“Мон цемент” компани үйлдвэрээ улсын комисст хүлээлгэн өгөөгүй – ТАШАА

Хөгжлийн банкнаас зээл авсан “Мон цемент” компани үйлдвэрээ улсын комисст хүлээлгэн өгөөгүй гэсэн мэдээлэл гарсан.

Тодруулбал, Zarig.mn сайт 2022.02.19-нд “Мон цемент, МАК цементийн үйлдвэрүүдийг улсын комисст хүлээлгэж өгөөгүйн цаад шалтгаан” гэсэн гарчигтай мэдээ нийтэлжээ. Уг мэдээнд “Монполимет ХХК болон МАК цемент ХХК-ийн төслүүд амжилттай хэрэгжсэн ч тэд барьсан үйлдвэрээ улсын комисст хүлээлгэж өгдөггүй гэх мэдээлэл байгаа юм. Учир нь тэд Хөгжлийн банкны зээлээ төлөөгүй. Мөн Хөгжлийн банкинд үүссэн долларын зөрүүгээ Засгийн газраар буюу ард түмнээр төлүүлэхээр улайрч буй юм. Тиймээс баригдсан үйлдвэрээ Хөгжлийн банкны барьцаа болгохгүйн тулд Улсын комисст хүлээлгэж өгөхгүй байх аргыг хэрэглэж байж болзошгүй” гэжээ.

Уг мэдээллийг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа.

Factcheck 1:

Монполимет компани Хөгжлийн банкнаас 2014.10.28-нд 65,000,000 долларын зээл авснаас 2022.01.31-ний байдлаар 113,563,799,978 төгрөгийн зээлийн өрийн үлдэгдэлтэй байгаа бөгөөд Газар дээрх дотоод шалгалтын дараа шүүхэд нэхэмжлэх гаргах эсэхийг шийдвэрлэх зээлийн жагсаалтад орсныг тус банк анх мэдээлсэн. Хамгийн сүүлд 2022.03.29-нд Хөгжлийн банкнаас танилцуулснаар 24,978,163,604 төгрөгийн эргэн төлөлт хийсэн бөгөөд “Чанаргүй зээл” ангилалд бичигдэж байгаа юм.

Тус компанийн талаар burtgel.mn-ийн нээлттэй мэдээллийг харвал 2017.07.06-нд Улсын бүртгэлд “Барилгын материалын үйлдвэрлэл /2016.03.31-2021.03.31/” гэсэн үйл ажиллагааны чиглэлээр бүртгэж авсан байна.

Улсын комисс хүлээж авсан эсэх талаарх мэдээллийг тус компаниас тодруулахад энэ талаарх албан бичгээ factcheck.mn-д илгээсэн юм. Уг албан бичигт “Мон цемент” үйлдвэрийг Улсын комисс хүлээж авсан байна. Тодруулбал, 2017.07.14-ний өдөр Барилга байгууламж ашиглалтад оруулах комиссын дүгнэлт гарчээ. Дүгнэлтэд “Монгол Улсын Дорноговь аймаг, Өргөн сум, 2-р багийг нутаг дэвсгэрт баригдсан Өндөр төвөгшилтэй барилга байгууламж ангиллын жилд 1 сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадал бүхий цементийн үйлдвэрийн зориулалттай барилга байгууламжид Дорноговь аймгийн Засаг даргын 2017.06.28-ны өдрийн А/504 дугаар шийдвэрээр байгуулагдсан 18 хүний бүрэлдэхүүнтэй барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс 2017.06.30-ны өдрөөс ажиллан тухайн барилга байгууламж, түүний холбогдох баримт бичигт үзлэг шалгалт хийв” гэжээ.

Улмаар ашиглалтад оруулах дүгнэлт гаргаж, 13 хүний гарын үсгээр баталгаажуулсан байна.

Барилгын тухай хуулийн 35.1.6-д Аймаг, нийслэлийн Засаг дарга барилгын талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлэхдээ барилгын ажлын зөвшөөрөл олгож, барилга байгууламжийг ашиглалтад оруулах тухай заасан байдаг. Мөн хуулийн 48 дугаар зүйлд Барилга байгууламж ашиглалтад оруулах талаар 48.6.Энэ хуулийн 35 дугаар зүйлд заасан эрх бүхий байгууллага барилга байгууламжийг ашиглалтад оруулах хүсэлт, энэ хуулийн 48.5-д заасан баримт бичгийг хянаж, ажлын 10 өдрийн дотор ашиглалтад оруулах комисс ажиллуулна гэж заажээ.

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д Өмчлөгч, эзэмшигч, ашиглагч, эрх шилжүүлэн авагч, өв залгамжлагчийн эрх ашгийг хамгаалах зорилгоор эрхийн улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэл хийж болно гэж заажээ.

Өөрөөр хэлбэл, дээрх албан бичиг нь “Мон цемент” үйлдвэрийг Улсын комисс албан ёсоор хүлээж авсныг нотолж байна.

Factcheck 2:

“Мак цемент” компанийн тухайд 2014.10.01-нд 70,871,252 ам.долларын зээл авсан бөгөөд 2022.01.31-д Хөгжлийн Банкнаас зээлийн багцыг анх олон нийтэд ил болгох үед зээлийн өрийн үлдэгдэл нь 164,144,601,968 төгрөг байв. Гуравдугаар сарын 29-нд тус банкнаас мэдээлснээр “Мак цемент” компани 27,183,201,427 төгрөг төлсөн бөгөөд “Анхаарал хандуулах” гэсэн зээлийн ангилалд багтаж байна.

Тус компанийн талаарх burtgel.mn дээрх мэдээллийг харвал “Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн иж бүрэн дамжлага бүхий цементийн үйлдвэрлэл /2017.10.19 – 2020.10.19/” гэсэн үйл ажиллагааны чиглэлийг нь 2020.01.13-д бүртгэсэн нь тэмдэглэгджээ.

Хариу тус компанийн хувьд улсын комисст хүлээж авсан талаарх мэдээллээ өгөөгүй юм.

Иймд Zarig.mn сайтын нийтэлсэн мэдээлэл олон нийтийг төөрөгдүүлсэн ТАШАА мэдээлэл байна.

Төстэй мэдээлэл

Товч агуулга Бадарч Бямбадулам гэх фэйсбүүк хаягтай эмэгтэй “Урьдчилан сэргийлэх нэрээр Өвчин тарихаа ЗОГСОО л доо !!! ГАРДАСИЛ-ыг нөхөн тарихыг чинь эсэргүүцэж бна !!! ШЭЙР …” гэсэн гарчигтай лайв видеог 2024.12.05-нд нийтэлжээ. Уг лайвын үеэр ярьсан мэдээллүүдийг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа. “Аутизмтай хүүхдүүд Монголд маш их болж байгаа. Уг нь ховор байсан. Үүний […]

…Тэтгэврийн зээл авмааргүй байдаг ч авахаас өөр аргагүй байх юм. Нуруу өвдөөд эмчилгээ хийлгэх шаардлагатай байсан учраас тэтгэврийн зээлээ авч байгаад эмчилгээний ор авчихсан. Эмчилгээ, шинжилгээ хийлгэх гэхээр мөнгөгүй л бол болохгүй юм. Ахмад насны эмнэлэгт үнэгүй хэвтэх боломжтой ч үнэгүйд нь тааруулаад эмчилсэн болоод л гаргадаг болохоор төвийн том эмнэлгээ бараадмаар байдаг. Гэтэл оочир […]

Баянзүрх дүүргийн ИТХ-ын Төлөөлөгчөөр ажиллаж байсан Болдын Дэмбэрэл твиттер хуудастаа “Ковид 19 халдвар аваад эдгэсэн маш олон хүн ой санамжаа алдсан байна. Зүгээр нэг ханиад томуу биш” хэмээн жиргэжээ. Түүний постолсон энэхүү мэдээллийг бид НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран нягталлаа. Элзивер нийгмийн эрүүл мэндийн байгууллагын яаралтай тусламжийн төвөөс коронавирусийн халдвар аваад ICU буюу эрчимт эмчилгээнд орсон цөөн […]

Гоо Гоо хэмээн фэйсбүүк хаягаас “АНУ-ын Дээд шүүх бүх нийтийн вакцинжуулалтыг цуцаллаа” гэсэн гарчиг бүхий постыг 2021.06.13-нд нийтэлснийг бид нягтлан хүргэсэн.  Өмнөх нягталсан мэдээллийг ЭНД дарж үзэх боломжтой. Тэгвэл уг постод мөн “Pfizer-ийн ахлах эрдэмтэн асан Майк Иедон олон нийтэд “Ковид-19 вакцин” хэмээх бодис тарьсан хүмүүсийг аврах нь одоо оройтсон гэсэн байр сууриа дахин илэрхийлэв” […]

УИХ-ын гишүүн асан Содномзундуйн Эрдэнэд эмгэнэл илэрхийлсэн постер 2022 оны 2-р сарын 7-ны өдөр нийгмийн сүлжээнд тавигдав. Түүнийг элэгний хорт хавдар болон Ковид-19 вирусийн хавсарсан хүндрэлийн улмаас таалал төгссөн хэмээн уг эмгэнэлд дурджээ. Энэхүү эмгэнэлийг фэйсбүүк болон твиттер хуудаснаа түгээсэн байна. Ингэхдээ “С.Эрдэнэ маань хандив тусламжаа хүлээж амжилгүй бурханы оронд дэвшжээ. Ум сайн амгалан болтугай” […]

УИХ-ын гишүүн, Шударга иргэдийн нэгдсэн намын дарга, ШИНЭ эвслийн тэргүүн Ж.Батзандан өнгөрсөн тавдугаар сарын 25-ны өдрийн 11:00 цагт Төрийн ордонд хийсэн хэвлэлийн хурлын үеэрээ Үндсэн хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн заримыг нь өөрийн намын санаачилга мэтээр ярив. Тодруулбал, энэхүү хурлын үеэр тэрбээр Үндсэн хуульд оруулсан 30 гаруй нэмэлт, өөрчлөлтийн 4-5 нь ШИНЭ намын санаачилгаар орсон нэмэлт […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх