо олон арван мянган хүнд хийсэн, эмнэл зүйн гурван үе шатны клиник судалгаанд тулгуурладаг.

Эмнэлзүйн туршилтаар нас баралт, хүндрэлээс урьдчилан сэргийлэх боломжтой вакциныг нийт хүн амд хэргэлэхийг зөвшөөрдөг.

2021.08.26-ны байдлаар коронавирусийн 100 вакциныг хөгжүүлж байгаагаас найман вакцин дээрх үе шатыг бүрэн давсан бөгөөд дэлхийн улс орнууд ашиглаж байна.

ЗУРАГ. Ашиглагдаж байгаа вакцинууд

“Вaкцин хийнэ гэдэг чинь хүний дaрхлaлын системийг сөнөөнө гэсэн үг”

Factcheck:

Уламжлалт вакцин нь суларсан вирусийг бага хэмжээгээр тарьж, антиген гэж нэрлэгддэг зарим уургийг таньдаг болгохын тулд дархлаа тогтолцоонд шинээр санамж үүсгэж, жинхэнэ вирустэй таарвал довтлоход бэлэн болгох зарчимтай гэж энгийнээр тайлбарлаж болно. 

Pfizer, BioNTech компаниудын бүтээсэн вакцин нь вирусийн удмын (генийн) материал болох мэдээллийн Рибонуклейн хүчил(мРНХ)-ийг агуулсан био бүтээгдэхүүн бөгөөд мРНХ нь биед ормогцоо биеийн эсүүдэд нэвтрэн вирусийн сэртэнгийн уураг хэмээх чухал уургийг кодлон үүсгэж, улмаар дархлаа тогтолцоонд санамж үүсгэх замаар дархлаа тогтоодог зарчимтай байна.

Тиймээс хүний дархлааны системийг устгах нөлөө байхгүй. Монгол Улсад хийгдсэн вакцинууд 20-59 насныханд 90%, 60-аас дээш насныханд 86%-ийн эсрэг бие үүсгэсэн гэсэн судалгааг ЭМЯ танилцуулсан.


“Вaкцин хийлгэсэн хүн хийлгээгүй хүнээс 4 дaхин илүү өвчинд aвтдaг гэдгийг эрдэмтэд тогтоочихсон бaйгaa”

Factcheck:

2021.08.31-нд АНУ-ын Халдварт өвчний хяналт, сэргийлэлтийн төвөөс танилцуулсан судалгаагаар вакцинд хамрагдаагүй хүн вакцин хийлгэсэн хүнтэй харьцуулахад COVID-19 халдварын улмаас эмнэлэгт хүргэгдэх магадлал 29 дахин их, халдварт өртөх магадлал тав дахин өндөр болохыг тус тус тогтоожээ.

Монгол Улсын хувьд ХӨСҮТ-өөс хийсэн судалгаагаар вакцин халдварын хүндрэл болон нас баралтаас 90-ээс дээш хувь сэргийлж байгааг тогтоосон.


“Нэмээд хэлэхэд Билл Гейтс нэг үйл ажиллагааг санхүүжүүлсэн. Энэ бол 2009 онд Гренланд арал дээр баахан нас барсан хүмүүсийн шарилыг онгичиж тэр хүмүүсийн шарилнаас дээж авсан байгаа юм. Дээж авах шалтаан нь юу юм гэвэл одоо дэлхийн түүхэнд хамгийн олон хүнд халдварлаж, хамгийн олон хүнийг өвчлүүлээд , хамгийн олон хүний аминд хүрсэн нэг халдварт өвчин байдаг. Энэ бол дэлхийн 1-р дайны дараахан болсон Спанка гэдэг нэртэй томуу маягийн өвчин байгаа. Яг энэ короновирусстай төстэй. Тэр өвчнөөр бол 50 сая гаруй хүн өвчилж, бараг 10 сая гаруй хүн ч бол нас барсан байдаг. Бараг дэлхийн дайнаас бол илүү олон хүн нас барсан шүү дээ. Тэгтэл тэр хүмүүсийг оршуулсан Гренданд арлыг яагаад сонгосон бэ гэвэл Гренданд арал бол мөнхийн цэвдэг байдаг. Тэнд оршуулсан бараг 300 гаруй хүнийг булшийг эргэж ухаад Спанкагийн  вирусс хадгалагдаж үлдсэн нэг эмэгтэйн шарилыг  Берлин хотын Шаррити эмнэлэг рүү аваад явсан гэдэг. Тэр чинь бас Билл Гейтсийн санхүүжүүлсэн төсөл байхгүй юу. Тэгэхээр энэ бүхэн бол зориудаар зохион байгуулсан зүйл гэдэг нь тодорхой”.

Factcheck:

Дэлхий дээр одоогоор Спанка гэдэг томуу маягийн өвчин бүртгэгдээгүй байна. Харин Дэлхийн I дайны дараа гэснээс нь үзвэл тухайн үед Испани ханиад буюу 1918 оны томуу дэгдэж байжээ. Уг томуугаар 500 сая хүн өвчилж, 50 сая хүн нас барсан гэсэн мэдээлэл Халдварт өвчин хянах, сэргийлэх төвийн санд байна.


“Хятaд улсын вaкцин хaмгийн хямд үнэтэй ,Хятaдын вaкцинaaр Монголчуудыг толгой дaрaaлaн тaрих ёстой болж бaйнa шүү дээ. Тэгэхээр бол Монгол хүн болгоны ДНК мaш aюултaй өвчний ДНК-ийн дaрaaлaл үлдэнэ гэдэг нь тодорхой”

Factсheck:

КОВИД-19-ийн эсрэг вакцин хүний ДНХ-д нөлөөлдөггүй, өөрчилдөггүй. mRNA болон идэвхгүй вируст суурилсан COVID-19 вакцин хоёулаа COVID-19 үүсгэдэг вирусийн эсрэг хамгаалалтыг бий болгох генетик материалыг бидний эсүүдэд хүргэдэг. Тэгэхдээ эдгээр материал бидний ДНХ хадгалагддаг эсийн бөөмд нэвтэрдэггүй.

Иймээс дээрх агуулга бүхэлдээ иргэдийг төөрөгдүүлсэн ХУДАЛ байна.

Цар тахлын энэ үед коронавирусийн эсрэг вакцинтай холбоотой аливаа мэдээллийг нягтаж, баталгаатай эх сурвалжаас авч байхыг FactCheck.mn сануулсаар байгаа билээ.

Эх сурвалжууд:

https://www.nytimes.com/interactive/2020/science/coronavirus-vaccine-tracker.html

https://extranet.who.int/pqweb/sites/default/files/documents/Status_COVID_VAX_19August2021.pdf

https://www.facebook.com/watch/live/?v=276270623943752&ref=watch_permalink&t=0

https://www.cnbc.com/2021/08/24/cdc-study-shows-unvaccinated-people-are-29-times-more-likely-to-be-hospitalized-with-covid.html

https://factcheck.afp.com/vaccines-dont-change-your-dna

НҮБ-ын Хүүхдийн Сангийн дэмжлэгтэйгээр, АШУҮИС-ийн Эмгэг физиологийн тэнхмийн багш, Анагаах ухааны доктор О.Зэсэмдоржтой хамтран нягтлав.

Энэ зургийн alt аттрибут хоосон байна. Нэр нь - unicef-japan-gov-1024x576.png
Төстэй мэдээлэл

Товч агуулга Хөнгөн цагааныг вакцины найрлагад нэмэлтээр ашигласнаар хүний дархлааны хариу урвалыг илүү сайжруулах нөлөөтэй. Вакцины найрлагад хөнгөн цагаан нэмэлтээр оруулснаар ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлдэггүй болохыг өнгөрсөн 60 жилийн судалгаа нотолно. Хүүхдийн товлолт вакцинуудын найрлагад кадми ордог талаар ямар нэгэн мэдээлэл алга. Вакцин аутизмтай холбоотой болох нь шинжлэх ухаанаар өнөөдрийг хүртэл нотлогдоогүй. Хэд хэдэн […]

Нийслэлийн мэдээ нэртэй фэйсбүүк хэрэглэгч “15хан настай охинд цусны хорт хавдар онош гарчээ. Шалтгаан нь ГАР УТАС, ТВ ДЭЛГЭЦ байнга ширтдэгээс болсон байна!!! Эх сурвалж: цахимтв.мн” гэх мэдээллийг зургадугаар сарын 6-ны өдөр оруулжээ. Уг мэдээлэлд 2021 оны зургадугаар сарын 11-ний байдлаар 255 хүн хариу үйлдэл үзүүлж, 565 хүн хуваалцжээ. Дээрх мэдээллийг нягталлаа. Factcheck: Өнөөг хүртэл […]

КОВИД-19-ийн эсрэг вакцины нэмэлт тунтай холбоотой эргэлзээтэй асуултуудад Жон Хопкинсын их сургуулийн Халдвараас урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн ахлах захирал, доктор, профессор Лиза Марагакис, Жонс Хопкинсын Хариу арга хэмжээ авах албаны дарга, доктор Габор Келен нар хариулсан байна. КОВИД-19-ийн вакцин үр дүнтэй байгаа бол яагаад би нэмэлт тун хийлгэх шаардлагатай вэ? АНУ-ын Хүнс, эмийн зөвлөлөөс хүлээн […]

Цар тахлын хүнд үед хүн бүрийн данс руу 20,000 төгрөг хийх тухай “МАХН албан ёсны хуудас” нэртэй пэйжид оруулсан постыг 3.1 мянган хүн шэйрлэжээ. Тодруулбал, “Сайн байцгаана уу Энэ хүнд цар тахлын үеэр боломжийг атгах хүн бүрт туслаахаар боллоо. Хүн Бүрийн данс руу 20000 Төгрөг хийхээр боллоо Та Манай Махн албан ёсны хуудсыг дарж нэгдээд […]

“QR ашиглалт хангалтгүй байгаа ААН-үүдийн үйл ажиллагааг зогсооно” гэж 2021.01.14-ны өдөр, “QR ашиглалт хангалтгүй байгаа байгууллагуудын зөрчлийг арилгуулсны дараа нээх үүрэг өглөө” гэж 2021.01.18-ны өдөр тус тус Нийслэлийн засаг даргын тамгын газрын цахим хуудаст мэдээлжээ. Бид энэхүү мэдэгдэл нь хууль зүйн үндэслэлтэй эсэхийг нягталлаа. Мэдээлэлд дурдсанаар, Нийслэлийн Инноваци, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагчаар ахлуулсан хяналтын […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх